Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/461

 

 

 

 

 

 

  2022        03          29                                  2022/ШЦТ/461

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

    Улсын яллагч Я.Мөнхзаяа,

          Шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.Т-өд холбогдох эрүүгийн 2209 00000 0207 дугаартай хэргийг шүүх 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дархан- Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын угсралтын инженер мэргэжилтэй, “Мон” сүүний үйлдвэрт ажилладаг, ам бүл 4, эцэг эх дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг 00 дугаар хороо, Шинэ цэргийн хотхон 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх00000, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э-н Т .

 

           Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Т нь цахим орчинд “Playstation түрээслүүлнэ гэсэн” зарын дагуу хохирогч Х.Э-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сонгдо” эмнэлэг дотор түүний эзэмшлийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий “Playstation 4 Slim тоглоом, дагалдах хэрэгслүүдийг авч залилсан,

Хохирогч Б.С-гийн B.Sainbuyan гэх цахим хаяг руу tuvshoo enkhbayr цахим хаягаас мессеж бичиж, “манай эхнэр цэцэрлэгт багш хийдэг юм аа, хүүхдүүдэд юм хийж үзүүлэх юм аа, чи надад нотебүүкээ 2 хоног түрээслээч би 30.000 төгрөг өгье” хэмээн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн орчмоос түүний эзэмшлийн 950.000 төгрөгийн үнэ бүхий “Sony” брэндийн 2 дугаар үеийн “Core” 15 зөөврийн компьютерыг авч, залилсан,

 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооллын автобусны буудал орчимд хохирогч У.С-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж У.С-ын өмчлөлийн 800.000 төгрөгийн үнэ бүхий “PlayStation 4” буюу fat загварын тоглоомыг 2 тоглоом, 2 гар оролт цэнэглэгчийн хамт түрээслэх нэрийдлээр авч залилсан,

2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Хилп сайд” хотхоны 9Б байрны 00 тоотод оршин суух хохирогч Н.Б-ын гэрт очин уулзаж улмаар “Playstation-4, 2 rap, 3 ширхэг тоглоом болон HDMI залгуурын хамт 2 хоногийн хугацаагаар түрээслэн авч тоглоод өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 969.000 төгрөгийн үнэ бүхий Playstation 4 тоглоомыг 2 ширхэг гар болон 3 ширхэг сиди, дагалдах хэрэгслийн хамт өөртөө шилжүүлэн авч, залилсан,

цахим орчинд “Playstation худалдана гэсэн” зарын дагуу хохирогч Б.И-той холбогдон 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 0 дүгээр орцны 0 тоотод урьдчилгаа төлбөр төлнө гэж 30.000 төгрөг шилжүүлж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан түүний эзэмшлийн “Playstation 4 Slim тоглоом, дагалдах хэрэгслүүдийг хууран авч, залилсан,

“Плэй стэйшн 4 слим” загварын тоглоом түрээсэлнэ” гэх зарын дагуу хохирогч Г.Б-тай “2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 0000000 дугаарын гар утсаар холбогдож тоглоомыг хоногоор түрээслэхээр тохиролцож түрээсийн төлбөрт нь 100. 000 төгрөг төлж, тоглоомыг өөртөө түр хугацаагаар шилжүүлэн авсан боловч хохирогчид мэдэгдэлгүйгээр 1.000.000 төгрөгийн үнэ бүхий “Плэй стэйшн 4 слим” загварын тоглоомыг ломбарданд 300.000 төгрөгний барьцаанд тавьж бусдын эд хөрөнгийг хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,

“Playstation түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Г.Б-той утсаар холбогдож 1.120.000 төгрөгийн үнэ бүхий “Playstation 4 Slim” загварын тоглоомыг 2 ширхэг гар болон дагалдах хэрэгслүүдийн хамтаар 35.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Мөнгөн завьяа”-гийн ойролцоо байрлах “Си Юу” дэлгүүр дотор эд хөрөнгийг нь шилжүүлэн авч, “Андууд” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж, залилсан,

 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 79- 18 тоотод Б.Т-гээс “хүмүүст PlayStation тоглоом түрээслүүлж байгаа тоглоомоо маргааш аваад ломбарданд тавиад мөнгийг чинь буцааж өгье” хэмээн өөрийн “Хаан” банкны 5006867335, 5700537805 дугаартай дансаар Б.Т-гээс 4 удаагийн үйлдлээр нийт 320.000 төгрөгийг хууран авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан буюу нэр бүхий 8 хохирогчид нийт 6.159.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй... Надад оногдуулсан гурван зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулах санал гаргаж байна. Өөр хэлэх зүйлгүй...” гэв.

 

         Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хохирогч Х.Э-ийн өгсөн мэдүүлэг /1хх-8, 11/, иргэний нэхэмжлэгч Б.Ундрахбаярын өгсөн мэдүүлэг /1xx-13/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1xx-18-19/, иргэн Х.Э-, Э.Т нарын хооронд 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн Playstation түрээслүүлэх гэрээний хуулбар /1xx-6/, эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /1xx-17, 22, 23/, хохирогч Б.Т-гийн өгсөн мэдүүлэг /1xx-43/, Э.Т-ийн “Хаан” банкны 5700537805 дугаартай дансны хуулга /1хх-46-66/,  хохирогч Д.Болдоогийн өгсөн мэдүүлэг /1xx-81/, гэрч Э.Гүнжидмаагийн өгсөн мэдүүлэг /1xx-83/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1xx-86-87/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1xx-96/, хохирогч Г.Б-ын өгсөн мэдүүлэг /1xx-105, 107/, Л.Төгөлдөрийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-109/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1xx-113-114/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1xx-122/, хохирогч Г.Б-аттулгын өгсөн мэдүүлэг /1xx-130, 132/, гэрч Л.Цолмонболдын өгсөн мэдүүлэг /1xx-134/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1xx-137-138/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1xx- 147/, хохирогч У.С-ын өгсөн мэдүүлэг /1xx-155-156, 157/, гэрч Д.Жавхлантөгсийн өгсөн мэдүүлэг /1хх-161/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1xx-165-166/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1xx-175/, хохирогч Б.С-гийн өгсөн мэдүүлэг /1xx-182/, гэрч Т.Агиймаагийн өгсөн мэдүүлэг /1xx- 186/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1xx-190-191/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1xx-200/, хохирогч Б.И-ын өгсөн мэдүүлэг /1xx-208, 210/, гэрч О.Нямбаярын өгсөн мэдүүлэг /1xx-212/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1xx-215-216/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1xx-225/, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /1xx-226/, барьцаат зээлийн газрын гэрээнүүд /1xx-227-223/, Э.Т-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-30, 69-70, 93, 119, 144, 172, 197, 22/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /1xx-1-2, 34-35, 73- 75, 98-99, 123-124, 148-150, 177-177, 201-202/, мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай тогтоол /2xx-2-3/, шүүгдэгч Э.Т-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-241/ зэргийг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Э.Т нь цахим орчинд “Playstation түрээслүүлнэ гэсэн” зарын дагуу хохирогч Х.Э-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сонгдо” эмнэлэг дотор түүний эзэмшлийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий “Playstation 4 Slim тоглоом, дагалдах хэрэгслүүдийг авч залилсан,

хохирогч Б.С-гийн B.Sainbuyan гэх цахим хаяг руу tuvshoo enkhbayr цахим хаягаас мессеж бичиж, “манай эхнэр цэцэрлэгт багш хийдэг юм аа, хүүхдүүдэд юм хийж үзүүлэх юм аа, чи надад нотебүүкээ 2 хоног түрээслээч би 30.000 төгрөг өгье” хэмээн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн орчмоос түүний эзэмшлийн 950.000 төгрөгийн үнэ бүхий “Sony” брэндийн 2 дугаар үеийн “Core” 15 зөөврийн компьютерыг авч, залилсан,

 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооллын автобусны буудал орчимд хохирогч У.С-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж У.С-ын өмчлөлийн 800.000 төгрөгийн үнэ бүхий “PlayStation 4” буюу fat загварын тоглоомыг 2 тоглоом, 2 гар оролт цэнэглэгчийн хамт түрээслэх нэрийдлээр авч залилсан,

