Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2014/0175

 

 “Д.О” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э, Э.Ч нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Д.О”ХХК-ийн нэхэмжлэлтэй Д  аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Д.О” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д  аймгийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 122 дугаар захирамжийн “М.Д” ХХК-ийн Д  аймаг дахь салбарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д  аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.О”ХХК нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолыг үндэслэн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах Сэтгэц мансуурлын диспансерийн барилгыг өмчлөх эрхтэй болсон. Гэтэл уг маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад “М.Д” ХХК нь “Д.О”ХХК-ийн барилгын зүүн талд газар эзэмшихээр захирамж гаргуулан авсан байсан. Иймд аймгийн Засаг даргын 2006 оны 122 дугаар захирамжийн Д  аймаг дахь “М.Д” ХХК-ийн салбарт 1500 м.кв талбай бүхий газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй. Захиргааны байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж 2 байгууллагын эрх ашиг яригдаж байгаа асуудалд харамсаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

Гуравдагч этгээд “М.Д” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Д  аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаар шүүгчийн захирамжаар “М.Д” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулахаар захирамжилсан нь хууль зүйн дагуу хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх, гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаалсан эрх зүйн акт болсон байна.

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд “Д.О”ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн бэ гэдэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь өөрийн хууль ёсны эзэмшил гэж үзэж байгаа бол түүнийгээ ямар эрх зүйн актаар хэрхэн нотлох нь ойлгомжгүй байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 04- ний өдрийн 289 дүгээр магадлалын хянах хэсэгт "... нэхэмжлэгч “Д.О”ХХК-ийн өмчлөлийн барилгын доорхи газар нь гуравдагч этгээдийн эзэмшлийнх болсноор эрх нь зөрчигдөж байгаа гэсэн тайлбар гаргасан байхад анхан шатны шүүхээс түүнийг “ямар эрхийг, хэрхэн зөрчсөн талаар тодорхой тайлбарлаагүй” гэж дүгнэсэн нь буруу байна, харин шүүхээс нэхэмжлэгчийн дээр дурдсан эрх нь маргаан бүхий захиргааны актын улмаас зөрчигдсөн эсэх талаар нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийх ёстой байжээ” гэсэн бөгөөд бидний зүгээс ч шүүхээс нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийгээсэй гэж хүсч байна.

Аймгийн Засаг даргын захирамж, талбайн хэмжээ, байршлын тухайд гэвэл “М.Д” ХХК нь 1997 оны 280 дугаар захирамж, түүний үргэлжлэл болж гарсан 2006 оны 122 тоот захирамжаар уг газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа. Анх “М.Д” ХХК нь уг газрыг 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 280 дугаар захирамжаар эзэмшиж эхэлсэн бөгөөд тус захирамжийн хавсралтын 37 дугаар мөрөнд зааснаар даатгал салбарт 0.18 га газрыг эзэмшүүлсэн. Уг захирамжаас гадна 1998 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 50 тоот албан бичгээр давхар нотлогдож байгаа. Уг албан бичигт Засаг даргаас аймгийн хэмжээнд газар эзэмшиж байгаа хуулийн этгээдүүдэд аймгийн төвийн хэмжээнд аль бүсэд байрлах газрын байршлаасаа шалтгаалан хэдэн төгрөгийн татвар төлж байх талаар мэдэгдэл явуулсан бөгөөд “М.Д” ХХК-д тусгайлан хаяглаж, 1-р бүсэд байрлах газрын төлбөрт 1 жилд 64800 төгрөг төлж байхаар заасан байдаг.

Төрийн өмчид байсан “Монгол даатгал" ХХК нь 2003 оны 12 дугаар сард 100 хувь бүрэн хувьчлагдаж хувийн өмчид бүрэн шилжсэн билээ. Хувьчилж авахад Д  аймаг дахь салбарын эзэмшиж буй газар нь 1997 оны 280 дугаар захирамжид зааснаас бага хэмжээгээр Хэрлэн сумын Засаг даргатай тухайн үеийн “М.Д” ХХК-ийн салбарын захирлаар ажиллаж байсан Ц.Бадамжав нь 280 дугаар захирамжийг үндэслэн гэрээ байгуулсан. Уг гэрээнд зааснаар байршил нь 1-р бүс, 7-р багт байрлах “Хуучин мэдрэлийн диспансерын байр”, гэрээний хүчинтэй хугацаа нь 15 жил, 1 жилд төлөх газрын төлбөрт 36792 төгрөг, нийт талбайн хэмжээ 1022 м.кв талбай бүхий газар нэгж байжээ.

“М.Д” ХХК-ийг хувьчилж байх үед эзэмшиж байсан газар нэгжийн талбайн хэмжээнд өөрчлөлт орж, хэмжээний хувьд багасаж дахин гэрээ хийгдсэн байгаа бөгөөд уг асуудлыг бид судлан, шалгаж холбогдох хуулийн байгууллагад хандахаар бэлдэж байна. Гэвч газрын хэмжээнд өөрчлөлт орсон уг асуудал нь энэхүү захиргааны хэргийн маргаантай хамааралгүй.

Үүний дараа 2006 онд “М.Д” ХХК нь холбогдох эрх бүхий байгууллагуудаас нь зохих зөвшөөрлийг авч өөрийн хөрөнгөөр бага хэмжээний зам тавьж, гарц барьж төв замтай холбосон. Энэхүү өөрчлөлтийг тусган аймгийн Засаг даргад албан ёсоор хандаж шинээр тавьсан гарц, зам түүнийг тойрсон мод, зүлэг бүхий талбайг нэмж авахаар хүсэлт гаргасныг аймгийн Засаг дарга хүлээн авч 2006 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дахин захирамж гарган 1997 оны 280 тоот захирамжийг шинэчлэн “М.Д” ХХК-д гарц, зам, ногоон байгууламж бүхий 478 м.квталбайг нэмж нийт 1500 м.квталбайг эзэмшүүлэхээр захирамж гаргасан билээ. у       Газрын байршлын хувьд баруун, зүүн тал гэж зөрүүтэй бичигдсэн талаар өмнөх

анхан шатны шүүхэд хариуцагчийн өгсөн мэдүүлгээр хурлын тэмдэглэлд тодорхой бичигдсэн байгаа. Хариуцагчаас шүүгч энэхүү зөрүүтэй байдлын талаар асуухад тухайн үед “М.Д” ХХК-д эзэмшүүлсэн, тухайн үеийн газрын асуудал хариуцсан мэргэжилтэн нарын хариуцлагал/й үйлдлээс ийм зүйл болсон гэж хариулсан нь 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаж, техникийн алдаа байсныг баталгаажуулсан байна. Өнөөдрийн шүүх хурал дээр ч техникийн алдаа байсныг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын

')

27-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалтуудыг тус тус баримтлан Д  аймгийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 122 тоот захирамжийн Монгол даатгал ХХК-ийн Д  аймаг дахь салбарт холбогдох хэсгийг түдгэлзүүлж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д  аймгийн Засаг даргад 30 хоногийн хугацаанд нэхэмжлэгч

 

“Д  онон" ХХК болон гуравдагч этгээд “М.Д” ХХК-иудын газрын хил заагийг координатжуулж, газар дээр нь хэмжилт хийж, газрыг давхцуулалгүйгээр газар эзэмшүүлэх, мөн нэхэмжлэгч "Д  онон” ХХК-д эзэмшиж байгаа барилгын доорхи газрыг болон эзэмшил газартаа орох, гарах орц гарцыг шийдвэрлэх замаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алины эрхийг хөндөхгүйгээр газар эзэмшүүлэх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Д.О”ХХК давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх "Д -Онон" ХХК-ийн нэхэмжлэлтэй Д  аймгийн Засаг даргад холбогдох Д  аймгийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 122 дугаар захирамжийн "Монгол даатгал" ХХК-ийн Д  аймаг дахь салбарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцээд гаргасан 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

  1. Шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслээгүй талаар

1.1 Анхан шатны шүүх 2014 оны 4 дүгээр шийдвэрийнхээ үндэслэх болон тогтоох хэсэгт "Д  аймгийн Засаг даргад нэхэмжлэгч "Д -Онон" ХХК-д эзэмшиж байгаа барилгын доорх газрыг болон эзэмшил газартаа орох, гарах орц гарцыг шийдвэрлэх замаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алины эрхийг хөндөхгүйгээр газар эзэмшүүлэхийг даалгасугай" гэж заасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэгдсэн байна" гэж заасныг зөрчсөн байна.

Тухайлбал, анхан шатны шүүх 04 дүгээр шийдвэртээ гуравдагч этгээд "М.Д" ХХК-ийн зүгээс манайд газар олгосон асуудлаас болж "Д -Онон" ХХК-ийн эрх зөрчигдөөгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм", "Тухайн барилгын доорх газрыг Д  аймгийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 122 дугаар захирамжаар "Монгол даатгал" ХХК-д давхцуулан эзэмшүүлсэн нь 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, кадастрын зураг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна", "... барилгын доорх газрыг эзэмших эрх нэхэмжлэгчид байна" гэсэн дүгнэлтийг тус тус хийсэн боловч мөнхүү 04 дүгээр шийдвэртээ,

  1. "м.д" ХХК-ийн эрх хөндөгдсөн гэсэн дүгнэлт хийсэн,
  2. Гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Засаг даргад даалгасан
 
  1. "Д -О" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс хангасан шийдвэр гаргасан зэрэг нь нотлох баримтад болон мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн дээр дурдсан дүгнэлтэд үндэслээгүй байна.
  1. Анхан шатны шүүх “гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа 1500 м.кв газар бүхэлдээ нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, зөвхөн эрх зөрчигдөж буй барилгын суурь, түүнд хамаарах орчны газрын хэмжээгээр нэхэмжлэгч маргах эрхтэй" гэсэн дүгнэлт хийсэн нь зөрчилдөөнтэй бөгөөд нотлох баримтад үндэслээгүй байна. Учир нь,
  1. Анх гуравдагч этгээдэд газар эзэмших эрхийг конторын зориулалтаар олгосон бөгөөд уг зориулалт үндэслэлгүй байсан тул газар олгосон шийдвэр бүхэлдээ үндэслэлгүй. Илт хууль бусад тооцогдох үндэслэлтэй.
  2. Барилгад хамаарах орчны газрын хэмжээний талаар шүүх нотлох баримтад тулгуурлааг/й дүгнэлт хийсэн болно.

2. Шүүх хэрэглэх ёстой хууль хэрэглээгүй, хууль буруу хэрэглэсэн талаар

2.1 Анхан шатны шүүх 04 дүгээр шийдвэр гаргахдаа хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Тухайлбал, тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шүүх дараах нөхцөл байдлууд нотлох баримтаар тогтоогдсон болохыг 04 дүгээр шийдвэртээ заасан буюу хүлээн зөвшөөрсөн байна. Үүнд:

  1. Гуравдагч этгээдэд олгосон газар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн барилгын

у дэвсгэр газар мөн болохыг,

  1. Д  аймгийн Засаг дарга гуравдагч этгээдэд бусдын барилгын дэвсгэр газрыг давхцуулан эзэмшүүлсэн,
  2. "М.Д" ХХК-д Д  аймгийн Засаг даргын 2006 оны 122 дугаар захирамжаар олгосон газрыг конторын зориулалтаар эзэмшиж, ашиглах боломжгүй болохыг,

Гэвч анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг топгоож, нотлох баримтад тулгуурласан дүгнэлт хийсэн атлаа захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 -т заасныг хэрэглэн Д  аймгийн Засаг даргын 2006 оны 122 тоот захирамжийн "Монгол даатгал" ХХК-д хамаарах хэсгийг илт хууль бусад тооцуулах ( нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй байна.

  1. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас гадуур, түүнчлэн гуравдагч этгээд ямар нэг шаардлага гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх эрх хэмжээгээ хэтрүүлж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг хэрэглэн захиргааны акт гаргахыг Д  аймгийн Засаг даргад даалгаснаараа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд дараах хүсэлт гаргаж байна. Үүнд:

Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 27- ны өдрийн 04 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсгийн гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа 1500 м.кв газар бүхэлдээ нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, зөвхөн эрх зөрчигдөж буй барилгын суурь, түүнд хамаарах орчны газрын хэмжээгээр нэхэмжлэгч маргах эрхтэй" гэснийг "Эрх зөрчигдөж буй барилгын суурь, ^ * түүнд хамаарах орчны газарт олгосон газрын хэмжээгээр нэхэмжлэгч маргах эрхтэй" гэж, мөн тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-т заасны дагуу Д  аймгийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 122 дугаар захирамжийн "Монгол даатгал" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцсугай" гэж тус тус хэсэгчлэн өөрчлөх гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх зарчимд нийцээгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ гуравдагч этгээд "Монгол даатгал" ХХК-ийн Д  аймаг дахь салбар нь аймгийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 122 дугаар захирамжаар 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 280 дугаар захирамжийг шинэчилсэн гэх боловч уг захирамж болон түүний хавсралтад "Монгол даатгал" ХХК-д эзэмших эрх олгосон газрын байршлыг тусгаагүй байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар уг газрын байршил тогтоогдохгүй байна" гэж үндэслэсэн нь хэрэгт авагдсан “Монгол даатгал" ХХК-ийн Хэрлэн сумын Засаг дарга, Чойбалсан хотын захирагч Насандэлгэртэй байгуулсан 2003 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн газар эзэмших гэрээнд газрын байршлыг тодорхой заасан нотлох баримтыг дутуу үнэлж нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн байна.

Шүүхийн дээрхи үндэслэл нь улмаар хэргийг буруу шийдвэрлэх нөхцөл болж гэрчилгээ 2 зөрүүтэй бичигдсэн нь захиргааны байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой, хариуцагч тал буруутай үйл ажиллагаа илт байгааг хүлээн зөвшөөрч байгаа, мөн Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 280 дугаар захирамжаар "Д  онон" ХХК-д 0.81 га, "м.д" ХХК-д

  1. 81 га газрыг тус тус үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд уг захирамжид газрын байршлыг тодорхой зааж өгөөгүйгээс маргаж буй газар тусдаа эсхүл давхцсан эсэхийг тогтоох боломжгүй байна гэж тус тус дүгнэхэд хүргэсэн нь хэрэгт авагдсан 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 122 тоот шинжээчийн дүгнэлт болон "Монгол даатгал" ХХК-ийн 2003 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан газар эзэмших гэрээ зэрэг нотлох баримтад шүүх дүгнэлт өгөөгүйтэй холбоотой байна.

Тухайн нотлох баримтууд нь гуравдагч этгээд "м.д" ХХК-ийн газрын байршил, эзэмшлийн талаар тодорхой заасан байдаг ба харин нэхэмжлэгчийн газрын байршил болон эзэмшил, ашиглалтын талаар энэ баримт болон бусад хэрэгт авагдсан баримтуудад дурдсан нэг ч нотлох баримт байхгүй болно. Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч "Д -Онон" ХХК нь маргаан бүхий газрын дээр байрлах барилгыг 1998 онд худалдаж авсан нь тогтоогддог ба харин тухайн газрыг худалдаж авсан эсэх болон эзэмших, ашиглах эрх хэзээ үүссэн нь огт тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал нь худалдан аваагүй барилгын газрыг эзэмших ямар ч нөхцөл боломж байхгүй ба харин тухайн цаг үед "Монгол даатгал" ХХК нь тухайн барилгын өмчлөгч байсан ба бусдад түрээслүүлж, засвар үйлчилгээ хийж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Харин "Монгол //' даатгал" ХХК нь маргаан бүхий газрыг 1997 онд Засаг даргын 280 дугаар захирамжаар эзэмших эрхтэй ба уг эрх нь 2003 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан газар эзэмших гэрээ, 2006 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 122 дугаар Засаг даргын газар эзэмших захирамж зэргээр тус тус байнга тогтоогдон, нотлогдож байсан болно.

Улмаар шүүх хэргийг анхнаасаа буруу дүгнэж, үндэслэснээс болж шийдвэрийн үндэслэх хэсэгт "Тухайн барилгын доорхи газрыг Д  аймгийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 122 дугаар захирамжаар "Монгол даатгал" ХХК-д давхцуулан эзэмшүүлсэн нь 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 122 тоот шинжээчийн дүгнэлт, кадастрын зураг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж давхцуулан эзэмшүүлсэн мэт илт нэг талыг баримталж хэргийг '/ шийдвэрлэлээ. Тухайн шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн барилгын суурь нь "Монгол даатгал" ХХК-ийн газрын байршилтай давхцаж байна гэснийг анхан шатны шүүх илт хууль бусаар нотлох баримтыг үнэлж дүгнэлээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга нь газрын үндсэн бүрдэл хэсэг болж, газартай хамт ашиглагдах тул барилгын доорхи газрыг эзэмших эрх нэхэмжлэгчид байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн ба гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг ноцтой зөрчиж, хохирол учруулах нөхцөл байдлыг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, шүүх энэ хуулийн зохицуулалтыг хэрэглэж газрын өмчлөгч, эзэмшигчийн тогтоох нь буруу буюу Иргэний хуулийн тухайн зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгөд өөрт нь онцлог байдал бий болгож байна.

Иймд, захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийдвэр болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т заасан хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Д.О”ХХК нь Д  аймгийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 122 дугаар захирамжаар “М.Д” ХХК-ийн Д  аймаг дахь салбарт газар эзэмшүүлснийг хүчингүй болгуулахаар маргажээ.

Маргаан бүхий, дээрх захирамжаар “Д.О”ХХК-ийн өмчлөлийн барилгын доорх газрыг буюу Хэрлэн сумын 7-р баг, БОЭТ-ийн баруун талд 1500 м.кв газрыг “М.Д” ХХК-ийн Д  аймаг дахь салбарт “даатгалын үйл ажиллагаа явуулах конторын зориулалтаар” эзэмшүүлж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3-д заасныг зөрчжээ. Тодруулбал,

Анх Хэрлэн сумын Засаг дарга 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 280 дугаар захирамжаар “Д.О”ХХК-д 0.81 га, Даатгал салбарт 0.18 га газрыг тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд тус захирамжид тэдний газрын байршлыг тодорхой заагаагүй байна.

Д  аймгийн Засаг даргын 1998 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Барилга худалдах тухай” 107 дугаар захирамжаар Чойбалсан хот дахь Сэтгэц мансуурлын диспансерийн ашиглаж байсан барилгыг эмнэлгийн зориулалтаар “Д.О”ХХК-д худалджээ.

Үүний дараа Д  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Хөрөнгө худалдах тухай” 2001 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаар тогтоолоор, мөн Мансуурлын төвийн барилгыг “М.Д” ХХК-д худалдахаар шийдвэрлэсэн байна.

Үүний улмаас нэхэмжлэгч “Д.О”ХХК болон “М.Д” ХХК-иудын хооронд барилгын өмчлөлийн талаар маргаан үүсч, “Д.О”ХХК шүүхэд хандсанаар, Д  аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 07- ны өдрийн А/06 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоолоор Мансуурлын төвийн барилгыг “М.Д” ХХК-д худалдахаар шийдвэрлэсэн Д  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2001 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн байх ба тус шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон, өөрөөр хэлбэл, Сэтгэц мансуурлын диспансерийн эмнэлгийн барилгын өмчлөгч нь “Д.О”ХХК болох нь дээрх шүүхийн шийдвэрүүдээр тогтоогджээ.

Мөн Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж зааснаар “Д.О”ХХК-ийн өмчлөлийн эмнэлгийн барилгыг газарт салшгүй бэхлэгдсэн, газрын үндсэн бүрдэл хэсэг гэж үзэх үндэстэй байна.

Иймд нэхэмжлэгч “Д.О”ХХК өөрийн өмчлөлийн барилгын доорхи газар. түүнд хамаарах орчны газрыг эзэмших эрхийн талаар маргах эрхтэй, өөрөөр хэлбэл, “М.Д” ХХК-ийн Д  аймаг дахь салбарт маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө өмчлөх, түүнд хамаарах газрыг зориулалтаар нь эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна.

Ийнхүү “М.Д” ХХК-ийн Д  аймаг дахь салбарт эзэмшүүлсэн 150С м.кв газар дээр, бүхэлд нь “Д.О”ХХК-ийн өмчлөлийн Сэтгэц мансуурлын диспансерийн эмнэлгийн зориулалттай барилга байрлаж байхад уг барилгын доорхи газрыг болон орчны газрыг “М.Д” ХХК-ийн Д  аймаг дахь салбар эзэмших боломжгүй юм.

Ийм байтал анхан шатны шүүх, гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа 1500 м.кв газар нь бүхэлдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, зөвхөн эрх зөрчигдөж буй барилгын суурь, түүнд хамаарах орчны газрын хэмжээгээр нэхэмжлэгч маргах эрхтэй гэж дүгнэн, Д  аймгийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 122 дугаар захирамжийн “М.Д” ХХК-ийн Д  аймаг дахь салбарт холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу тул нэхэмжлэгч “Д.О”ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж шийдвэрлэн, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 

 

 

  1. Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Д.О”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д  аймгийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 122 тоот захирамжийн “М.Д” ХХК-ийн Д  аймаг дахь салбарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хасч, мөн “3”, “4” гэснийг “2”, “3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3- т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж түүнд олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.