Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2014/0174

 

 

 

Ж.А-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ю нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Агийн нэхэмжлэгчтэй, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.А би 1968 онд Баянхонгор хотод төрсөн, 1985 онд Баянхонгор хотын 1-р дунд сургуулийг, 1990 онд Эрхүү хотын УБДС-ийг орос хэл, утга зохиолын мэргэжлээр, 1997 онд Англи хэлний багш бэлтгэх курс, 2007 онд Удирдлагын Академийг Нутгийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөн ба 2004 онд МУБИС-д Нийгмийн ажлын магистр, 2012 онд Удирдлагын Академид Төрийн Удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2007 оноос аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд хууль эрх зүй, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, гадаад харилцаа хариуцсан ажилтнаар, 2008 оноос гадаад харилцаа, сургалт сурталчилгаа, шагнал, урамшууллын асуудал хариуцсан ажилтнаар ажилласан. Миний бие ажиллах хугацаандаа хариуцсан ажлаа цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, даргаас өгсөн үүрэг, даалгаврыг тухай бүр хариуцлагатай биелүүлж ирсэн. 2013 оны 7 дугаар сард ээлжийн амралтаа авахаар ажлаа цэгцэлж байтал 7 дугаар сарын 06-нд Тэргүүлэгчдийн хуралдаанаар ажлын албаны бүтэц, орон тоо хэлэлцэх асуудлын дараалалд орсон гэсэн ба 7 дугаар

 

 

 

сарын 07-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ш асуудал оруулж, миний хариуцсан ажлыг 3 хүнд хуваарилсны дагуу би орон тооны цомхголд орсон. Үүнээс өмнө ажлын ачаалал ямар байгаа, бүтэц, орон тооны асуудал ажлын албаны хурлаар яригдаж байгаагүй бөгөөд хариуцсан ажил, дарга нарын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай гүйцэтгэж байсны хувьд өөрийгөө орон тооны цомхотголд орохоор ажилласан гэж үзэхгүй байна. Мөн 2012 он хүртэл 10 хүний бүрэлдэхүүнтэй байсан ажлын албыг 12 болгосон бөгөөд 2013 оны 02 дугаар сард шинээр орон тоонд ажилтан авсныхаа дараа намайг халж байгааг орон тооны цомхотгол гэж үзэхгүй байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнуудтай үр дүнгийн гэрээг ёс төдий байгуулж, дүгнэдэг бөгөөд ажлын хариуцлага, үр дүнг хүн нэг бүрээр дүгнэж, хэн хэрхэн ажилласан, алдаа, оноог хэлэлцэж, дүгнэдэггүй, ажилдаа хариуцлагагүй хандсан нь ч, ажлаа чанартай гүйцэтгэдэг нь ч адил дүгнэдэг.

Мөн хариуцсан ажлаа цаг тухайд нь чанартай гүйцэтгэдэг ажилтан ачаалал багатай, ажлын чадвар, арга барил, менежмент муутай ажилтан ажлын ачаалал ихтэй мэтээр үнэлэгддэг байгаа нь шударга бус байна. Миний ажил, амьдралын асуудлын талаар шийдвэр гаргах хуралдаанд намайг оролцуулаагүй. Энэ талаар өмнө нь мэдэгдэлгүйгээр Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөө, хөдөлмөрлөх, сонгох эрхүүдийг маань зөрчсөн шийдвэр гаргасан нь хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийн үзэл санаатай зөрчилдөж, миний хувь хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Миний бие 2013 оны 9 дүгээр сарын 13-нд Төрийн албаны Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд өргөдөл гаргасан бөгөөд салбар зөвлөлийн хурлаар орон тоо цомхотгосон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн бүтэц, орон тоо батлах тухай тогтоолыг бус өмнө нь гаргасан шийдвэрийг баталгаажуулсан, мөн оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай захирамжийн талаар хэлэлцсэн нь Төрийн албаны салбар зөвлөл аймгийн иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хаацайлж байна гэж үзэж байна. Үүнийг орон тооны цомхотгол гэхээс илүүтэй улс төрийн шалтгаанаар ажлаас халагдсан гэж үзэж байна.

Иймд, “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2013 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн "Бүтэц, орон тоо батлах тухай" 111 дүгээр тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" 09 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж өгнө үү" гэжээ.

 

 

 

Хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ш шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2014 оны төсвийн төлөвлөлтөө хуулийн хугацаанд хийх үүднээс 2013 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т "хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байх бөгөөд түүний орон тоо, цалингийн санг Тэргүүлэгчид өөрөө тогтооно" гэж заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажил үүргийн хуваарийг хэлэлцэн ажилтнуудын ажлын ачааллыг харгалзан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны гадаад харилцаа, шагнал урамшуулал, мэдээлэл сурталчилгааны асуудлыг хариуцсан ажилтны орон тоог иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид бүрэн эрхийнхээ хүрээнд цомхотгол хийсэн. Учир нь, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гадаад харилцааны асуудал нь өдөр тутмын ажил байхгүй бөгөөд жилдээ 1-2 удаа факс, и-мэйл солилцох хүрээнд хийгддэг, шагнал урамшууллын асуудал нь аймаг, сум, байгууллагын тэгш ой тохиогоогүй үед сард 1-5 хүний шагналын материал ирж, хэлэлцэгдэн, Ерөнхийлөгчид өргөн баригддаг, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Хүндэт жуух бичиг"-ээр жилдээ 20-30 хүн шагнагдаж байна. Мэдээлэл сурталчилгааны хүрээнд улирал тутам нэг удаа А-4 хэмжээний 4 нүүр бэлтгэн гаргаж байсан зэрэг байдлуудаас хамаарч орон тоог цомхотгон бусад мэргэжилтнүүдийн ажил дээр хавсруулан ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн.

Иймээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын туслах Ж.Т байгууллагын гадаад харилцааны, ажлын албаны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, авилга, шашны асуудлыг, эрхэлсэн дэс түшмэл Ц.М-д төрийн шагнал болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналын асуудлыг, тогтоол шийдвэрийн хэрэгжилт хариуцсан дэс түшмэл Ц.Бд мэдээлэл сурталчилгааны асуудлуудыг тус тус давхар хариуцуулахаар шийдвэрлэсэн. Ж.Аг ажлын орон тоог цомхотгосон нь ямар нэг улс төрийн шалтгаан байхгүй бөгөөд ажилтнуудын ажлын ачааллыг харгалзан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр юм. Цаашид ч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан “том төрөөс ухаалаг төр"-лүү шилжих хандлагын хүрээнд цомхон чадварлаг аппаратаар иргэдэд хүрч үйлчлэх асуудлууд чухлаар тавигдаж байгаа бөгөөд мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний танхимын ажилтныг цомхотгон Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдол, мэдээллийн технологи хариуцсан ажилтанд хавсруулан ажиллаж байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Агийн гаргасан Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2013 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн "Бүтэц, орон тоо батлах тухай" 111 дүгээр тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" 09 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.А давж заалдах гомдолдоо: Баянхонгор аймгийн захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүгч Ц.С нь миний нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт өгөлгүй, дарга нарын талд хэт үйлчилсэн шийдвэрийг гаргалаа гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна.

  1. Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2013 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн "Бүтэц орон тоо батлах тухай" 111 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргах болсон үндэслэл нь тухайн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд орон тоо хасах асуудлыг оруулахдаа ямар ч судалгаа баримтгүйгээр, зөвхөн миний ажлын байрыг хасах талаар оруулж батлуулсан байдаг. Гэтэл уг асуудлыг шалгаж, нотлолгүйгээр зөвхөн хариуцагчийн өгсөн тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаж дүгнэсэн. Тухайлбал:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "тэрээр Удирдлагын академийн үндсэн ангид бакалавр, магистрын ангид суралцахдаа цалин, томилолттой суралцсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, томилолтын хуудас зэргээс харагдаж байна" гэж төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан хууль зүйн дүгнэлт хийжээ. Гэтэл Удирдлагын академийн Нутгийн удирдлагын менежерийн ангийг би 2007 оны 6 сард төгссөн бөгөөд мэргэжлийн дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанд 2007 оны 7 сард ажилд орсон.

Миний бие Удирдлагын академийн магистрын сургалтад Засгийн газрын тэтгэлгээр хамрагдахдаа ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн удирдахуйн ухааны сургуулийн захирал П.Д, аймгийн ИТХ-ын дарга Г.Б болон сонсогч Ж.А миний бие оролцон байгуулсан гэрээний дагуу суралцагсдын ажлын байрыг хадгалж, суралцах хугацааны цалинг олгодог журмаар сурсан. Мөн "аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь ажилтнуудын ажлын чиглэл, ачаалал зэргийг харгалзан үзэж, судалсны үндсэн дээр хамтын шийдвэр гаргажээ" гэж огт үндэслэл нотолгоогүй дүгнэлт хийсэн. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Ю-с гадаад харилцаа, сургалт сурталчилгаа, шагнал урамшууллын асуудал хариуцсан орон тоог хасах ямар зайлшгүй шаардлага гарсан, орон тоо хассанаар ямар ашигтайг нотолсон судалгаа, үндэслэл байгаа эсэх ажлын ачаалал бага байна гэдгийг хэрхэн тогтоосон, ажлын байрны зураглал хийсэн эсэхийг асуухад "судалгаа байхгүй" гэдгийг шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгч, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Ю хэлсэн атал зориудаар тэмдэглэлд оруулаагүй байна.

  1. Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" 09 дүгээр захирамжийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэх хэсэгт дурдсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 гэсэн заалтыг заасан, Ж.Ад 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосон байна гэж дүгнэжээ. Захирамж гарсны дараа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны нягтлан бодогч "таны тэтгэлгийг өг гээд байна" гэж утсаар ярихад нь би "тийм бол данс руу хийчих" гэхэд манайх он дуустал бүх мөнгөө бэлнээр татсан гээд аймгийн ЗДТГ дээр ажилтай явж байхад аймгийн ИТХ-ын даргын туслах надад тэтгэлгийн мөнгийг өгсөн. Энэ нь уг гомдлыг гаргахад ямар ч холбоогүй, миний гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй гэж үзэж байна. Учир нь, миний бие ажилдаа эргэн тогтоогдвол энэ тэтгэмжийн мөнгийг буцаан төлөх нь тодорхой юм.

Мөн Хөдөлмөрийн хуулийн 40.1.1-т заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын 5 байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэж тайлбарласан байна гэж үндэслэх хэсэгтээ дурдсан нь хаанахын ямар тайлбарыг хэлж байгаа нь ойлгомжгүй байна. Шийдвэрт түүнчлэн Ж.Агийн албан тушаалын орон тоог хасч, ажлын чиг үүргийг тус албаны гурван албан тушаалтанд хуваарилан хариуцуулсан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх ашгийг хөндсөн байна. Гэхдээ Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т зааснаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон байгааг Төрийн албаны тухай хуульд

 

заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдсан гэж үзэж болохоор байна. Хуульд заасан боломжуудаас алийг сонгох нь тухайн байгууллагын дотоод асуудал юм. Мөн чиг үүргийн орон тоо байхгүй болсон нь тул нэхэмжлэгчийг өмнөх ажилд эгүүлэн томилох нь боломжгүй юм.

Нэхэмжлэгч 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг буюу 3126456 төгрөгийг авсан болох нь 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр мөнгө бэлнээр хүлээн авсан тухай баримт, шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбаруудаар нотлогджээ. Үүнээс харахад Ж.А нь Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2013 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн "Бүтэц, орон тоо батлах тухай" 111 дүгээр тогтоолыг үндэслэж гарсан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" 09 дүгээр захирамжийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болохоор байна гэж хуулийг маш бүдүүлгээр тайлбарлан хэрэглэсэн.

“2013 оны 02 дугаар сард Иргэний танхимд ажилтан авахдаа Тэргүүлэгчдийн ажлын албанд ажиллаж байгаа эрх зүйч мэргэжилтэй 3 хүнээс сонгон шалгаруулж авалгүй Баянхонгор сумын ЗДТГ-ын туслах түшмэлийн нөөцөөс ТЗ-З ангиллын шалгалтад орсон хүнийг шинээр орон тоонд ТЗ-5 ангилалд ажилд авсан. Аймгийн ИТХ-ын дарга Д.Ш Иргэний танхимын ажилтан, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтан, тогтоол шийдвэрийн хэрэгжилт хариуцсан ажилтан, Ж.А нарын ажлын ачаалал бага байгаа тухай Тэргүүлэгчдийн хуралдаанд асуудал оруулахдаа ярьсан нь тэмдэглэлд байгаа нь гаднаас шинээр хүн авах заавал шаардлага байгаагүйг харуулж байна” гэж тайлбарласаар байтал "Төрийн албаны тухай хуулийн 17.1-т төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа болон төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингөөр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоон нөхнө гэж заасан. Тиймээс сул орон тоо гараагүй, харин орон тоо цөөрсөн байна" гэж мушгин дүгнэсэн.

  1. Шүүх хуралдаан 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр болсон бөгөөд 02 дугаар сарын 24-ний өдөр тэмдэглэлтэй танилцахаар ирэхэд шүүгч Тувдмаа "ангууч" программаар алдааг нь засаж байгаа гэсэн шалтгаанаар тэмдэглэлтэй танилцуулаагүй. Мөн шүүхээс шийдвэрээ авах тухай мэдэгдэхгүй байсаар байсан тул миний бие шийдвэрээ авахаар шүүгчийн туслахаас 2014 оны 3 дугаар сарын СЗ-ны өдөр асуухад шийдвэр гараагүй байна гэсэн тул би шүүгч Ц.С руу утсаар
 

ярихад "туслахууд ажилтай байна" гэсэн ба 2014 оны 3 дугаар сарын 11-нд шүүгчийн туслах шийдвэр гарсан тухай хэлсэн. Би хуралдааны тэмдэглэлд оруулахаар өөрийн хэлсэн үгийг файлаар нь шүүгчийн туслахад өгсөн боловч оруулаагүй орхигдсон зүйлс байна.

Тухайлбал, - Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Ю-с Гадаад харилцаа, сургалт сурталчилгаа, шагнал урамшууллын асуудал хариуцсан орон тоог хасах ямар зайлшгүй шаардлага гарсан, орон тоо хассанаар ямар ашигтайг нотолсон судалгаа, үндэслэл байгаа эсэх ажлын ачаалал бага байна гэдгийг хэрхэн тогтоосон, ажлын байрны зураглал хийсэн эсэхийг асуухад "судалгаа, үндэслэл байхгүй" гэдгийг шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Ю хэлсэн атал зориудаар тэмдэглэлд оруулаагүй.

  • Түүнчлэн миний бие ажиллах хугацаандаа хариуцсан ажлаа цаг хугацаанд нь, чанартай гүйцэтгэж, дарга нараас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүр хариуцлагатай биелүүлж ирсэн бөгөөд үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшнээ үнэлүүлж, аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 212 дугаар захирамжаар дэс түшмэлийн гутгаар, 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 68 дугаар захирамжаар дэс түшмэлийн дөтгөөр зэрэгтэй болсон. Ажлын хувьд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар 2010 онд 162, 2011 оны эхний 6 сарын байдлаар 127, 2012 оны эхний 7 сарын байдлаар 76, 2013 оны эхний 7 сарын байдлаар 55 хүнийг шагнаж, төрийн одон медальд 2013 оны 7 дугаар сарын 01-ний байдлаар 177 хүний материалыг уламжилсан, ажлын албаныхан зөвхөн өөр өөрийн хариуцсан ажлаар хязгаарлагдахгүй, байхгүй хүнийхээ ажлыг орлож гүйцэтгэдэг.

Тухайлбал, аймгийн ИТХ-ын хуралдааны үеэр бүгд ажиллаж, Тэргүүлэгчдийн хуралдаан, багийн ИНХ-аар явах, бодлогын хороодыг ажиллуулах, хүний эрхийн асуудал, нийгмийн салбарын боловсон хүчний хөтөлбөр, театрын цэцэрлэг тохижуулах, аавдаа бичсэн захидал шалгаруулах, архивын материал цэгцлэх зэргээр ажиллаж ирсэн гэсэн тайлбарт Д.Ю"ажлаа муу хийж байгаагүй" гэдгийг хэлснийг,

  • Гадаад харилцаа бол жилдээ ганц 2 мэйл авдаг асуудал биш. Баянхонгор сумын ерөнхий төлөвлөлтийг Бээжингийн Урлагийн их сургуулийн профессороор хийлгэх, Казахстаны компанитай хамтран ажиллах талаарх цахим шуудангуудыг орчуулах, илгээх, бургас тарихаар Польшоос ирсэн мэргэжилтнүүдтэй холбоотой бүхий л асуудлыг хариуцах, гадна, дотны зочдод өгөх бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх,

ЛСА-гаас агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлсэн төслүүдийг судлах, Тэргүүлэгчид, төлөөлөгчдийн товч намтрыг орчуулж, сайт дээр тавих зэрэг ажлуудыг хийж ирсэн гэхэд Д.Ю"сүүлийн үед гадаад харилцааны асуудал нэмэгдэж байгаа" гэснийг,

  • Түүнчлэн бусад аймгуудын тухайлбал, Өвөрхангай аймгийн ИТХ-ын ТАА 10 хүнтэй байснаа 2 намын бүлэгт тус бүр 2 хүн нэмж авч, 14 хүн ажиллуулж байгаа, Орхон аймаг мөн ТАА-ндаа намын бүлгийн асуудал хариуцсан 4 хүн ажиллуулж байхад аймгийн ИТХ-ын дарга Д.Шүүний эсрэг байр суурьтай байгаа нь (энэ

^ ) тухай өөрийнх нь хэлсэн үг Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлд бий) Ж.Аг л ямар нэгэн байдлаар ажлаас халах эрмэлзэлтэй байгааг харуулж байна гэснийг,

  • Бүтэц орон тоо батлах тухай тогтоол нь 2013 оны 7 дугаар сарын 07-нд гарсан мөртлөө хавсралт нь 2013 оны 11 дүгээр сарын 21-нд гарсан нь энэ асуудал судалгаагүй, зөвшилцөлгүй ганц хоёр хүний хүсэл зоргоор шийдэгдснийг харуулж байна гэсэн тайлбаруудыг тус тус тэмдэглэлд оруулаагүй байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Ю аймгийн наадам болж байсан 2013 оны 7 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд намайг ажил тасалсан мэтээр ор үндэсгүй гүтгэснээ өөрөө хүлээн зөвшөөрч, бичгээр хүлцэл өчсөн бөгөөд ажлаас халагдах болсон талаарх мэдэгдлээ 7 дугаар сарын 08-нд мэдэгдсэн гэж байгаа ч 2013 оны 11 дүгээр сарын 20-нд буюу шүүхэд тайлбар гаргахдаа бичсэн нь үзлэгээр нотлогдсон билээ.

Шүүгч Ц.Сувдмаа ийнхүү илтэд нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь шударга бус байна гэж үзэж байгаа тул хэргийг дахин хянаж, нэхэмжлэгч миний хууль ёсны эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

»( )

Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2013 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор аймгийн ИТХ-ын ажлын албаны бүтэц, орон тоог баталж шийдвэрлэсэн байх ба уг тогтоолыг үндэслэн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 09 дүгээр захирамжаар, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан, тус ажлын албанд гадаад харилцаа, сургалт сурталчилгаа, шагнал урамшууллын асуудлыг хариуцан ажиллаж байсан Ж.Аг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн “орон тооны цомхотгол хуулийн дагуу явагдаагүй" гэсэн тайлбар, гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь,

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байх бөгөөд түүний орон тоо, цалингийн санг Тэргүүлэгчид өөрөө тогтооно” гэж заажээ.

Хэрэгт авагдсан, Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2013 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл №16, Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2013 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 111 дүгээр тогтоол, түүний хавсралт, ажлын албаны бүтэц, орон тооны талаарх санал зэрэг нотлох баримтуудаар тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар Хурлын ажлын албаны бүтэц, орон тоо, хэрэгжүүлэх ажлын чиглэл, хамрах хүрээг гаргаж, үүний дагуу тус албаны шинэ бүтэц, орон тооны талаарх саналыг хэлэлцүүлж, бүтэц шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг олонхын саналаар баталсан нь тогтоогджээ.

Уг асуудлын хүрээнд Ж.Агийн эрхэлж байсан гадаад харилцаа, сургалт сурталчилгаа, шагнал урамшууллын асуудлыг хариуцсан албан тушаалын ажлын чиглэл, ачааллын талаар хэлэлцэн, уг албан тушаалтны гүйцэтгэж байсан ажил, үүргийг бусад чиглэлийн албан тушаалд хариуцуулан гүйцэтгүүлэх боломжтой гэж дүгнэн, гадаад харилцааны асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын туслах Ж.Т-д, шагнал урамшууллын асуудлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажпыг зохицуулах зөвлөл, авилга, шашны асуудал эрхэлсэн дэс түшмэл Ц.Мөнхзулд, мэдээлэл сурталчилгааны асуудлыг тогтоол, шийдвэрийн хэрэгжилт хариуцсан дэс түшмэл Ц.Байгалмаа нарт хариуцуулж шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд ажлын албаны ажилтнуудын ажлын чиглэл, ачаалал зэргийг судалсны үндсэн дээр хамтын зарчмыг хэрэгжүүлэн, Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн “бүтэц, орон тоо батлах тухай” тогтоол гаргасан нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

Мөн хариуцагчаас Ж.Аг үүрэгт ажлаас чөлөөлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 09 дүгээр захирамж гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг үндэслэсэн байх ба мөн зүйлд заасан боломжуудаас “... эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж

 

 


заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд захирамжийн дагуу Ж.А нь нэг удаагийн тэтгэлэгт 3126456 төгрөгийг хүлээн авсан байна.

Түүнчлэн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 111 дүгээр тогтоолын талаар хариуцагч нь 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Ж.Ад утсаар мэдэгдсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдсон тул хариуцагчийг хуульд заасан хугацаанд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэхь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.