Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2164

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9-д байрлах, “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Төв түүхий эд 32 дугаар байр, 28 тоотод оршин суух, Боржигон Лханаажавын Оюунтунгалаг /РД:66100760/-т холбогдох,

 

60 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн төлөөлөгч Д.Басбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Оюунтунгалаг нь манай компанитай 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1136123 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240 000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20 000 төгрөг төлж, үлдэгдэл 220 000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20 000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Л.Оюунтунгалаг нь одоогийн байдлаар манай компанид NР10 төхөөрөмжийн 40 000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа. Иймд Л.Оюунтунгалагаас “Төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 40 000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 746 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 20 000 төгрөг буюу нийт 60 000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л.Оюунтунгалаг нь нэхэмжлэлийн шаардлага 60 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.                   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч Л.Оюунтунгалагт холбогдуулан 60 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал нэхэмжлэлээсээ татгалзсан нь түүний тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.Оюунтунгалагт холбогдох, 60 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийн тал хувь болох 2275 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                           М.БАЯСГАЛАН