Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/02326

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг,  хороо,  хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, тоот хаягт оршин суух А овогт О О итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Ч.М эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч, Ч.М 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, Хово маркийн автомашиныг түрээслэхээр харилцан тохиролцсон.

Гэрээний төлбөр 8.000.000 төгрөгийг Ч.М 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төлөх байсан боловч төлөхгүй өнөөдрийг хүрлээ.

Хариуцагч Ч.Мөнхтөр Хан-Уул дүүргийн  дүгээр хороо, Ногооны 0 гудамж,  тоот хаягтаа оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын Тодорхойлолт-оор тогтоогдсон тул Ч овогтой М эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тодруулж өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Ч.М эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хүсэлтийг хангаж,шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Ч овогтой М иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай баталгаа зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, Ч.М оршин суух хаяг мэдэгдэхгүй, тодорхойгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж дүгнэв.