| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02496/И |
| Дугаар | 102/ШШ2017/02287 |
| Огноо | 2017-08-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2017/02287
| 2017 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2017/02287 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, “Магма” төвийн 300 тоотод оршин байх “Хүслийн цэнгэг ус” ХХК /РД:5798779/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, 14 дүгээр байр, 33 тоотод оршин суух, Боржигон овогт Бэхбатын Алтантуяа /РД:цб77121267/-д холбогдох,
худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,035,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанитай 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.Алтантуяан нь өөрийн амьдрах Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 14 дүгээр байр, 33 тоотод байрлах орон сууцандаа Америк улсад үйлдвэрлэгдсэн “Purepro” ус цэвэршүүлэгч бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авахаар бичгээр гэрээ байгуулсан. Нийт 2,250,000 төгрөгийн гэрээ байгуулсан ба урьдчилгаанд 300,000 төгрөг төлж, үлдэгдэл 1,950,000 төгрөгөө зээлээр төлөхөөр болсон. Улмаар 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд сар бүр 245,000 төгрөгийг төлөх замаар төлж дуусах байсан боловч одоогийн байдлаар 690,000 төгрөг төлөгдөөгүй байна. Мөнгөө нэхээд очихоор энэ төхөөрөмжөө буцаая, эсхүл одоохон төлнө гэх зэргээр үндэслэлгүйгээр мөнгө төлөхөөс зайлсхийсээр байна. Иймд худалдах-худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар алданги төлөхөөр зохицуулсан тул алдангид 345,000 төгрөг, нийт 1,035,000 төгрөгийг хариуцагч Б.Алтантуяагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түмэндэмбэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хүслийн цэнгэг ус” ХХК болон Б.Алтантуяад холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б.Алтантуяа нь 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр манай компанид 690,000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээс бүрэн татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хүслийн цэнгэг ус” ХХК нь Б.Алтантуяад холбогдуулж 1,035,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Алтантуяа нь “Хүслийн цэнгэг ус” ХХК-д 1,035,000 төгрөгөөс үндсэн төлбөр 690,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төлж барагдуулсан ба нэхэмжлэгч “Хүслийн цэнгэг ус” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 345,000 төгрөгт холбогдох хэсгээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Алтантуяа нь “Хүслийн цэнгэг ус” ХХК-д 1,035,000 төгрөгөөс үндсэн төлбөр 690,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төлж барагдуулсан ба нэхэмжлэгч “Хүслийн цэнгэг ус” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 345,000 төгрөгт холбогдох хэсгээсээ татгалзсан болох баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,555 төгрөгийг улсын орлогоос, 10,555 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ХАНГАЛ