| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/02728/И |
| Дугаар | 102/ШШ2017/02300 |
| Огноо | 2017-08-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2017/02300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, хороо, хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Гранд плаза цогцолборын тоотод хаягт байрлах, И к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Б овогт Ү Б эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч И к ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ү.Б, манай компанитай 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗГ2016/41 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, дугаарын Фидуцийн гэрээ-ээр 25.000.000 төгрөгийг зээлж авсан.
Хамгийн сүүлд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр холбоо барьж уулзсанаас хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, оршин суух хаяган дээрээ амьдардаггүй, тийм хүн байхгүй гэх бөгөөд хорооны Засаг даргаас нь лавлаж асуухаар оршин суухаа больсон гэх тайлбарыг өгсөн.
Иймээс Ү.Б эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Ү.Б тус ББСБ-тай гэрээ байгуулж, 25.000.000 төгрөгийг авсан ба өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, гэрээнд байгаа хаягт яваад очихоор өөр хүмүүс байдаг. Харъяалах хорооны Засаг даргаас Тодорхойлолт авъя гэхээр хувь хүнд өгөхгүй гээд авч чадаагүй. Хэрэгт нотлох баримтаар авагдсан дугаартай Эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх М Г, Үнэнбатын Б хоёрын хаяг адилхан, хамаатан садангийн хүмүүс.
Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч , И к ББСБ ХХК, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Ү.Б эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Ү.Б иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ, иргэн Ү.БнИргэний үнэмлэхний хуулбар, Зээл эргэн төлөх хуваарь, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаарын Барьцааны гэрээ, дугаартай Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, оршин суух хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж дүгнэв.
Ү.Бгар утасны дугаар 00000000, РД:, Баянзүрх дүүргийн хороо, Сэлбийн дүгээр гудамжны тоот хаягийн мэдээлэлийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна.