Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2371

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

     

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

                         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 38 дугаар гудамжны 526 тоотод  оршин суух, регистрийн  дугаар ЧП 59082809, Сумчин овогт Самбуугийн  Атантуяагийн нэхэмжлэлтэй 

 

 Хариуцагч:Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон 104 дугаар байрны 83 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧН 82041514, Чулууны Энхмэндэд   холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3 352 200 төгрөг гаргуулах тухай  хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

С.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2012 оны 10 сарын 18-ны өдөр Ч.Энхмэндийн хүсэлтээр 2 000 000 төгрөгийг, 5 хоногийн хугацаатай, 7 хувийн хүүтэй зээл төлөхөөр тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулсан.Гэтэл зээлдэгч нь үндсэн зээл болон зээлийн хүүг өгөхгүй 5 жил өнгөрч байна.Ч.Энхмэндийг эрэн сурвалжилж байж  хаягийг тогтоосон.Иймд Ч.ЭНхмэндээс үндсэн зээл, хүүгийн хамт 3 352 200 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Алтантуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ:Би нэхэмжлэлийн шаардлагынхаа  1 212 200 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ч.Энхмэнд2 140 000 төгрөгийг надад 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр бүрэн төлөхөөр бид тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бадамханд шүүхэд гаргасан хүсэлтдээ:Хариуцагч Ч.Энхмэнд 2 140 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр  С.Алтантуяад төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Алтантуяа хариуцагч Ч.Энхмэндэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 352 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд   гаргажээ.

 

Талуудын хооронд хийсэн эвлэрэлийн гэрээгээр нэхэмжлэгч С.Алтантуяа нь 1 212 200 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдсэн 2 140 000 төгрөгийг хариуцагч Ч.Энхмэнд 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр С.Алтантуяад төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 585 төгрөгийн 50 хувь болох 34 292  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 34 292 төгрөгийг улсын орлогоос, зохигчдын эвлэрсэн шаардлагад ногдох 49 190  төгрөгийн 50 хувь болох 24 595 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           

1.Нэхэмжлэгч С.Алтантуяа нэхэмжлэлийнхээ шаардлагаас 1 212 200 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 2 140 000 төгрөгийг хариуцагч Ч.Энхмэнд 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор С.Алтантуяад төлж барагдуулаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 585 төгрөгөөс 34 292  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 34 292 төгрөгийг улсын орлогоос, мөн 24 595 төгрөгийг хариуцагч Ч.ЭНхмэндээс тус тус гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

                             ШҮҮГЧ                                      З.ДОРЖНАМЖИН