Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/09

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж

Нарийн бичгийн дарга Г.Ишээ,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч *******ад холбогдох эрүүгийн 2227000000005 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой ,мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг ************* гэх газар оршин суух албан ёсны хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Хархорин сумын дахь сум дундын Шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дах хэсэгт зааснаар 150 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан   /**************/

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, ******* тоот хашааны гаднаас хохирогч *******ын эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн Мустанг-5 загварын мотоциклыг, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” хорооны ******* тоот хашааны гаднаас *******ийн ногоон өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклыг тус тус хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

“... Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Яллагдагч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би тухайн үед ганцаараа явж байсан, надад бусдын эд зүйлийг хулгайлах санааг аар хэн нэгэн хэлсэн зүйлгүй, би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хулгайлсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49, 86-р хуудас/

-2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, танилцуулсан тэмдэглэл, (хх-ийн 3-10-р хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол, танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 1-2 хуудас/

-Хохирогч *******ийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...Би 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 12 цагийн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багт “*******” хороолол, ******* тоотод байдаг гэрээсээ өөрийн эзэмшлийн улсын дугааргүй ногоон өнгийн мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод сургууль дээр хүүхдээ хүргэж өгчхөөд, шатахуун түгээх газраас бензин аваад гэртээ ирээд мотоциклоо хашааныхаа гадаа тавьчхаад гэртээ орсон. Тэгээд гэртээ 15-20 минут болчхоод гараад ирсэн чинь миний мотоцикл байхгүй байсан. Тэгээд би найзууд руугаа утсаар яриад гэрийнхээ гадаа байсан мотоциклоо алдчихлаа гэж утсаар яриад 4 найзтайгаа гадуур мотоциклоо хайгаад олоогүй юм. Миний алдагдсан мотоцикл нь ногоон өнгийн, баруун талдаа тольтой, дөрөөний 12 боолт байхгүй, төмөр утсаар сойсон, арын ачаа нь дээр цагаан өнгийн уяа уясан байсан. Би алдагдсан мотоциклоо 2.600.000 төгрөгөөр Бат-Өлзий сумаас шинээр нь 2021 оны 07 дугаар сард худалдаж авч байсан, одоо би мотоциклоо 2.300.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-р хуу/,

-Гэрч Г.ын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би *******ыг сайн танихгүй. 2021 оны 12 дугаар сумын 11-ний өдөр 3 Өвөрхангай аймгийн Хужирт сумын төв дээр гудамжинд явж байгаад танилцсан. Би 2021 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 08 цагийн үед Өвөрхангай аймаг Хужирт сумын төв дээр манай гудамжинд ******* гэх айлын гадаа явж байгаад *******тай таараад, танилцсан юм. Тэгсэн ******* ах мотоцикл зарах гэхээр хэдэн төгрөгөөр зарах юм гэсэн чинь 400,000 төгрөгөөр зарна гэхээр нь аваад ир үзье гэсэн. Тэгээд ******* яваад 09 цагийн үед ногоон өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл жолоодож ирээд худалдаж авах уу гэсэн. Тэгээд би гайгүй мотоцикл байхаар нь эгчээсээ 200,000 төгрөг авч өгөөд 150,000 төгрөгд нь бодож ногоон өнгийн дээл өгсөн. Тэгээд ******* нь миний өгсөн мөнгөөр 2 шил архи авчраад хамт ууцгаасан. Тэгээд тэр өдрөө ******* манайд хоноод маргааш ээж ахиж С.ад 70,000 төгрөг өгсөн. Тэгээд ******* нь Бат- Өлзий рүү шууданд сууж явна гээд байхаар нь хүргэн ах *******ыг мотоциклоороо хүргээд өг гээд *******тай хамт явсан. Миний *******аас худалдаж авсан мотоцикл ногоон өнгийн улсын дугааргүй, ачаан дээрээ цагаан өнгийн уяа уясан, урд жолооны хүрдний доод талд байх асалтын улаан, ногоон, хар өнгийн цахилгаан утас салсан, түлхүүргүй байсан. ******* нь мотоцикл зарахдаа би хүний ганц хүү байгаа юм, Хужирт суманд ирээд 3 өдөр архидаад мөнгөгүй болчихлоо гээд мотоцикл худалдаж аваач гэсэн. Тэгээд би мотоциклын түлхүүр нь байхгүй байхаар нь аас хулгайн мотоцикл биш юм биз дээ гэсэн чинь түлхүүр нь байхгүй, хаясан гэсэн. Намайг *******аас мотоцикл худалдан авсныг манай ээж , эгч , хүргэн ******* нар мэдэж байгаа. нь мотоцикл зарах гэж ирэхдээ ганцаараа, ногоон эрээн өнгийн куртиктэй, мотоцикл дээрээ цагаан цайвар өнгийн дээл тохож явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуу/

Иргэний нэхэмжлэгч гийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...ын нь миний төрсөн хүү байгаа юм. гэгчийг танихгүй. 2021 оны 12-р сарын эхээр, өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна, манай хүүхэд айлын нохойд хоол өгчхөөд ирэх замаараа нэг үл таних залуутай хамт ирсэн. Тэгээд хүү маань надад хэлэхдээ өглөөгүүр манай гудамжаар хоёр тийш алхаад байсан залуу энд таних айл байхгүй учир мотоциклоо зарчхаад явах гэсэн юм гэж ярьж байна гэсэн. Тэр үед гэгчийг анх харсан. Манай хүү нь ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, гэртээ байдаг, харин би Хужирт сумандаа жижигхэн оёдлын цех ажиллуулдаг. тухайн үед дагуулан орж ирсэн гэх залуугийн мотоциклыг манай хүү худалдан авсан, тэгээд хэлэхдээ энэ залуу Хужирт суманд хэд хоносон, таних айл байхгүй, хөдөө мал хуй хэцүүдлээ мотоциклоо хурдан зарчихвал буцмаар байна гээд байна, энэ мотоциклыг нь авчихъя гэхээр нь уг мотоциклыг нь харсан чинь гайгүй юм шиг байхаар нь хэдэд зарах юм гэхэд 400,000 төгрөгөөр зарчихъя гэсэн. Тэгээд би одоо байгаа нь 200,000 төгрөг байна гээд өгсөн, тухайн өдрийн үдээс хойш миний ажиллуулдаг оёдлын цехэд ирээд үлдсэн мөнгөндөө би дээл авъя гээд өөрөө үзэж харж байгаад 150,000 төгрөгийн дээлийг сонгож аваад үлдсэн 50,000 төгрөгөө би дараа эргэж ирээд авъя гэхээр нь би за за чи 50,000 төгрөгийн төлөө энэ хоёрын хооронд дахиж ирээд яах вэ гээд үлдсэн 50.000 төгрөгийг нь өгөөд явуулсан. Тэгсэн чинь орой нь эргэж ирээд явах гэсэн их хүйтэн байна гээд манайд хоносон. Маргааш өглөө нь эгчээ Бат-Өлзий сум руу буцах гэсэн чинь мөнгөгүй болчихлоо та миний гар утсыг /Nokia 20,000 төгрөгөөр авчих гэхээр нь за би наад Nokia-аар яах вэ гээд 20.000 төгрөг өгөөд явуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуу/,

Хөрөнгийн үнэлгээчин ийн 2021 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 12/23 дугаартай “...Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Бат-Өлзий сум дахь цагдаагийн хэсгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой ийн 2021 оны 12 дугаар сарын 18 өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу 1 ширхэг 2021 онд БНХАУ үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркийн мотоциклыг үнэлбэл 4 өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 2,000,000.00 /Хоёр сая/ төгрөг гэж дүгнэж байна...” гэх хөрөнгө үнэлсэн тайлангийн дүгнэлт /хх-ийн 39-р хуу/,

Хохирогч *******ын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 01-ны Өвөрхангай аймаг БатӨлзий сумын 3 дугаар багт Рамын хороололд байдаг гэрээс өөрийн эзэмшлийн мустанг-5 маркийн тээврийн хэрэгслээр Бат-Өлзий сумын 3 дугаар баг ******* тоотод байдаг гэдэг айлд очиж аймгийн шуудан тосож өгөх ажлаар очоод хашааныхан гадаа мотоциклоо үлдээгээд гэрт нь ороод сууж байсан юм. Тэгсэн чинь ахын эхнэр эгч гадаа мотоцикл дуугарах шиг боллоо гэхээр гараад харсан чинь миний мотоциклыг хүн хулгайлаад гудамжны зүүн тийш унаад зугтаасан. Тэгээд замд явж байсан машин зогсоогоод шууд цагдаад ирж мэдэгдсэн. Би хашаанаас гараад харахад ногоон, шар өнгийн эрээн өвлийн хүрэмтэй, хөх түрийтэй гуталтай, юүдэнтэй хар малгайтай цамцтай байсан, царайг нь хараагүй. Миний алдагдсан мотоцикл нь зөв талын толь хагархай, шатахууны сав нь зүүн талдаа жижигхэн цөмөрхийтэй, баруун талын жолоо нь дээр жижиг хар гэрэлтэй, ачаандаа бүдүүн цагаан уяа уясан, арын карлан дээр гурван улаан гэрэлтэй 2021 онд үйлдвэрлэгдсэн улаан өнгийн мотоцикл байсан. Би Төрийн банкнаас лизингээр 2,700,000 төгрөгөөр 2021 оны 07 дугаар сард худалдаж авч байсан, мотоциклоо би 2,500,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 67-р хуу/, Г

эрч ы 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 20 цагийн үед гэртээ байж байсан чинь манайд орж ирээд мотоцикл хямдхан аваадах гэсэн. Тэгээд би хаанаас ямар мотоцикл зарах гэж байгаа юм гэсэн чинь Архангай аймгаас наймаанд хямдхан авсан юм 300,000 төгрөгд зарчихмаар байна 100,000 төгрөгийг нь бэлэн өгчих 200,000 төгрөгийг нь гаалийн бичиг баримтыг нь өгчхөөд авна гэсэн. Тэгээд би ыг унаж ирсэн мотоциклыг хараад манай гудамжны айлын Баярмагнай гэх залуугийн мотоциклтой адилхан байхаар нь Баярмагнайгын мотоциклыг хулгайлаад надад зарах гэж байна гэж бодоод мотоциклыг түр амбаарт оруулчих гээд ыг унаж ирсэн мотоциклыг оруулчхаад ад би Баярмагнай гэдэг айлаас 100,000 төгрөг аваад өгье гээд Баярмагнайгийн хашаанд ороод мотоциклыг үзсэн чинь мотоцикл нь байсан. Тэгээд тай хашаанаас гарч явж байсан чинь цагдаа нар ирсэн. Тэгээд ын унаж ирсэн мотоцикл хаана байна гэхээр манай амбаарт байгаа гэж зааж өгсөн. ын жолоодож ирсэн мотоцикл улаан өнгийн Мустанг-5 маркийн, улсын дугааргүй, ачаа нь дээрээ уяа ороосон, нэг толь хагарсан, шинэвтэр мотоцикл байсан. Тухайн үед эхлээд гэх хүн орж ирээд гэх залуу сайхан шинэ улаан өнгийн мустанг-5 хямдхан зарах гэж байна гэж хэлээд, худалдаж аваач гэсэн. Тэгээд гадаа гараад харсан улаан өнгийн Мотоцикл унаад ирсэн байсан. Би аас мотоцикл худалдаж аваагүй. Тэр унаж ирсэн мотоциклыг нь хараад Баярмагнай гэдэг залуугийн мотоциклыг хулгай хийсэн байна гэж бодоод янз бүр болохоос нь өмнө амбаартаа хийгээд байж байя гэсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-р хуудас/,

Гэрч гийн 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би гэдэг хүнийг танина. Манайх тай нэг гудамжинд амьдардаг юм. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн үед нь манай гэрт орж ирсэн. Би жижиг өрөөндөө байсан чинь манай ээж аас танай хүү Баярмагнайгийн мотоцикл байгаа юу гэсэн. Тэгэхээр нь манай ээж Баярмагнайгийн мотоцикл байгаа гэсэн чинь нь гэдэг залуу Баярмагнайгийн мотоциклтой адилхан, шинэвтэр мотоцикл хямдхан зарна гээд яваад байна гэсэн чинь гараад яваад өгсөн. Манай ээж нь , тай орж ирсэн гэж хэлсэн. Би хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-р хуу/,

Хөрөнгийн үнэлгээчин ийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12/03 дугаартай “...Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Бат-Өлзий сум дахь цагдаагийн хэсгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой ийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу 1 ширхэг 2021 онд БНХАУ үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркийн мотоциклыг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 2,000,000.00 /Хоёр сая/ төгрөг гэж дүгнэж байна...” гэх хөрөнгө үнэлсэн тайлангийн дүгнэлт /хх-ийн 79-р хуу/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, ******* тоот хашааны гаднаас хохирогч *******ын эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн Мустанг-5 загварын мотоциклыг, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” хорооны ******* тоот хашааны гаднаас *******ийн ногоон өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклыг тус тус хулгайлсан болох нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-11/,

-Хохирогчоор тогтоосон тухай тогтоол /хх-12/,

-Хохирогч *******ийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...Би 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 12 цагийн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багт “*******” хороолол, ******* тоотод байдаг гэрээсээ өөрийн эзэмшлийн улсын дугааргүй ногоон өнгийн мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод сургууль дээр хүүхдээ хүргэж өгчхөөд, шатахуун түгээх газраас бензин аваад гэртээ ирээд мотоциклоо хашааныхаа гадаа тавьчхаад гэртээ орсон. Тэгээд гэртээ 15-20 минут болчхоод гараад ирсэн чинь миний мотоцикл байхгүй байсан. Тэгээд би найзууд руугаа утсаар яриад гэрийнхээ гадаа байсан мотоциклоо алдчихлаа гэж утсаар яриад 4 найзтайгаа гадуур мотоциклоо хайгаад олоогүй юм. Миний алдагдсан мотоцикл нь ногоон өнгийн, баруун талдаа тольтой, дөрөөний 12 боолт байхгүй, төмөр утсаар сойсон, арын ачаа нь дээр цагаан өнгийн уяа уясан байсан. Би алдагдсан мотоциклоо 2.600.000 төгрөгөөр Бат-Өлзий сумаас шинээр нь 2021 оны 07 дугаар сард худалдаж авч байсан, одоо би мотоциклоо 2.300.000 төгрөгөөр үнэлж 6 байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-р хуу/,

-Хохирогч *******ын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 01-ны Өвөрхангай аймаг БатӨлзий сумын 3 дугаар багт Рамын хороололд байдаг гэрээс өөрийн эзэмшлийн мустанг-5 маркийн тээврийн хэрэгслээр Бат-Өлзий сумын 3 дугаар баг ******* тоотод байдаг гэдэг айлд очиж аймгийн шуудан тосож өгөх ажлаар очоод хашааныхан гадаа мотоциклоо үлдээгээд гэрт нь ороод сууж байсан юм. Тэгсэн чинь ахын эхнэр эгч гадаа мотоцикл дуугарах шиг боллоо гэхээр гараад харсан чинь миний мотоциклыг хүн хулгайлаад гудамжны зүүн тийш унаад зугтаасан. Тэгээд замд явж байсан машин зогсоогоод шууд цагдаад ирж мэдэгдсэн. Би хашаанаас гараад харахад ногоон, шар өнгийн эрээн өвлийн хүрэмтэй, хөх түрийтэй гуталтай, юүдэнтэй хар малгайтай цамцтай байсан, царайг нь хараагүй. Миний алдагдсан мотоцикл нь зөв талын толь хагархай, шатахууны сав нь зүүн талдаа жижигхэн цөмөрхийтэй, баруун талын жолоо нь дээр жижиг хар гэрэлтэй, ачаандаа бүдүүн цагаан уяа уясан, арын карлан дээр гурван улаан гэрэлтэй 2021 онд үйлдвэрлэгдсэн улаан өнгийн мотоцикл байсан. Би Төрийн банкнаас лизингээр 2,700,000 төгрөгөөр 2021 оны 07 дугаар сард худалдаж авч байсан, мотоциклоо би 2,500,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 67-р хуу/,

-Гэрч Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн Би *******ыг сайн танихгүй. 2021 оны 12 дугаар сумын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын төв дээр гудамжинд явж байгаад танилцсан. Би 2021 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 08 цагийн үед Өвөрхангай аймаг Хужирт сумын төв дээр манай гудамжинд ******* гэх айлын гадаа явж байгаад *******тай таараад, танилцсан юм. Тэгсэн ******* ах мотоцикл зарах гэхээр хэдэн төгрөгөөр зарах юм гэсэн чинь 400,000 төгрөгөөр зарна гэхээр нь аваад ир үзье гэсэн. Тэгээд ******* яваад 09 цагийн үед ногоон өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл жолоодож ирээд худалдаж авах уу гэсэн. Тэгээд би гайгүй мотоцикл байхаар нь эгчээсээ 200,000 төгрөг авч өгөөд 150,000 төгрөгд нь бодож ногоон өнгийн дээл өгсөн. Тэгээд ******* нь миний өгсөн мөнгөөр 2 шил архи авчраад хамт ууцгаасан. Тэгээд тэр өдрөө ******* манайд хоноод маргааш ээж ахиж С.ад 70,000 төгрөг өгсөн. Тэгээд ******* нь Бат- Өлзий рүү шууданд сууж явна гээд байхаар нь хүргэн ах *******ыг мотоциклоороо хүргээд өг гээд *******тай хамт явсан. Миний *******аас худалдаж авсан мотоцикл ногоон өнгийн улсын дугааргүй, ачаан дээрээ цагаан өнгийн уяа уясан, урд жолооны хүрдний доод талд байх асалтын улаан, ногоон, хар өнгийн цахилгаан утас салсан, түлхүүргүй байсан. ******* нь мотоцикл зарахдаа би хүний ганц хүү байгаа юм, Хужирт суманд ирээд 3 өдөр архидаад мөнгөгүй болчихлоо гээд мотоцикл худалдаж аваач гэсэн. Тэгээд би мотоциклын түлхүүр нь байхгүй байхаар нь аас хулгайн мотоцикл биш юм биз дээ гэсэн чинь түлхүүр нь байхгүй, хаясан гэсэн. Намайг *******аас мотоцикл худалдан авсныг манай ээж , эгч , хүргэн ******* нар мэдэж байгаа. нь мотоцикл зарах гэж ирэхдээ ганцаараа, ногоон эрээн өнгийн куртиктэй, мотоцикл дээрээ цагаан цайвар өнгийн дээл тохож явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20- р хуу/,

-гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 69-р хуудас/,

-Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/, -Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн 7 мэдүүлэг/хх-ийн 24-р хуудас/,

-Хөрөнгийн үнэлгээчин ийн 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12/23 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /хх-ийн 39-р хуудас/,

-Хөрөнгийн үнэлгээчин ийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12/03 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /хх-ийн 79-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, ******* тоот хашааны гаднаас хохирогч *******ын эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “Мустанг-5” маркийн загварын мотоциклыг, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн БатӨлзий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” хорооны ******* тоот хашааны гаднаас *******ийн ногоон өнгийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклыг тус тус хулгайлж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн хэргийн шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Иймд Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч ******* нь хэргийн хохирогч *******ийн хулгайд алдагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн ногоон өнгийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклыг,

хохирогч *******ын хулгайд алдагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклыг тус тус хохирогч нарт хүлээлгэн өгснөөр уг хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн гэж үзэх ба хохирогч *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирол, хор уршгийг мөнгөөр нөхөн төлүүлэхээс татгалзаж “гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” талаарх шүүхэд мэдэгдсэн байна. Мөн хэргийн иргэний нэхэмжлэгч болох д учирсан хохирол болох 420 000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлав.

Энэ хэрэгт *******ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад шүүхээс тэнссэн 1 / нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ДАГИЙМАА