| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/02640/И |
| Дугаар | 102/ШШ2017/02327 |
| Огноо | 2017-08-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2017/02327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүрэг, 00 хороо, 00 хороолол, 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух О овогт О Б нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, хороо, хороолол, байрны тоотод оршин суух Х овогт С Н олбогдох гэрлэлт цуцлуулан, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Б, хариуцагч С.Н, нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч О.Б нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Нтой 2000 онд танилцаж, 2007 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ батлуулсан бөгөөд 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүү Н.О төрсөн.
Бидний хамт амьдрах хугацаанд нөхөр маань архи уун, агсам тавьж, намайг зодох гэж дайрч, гэр бүлдээ цаг зав зарцуулахгүй, хайр халамжгүй, хүйтэн хөндий харьцаатай, хэл амаар доромжилдог учраас 2014 оны 7 дугаар сард өөрийн аавындаа очоод, 3 жил болж байна.
Иймээс цаашид эвлэрлэх боломжгүй, эд хөрөнгийн маргаангүй тул гэрлэлтийг цуцалж, хүүг миний асрамжинд үлдээж, тэтгэлэг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч С.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Бгийн гаргасан шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн агуулгад үндэслэлгүй зүйлүүдийг дурдсан байна. Ааш зан өөрчлөгдсөн, агсам тавьж, зодох, гэр бүлдээ цаг зарцуулдаггүй гэх мэт.
Эдгээр асуудлыг эвлэрлүүлэн зуучлагчтай уулзах үеэрээ байхгүй гэж нэг бүрчлэн О.Бхэлсэн ба эвлэрүүлэн зуучлагчаас ярилцах боломжийг гаргаж өгсөн ч ирээгүй. Шүүхээс хүсэхэд хүүтэйгээ уулзахад арга хэмжээ авч өгнө үү. Сүүлийн үед уулзаж чадахгүй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч О.Б, хариуцагч С.Нид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч О.Б, хариуцагч С.Н нар 2007 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, хамт амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2010 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр хүү О төрсөн болох нь Г-464 дугаарын төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгааны хуулбаруудаар тогтоогдож байна.
Зохигчид гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрээгүй, нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлаж мөн охин төрсөн цагаасаа хойш эхтэйгээ хамт амьдардаг болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож, хүүхдийн орчин нөхцөл, амьдралынхан хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэрэг байдлуудыг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэснээр хуулинд харшлахгүй байх тул хүү Н.Ог эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулан, хүү Н.О төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсчээ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эцэг С.Ноос сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Н.Ог тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, тэтгэлэг тогтоох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 185300 төгрөгийг 50 хувиар тооцож, нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэг 1.111.800 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 31233 төгрөг, нийт 101.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд гэж үзлээ.