Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/485

 

-

                                                                     

 

 

 

 

 2022         04          01                                  2022/ШЦТ/485

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч М.Отгонжаргал,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 0000 00000 0000 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2002 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, Сансар худалдааны төвд худалдагч ажилтай , ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын хуурч 00 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ00000000, Х овогт Б.Б.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 133 дугаар байрны 154 тоотод байдаг найз Х.Бийн гэрт очиж хонож байхдаа иргэн З.Б-гийн өмчлөлийн монетон болон мөнгөн ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 3.902.730 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Өөрийн хийсэн үйлдэлдээ мах их гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-01/, хохирогч З.Б-гийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 14, 15/, гэрч Х.Б-ийн өгсөн мэдүүлэг /хх-17-18/, Б.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-35-36/, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б31-22-332 дугаартай эд зүйлийн үнэлгээг тогтоосон дүгнэлт /хх-24-26/, хохирогч З.Б-гийн хохирол авсан талаар бичсэн баримт /хх-67/, Б.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дугаар байрны 00 тоотод байдаг найз Х.Б-ийн гэрт очиж хонож байхдаа иргэн З.Б-гийн өмчлөлийн монетон болон мөнгөн ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 3,902,730 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Б-гийн өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эд зүйл болох хос монетон бөгж, цагирган хэлбэртэй унждаг ээмэг, өргөн гэдэстэй цагирган ээмэг, унждаг монетон ээмэг, өргөн урт хар мөнгөн гинж, давхар зүрхтэй шигтгээтэй кулон, шар шувуу хэлбэртэй мөнгөн кулон, шар шувуу хэлбэртэй мөнгөн кулон, хэлбэр дүрсгүй мөнгөн эдлэл алдагдсан байхыг мэдэж цагдаад гомдол гаргасан. Бид нарыг байхгүй байх хугацаанд төрсөн эгчийн хүүхэд Х.Б гэрт байсан учир...болсон асуудлын талаар хэлж тодруулахад 2022 оны 02 дугаар сарын 09-ний орой он жав найз Б овогтой Б авч ирсэн талаар хэлсэн учраас уг хүнийг авсан гэж сэжиглэж байгаа.”гэх мэдүүлэг /хх-14-16/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Б-ийн өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 09-ний оройн 23 цагийн орчимд манай найз Б ирсэн бид хоёр хоол хийж идээд унтаж амарсан манай найз усанд орж хувцсаа угаасан. Ингээд 2022 оны 02 дугаар сарын 10-ны өглөө манай найз Б Сэлэнгэ аймаг орох ажилтай байна гээд өглөө гараад явсан. Түүнээс хойш өнөөдрийн хүртэл би гэртээ ганцаараа 3 хоносон. З.Б эгч эмнэлгээс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гарсан ба өнөөдөр өглөө З.Б эгч над руу залгаж ээмэг, бөгж, бэлэн мөнгө байхгүй болсон байна гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.” гэх мэдүүлэг /хх-17-18/,

 


         Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 10-ны өглөөний 09 цагийн орчим сэрээд утсаа үзэж байгаад зурагтны доод талын шүүгээ рүү харсан чинь гоо сайхны хэрэгсэл хадгалах зориулалттай ягаан өнгийн жижиг цүнх байсан цүнхийг нь онгойлгосон чинь эмэгтэй хүний монет мөнгөн эдлэл байхаар нь найзыгаа унтаж байх хойгуур нь хулгай хийгээд авчихсан.” гэх мэдүүлэг /хх-35-36/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-01/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ны шинжээчийн 2022 оны 02 дугаар сары 23-ны өдрийн Б31-22-332 дугаартай эд зүйлийн үнэлгээг тогтоосон дүгнэлт /хх-24-26/,

Хохирогч З.Б-гийн хохирол авсан талаар бичсэн баримт /хх-67/,

Шүүгдэгч Б.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/ зэрэг болно.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, эд зүйлсийг үнэлсэн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.Б нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч З.Бгийн өгсөн мэдүүлэг, гэрч Х.Б-ийн өгсөн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл,  Б.Б-гийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгч Б.Бгийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дугаар байрны 00 тоотод байдаг найз Х.Б-ийн гэрт очиж хонож байхдаа иргэн З.Б-гийн өмчлөлийн монетон болон мөнгөн ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 3.902.730 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

  Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Б.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн хохирогч З.Б хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүх Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогт Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС