Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/02292

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг хороо, Цэнгэлдэх хүрээлэн, Оргил Махатма Гандийгийн гудамжны  байрнытоотод оршин суух, Х овогт Б М нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Б овогт Ц Б эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга…..............оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, нэхэмжлэгч Ж.М нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 5 дугаар сарын 07-ний өдөр “Б” ХХК-ийн захирал П болон түүнийг зуучилж төлөөлж ирсэн “Б” ХХК-ийн захирал Б.М уулзсан бөгөөд тус уулзалтаар 35 тонн даацтай, DX:350LC  маркийн, 00-00УН улсын дугаартай эксковаторийг Завхан аймгийн Тэлмэн суманд авто замын ажилд түрээсээр ажиллуулахаар ярилцан, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулахаар тохиролцож, тухайн өдрөө Б.М хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд өөрийн эгчийн дүү охин болох Ц овогтой Б гэрээ байгуулах эрх олгосны үндсэн дээр тус гэрээг Ц.Б байгуулсан.

          Гэвч түрээсийн төлбөр, эксковаторт гарсан эвдрэл, тээврийн зардал зэрэг нийт 17.542.857 төгрөгийг төлөхгүй байсан учраас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргахад Ц.Б хаягтаа оршин суудаггүй үндэслэлээр татгалзсан шийдвэр гарсан.

           Иймээс Ц.Б эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Б.М, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Ц.Б эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

           Ц.Б иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Баянгол дүүргийн Иргэний шүүхэд гаргасан 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Өргөдөл мөн шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10037 дугаартай Шүүгчийн захирамж зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, оршин суух хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж дүгнэв.

           Ц.Бгар утасны дугаар , РД:, Баянгол дүүргийн хороо,  хороолол,  тоот хаягийн мэдээлэлийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: