Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/12

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Хохирогч: *******, *******,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч: Б.Ариунжаргал,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* нарт холбогдох эрүүгийн 2127000930108 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “*****************” ХХК- д засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон баг ********************* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* /РД:***************/,

2. Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг ************* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* /РД:*************/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “*******” хүнсний дэлгүүрийн үүдэнд согтуугаар тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан *******ыг заамдаж түлхэж дэлгүүрийн хаалгаар гаргахдаа түүний дээрээс дарж унасны улмаас ******* нь толгойгоороо газар унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “*******” хүнсний дэлгүүрийн гадна согтуугаар тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж *******ын нүүр толгой руу зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

Тухайн өдөр ******* надтай таараад миний хамар луу цохичхоод явсан. Би хамрынхаа цусыг цэвэрлээд байж байхад дахиж ирээд чи шил архи авчихлаа гээд унгаж байгаад намайг зодсон. Миний хоёр шүд унасан. Би дэлгүүрт орж ирсэн чинь ******* миний араас орж ирсэн. Би миний нүүрийг ийм болгочихлоо гээд цээж рүү нь нэг цохиход миний нүүр лүү хоёр цохисон. Дэлгүүрээс бид хоёр заамдалцаад гарсан. ******* биеэ дийлэхгүй босгонд тээглээд ойчсон. Би өргөн босгоод ******* үүдний довжоон дээр сууж байхад машин ирээд аваад явсан гэв.

Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

Би тухайн өдөр *******той юунаас болж маргалдсанаа санахгүй байгаа юм. *******той ноцолдоод байснаа санаж байгаа, бас толгой руу цохиж байсныг санаж байна. Тухайн үед ******* ганцаараа байгаагүй 2-3 хүн байсан. Согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Хохирол төлбөр эмчилгээний зардал 4 260 492 төгрөг, шатахуун хийсэн баримт 370 220 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2 822 098 төгрөг, эхнэрийнхэн ажилгүй байсан хугацааны цалин хөлс нь 1 100 000 төгрөг, нийт 8 552 818 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

Дэлгүүрийн үүдэнд *******тай таарсан. Бид хоёр хоёулаа согтуу байсан. ******* миний хамар луу цохиж цус гаргасан. Би хамрын цусаа цэвэрлээд байж байхад дахиж ирж миний нэг шил архи алга байна гээд замын хажууд намайг унагаж байгаад зодсон. Намайг дагаж явж гэрт орж ирээд ээжийг айлгасан. Хоёр шүд хугарсан учир шүдний мөнгө 3 000 000 төгрөг гаргуулах хүсэлттэй байна гэв.

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тэгээд тэр үед ******* миний толгой руу цохих шиг болсон ба би толгой эргээд газар унасан. Би согтуу байсан болохоор юунаас маргаснаа сайн санахгүй байна. Тухайн ойр орчим өөр хүнтэй таарснаа мэдэхгүй байгаа юм. Миний толгойн гэмтлээс болоод толгой өвддөг болсон. Өмнөх болсон асуудлаа сайн санахгүй байна. Учир нь би согтуу байсан. Одоо миний санаж байгаа зүйл бол *******той зууралдаж байснаа санаж байгаа юм. Гомдолтой байна эмчилгээний төлбөр гаргуулж авна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 19 цагийн үед би “*******” дээр байхад гаднаас ******* хүнд зодуулсан байдалтай манай дэлгүүрт орж ирсэн. Түүний дараа араас нь ******* орж ирсэн. ******* нь ******* нь чи миний нүүр амыг ийм болгочихлоо маскаа доошлуулаад ******* руу дайрч нэг удаа цээж рүү нь 1 удаа цохиход зөрүүлээд ******* нь *******ын толгой руу 1 удаа цохисон. Тэгээд би лангуугаа тойроод араас нь гарахад ******* нь түрүүлгээ хараад цементэн дээр уначихсан байсан. ******* нь хажууд нь зогсож байсан. Тэгээд би *******ыг *******од наад хүнээ босгооч гэхэд гайгүй байх өөрөө босчихно гээд ******* нь *******ыг өргөж босгоход нь нээгдэхгүй, сонин байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “*******” дэлгүүрийн урдуур явж байхад дэлгүүрийн урд ******* нь цустайгаа холилдчихсон байсан. Тэгэхээр нь би “*******” дэлгүүр орж худалдагч Зулаагаас нойтон салфетка авч цусыг арчиж өгсөн. Өмнө нь *******ын цусыг арчиж байхад ******* нь *******ад зодуулчихлаа гэж надад хэлж байсан. *******, ******* нар хоёулаа согтуу байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тэгтэл гаднаас орж ирсэн ******* *******ын цохиод авахаар нь найзыгаа өмөөрсөндөө 1 удаа гараараа *******ын шанаа руу цохисон. Түүний дараа *******ыг ******* нь араас *******тай зууралдаад дэлгүүрээс гарсан ба би араас нь гаргахад *******, ******* нар давхарлаад дэлгүүрийн таамбарын шалан дээр унасан байсан. Доор нь ******* дээр нь ******* дараад унасан байсан. Би хажуугаар нь гараад гийнх руу явсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2021 оны 08 дугаар сарын 26-ны өглөө би ажил руугаа явахаасаа өмнө өвчин намдаах эм өгчхөөд явсан. Тэр өдөр нөхөр ******* нь гэртээ өнжсөн. Би орой 18 цагийн орчим ажлаасаа ирэхэд ******* нь орон дээрээ хэвтчихсэн амандаа үглээд дэмийрээд байсан. Тэгээд би дахиад архи уучихсан юм болов уу гэж бодоод амыг үнэрлэхэд архи уугаагүй эрүүл байсан. Тэгээд би хүүхдүүдээсээ аав чинь гэрээс гарсан уу гэхэд аав гэрээс гараагүй. Аав толгой өвдөөд байна гээд байхаар нь хүү эмээгээсээ эм авч ирж өгсөн талаар хэлсэн. Нэг хэсэг дэмийрч байгаад унтаад өгөхөөр нь гайгүй болов уу гэж бодоод унтаж байхад орой 22 цагийн орчим хажуу тийшээ харж унтаж байгаад түрүүлгээ хараад сонин байдалтай болчихсон. Тэгээд юу болов гээд үзэхэд өмдөндөө шээчихсэн байсан. Тэгээд тэр даруй эмнэлэг дуудаад эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд эмчээс асуухад нөхөр чинь ухаангүй болчихсон байна гэж хэлсэн. Эмнэлэг дээр би нөхрөө сахиж хоноод маргааш нь Хархорин сумын эмч нар хуралдаад Улаанбаатар хот руу авч явах шаардлагатай гээд 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын төв рүү 13А маягт аваад явсан. Түүнээс хойш нөхөр ******* 1 хоног сэхээнд байж байгаад энгийн тасаг руу шилжсэн ба тэр үедээ ******* өөрийн ухаан мэдрэлгүй байсан. Түүнээс хойш эмчилгээг тасралтгүй 35 хоног эмнэлэгт хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 19 цагийн орчим ажил дээрээсээ гараад дээд өргөн чөлөөнд айлд очих гээд эхлээд “Манлай тод” захаар ороод ******* дэлгүүрийн урдуур явж байхад дэлгүүрийн хойд үзүүрт согтуу хүн байж байсан. Хэн юм бол гээд харахад манай ах ******* байсан. Тэгээд очиход ******* нь өөрийгөө удирдах чадваргүй болтлоо согтож, нүд нь хавдчихсан, фудвольк урагдсан, хоёр гараараа газар тулсан хоёр хөлөө урагш шийдсэн байдалтай байсан. Гараараа тулаад босох гээд босож чадахгүй байсан. Өөр ил харагдах гэмтэл харагдаагүй. Тэр үед ******* нь өөрөө босож ирээд би хажуугаас түшээд миний машинд суусан ба би машиндаа суулгаад айлд очих гэж байснаа болиод гэр рүүгээ *******ыг аваад явсан. ******* нь манай руу ороод унтсан. Тэр орой нь манайхаас гараагүй. Өглөө нь ******* босож ирээд толгой өвдөөд байна. Тархи хөдөлчихсөн юм болов уу гээд байсан. манайд байж байгаад 12-13 цагийн үед би *******ыг гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

Шинжээч эмч Л.Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тухайн *******ын биед учирсан гэмтлээс үзэхэд зүүн зулай ясны ар хэсгээс эхлэн баруун зулайн яс, дух хэсэг рүү салаалсан хугарал гэмтэл байна. Тухайн гэмтэл эхэлсэн чиглэл нь тархины зүүн талаас баруун тал руу үргэлжилсэн гэмтэл гэж ойлгож байна. Хүний гавлын ясанд зүүн, баруун товгор хэсэг байдаг. Тэрхүү зүүн талын товгор ясан хэсгийг зүүн зулайн ар хэсэг гэж ойлгож болно. Тухайн гэмтэл нь толгойн гэмтэл нь ******* нь зүүн талаараа хүчтэй унах үед үүссэн байх боломжтой. Мөн ийм гэмтэл нь хязгаарлагдмал бус гадаргуутай талбайд унах үед ихэвчлэн үүсдэг гэмтэл байгаа юм. Хязгаарлагдмал бус гадаргуу гэдэгт “хатуу” гадаргуутай хэмжээний хувьд хязгаарлагдахгүй том хэмжээний талбайг хамарсан хэсгийг ойлгож болно. Тухайлбал: Түгээмэл байгаа талбай бол цементэн тайлбай юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №8543 дугаартай:

“...1. *******ын биед зүүн зулай яс ар хэсгээс суман заадас дамнан баруун зулай ясаар дамжин титэм заадасны баруун хэсэг рүү үргэлжилсэн титэм заадаснаас дух яс руу салаалсан хугарал, дагзны дэлбэнгийн хатуу хальс доорх цусан хураа, баруун зүүн духны дэлбэн, баруун зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн цус хуралт, няцралт, зүүн нүд, хацар, зулай, 2 нүдний зовхи, баруун сарвуунд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна ...” гэх дүгнэлт /хх-ийн 86-88 дугаар хуудас/,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тэр үед согтуу явж байсан ба үг дуугүй миний хамар руу 1 удаа гараараа цохичхоод яваад өгсөн ба би цусаа гоожуулаад үлдсэн. Тэгтэл цаанаас Гансүх ирээд дэлгүүрээс салфетка авч ирээд миний хамраас гарсан цусыг арилгаж өгчхөөд Гансүх яваад өгсөн. Түүний дараа ******* нь эргэж ирээд миний архи алга болчихсон байна чи авсан гээд дахиад намайг газар хэвтүүлж байгаад хөлөөрөө миний нүд рүү 4-5 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би *******ад өөрийнхөө маскийг доошлуулж байгаад чи миний нүүр амыг хавдартай болгочихсон байна гэж хэлээд би 1 удаа цээж рүү нь гараараа цохисон. Тэгтэл ******* нь зөрүүлээд гараа зангидаж байгаад миний толгой руу гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би уур хүрээд *******тай заамдалцаж аваад дэлгүүрээс гарч байгаад учраа олъё гээд гарсан ба тэр үед дэлгүүрийн үүдний босго тээглээд хамтдаа давхарлаж унасан. Тэгээд *******ыг босгох гэтэл босохгүй байсан ба хэсэг байж байгаад өөрөө босоод дэлгүүрийн хажууд суусан ба би тэндээс яваад өгсөн *******ыг машинтай хүн ирээд аваад явж байх шиг байсан. Түүнээс хойш дахин зодоон болоогүй. Тэгтэл чимээгүй байж байгаад 2 хоногийн дараа *******ыг ухаангүй болоод Улаанбаатар явсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тэгээд дэлгүүрийн цонхоор харахад дэлгүүрийн гадаа *******, ******* хоёр хоорондоо зодолдоод байгаа харагдсан. Намайг дэлгүүрээс гараад харахад дээр доороо орчихсон ******* нь хувцас хунар тайлагдчихсан нүүр амнаас цус гарчихсан байгаа харагдсан. Түүний дараа *******ыг нүүр нь цустайгаа холилдчихсон байхаар нь би цусаа арч гээд нойлын цаас өгсөн юм. Манай дэлгүүрээс нойлын цаас аваад гараад явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №378 дугаартай:

“...1. *******ын биед дээд эрүүний 2 дугаар арааны бүрэн унасан байдал, доод эрүүний үүдэн 6 дугаар шүдний хагас мултрал, 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой,

3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2 дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах 4.11.51.1-д зааснаар цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтмол 5 хувийн алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хх-ийн 78-79 дүгээр хуудас/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл, хохирогч *******ын хохирлын баримтууд, эмчийн үзлэгийн баримтууд, амбулаториор эмчлүүлэгчийн гар карт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар багийн засаг даргын оршин суугаа газрын тухай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт, төрийн банкны тодорхойлолт, дансны хуулга, *******аас хохиролд 800 000 төгрөг төлсөн тухай баримт, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 29, 31-32, 102, 112, 113, 118-155, ............................... дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “*******” хүнсний дэлгүүрийн үүдэнд согтуугаар тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан *******ыг заамдаж түлхэж дэлгүүрийн хаалгаар гаргахдаа түүний дээрээс дарж унасны улмаас ******* нь толгойгоороо газар унаж эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ******* үйлдсэн болох нь

хохирогч *******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч *******, *******, , шинжээч Л.Амгалан нарын мэдүүлэг /хх-ийн 42-43, 50-51, 61, 63-64, 71-72 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №8543 дугаартай: “...1. *******ын биед зүүн зулай яс ар хэсгээс суман заадас дамнан баруун зулай ясаар дамжин титэм заадасны баруун хэсэг рүү үргэлжилсэн титэм заадаснаас дух яс руу салаалсан хугарал, дагзны дэлбэнгийн хатуу хальс доорх цусан хураа, баруун зүүн духны дэлбэн, баруун зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн цус хуралт, няцралт, зүүн нүд, хацар, зулай, 2 нүдний зовхи, баруун сарвуунд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна ...” гэх дүгнэлт /хх-ийн 86-88 дугаар хуудас/, шүүгдэгч *******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “*******” хүнсний дэлгүүрийн гадна согтуугаар тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж *******ын нүүр толгой руу зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ******* үйлдсэн болох нь

хохирогч *******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн болон мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч *******, *******, , нарын мэдүүлгүүд /хх-ийн 37-38, 50-51, 61, 63-64, 66 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №378 дугаартай: “...1. *******ын биед дээд эрүүний 2 дугаар арааны бүрэн унасан байдал, доод эрүүний үүдэн 6 дугаар шүдний хагас мултрал, 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, 3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2 дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах 4.11.51.1-д зааснаар цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтмол 5 хувийн алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хх-ийн 78- 79 дүгээр хуудас/, шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч ******* нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Түүнчлэн шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа, шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрсөн, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

Хэргийн хохирогч *******ын биед учирсан эрүүл мэндийн хүнд хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 8 552 810 төгрөг /эмчилгээ, шатахууны зардалд 4 630 712 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 2 822 098 төгрөг, эхнэрийн ажилгүй байсан хугацааны цалин 1 100 000 төгрөг, нийт 8 552 810 төгрөг/ байгаагаас хохиролд авсан 800 000 төгрөгийг хасаж 7 752 810 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилдэг боловч хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан 8 803 553 төгрөг байгаагаас хохиролд авсан 800 000 төгрөгийг хасаж үлдэх 8 003 553 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж хохирогч *******ад олгож, хохирогч *******, ******* нар нь цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгчөөс хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин, түүнийг сахисан гэх гэр бүлийн хүний цалингийн зардал зэргийг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зааснаар дээрх зардлууд нь зайлшгүй гарах зардал мөн бөгөөд хохирогч *******ын болон түүний эхнэрийн ажилгүй байсан хугацааны цалингийн дунджийг /сүүлийн гурван сарын дунджаар тооцоход/ нэхэмжилж байгаа үнийн дүнгээс илүү гарч байгаа тул хохирогчийн тодорхойлсон үнийн дүн болох 3 922 098 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч *******ын хэргийн хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч ******* нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч *******ыг тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргүүдийг биелүүлэхгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүх, шүүгдэгч *******ад ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар ******* нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.5-т зааснаар *******од тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг тус тус хүлээлгэсүгэй.

5. Үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан *******од тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар *******ыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргүүдийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирол нийт 8 003 553 /найман сая гурван мянга таван зуун тавин гурав/ төгрөгийг *******оос гаргуулж хохирогч *******ад /Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, *********** тоотод оршин суух РД:***********/ олгож, хохирогч *******, ******* нар нь цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.САРАНТУЯА