Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/06

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Ишээ,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2127000000112 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1.Монгол улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, **************** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ********************, /РД:*******************/,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нутаг дэвсгэрт иргэн *******ын гээгдүүлсэн ******* тоот “Хаан Банк”-ны дансны виза картыг олж аван дэлгүүрт уншуулан 2 хохирогч *******т 577 200 төгрөгийн хохирол учруулж гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас /,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 6-7-р хуудас/

- Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл хохирлын тооцоо өөрийн утсанд ирсэн гүйлгээ хийгдсэн талаар мессежний хуулга /хх-ийн 07-16-р хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******ын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэгт: “... Би тухайн өдөр өглөө 12 цагийн үед Улаанбаатар хотоос банз ачаад Өвөрхангай аймгийн Хархорин сум руу гарсан. Хархорин суманд оройн 20 цагийн үед ирсэн. Миний хаясан карт хаан банкны ногоон өнгийн карт байсан. Миний дансанд тухайн үед 587 000 төгрөг байсан. Тэрнээс 10 000 төгрөг миний дансанд үлдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/

Хохирогч *******ын Хаан банкны ******* тоот дансны 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөрийн гүйлгээний хуулга /хх-ийн 25-26-р хуудас/ зэрэг нотлох баримт болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нутаг дэвсгэрт иргэн *******ын гээгдүүлсэн ******* тоот “ХААН БАНК”-ны дансны виза картыг олж аван дэлгүүрт уншуулан хохирогч *******т 577 200 төгрөгийн хохирол учруулж гээгдэл эд хөрөнгө завших гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь

-2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17-р хуудас/,

-Хохирогч *******ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

-Хохирогч *******ын Хаан банкны ******* тоот дансны 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 24-26- р хуудас/,

-Гэрчээр *******ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/

мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч *******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******ын гэм буруутай, Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нь гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэххөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, зэрэг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэв.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаасайн дураар хүлээн зөвшөөрч бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаа 4 шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоов.

Шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******ыг гээгдэл эд хөрөнгийгбусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цагааны Бөхбаатат оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгтзааснаар шүүгдэгч Цагааны Бөхбаатарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөхтөлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан 5 шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ДАГИЙМАА