2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Хилп сайд” хотхоны 9Б байрны 00 тоотод оршин суух хохирогч Н.Б-ын гэрт очин уулзаж улмаар “Playstation-4, 2 rap, 3 ширхэг тоглоом болон HDMI залгуурын хамт 2 хоногийн хугацаагаар түрээслэн авч тоглоод өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 969.000 төгрөгийн үнэ бүхий Playstation 4 тоглоомыг 2 ширхэг гар болон 3 ширхэг сиди, дагалдах хэрэгслийн хамт өөртөө шилжүүлэн авч, залилсан,

цахим орчинд “Playstation худалдана гэсэн” зарын дагуу хохирогч Б.И-той холбогдон 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 0 дүгээр орцны 0 тоотод урьдчилгаа төлбөр төлнө гэж 30.000 төгрөг шилжүүлж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан түүний эзэмшлийн “Playstation 4 Slim тоглоом, дагалдах хэрэгслүүдийг хууран авч, залилсан,

“Плэй стэйшн 4 слим” загварын тоглоом түрээсэлнэ” гэх зарын дагуу хохирогч Г.Б-тай “2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 0000000 дугаарын гар утсаар холбогдож тоглоомыг хоногоор түрээслэхээр тохиролцож түрээсийн төлбөрт нь 100. 000 төгрөг төлж, тоглоомыг өөртөө түр хугацаагаар шилжүүлэн авсан боловч хохирогчид мэдэгдэлгүйгээр 1.000.000 төгрөгийн үнэ бүхий “Плэй стэйшн 4 слим” загварын тоглоомыг ломбарданд 300.000 төгрөгийн барьцаанд тавьж бусдын эд хөрөнгийг хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,

“Playstation түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Г.Б-той утсаар холбогдож 1.120.000 төгрөгийн үнэ бүхий “Playstation 4 Slim” загварын тоглоомыг 2 ширхэг гар болон дагалдах хэрэгслүүдийн хамтаар 35.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Мөнгөн завьяа”-гийн ойролцоо байрлах “Си Юу” дэлгүүр дотор эд хөрөнгийг нь шилжүүлэн авч, “Андууд” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж, залилсан,

 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 79- 18 тоотод Б.Т-гээс “хүмүүст PlayStation тоглоом түрээслүүлж байгаа тоглоомоо маргааш аваад ломбарданд тавиад мөнгийг чинь буцааж өгье” хэмээн өөрийн “Хаан” банкны 5006867335, 5700537805 дугаартай дансаар Б.Т-гээс 4 удаагийн үйлдлээр нийт 320.000 төгрөгийг хууран авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан буюу нэр бүхий 8 хохирогчид нийт 6.159.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

               Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Э-ийн өгсөн: “...Би 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Сонгдо” эмнэлэг дотор байхад миний “Playstation түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу 90550518 гэсэн дугаараас надад Энхбаяр овогтой Түвшинтөгс гэх залуу холбогдож надаас Playstation түрээсэлж авахаар болоод ирсэн. Тэгээд ирээд 2 хоногийн түрээс болох 70000 төгрөгийн 40000 төгрөгийг миний Худалдаа хөгжлийн банкны 499201050 гэсэн данс руу Хаан банкны 5700537805 гэсэн данснаас шилжүүлсэн ба үлдсэн 30000 төгрөгийг бэлнээр өгөөд Playstation 4 Slim тоглоомыг 2 ширхэг гар болон дагалдах хэрэгслүүдийн хамт аваад явсан. Тэгээд 2 хоногийн дараа холбогдоод хугацаа нь дуусчихлаа авчирч өгөөрэй гэхэд, за аваачиж өгнө гэчихээд өгөөгүй. Тэгээд орой нь дахиад залгахад миний данс руу Хаан банкны 5006867335 гэсэн данснаас 100.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дахиад хоёр хоногийн дараа буюу 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр холбогдоод асуухад найздаа өгсөн, найз маань өгөхгүй байна гэх зүйл ярьсан. Тэрнээс хойш залгаж ярихаар худлаа шалтаг тоочоод өгөхгүй байгаа юм. Тэгээд миний найз Батболд гээд залуу бас тоглоом түрээслүүлдэг ба 2022 оны 1 сарын 17-ны өдөр бас тэр залууд бас тоглоомоо түрээсэлсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ... Playstation 4 slim загварын тоглоом. 2 ширхэг гар, бусад дагалдах хэрэгслийн хамт өгсөн. Дээрх эд зүйлсийг найзаасаа 2021 оны 11 сард 1.600.000 төгрөгөөр авсан байсан...” гэх мэдүүлэг /1xx-8, 11/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Ундрахбаярын өгсөн: “...Тухайн өдөр ломбарданд байж байхад нэг залуу ирээд Playstation 4 Slim, 2 ширхэг rap HDMI залгуурын хамт авчраад 500.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Мөнгийг нь “Хаан” банкны 5700537805 гэсэн өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Хохирлоо барагдуулах юм бол манай зүгээс ямар нэгэн гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /1хх-13/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1xx-18-19/,

Иргэн Х.Э-, Э.Т нарын хооронд 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн Playstation түрээслүүлэх гэрээний хуулбар /1xx-6/,

Эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /1xx-17, 22, 23/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Т-гийн өгсөн: “...Би 2022 оны 1 сарын өдөр танил Б.Т-үвшинтөгс гэдэг залуу Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 79-18 тоот гэрт маань ирээд хаалга тогшихоор нь би хаалга тайлаад гэртээ оруулаад “яасан бэ” гэж асуухад “гуйх юм байна” гэсэн. Тэгээд “юу юм бэ” гэсэн чинь “надад 250.000 төгрөг зээлээч би флэстэйшн хүнд түрээсэлсэн байгаа тэрийгээ маргааш авна, тэрийгээ ломбарданд тавиад мөнгийг чинь буцааж өгье” гэхээр нь би итгээд “Хаан” банкны 5071345935 гэсэн данс руу 250.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дараа нь ТҮЦ машинаас бичиг баримт авах гээд байна гээд 10.000 төгрөг, дараа нь нотариатын мөнгө дутчихлаа гээд 35.000 төгрөг, хүнд мөнгө өгөх гээд байна 20.000 төгрөгийг 5006867335 дансанд шилжүүлсэн..” гэх мэдүүлэг /1xx-43/,

 

Э.Т-ийн “Хаан” банкны 5700537805 дугаартай дансны хуулга /1хх-46-66/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Болдоогийн өгсөн: “...Би 2022 оны 1 сарын 11-ний өдөр гэртээ байхдаа нэг залуу миний тавьсан зарын дагуу холбогдож Playstation авъя гэж хэлсэн. Тэгээд тэр залуу Баянгол дүүргийн “Хилл сайд” хотхонд байх гэрт ирээд надаас 2 ширхэг rap, HDMI залгуур, 3 ширхэг сиди тоглоомын хамт түрээслэхээр аваад 60.000 төгрөг өгөөд 2 хоногоор аваад явсан. Тэгээд дараа нь утсаа авч холбоо барьж байсан боловч ирж байна, авчирч өгнө гэж худлаа ярьсаар байгаад одоог хүрсэн юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...Дээрхи эд зүйлсийг хорооллоос 2020 он 1.500.000 төгрөгөөр авч байсан. Одоо эд зүйлүүдээ 1.500.000 төгрөгөөр үнэлнэ гэх мэдүүлэг /1xx-81/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Гүнжидмаагийн өгсөн: “...Би тухайн өдөр ажиллаж байхад урд өмнө манайхаар үйлчлүүлж байсан Э.Т гэдэг залуу ирээд E-mongo a аппликэйшинээр өөрийнхөө мэдээллийг харуулаад Playstation 4 Slim, 2 ширхэг га HDMI, 3 ширхэг сиди тоглоом power-ын хамт 500.000 төгрөгийн барьцаанд тавиад явсан. Уг мөнгийг би уг хүний өөрийнх нь “Хаан” банкны 5700537805 гэсэн дансанд 350.000, 150.000 төгрөгөөр шилжүүлсэн...Надад 2 ширхэг Playstation байдаг гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1xx-83/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1xx-86-87/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1xx-96/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Б-ын өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ байхад 90550518 гэсэн дугаараас холбогдоод Playstation түрээсэлж авъя гэсэн ба өөрөө ирээд авъя гэсэн. Тэгээд уулзахаар болоод Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Мөнгөн завьяагийн орчим “Си Юу” дэлгүүрт 18 цагийн үед уулзаад надаас аваад явсан. Тэгээд надад 35.000 төгрөг “Хаан” банкны дансаар шилжүүлсэн. Тухайн үед би тэр хүний иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн хуулбарыг авсан. Тэгээд бичлэг хийсэн юм. Playstation 4 Slim загварын тоглоомоо 2021 онд “Би Эс Би” худалдааны төвөөс 1.500.000 төгрөгөөр авч байсан. Би тухайн түрээслүүлж өгөхдөө Playstation 4 Slim, 2 ширхэг rap, HDMI, тэжээлийн залгуур саарал өнгийн цүнхийн хамт өгсөн...” гэх мэдүүлэг /1xx-105, 107/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Төгөлдөрийн өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 16-нд Энхбаяр овогтой Э.Т гээд залуу 20 цагийн орчим орж ирээд Playstation 4 Slim тоглоомыг 2 ширхэг гарын хамт барьцаанд тавиад 450.000 төгрөг авсан. “Хаан” банкны 5006867335 тоот дансаар уг мөнгийг авсан...” гэх мэдүүлэг /1xx-109/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1xx-113-114/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1xx-122/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Б-аттулгын өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ байхад 90550518 дугаараас холбогдоод “Плэйстэйшн” түрээсэлж авья” гэсэн. Тэгэхээр нь “түрээсэлнэ хаана бэ” гэхэд “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн хотхоны 7-50 тоотод” гэхээр нь би өөрөө хүргэж өгөөд тв-тэй холбож өгсөн. Тэгээд надад түрээсийн 70.000 төгрөгийг миний дансыг авч үлдээд 2-3 цагийн дараа миний дансанд хийсэн. Тэгээд дараа нь хугацаа дуусаад холбогдоход одоо эхнэр хүүхэд унтчихсан байна, маргааш 2 өдрөөр сунгаад мөнгийг чинь өгье гэсэн. Тэгээд 3 хоног хэтэрсний дараа дахиж надад 30.000 төгрөг шилжүүлсэн. “Плэй стэйшн 4 слим” тоглоом 2020 онд 900.000 төгрөгөөр хувь хүнээс худалдаж авсан. Би тухайн хүнд “Плэй стэйшн 4 слим”, 2 ширхэг гар, эйч ди ми ай, тэжээлийн залгуур 1 сиди тоглоомын хамт өгсөн. Тухайн эд зүйлсээ нийт 1.300.000 төгрөгөөр үнэлж байна. Тухайн хүнээ огт танихгүй и-Монголиа аппликейшнээр надад иргэний үнэмлэхээ үзүүлсэн. Тэгэхэд Энхбаярын Түвшинтөгс гэж залуу байсан..” гэх мэдүүлэг /1xx-130, 132/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Цолмонболдын өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 17-нд Энхбаяр овогтой Түвшинтөгс гэдэг залуу ирээд “Плэй стэйшн 4 слим”, 2 удирдлагатай, буландаа цуурсан тоглоомыг 300.000 төгрөгийн барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг /1xx-134/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1xx-137-138/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1xx-147/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.С-ын өгсөн: “... 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 90550518 дугаараас залгаж “Playstation түрээсэлнэ гэсэн үү, зарын дагуу холбогдож байна” гэх утга бүхий зүйл хэлсэн. Тэгэхээр нь би “Гэрийн хаягаар чинь хүргээд өгөх үү” гэхэд “Хэрэггүй би явж очоод авчихъя” гэж хэлээд манай гэрийн гадаа буюу 10 дугаар хорооллын автобусны буудал дээр ирсэн... Playstation залгуур болон эд зүйлийн сайн шалгаад байхаар нь би “яагаад байгаа юм” гэхэд “би өмнө түрээслээд намайг эвдэлж гүтгэсэн” гэх зүйл ярихаар “за за сайн шалга” гэж хэлэхэд шалгаж дуусаад аваад явсан. Тухайн залуу нь мөнгө өгөхдөө “Би найзтайгаа уулзаад явуулна” гэж хэлээд авсан ба тэр шөнө дөө хийхгүй байж байгаад маргааш нь 30.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш “Playstation авмаар байна” гэхэд удаа дараа шалтаг тоочсоор байгаад өнөөдрийг хүрсэн. Би 2021 оны 11 дүгээр сард 850.000 төгрөгөөр авч байсан. Уг playstation 4 буюу fat загварын хар өнгөтэй байсан. Уг залууд би өгөхдөө playstation болон 2 тоглоом 2 гар оролт цэнэглэгч хамт өгсөн. Тухайн үед надтай ирж уулзахдаа цагаан өнгийн приус 41 загварын машинтай ирж байсан. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1xx-155-156, 157/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Жавхлантөгсийн өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2318 минутад Энхбаяр овогтой Түвшинтөгс (РД:ТГ95051811) гэсэн хүн ирээд Playstation 4 2 ширхэг гар, 2 ширхэг Си Ди тоглоом, цэнэглэгч цүнхний хамт 400.000 төгрөгийн барьцаанд тавьсан юм. Тэр хүн мөнгөө 300.000 төгрөгийн “Хаан” банкны 5006867335 дугаарын дансаараа аваад 100.000 төгрөгийг бэлнээр авч явсан. Яг л өөрийнхөө юм шиг авчирч тавьсан юм. Бичиг баримтыг нь шалгаж үзсэн юм.” гэх мэдүүлэг /1xx-161/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1xx-165-166/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1xx-175/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.С-гийн өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр зүс таних Төвшөө гэх залуу миний B.Sainbuyan гэх хаягаар маань tuvshoo enkhbayr гэсэн цахим хаягаар чат бичээд “манай эхнэр цэцэрлэгт багш хийдэг юм аа хүүхдүүдэд юм хийж үзүүлэх юм аа, чи надад нотебүүкээ 2 хоног түрээслээч би 30.000 төгрөг өгье” гэж гуйсан. Би гуйгаад шалаад байхаар нь Багшийн дээдийн автобусны буудлын орчим уулзаж, уг нотебүүкээ өгөөд өөрийн 5821032364 гэх Хаан банкныхаа данс руу авсан. Уг залуу нь мөнгөө 2 хувааж хийсан. Тэр өдрөөс хойш миний компьютер өгөлгүй таг болсон. ...Тухайн залуутай би сая буюу 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр анх удаа уулзаж нотебүүк өгөх үедээ уулзаж байсан. ...Acer брендийн 15-тай 7 дугаар үеийн хар өнгийн компьютер байгаа...” гэх мэдүүлэг /1xx-182/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Агиймаагийн өгсөн: “...Тухайн өдөр 20 цагийн орчимд Энхбаяр овогтой Түвшинтөгс ТГ95051811 регистрийн дугаартай, 90550518 гэсэн утасны дугаартай хүн Sony брэндийн 2 дугаар үеийн Core 15 зөөврийн компьютерийг 80.000 төгрөгийн барьцаанд тавьсан байна. ...Тухайн мөнгөө 5006867335 дугаарын дансаар авсан...” гэх мэдүүлэг /1xx-186/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1xx-190-191/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1xx-200/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.И-ын өгсөн “... 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ байхад нэг залуу миний тавьсан зарын дагуу холбогдож Playstation авая гэж залгасан. Тэгээд тэр залуу Баянзүрх дүүрэгт байдаг манай гэрт ирээд Playstation4 slim, 2 ширхэг rap, HDMI залгуурын хамт түрээслэхээр аваад 30.000 төгрөг өгөөд дансаар шилжүүлээд 2 хоногооор аваад явсан. Тэгээд дараа нь утсаа авч холбоо барихгүй алга болсон юм...2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансарын имартын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах 5 дугаар байрны 0 дүгээр орцны 0 тоотод буюу манай гэрт ирж аваад явсан...” гэх мэдүүлэг /1xx-208, 210/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Нямбаярын өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр №Е43309 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр Энхбаяр овогтой Түвшинтөгс гээд залуу Playstation 4, 2 ширхэг гартай барьцаанд 400.000 төгрөгийн барьцаанд тавьсан байна...” гэх мэдүүлэг /1xx-212/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1xx-215-216/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1xx-225/,

Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /1xx-226/,

Барьцаат ээлийн газрын гэрээнүүд /1хх-227-223/  

         Шүүгдэгч Э.Т-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-241/ зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

 

Шүүгдэгч Э.Т-ийн цахим орчинд “Playstation түрээслүүлнэ гэсэн” зарын дагуу хохирогч Х.Э-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сонгдо” эмнэлэг дотор түүний эзэмшлийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий “Playstation 4 Slim тоглоом, дагалдах хэрэгслүүдийг авч залилсан,

Хохирогч Б.С-гийн B.Sainbuyan гэх цахим хаяг руу tuvshoo enkhbayr цахим хаягаас мессеж бичиж, “манай эхнэр цэцэрлэгт багш хийдэг юм аа, хүүхдүүдэд юм хийж үзүүлэх юм аа, чи надад нотебүүкээ 2 хоног түрээслээч би 30.000 төгрөг өгье” хэмээн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн орчмоос түүний эзэмшлийн 950.000 төгрөгийн үнэ бүхий “Sony” брэндийн 2 дугаар үеийн “Core” 15 зөөврийн компьютерыг авч, залилсан,

 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооллын автобусны буудал орчимд хохирогч У.С-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж У.С-ын өмчлөлийн 800.000 төгрөгийн үнэ бүхий “PlayStation 4” буюу fat загварын тоглоомыг 2 тоглоом, 2 гар оролт цэнэглэгчийн хамт түрээслэх нэрийдлээр авч залилсан,

2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Хилп сайд” хотхоны 9Б байрны 00 тоотод оршин суух хохирогч Н.Б-ын гэрт очин уулзаж улмаар “Playstation-4, 2 rap, 3 ширхэг тоглоом болон HDMI залгуурын хамт 2 хоногийн хугацаагаар түрээслэн авч тоглоод өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 969.000 төгрөгийн үнэ бүхий Playstation 4 тоглоомыг 2 ширхэг гар болон 3 ширхэг сиди, дагалдах хэрэгслийн хамт өөртөө шилжүүлэн авч, залилсан,

цахим орчинд “Playstation худалдана гэсэн” зарын дагуу хохирогч Б.И-той холбогдон 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 0 дүгээр орцны 0 тоотод урьдчилгаа төлбөр төлнө гэж 30.000 төгрөг шилжүүлж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан түүний эзэмшлийн “Playstation 4 Slim тоглоом, дагалдах хэрэгслүүдийг хууран авч, залилсан,

“Плэй стэйшн 4 слим” загварын тоглоом түрээсэлнэ” гэх зарын дагуу хохирогч Г.Б-тай “2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 0000000 дугаарын гар утсаар холбогдож тоглоомыг хоногоор түрээслэхээр тохиролцож түрээсийн төлбөрт нь 100. 000 төгрөг төлж, тоглоомыг өөртөө түр хугацаагаар шилжүүлэн авсан боловч хохирогчид мэдэгдэлгүйгээр 1.000.000 төгрөгийн үнэ бүхий “Плэй стэйшн 4 слим” загварын тоглоомыг ломбарданд 300.000 төгрөгийн барьцаанд тавьж бусдын эд хөрөнгийг хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,

  •  “Playstation түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Г.Б-той утсаар холбогдож 1.120.000 төгрөгийн үнэ бүхий “Playstation 4 Slim” загварын тоглоомыг 2 ширхэг гар болон дагалдах хэрэгслүүдийн хамтаар 35.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Мөнгөн завьяа”-гийн ойролцоо байрлах “Си Юу” дэлгүүр дотор эд хөрөнгийг нь шилжүүлэн авч, “Андууд” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж, залилсан,

 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 79- 18 тоотод Б.Т-гээс “хүмүүст PlayStation тоглоом түрээслүүлж байгаа тоглоомоо маргааш аваад ломбарданд тавиад мөнгийг чинь буцааж өгье” хэмээн өөрийн “Хаан” банкны 5006867335, 5700537805 дугаартай дансаар Б.Т-гээс 4 удаагийн үйлдлээр нийт 320.000 төгрөгийг хууран авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан буюу нэр бүхий 8 хохирогчид нийт 6.159.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”... гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

Шүүгдэгч Э.Т-ийн үйлдэл нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болголоо.

 

            Шүүгдэгч Э.Т нь хохирол төлбөр төлсөнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүх шүүгдэгч Э.Т-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Э-н Т-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Т-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Т нь шүүхээс оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Т нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.      

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.Т-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Т-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                  

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ, 

                                             ШҮҮГЧ                          Э.ЧИНГИС