Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/02319

 

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/02319

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-48, өөрийн байранд оршин байх “Капитал” банк /РД:2556375/-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, горькийн 18 гудамж, 567 тоотод оршин суух, Цагаангэр овогт Зундуйн Төгсбаяр /РД:тг62053115/-т холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 5,936,026 төгрөг гаргуулахыг хүссэн “нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк зээлдэгч З.Төгсбаяртай 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ЗГ№157 тоот зээлийн гэрээ байгуулж, 8,000,000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэй, зээлийн хавсралтанд заасан хуваарийн дагуу хүүгийн тогтмол төлөлттэй эргэн төлөх нөхцөлтэйгээр олгосон. Өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 3,254,806 төгрөг, зээлийн хүүнээс 1,382,624 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 158,418 төгрөг, нийт 4,795,848 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч З.Төгсбаяраас үндсэн зээл 4,745,194 төгрөг, зээлийн хүү 1,101,338 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 89,494 төгрөг, нийт 5,936,026 төгрөгийг гаргуулж манай банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.Төгсбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: З.Төгсбаяр миний бие нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаад бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэрэнтогтох шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч З.Төгсбаярын хариу тайлбартай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 5,936,026 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь З.Төгсбаярт холбогдуулж 5,936,026  төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Төгсбаяр нь “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,936,026 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэрэнтогтох хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч З.Төгсбаяр нь “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,936,026 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,926 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 54,963 төгрөгийг улсын орлогоос, 54,963 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

  

 

                            

         ШҮҮГЧ                                                                     Н.ХАНГАЛ