Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/03

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.ЭнхАмгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******, *******, *******, *******,

Шүүгдэгч *******, *******, *******, *******,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, шүүгдэгч , шүүгдэгч , шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн 2127000000103 тоот хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр баг *********** гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: ***************/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр баг ************ гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: ************/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар багт оршин суух үндсэн хаягтай, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх баг ************ гэх газар түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын 2 дугаар шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 93 дугаар зүйлд зааснаар 100,000 төгрөгөөр торгох ялаар, Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж тэнссэн, ******* /РД: *****************/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар баг Уужим гэх газар оршин суух үндсэн хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: ***************/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* *******, *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэр, Хар овоо гэх газраас хохирогч ын 23 тооны адууг хулгайлан 13,820,000 (арван гурван сая найман зуун хорин мянга) төгрөгийн хохирол,

2021 оны 05 дугаар сарын 31-нээс мөн оны 06 дугаар сарын 03-ны хооронд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс хохирогч гийн 10 тооны адууг хулгайлан 5,380,000 (таван сая гурван зуун наян мянга) төгрөгийн хохирол,

2021 оны 06 дугаар сарын 09-13-ны хооронд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа багийн гэх газраас хохирогч ийн 7 тооны адууг хулгайлан 3,260,000 (гурван сая хоёр зуун жаран мянга) төгрөгийн хохирол,

Шүүгдэгч *******, *******, ******* нар бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа багийн Шар зүлэгт гэх газраас хохирогч гийн 4 тооны адууг хулгайлан 1,840,000 (нэг сая найман зуун дөчин мянга) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “******* нь 2021 оны 04 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумаас ирсэн. Тэгээд манайхаар орсон, тэр адууг аваад явсны дараа эзэн нь сураглаж байсан. Өмнө нь ******* наагуур чинь адуу байна уу гэж ярьж байсан. Сүүлд над дээр ирж бас асуусан. Тухайн үед манайд ирээд явахдаа ын 23 тооны адууг туугаад явсан байсан. Би тухайн үед туугаад явсныг мэдээгүй. гийн 10 тооны адууны асуудал дээр тухайн үед адуу нь бороонд уруудан орж ирсэн, би хээр азарганы адуундаа явж байхад таарсан. ******* хэдэн адууны хэрэгтэй байна наад адуугаа хараад байж байгаараа гэхээр нь чадахгүй гэж хэлсэн. Сүүлд гэдэг хүн адуугаа сураад явж байсан. Тухайн үед ******* авсан байх гэж бодсон. Даваагийн адууны асуудал дээр бид хоёр авсан нь үнэн. Батсуурийн 7 тооны адууг *******тэй ярилцаж байгаад авсан. ******* 3 тооны адуу, би 4 тооны адууг нь туугаад явсан” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр, мөн 2021 оны 03 дугаар сарын сүүлээр ******* манайд хүрээд ир гэж ярьсан. 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ******* яриад манайд хүрээд ир гэхээр нь гэрийг чинь мэдэхгүй гэхэд “Сарын гол” өгсөөд гэж гэрээ зааж өгөхөд нь очсон. Тухайн өдөр орой *******тай тус тусдаа мотоциклтой гарсан. 23 тооны адууг хоорондоо ярилцаад туугаад явсан. Би 12 тооны адууг нь үлдээчхээд бусдыг нь аваад явсан. Хужирт суманд авчирч 7 хоногийн дараа адуундаа нийлүүлсэн. 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ******* яриад 10 гаруй тооны адуу ирсэн байна хүрээд ир гэхээр нь би очсон. 4 унагатай гүү, 1 азарга, 1 байдсыг нь би авч явсан. 2021 оны 06 дугаар сарын эхээр Батсуурь гэдэг хүний хонгор азаргатай адуу байна хүрээд ир гэсэн. Би очсон 3 унагатай гүү, 1 байдас ачсан. 2 унагатай гүүг ******* өөрөө авсан гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би ******* гэдэг залууг урьд нь таньдаггүй байсан. Ах нь хавар отроор явж байна манай энд цас их байна. Манай дүүг нүүлгээд аваадах гэхээр нь нүүлгэж ирсэн, тэгээд таньдаг болсон. *******г *******ыд ирсэн байхад нь хоёр удаа харсан. ыг нэг удаа харсан. Энэ гуравтай үгсэн тохиролцож хулгай хийсэн зүйл байхгүй” гэв .

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр манайх зусландаа буугаад байж байсан чинь ******* утсаар залгасан. Би *******д 1 үрээ өгсөн өртгийг нь аваагүй байсан. Тэгсэн ******* миний үрээг *******д өгсөн гэсэн. Тэгэхээр ******* руу үрээнийхээ өртгийг авмаар байна жил гаран болчихлоо гэхэд ******* хөдөө манайд хүрээд ир гэсэн. Тэгээд очоод үрээний өртөг унагатай гүү авъя гэхэд ******* намайг дагаад явчих би ачаад аваад ирье гэж хэлсэн. *******ыд хоносон, өглөө нь гүүгээ ачих гэсэн чинь Д. орой болъё гэж хэлсэн. Тэгээд орой гүүг ачаад явсан. Би хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Ачиж явж байгаад Шанхын наана зогсоод хулгайн юм гэж хэлэхээр нь би хулгай юм авахгүй, эргүүлээд үрээгээ авъя гэхэд зүгээр гэж хэлсэн. Би үрээнийхээ өртгийг авсан гэж бодсон. Би ******* гэдэг хүнийг танихгүй” гэв.

Хохирогч гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 03-ны хооронд давхар саран тамгатай хүрэн азаргатай, сартай бэдэртэй хонгор гүү, тамга ижил, хонгор гүү хонгор унагатай, хүрэн халзан гүү, сартай хүрэн унагатай, тамгагүй хүрэн гүү, хүрэн унагатай, хүрэн зээрд гүү, хүрэн зээрд унагатай, хул шүдлэн байдас, буруу зөв гуяндаа Төвд ма үсгэн тамгатай нийт 6 тооны бүдүүн адуу 4 унагатай, нийт 10 тооны адуугаа Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Бага эрээн”, “Шар бүрд” орчмоос алдаад одоог хүртэл олоогүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 17-р хуудас/,

Хохирогч ын мөдрөн байцаалтад өгсөн “...Би 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэр “Хар-Овоо” гэх газраас 23 тооны адуугаа алдсан... 2021 оны 05 дугаар сарын эхээр би адуугаа хайж байгаад Хужирт сумын нутаг “Харзны голын урд ацын ар” гэх газраас хээр азарга, зээрд байдсан гүү, хүрэн гүү, зээрд даага, зээрд халзан шүдлэн, хар үрээ, цагаан гүү, цагаан морь, хээр гүү, зээрд гүү, хээр байдас, хээр гүү зэрэг 12 тооны адуугаа олсон. Үлдсэн 11 тооны хүрэн халзан гүү, өсгий цагаан даага, зээрд халзан гүү, зээрд халзан даагатай, хээр гүү, хээр даагатай, хээр байдсан гүү, хээр унагатай, хээр шүдлэн байдас 3 тооны хээр даага, нэг жижиг нялх унага, нийт 11 тооны том адуугаа одоо болтол олохгүй байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 25-р хуудас/,

Хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн “...Миний алдсан адуунууд мөн байна. Би өөрийн адуугаа хараад зүсээр нь таньж байна. Мөн 99 тоо тамгаар нь таньж байна. ******* нь Бүрд сумаас нүүж ирж манай нутагт амьдрах болоод 7-8 жил болж байна. Хүмүүсийн явган яриагаар бол мал хулгай хийдэг ийш тийш нь гаргаж өгдөг гэх их л яриа гардаг. Яг баригдаж байгаагүй сая л 3-4 хүний адуу алдагдах үед цуг үйлдэгдсэн хүмүүс нь хэлж өгч баригдсан байх. Бусдаар хүмүүсээр хэрэг хийлгээд өөрөө цаад талд нь зааж өгөөд үлддэг байх гэж бодож байна. Хүнээс зээлсэн мөнгөө ч өгөхгүй их сонин араншинтай хүн байгаа юм ..” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 27, 32-р хуудас/,

Хохирогч гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд манай адуунаас хээр зүстэй гүү, хээр унага, зээрд зүстэй гүү, халиун зүстэй унага нийт 4 тооны адуу “Эрээний тээгийн Хадан хошуу” гэх газраас алга болсон юм. Манай алдсан гэх 2 тооны гүү Монгол Б үсгэн тамгатай, хоёр унага нь тамгагүй байгаа...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 134-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтад өгсөн “...******* нь 2020 оны 10 дугаар сард надаас 1,400,000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөг зээлж байсан тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 10-нд байх мөнгийг чинь өгч чадахгүй байна оронд нь та надаас нэг гүү ав гэхээр нь би зөвшөөрөөд хүрэн халзан гүү авсан. Тэгтэл саяхан нэг цагдаа ирээд таньд ******* хүрэн халзан гүү өгсөн үү гэхээр нь тиймээ өгсөн гэхэд та хүний адуу авсан байна заримыг нь ачсан байгаа хамт ачаад явна гэж хэлэхээр нь өгөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 26-р хуудас/,

Иргэний нэхэмжпэгч ын мөрдөн байцаалтад өгсөн “...Манайх адуу цөөхөнтэй байсан учир олон болгох санаатай гүүтэй адуу зарах хүн байгаа болов уу гээд сурагласан чинь ******* гэх хүн адуу зарна гээд байсан гэж нутгийн нэг хүнээс хальт сонссон юм. Тэгээд очиж уулзсан чинь зарна гээд надад хэлэхдээ миний унагатай гүү байгаа юм гэсэн. 1,200,000 төгрөгөөр хонгор унагатай нь худалдаж авсан..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 32-р хуудас/

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын үед гэж санагдаж байна. аа гэх хүнээс унагатай гүү худалдаж авна гээд мөнгийг нь өгчихсөн байсан юм. Тэгээд би 6 дугаар сарын эхээр байх аа гэх хүн Монгол Б үсгэн тамгатай сартай зээрд гүү, халиун унага авч ирж өгсөн 1,200,000 /няг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр бодож авсан мөнгийг нь бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 137-138-р хуудас/,

Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №115 дугаар дүгнэлтэд: “...нас нийлсэн азарга 1, нас нийлсэн гүү 4, унага 4, шүдлэн байдас 1 бүгд 10 тооны адууны зах зээлийн үнэлгээг 2021 оны 05 дугаар сарын байдлаар 5,380,000 /таван сая гурван зуун наян мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэсэн дүгнэлт, /1-р хх-ийн 60-р хуудас/,

Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №113 дугаар дүгнэлтэд: “...Нас нийлсэн гүү 2, унага 2 бүгд 4 тооны адууны зах зээлийн үнэлгээг 2021 оны 06 дугаар сарын байдлаар 1,840,000 (нэг сая найман зуун дөчин мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 153-р хуудас/,

*******гийн яллагдагчаар 2021 оын 10 дугаар сарын 15, 22-ны өдөр өгсөн “...аа бид хоёр тус тусын мотоциклиороо адуу бөөгнүүлэн хашаад дараа нь ы цагаан өнгийн портер маркийн машин дээр 7 адуу ачаад Хужирт сумын “Хуурай шанд” гэх газар байх гэртээ очоод 3 адууг нь авч үлдсэн. Харин нөгөө 4 адууг аа ачаад Зүүнбаян-Улаан сум руу гэр рүүгээ яваад өгсөн... Савалгаа хочит гэх хүн тухайн адуунуудыг надад гаргаж өгөөгүй, зааж өгөөгүй байсан бол би хулгай хийхгүй байсан... Би мөнгө өгөөгүй. ах ярихдаа хулгай хийсэн адуунаасаа зарж борлуулаад 2 сая төгрөг өг гээд нэхэж байсан. Надаас саравчны мод нэхэж байсан. Би өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хх 37-38, 123-р хуудас/,

*******ы яллагдагчаар 2021 оын 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн “...2021 оны 05 дугаар сарын сүүлээр гэртээ байж байхад савалгаа хочит ах манай гэрт орж ирээд “Жалбаа багийн Тээгийн нурууны” дээхэн талд хүрэн азаргатай цөөхөн адуу байна, саран тамгатай дэлийг нь аваагүй адуунууд харагдсан тэр адуунууд лав урагшаа л гүйж яваа юм шиг байна гэж хэлсэн. 2021 оны 06 сарын эхээр надтай утсаар ярихдаа ахаа нэг унагатай гүүний хэрэг байна гэж хэлсэн, тэгэхээр нь би тэр хавиар хүмүүстэй уулзаж ярьж өгье гэсэн чинь хэд хоногт бүтээчих юм бол та буцаагаад машинаараа хүргээд өгөх үү гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Хужиртаас надтай цуг Хархорин сумын Жалбаа багийн ************т гэх газар байх манай гэрт 18 цагийн орчим ирж хоносон. Маргааш нь 15 цагийн орчим манай адуунууд борооноос болоод уруудаад Тээгийн өвөр рүү орсон. Тэгэхээр нь бид хоёр араас нь явж очсон чинь манай адууны оролцоо 10 орчим тооны адуу байсан аа ахаа энд бэлэн унагатай гүү байна шүү дээ энийг хулгайлаад аваад явья гэхээр нь зөвшөөрч байгаа юм уу гэсэн чинь тиймээ гэж хэлээд бид 2 хамт тухайн адуунуудыг хулгайлахаар болсон. Адуугаа цуг тууж гэх газар байрлах гэх хүний малын хашаанд оруулж хашиж байгаад хээр гүү, хээр унага, зээрд гүү халиун унагатай нь барьж аваад Гомбожоо гэх хүнээс түр авсан байсан Бонго 3 маркийн тээврийн хэрэгсэл дээр ачаад Хужирт сум руу явсан...******* нэг хулгай дээр нь манайд ирж санаачлаад хамт хулгай хийсэн. Харин ******* гэх хүн хүрэн азаргатай саран тамгатай цөөн тооны адуу болон отроор явж байх үеийн айлын адуунууд хэнийх вэ гэдгийг надад хэлж өгч байсан.... ******* гэх хүн намайг хулгай хий гэж хэлсэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 5-7-р хуудас/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчид тогтоол танилцуулсан тэмдэглэл хуудсууд /хх 1-р хх-ийн 06-11, 2-р хх-ийн 16-19, 123-р хуудас/,

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 12-р хуудас, 2-р хх-ийн 20-р хуудас/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсууд /1-р хх-ийн 112, 125, 153-154, 167-р хуудас/,

-Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

-ВЕНДО ХХК-ий шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №ӨХ13/021 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /1-р хх 73-75 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч ******* *******, *******, ******* нар нь бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг 2021 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэр, “Хар овоо” гэх газраас хохирогч ын 23 тооны адууг хулгайлан 13,820,000 (арван гурван сая найман зуун хорин мянга) төгрөгийн хохирол,

2021 оны 05 дугаар сарын 31-нээс мөн оны 06 дугаар сарын 03-ны хооронд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс хохирогч гийн 10 тооны адууг хулгайлан 5,380,000 (таван сая гурван зуун наян мянга) төгрөгийн хохирол,

2021 оны 06 дугаар сарын 09-нөөс 13-ны хооронд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа багийн гэх газраас хохирогч ийн 7 тооны адууг хулгайлан 3,260,000 (гурван сая хоёр зуун жаран мянга) төгрөгийн хохирол,

Шүүгдэгч *******, *******, ******* нар бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг 2021 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа багийн Шар зүлэгт гэх газраас хохирогч гийн 4 тооны адууг хулгайлан 1,840,000 (нэг сая найман зуун дөчин мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч /1-р хх-ийн 17/, хохирогч /2-р хх-ийн 25, 27, 32/, хохирогч /2-р хх-ийн 134/, иргэний нэхэмжлэгч /1-р хх-ийн 26/, /1-р хх-ийн 32/, гэрч /2-р хх-ийн 137-138/ нарын мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №115 дугаар дүгнэлт /1-р хх-ийн 60/, шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №113 дугаар дүгнэлт /2-р хх-ийн 153-р хуудас/, *******гийн яллагдагчаар 2021 оын 10 дугаар сарын 15, 22-ны өдөр өгсөн мэдүүлэг /2-р хх 37-38,123-р хуудас/, *******ы яллагдагчаар 2021 оын 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 5-7-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчид тогтоол танилцуулсан тэмдэглэл хуудсууд /хх 1-р хх-ийн 06-11, 2-р хх-ийн 16-19, 123/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 12, 2-р хх-ийн 20/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 112, 125, 153-154, 167/, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ВЕНДО ХХК-ий шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №ӨХ13/021 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /1-р хх 73-75/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* “......Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хэргийг тал бүрээс нь яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан байдаг. *******, *******, *******, ******* нарыг ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсээс мэдүүлэг авахдаа нэг өмгөөлөгч байлцуулж авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасныг ноцтой зөрчсөн учир нотлох баримтаас хасуулах, эсвэл нотлох баримтаар үнэлэхгүй шийдвэрлэх саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т зааснаар нотолбол зохих байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон эсэхийг харахад *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй. Гэмт хэргийн сэдэл, зорилго гэм буруугийн хэлбэр байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж гэм буруугүйд тооцож өгнө үү.....” гэсэн,

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* “....*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах үндэслэлгүй гэж үзэж байна. Зүйлчлэлийг өөрчлөх шаардлагатай байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчлэх нь зүйтэй....” гэсэн саналыг тус тус гаргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн “...Миний алдсан адуунууд мөн байна. Би өөрийн адуугаа хараад зүсээр нь таньж байна. Мөн 99 тоо тамгаар нь таньж байна. ******* нь Бүрд сумаас нүүж ирж манай нутагт амьдрах болоод 7-8 жил болж байна. Хүмүүсийн явган яриагаар бол мал хулгай хийдэг ийш тийш нь гаргаж өгдөг гэх их л яриа гардаг. Яг баригдаж байгаагүй сая л 3-4 хүний адуу алдагдах үед цуг үйлдэгдсэн хүмүүс нь хэлж өгч баригдсан байх. Бусдаар хүмүүсээр хэрэг хийлгээд өөрөө цаад талд нь зааж өгөөд үлддэг байх гэж бодож байна. Хүнээс зээлсэн мөнгөө ч өгөхгүй их сонин ариншинтай хүн байгаа юм ...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 27, 32-р хуудас/, *******гийн яллагдагчаар 2021 оын 10 дугаар сарын 15, 22-ны өдөр өгсөн “...аа бид хоёр тус тусын мотоциклиороо адуу бөөгнүүлэн хашаад дараа нь ы цагаан өнгийн портер маркийн машин дээр 7 адуу ачаад Хужирт сумын Хуурай шанд гэх газар байх гэртээ очоод 3 адууг нь авч үлдсэн. Харин нөгөө 4 адууг аа ачаад Зүүнбаян-Улаан сум руу гэр рүүгээ яваад өгсөн... Савалгаа хочит гэх хүн тухайн адуунуудыг надад гаргаж өгөөгүй, зааж өгөөгүй байсан бол би хулгай хийхгүй байсан... Би мөнгө өгөөгүй. ах ярихдаа хулгай хийсэн адуунаасаа зарж борлуулаад 2 сая төгрөг өг гээд нэхэж байсан. Надаас саравчны мод нэхэж байсан. Би өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хх 37- 38,123-р хуудас/, *******ы яллагдагчаар 2021 оын 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн “...2021 оны 05 дугаар сарын сүүлээр гэртээ байж байхад савалгаа хочит ах манай гэрт орж ирээд Жалбаа багийн Тээгийн нурууны дээхэн талд хүрэн азаргатай цөөхөн адуу байна, саран тамгатай дэлийг нь аваагүй адуунууд харагдсан тэр адуунууд лав урагшаа л гүйж яваа юм шиг байна гэж хэлсэн. 2021 оны 06 сарын эхээр надтай утсаар ярихдаа ахаа нэг унагатай гүүний хэрэг байна гэж хэлсэн, тэгэхээр нь би тэр хавиар хүмүүстэй уулзаж ярьж өгье гэсэн чинь хэд хоногт бүтээчих юм бол та буцаагаад машинаараа хүргээд өгөх үү гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Хужиртаас надтай цуг Хархорин сумын Жалбаа багийн Шар зүлэгт гэх газар байх манай гэрт 18 цагийн орчим ирж хоносон. Маргааш нь 15 цагийн орчим манай адуунууд борооноос болоод уруудаад Тээгийн өвөр рүү орсон. Тэгэхээр нь бид хоёр араас нь явж очсон чинь манай адууны оролцоо 10 орчим тооны адуу байсан аа ахаа энд бэлэн унагатай гүү байна шүү дээ энийг хулгайлаад аваад явья гэхээр нь зөвшөөрч байгаа юм уу гэсэн чинь тиймээ гэж хэлээд бид 2 хамт тухайн адуунуудыг хулгайлахаар болсон. Адуугаа цуг тууж гэх газар байрлах гэх хүний малын хашаанд оруулж хашиж байгаад хээр гүү, хээр унага, зээрд гүү халиун унагатай нь барьж аваад Гомбожоо гэх хүнээс түр авсан байсан Бонго 3 маркийн тээврийн хэрэгсэл дээр ачаад Хужирт сум руу явсан...******* нэг хулгай дээр нь манайд ирж санаачлаад хамт хулгай хийсэн. Харин ******* гэх хүн хүрэн азаргатай саран тамгатай цөөн тооны адуу болон отроор явж байх үеийн айлын адуунууд хэнийх вэ гэдгийг надад хэлж өгч байсан.... ******* гэх хүн намайг хулгай хий гэж хэлсэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 5-7-р хуудас/ болон бусад баримтаар шүүгдэгч нар нь үйлдлээрээ нэгдэн бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг хулгайлсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дээрх саналыг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн *******, *******, *******, ******* нараас сэжигтнээр мэдүүлэг авахдаа нэг өмгөөлөгч байлцуулж авсан нь сэжигтэн нарыг өмгөөлөх эрхээр хангасан байх бөгөөд хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй тул шүүхээс *******ын сэжигтнээр 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг, *******ы сэжигтнээр 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг, *******гийн сэжигтнээр 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг, *******ын сэжигтнээр 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлгүүдийг тус тус нотлох баримтаар үнэлээгүй болно.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго болон хохирогч нарын зүгээс өөрийн өмчлөлийн малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

"Мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна. “Олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодийг дөрвөн богоор тооцно” гэж хуульчилсан.

Шүүгдэгч ******* *******, *******, ******* нар нь бусдын өмчлөлд байгаа малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч ******* *******, *******, ******* нар нь хохирогч гийн 10 тооны, ын 23 тооны, ийн 7 тооны малыг, *******, *******, ******* нар нь хохирогч гийн 4 тооны малыг хулгайлж өөрийн хэрэгцээг хангах зорилгоор өөрийн машин механизмийг ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч ******* *******, *******, ******* нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч ******* *******, *******, ******* нарын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч ******* *******, *******, ******* нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Харин хохирогч нь адуугаа эрж хайсны зардал 3,000,000 төгрөг, хохирогч Батсуурь бензины зардал 500,000 төгрөг тус тус нэхэмжилсэн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ы өмгөөлөгч ******* “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор заасан ба тухайн машиныг 7,028,984 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-т зааснаар “үнэлгээчин" гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ гэж заасан байдаг. Хөрөнгийн үнэлгээг Пүрэвээ гэдэг хүн үнэлсэн байгаа. Пүрэвээ нь үнэлэх эрхтэй эсэх нь эргэлзээтэй...” гэж тайлбарласан.

Шүүгдэгч ******* *******, *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас цагаан өнгийн Киа бонго маркийн *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч тогтоол гарган, хөрөнгийн үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөл бүхий “Вендо” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр №ӨХ13/021 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Хөрөнгийн үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөл бүхий “Вендо” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно”, 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ” гэж заасан зохицуулалтад нийцэх бөгөөд хууль зөрчөөгүй байна. “Вендо” ХХК” ХХК-ны шинжээчийн дүгнэлтээр Киа бонго маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 7,028,984 төгрөгөөр үнэлсэн байна. Дээрх үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдах нь зүйтэй. Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүхээс шүүгдэгч ******* *******, *******, ******* нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* *******, *******, ******* нарыг үйлдсэн гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дахь заалтад заасан бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг нь 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлагдсан ба улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дахь заалтад зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дахь заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн, Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч ******* “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү...” гэсэн, Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жилийн хорих оногдуулж 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү...” гэсэн, Шүүгдэгч *******ы өмгөөлөгч ******* “...2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар хамруулж өгнө үү...” гэсэн, Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* “...нотлох баримт зөрчиж авсан баримтаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж байгаад өмгөөлөгчийн зүгээс харамсаж байна. Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Иймд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “.... гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг...” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч нар нь амар хялбар аргаар мөнгө олох, өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг хулгайлсан, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ыг 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******г 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч ******* *******, *******, ******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай 7 дугаар зүйлийн 7.2-д “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заажээ. Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасан үндэслэлд хамаарч байх тул шүүгдэгч ******* *******, *******, ******* нарт шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* *******, *******, ******* нар нь бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлахдаа машин механизм ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого ” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан дээрх тээврийн хэрэгсэл нь хуульд заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэлд хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд улсын дугаартай цагаан өнгийн Киа бонго маркийн тээврийн хэрэгсэл нь 7,028,984 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар тус тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *******ы өмчлөлийнх биш болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 7,028,984 төгрөгийг шүүгдэгч *******, *******, *******, ******* нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 1,757,246 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй. Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******, ******* нарын эзэмшлийн улсын дугааргүй мотоциклуудыг тус тус улсын орлого болгож шийдвэрлэв. Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-т заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргүүдийг тус тус хүлээлгэж,

Шүүгдэгч ыг 2 жил 8 сарын хугацаанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг,

шүүгдэгч г 2 жил 6 сарын хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг,

шүүгдэгч *******ыг 2 жил 1 сарын хугацаанд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг,

шүүгдэгч ыг 2 жилийн хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг тус тус хориглож,

шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч , шүүгдэгч , шүүгдэгч *******, шүүгдэгч нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ыг 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч г 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч ыг 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч д оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******т оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн тус тус сольсугай.

4. Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-т заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргүүдийг тус тус хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ыг 2 жил 8 сарын хугацаанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг, шүүгдэгч г 2 жил 6 сарын хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг, шүүгдэгч *******ыг 2 жил 1 сарын хугацаанд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг, шүүгдэгч ыг 2 жилийн хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг тус тус хориглосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 7,028,984 төгрөгийг шүүгдэгч *******, *******, *******, ******* нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 1,757,246 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, шүүгдэгч *******, ******* нарын эзэмшлийн улсын дугааргүй мотоциклуудыг тус тус улсын орлого болгосугай.

8. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдсугай.

9. Хохирогч , Батсуурь нар нь адуугаа эрж хайсны бензиний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЭНХ-АМГАЛАН