| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/02853/И |
| Дугаар | 102/ШШ2017/02324 |
| Огноо | 2017-08-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2017/02324
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д.Б, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Г.Э эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Г.Э иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Баянгол дүүргийн Иргэний шүүхэд гаргасан 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан Шүүгчийн захирамж зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, оршин суух хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж дүгнэв.
Г.Э гар утасны дугаар 000000, Баянгол дүүргийн хороо, байрны тоот хаягийн мэдээлэлийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна.