| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/02850/И |
| Дугаар | 102/ШШ2017/02325 |
| Огноо | 2017-08-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2017/02325
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, хороо, Зүүн Ард Аюуш тоотод оршин суух Т овогт Ё Р нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Н өХХК болон захирал Д.С эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Ё.Ршүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Нийслэл өргөө ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууц захиалгачтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулан, Чингэлтэй дүүргийн хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгаас метр квадрат талбайтай, 1 өрөө орон сууцны нэг метр квадратыг 2.500.000 төгрөгөөр тооцож, 110.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон, төлбөрийг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 77.000.000 төгрөг, үлдэгдэл мөнгийг гэрээнд заасан графикийн дагуу төлөхөөр урьдчилгаа төлсөн.
Гэтэл тус компани метр квадратын зөрүү 3.275.000 төгрөгийг надаар илүү төлүүлсэн тул 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэхээр хандахад хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан.
Иймд Н өХХК болон түүний захирал Д.С хаана амьдарч, үйл ажиллагаа явуулж байгааг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ё.Р, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Нийслэл өргөө ХХК болон захирал Д.С эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангаж,шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Н өХХК болон захирал Д.С иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай Шүүгчийн захирамж, 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай, Барилга байгууламж ашиглалтанд оруулах комиссын акт, Барилгын Нийслэл өргөө ХК-ийн захирал Д.Сугарын 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 1/21 тоот албан бичиг, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, оршин суух хаяг мэдэгдэхгүй, хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж дүгнэв.
Баянгол дүүргийн 20 хороо, Эрчим хүчний гудамж-18, ажлын байрны утасны дугаар 000000000 мэдээлэлийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна.