Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1014

 

 №               № 546                    

 

 

              МАЛАЛ

 

 

 

 

Н.Э, Б.Бнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

шүүгдэгч Н.Эийн өмгөөлөгч Д.П,

цагаатгагдсан этгээд Б.Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Т,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 672 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Агарын бичсэн 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 74 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Н.Э, Б.Бнарт холбогдох 1811011570745 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн  Н.Э, 1978 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт ................... тоотод оршин суух, /РД:......................../,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 347 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан;

2. Бо овгийн Б.Б, 1997 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт __________ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:........................../;

Н.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүрээ хотхонд иргэн Д.Бийг тээврийн хэрэгслээр хүргэж өгөхдөө түүний мартаж буусан 820.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone 7 plus” загварын гар утсыг завшсан гэмт хэрэгт,

Б.Бнь 2018 оны 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Tedy” худалдааны төвд Н.Эөөс 820.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone 7 plus” загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж 100.000 төгрөгөөр худалдан авч, бусдад 220.000 төгрөгөөр зарсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Н.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, Н.Эийг гээгдэл хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Агар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн 179 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

Шүүхээс яллагдагч Б.Б.Бий хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан ба цагаатгахдаа “...гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг авсан гэх үйлдэл нотлогдон тогтоогдоогүй байна.” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Бнь Н.Эийн гэмт хэрэг үйлдэж, гарал үүсэл нь тодорхойгүй, код нь тайлагдахгүй “Iphone 7 plus” загварын гар утсыг 100.000 төгрөгөөр худалдан авч, ямар нэгэн сэлбэг, эд ангийг сольж засалгүй бусдад 220.000 төгрөгөөр зарж өөртөө илүү ашиг олж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байхад шүүх бодит байдал болон хэрэгт авагдсан үйл баримтад үнэлэлт хийлгүй зөвхөн шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг үндэслэн түүнд холбогдох хэргийг цагаатгасан нь үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 672 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Н.Э нь надад тухайн гар утсыг зарахдаа өөрийгөө засварын газарт ажилладаг гэж хэлсэн. Надад зарсан гар утас нь маш их гэмтэлтэй буюу камер болон дэлгэц нь хагарсан байсан. Би тухайн эвдрэлийг нь 60.000 төгрөгөөр засуулаад 220.000 төгрөгөөр зарсан. Би фэйсбүүк дээр зар тавиад утсыг зарсан. Н.Э нь “ах нь засвар дээр ажилладаг, өөр хүн авахгүй байна, ахын дүү авчих” гэж надаас гуйсан. Тэгэхээр нь би тэр утсыг нь авсан. Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдээгүй. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б.Бий өмгөөлөгч Ц.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, хуульд заасан үндэслэлээр гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж гэж үзсэн. Гэтэл мэдсээр байж, эд хөрөнгийг авсан гэдэг нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй. Гэмт хэрэг үйлдэж олох боломжтой байсан гэдэг асуудлыг улсын яллагчаас тайлбарласан. Гэтэл хуульд боломжтой байсан гэсэн асуудал яригдахгүй. Тэгэхээр код тайлагдаагүй, гарал, үүсэл нь тодорхойгүй гэдэг талаар Н.Э хэлсэн. Тийм учраас гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдэх боломжгүй байсан гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Н.Эийн өмгөөлөгч Д.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Н.Э нь бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Н.Э, Б.Бнарт холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Н.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүрээ хотхонд иргэн Д.Бийг тээврийн хэрэгслээр хүргэж өгөхдөө, түүний мартаж буусан 820.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone 7 plus” загварын гар утсыг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Бийн “... 2018 оны 4 дүгээр сарын 7-ны 11 цаг 03 минутын үед такси бариад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Хүрээ хотхоны үүдэнд хүргүүлсэн. Би таксинаас буухдаа өөрийн биед авч явсан эд зүйлийг шалгаж үзээгүй. Орой сэрээд халаасан дахь эд зүйлээ бүртгэхэд миний өмдний баруун болон зүүн халаасыг хутга мэт иртэй зүйлээр зүссэн бололтой урсан байсан. Миний өмдний баруун талын халаасанд “Iphone 7 plus” загварын гар утас байсныг алдсан байсан.  ...” /хх-11-15/,

гэрч Б.Б.Бий “... 2018 оны 4 дүгээр сарын эхээр ажил дээрээ байж байтал 35 орчим насны, нүдний шил зүүсэн, үл таних хүн хар өнгийн “Iphone 7 plus” загварын гар утасны код гаргах уу гэж орж ирсэн. Гар утсыг асааж үзэхэд нууц үгтэй, түгжигдсэн байсан. Би тухайн хүнээс ямар учиртай гар утас болох талаар асуухад “ах нь засвар дээр ажилладаг юм, нэг хүн төлбөрийн оронд гар утсаа барьцаалаад явсан боловч ирэхгүй байна, ахад нь мөнгөний хэрэг байна, кодыг нь гаргах уу, эсвэл хэдэн төгрөгөөр авах вэ” гэж асуусан. Би тухайн утсыг 100.000 төгрөгөөр худалдаж авсан. Хэд хоногийн дараа тухайн утсыг зарах зар тавиад үл таних хүнд 220.000 төгрөгөөр зарсан. ...” /хх-18/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /хх-19/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүх Н.Эийг гээгдэл хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн Н.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Түүнчлэн шүүхээс Б.Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Б.Б.Бий үйлдэлд мөнгө угаах гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, Б.Бнь Н.Эийн түүнд зарсан утсыг авахдаа гэмт хэргийн улмаас олсон эд зүйл гэдгийг мэдсэн гэх нөхцөл байдал хангалттай тогтогдоогүй, эргэлзээ бүхий байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмын дагуу Б.Б.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд прокурор Д.Агарын бичсэн 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 74 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 672 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 672 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Агарын бичсэн 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 74 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                            Д.ОЮУНЧУЛУУН