Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 92

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж,     

Нарийн бичгийн дарга:С.Буянхишиг,

Улсын яллагч:А.Баясгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Далиу хутагт овогт Пүрэвдоржийн Мөнхзаяад  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626021352 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 03-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Мон Кара ХХК-д автобусны жолооч ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6-р хороо, 58-р байрны сахиулын байранд оршин суудаг, 2003 оны 8 дугаар сарын 01-ний өдөр  Баянгол дүүргийн шүүхийн 197 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, 01 жилийн хугацаагаар тэнссэн харгалзсан, 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн сум дундын шүүхийн 104 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 10 жил хорих ял шийтгүүлж, 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 22 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнссэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, 2010 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 213 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ялын хугацаа дууссаж суллагдсан, Далиу хутагт овогт Пүрэвдоржийн Мөнхзаяа. регистрийн дугаар: ЧВ-78123076,

 

            Шүүгдэгч П.Мөнхзаяа нь 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эрдэм транс ХХК-ний жолооч Ү.Өлзийжаргалыг Толгойт-Ботаник чиглэлийн 06-75 УНН улсын дугаартай автобусыг жолоодон явахад нь 100 айл руу хүргэж өгсөнгүй гэх шалтгаанаар чулуу шидэж автобусны урд салхины шилийг хагалж бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээж түүнд 260.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:      

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав Үүнд:

     Шүүгдэгч П.Мөнхзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …Би тухайн үед архи ууссны улмаас болоод юу ч санахгүй байна.Тухайн газар уг нь чулуу байхгүй газар юм. Яаж машины цонх хагалсанаа санахгүй байна гэв.

Хохирогч Ү.Өлзийжаргалын мөрдөн байцаалтан өгсөн: …18 цагийн үед 3 дугаар эмнэлгийн замынхаа урд талын автобусны буудлаас урд манай компанид жолоочоор ажиллаж байсан Мөнхзаяа гэх залуу суусан бөгөөд нилээд халамцуу 100 айл орно, 7 буудал орно, чи намайг хүргэж өг гээд буухгүй хажуунаас юм яриад байсан. Автобусанд үйлчлүүлж байсан хүмүүс уурлаад наад хүнээ буулгаач жолоочийн анхаарал сарниулаад байгаа юм биш үү гэж дургүйцэхээр нь би 10 дугаар хорооллын буудал дээр ирж зогсоод буучих гэхэд бууж өгөхгүй автобусны гадна толийг авна гээд зүтгээд байхаар нь чирж буулгаад 45-р байрны урд зогсож байсан цагдаагийн  машин руу чирэхэд цагдаа байгаагүй. Тэгэхээр нь би тэнд орхичхоод буцаад автобусандаа суун хөдлөх гэхэд цаанаас П.Мөнхзаяа газраас чулуу аваад дөхөж ирхээр нь арай ч шидчихгүй байх гэж бодоод хөдөлсөн чинь чулуу шидээд автобусны урд салхины шилний баруун доод хэсгийг онож хагалсан. Тухайн үед нь буугаад барьж авсан ба цагдаа ирэхээр нь хүлээлгэж өгсөн гэсэн мэдүүлэг /хх-10/,

Иргэний нэхэмжлэгч Д.Хоролмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Мөнхзаяа нь 2012 оны 4 дүгээр сард манай компанид ажиллаж байгаад архи ууж, ажил тасалсан үндэслэлээр ажлаас халагдсан. Тэр залуу автобусны шилийг хагалсан байна лээ.Автобусны урд салхины шилийг компаний техникийн комиссоос 260.000 төгрөгөөр үнэлсэн. Уг хохирлыг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх-13-14/

Гэрч Д.Эрдэнэхүүгийн мөрдөн байцаалтан өгсөн: …10 дугаар хорооллын хойд талынхаа автобусны буудал дээр цэнхэр өнгийн Толгойт-Ботаник чиглэлийн автобусны урд 2 хүн маргалдаж байсан ба намайг очихын завдалгүй нэг залуу нь зугтаагаад явган хүний замаар хөгийн муу пизда вэ гээд ориллоод алхсан нөгөө залуу нь автобус руу яваад орчихсон. Тэгээд би тэр орилоод явж байсан залууг барьж аваад автобус руу дагуулан очиход маргалдсан залуу бууж ирээд би энэ автобусны жолооч байгаа юм наад залуу чинь урьд надтай хамт ажилдаг байсан юм. Тэгээд сая орж суучхаад намайг 100 айл руу хүргэж өг гээд чиглэлээс өөр тийш явуулах гээд чадахгүй гэтэл сая буугаад чулуугаар автобусны салхины шилийг хагалчихлаа гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх-18/,

 Арга билэг эстимэйт ХХК-ний 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 17/34 дугаар автомашин техник үнэлгээний тайланд: Үзлэг хийх үед автобусны урд баруун талын салхины шил хагарсан байдалтай байв. 260.000  төгрөгөөр үнэлэв гэжээ. /хх-20/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-21/, техникийн комиссын акт /хх-23/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-30/, урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-34/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-37-47, 88-95/, захиргааны зөрчлийн тухай баримтууд /хх-69-77/ зэрэг болно.

Шүүгдэгч П.Мөнхзаяа нь согтуугаар 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 1 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолллын автобусны буудал дээр Эрдэм транс ХХК-ний жолооч Ү.Өлзийжаргалыг Толгойт-Ботаник чиглэлийн 06-75 УНН улсын дугаартай автобусыг жолоодон явахад нь 100 айл явна, 7  буудал орно, чи хүргэж өгсөнгүй гэх шалтгаанаар чулуу шидэж автобусны урд салхины шилийг хагалж бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээж 260.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч  П.Мөнхзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч П.Мөнхзаяаг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Уг хэрэгт хохирогчоор Эрдэм транс ХХК-ийг тогтоох ёстой байсан боловч иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгчээр тогтоосоныг буруу гэж үзээгүй бөгөөд хохирлыг иргэний нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь үнэлгээгээр  тогтоогдсон 260.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгчид төлөөгүй байх тул шүүгдэгч П.Мөнхзаяагаас 260.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрдэм транс ХХК-нд  олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь 2010 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 213 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ялын хугацаа дууссаж суллагдсан байх ба Анхын ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар түүний ялтай байх хугацаа хэрэгсэхгүй болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэниийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүгдэгч П.Мөнхзаяагийн надад оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх хуулийн зохицуулалттай болохыг дурдах нь зүйтэй.