| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/01629/И |
| Дугаар | 102/ШШ2017/02293 |
| Огноо | 2017-08-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2017/02293
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, хороо, хороолол, Глоб-ын дүгээр байрны тоотод оршин суух, Баатар овогтой Нын нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, хороо, Гандан, Амарсанаагийн гудамж, байрны тоотод оршин суух, З овогтой Гт холбогдох орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Б.Ншүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянгол дүүргийн хороо, Гандан, Амарсанаа гудамж, байрны тоот хаягт байрлах 72.75 метр квадрат талбайтай, Улсын бүртгэлийн Ү-дугаартай, 3 өрөө орон сууцыг өмчлөгч билээ.
Дээрх үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Э.Моос 50.000.000 төгрөгөөр худалдан авсан боловч тус байранд З.Г гэх эмэгтэй хүүхдүүдтэйгээ амьдарч байсан тул 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд суллаж өгнө гээд өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байна.
Иймээс З.Гийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар орон сууцнаас албадан гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү, гэжээ.
Хариуцагч З.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2004 онд Ж.М танилцаж, 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулж, хуримаа хийн, 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдөр бидний дундаас охин М.М төрсөн.
Бид хуримаа хийх хүртэл хадам ээж С.б, хурим хийсний дараа Цайз-16, Москва хороолол зэрэг газарт амьдарч байгаад 2010 онд би БНСУ дахь Монгол улсын Нийгмийн даатгалын төлөөлөгчийн газарт ажиллахаар нөхөртэйгөө хамт явсан.
2013 оны 6 дугаар сард миний ажиллах хугацаа дуусаж, эх орондоо эргэж ирэхэд хадам ээж, эгч нарын зүгээс дээрх байрыг бэлэглэж, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нөхөр Ж.Мөнх-Эрдэнийн нэр дээр шилжүүлж, Өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэн баталгаажуулсан болно.
Тэр цагаас хойш байрандаа амьдарч, 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нөхөр маань гэрээсээ явж, гэртээ ирэхээ больж, нөхрийн ээж, эгч, найз нөхөдтэй холбогдон, уулзаж түүнийг гэртээ ирүүлэх гэж оролдсоор өдий хүрлээ. Миний нөхөр Ж.Муг байрыг эгч Ж.Аын нөхөр Э.Мын өмчлөлд шилжүүлж, түүний дараа Э.Моос иргэн Б.Нхудалдан авсан байдаг.
Ж.Мбидний гэр бүлийн дундын хөрөнгийг хууль бусаар өмчлөх эрхийг бусдад шилжүүлэн, гэр бүлийн гишүүдийг албадан гаргуулахаар шүүхэд хандсан нь үндэслэлгүй, хууль болон ёс зүйд нийцэхгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иргэн Б.Нэнэ байрны албан ёсны өмчлөгч, хуулийн дагуу гэрээ байгуулан, худалдаж авсан, өмчлөгч мөн. Өнөөдрийг хүртэл хариуцагч Г байрыг чөлөөлнө гээд суллаж өгөөгүй. Хариуцагчийн хоорондох гэр бүлийн маргаан бидэнд хамааралгүй. Нэхэмжлэгч бусдын хууль бус өмчлөлөөс хөрөнгөө салгаж авах гэж шүүхэд хандсан тул байрнаас албадан нүүлгэн, гаргаж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч З.Гт холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгийг хууль бусаар бусдад шилжүүлсэн, хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч НБаянгол дүүргийн хороо, Гандан, Амарсанаа гудамж, байрны тоот хаягт байрлах 72.75 метр квадрат талбайтай, Улсын бүртгэлийн Ү-дугаартай, 3 өрөө орон сууцыг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Э.Мтой Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 50.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно зааснаар зохигчдын хооронд байгуулсан гэрээ хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийг үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохилдолд үнэн зөв гэж тооцно гэж заасны дагуу хэлцлийн үндсэн дээр 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Б.Нүл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн авч мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэснээр дээрх байрны өмчлөгч мөн болох нь нотлогдож байна.