Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/14

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Хохирогч: *******, *******,

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч: Б.Ариунжаргал,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2127000530061 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, 1968 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нэхмэлчин мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд нөхөрлөл ажиллуулдаг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг *************** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* /РД:***************/,

2. Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд нөхөрлөл ажиллуулдаг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг “*********” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* /РД:*********************/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг ******* гэх газар байрлах “*******” ХХК-ийн хашааны гадна талд *******ын үснээс нь зулгааж, маажиж, толгойн тус газар нь цохисны улмаас хохирогч *******ын биед тархи доргилт, баруун шанаа, зүүн гарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нуруу зүүн хонгонд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг ******* гэх газар байрлах “*******” ХХК-ийн хашааны гадна талд *******ийн үснээс зулгааж, толгой руу цохих зэргээр зодож тархи доргилт, зүүн гарын цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл 2 мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Хүлээн зөвшөөрч байгаа. *******тай хэрэлдэж марган гэмтэл учруулсан...”гэв.

Яллагдагч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр надад ачааны машины хэрэг гарсан юм. Тэгээд би *******ын рамын хашаа руу орсон юм. Хашаанд нь 2 портер байсан юм. Тэгээд хашаан дотор байсан хүмүүсээс машинаараа мод дөхүүлээд өгөөч аймаг руу явж байгаа машин дээр тавих юм гэсэн гэж хэлсэн. Зүс таних жолооч би ус аччихсан байна хүн олоод усаа буулгаадахъя та эргээд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би хэсэг хугацааны дараа *******ын хашаа руу орсон юм. ******* цаашаа хараад хашаан дотор байгаа хүмүүстэй юм яриад зогсож байсан. Би тэгээд мод зөөж өгнө гэсэн залууг гараараа далласан юм. Тэгсэн ******* над руу хараад бид 2 мэндэлсэн. Тэрний дараа би *******т эгч нь чамтай нэг уулзана чи эгчийгээ арай дэндүү гүтгээд гадуур яриад яваад байх шиг байна гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* над руу шууд ирээд заамдаж аваад чи муу луйварчин минь хүүхдийнхээ амьдралд хүртэл гай болдог авгай минь зайл гээд түлхсэн. *******т түлхэгдээд би хашаанаас нь *******ын хамт гарсан. Хашааны гадаа гарч ирээд бид 2 хэл амаараа маргалдаад би өөрийнхөө хашаа руу явж байтал ******* миний ардаас нулимаад шороо цацсан. Би эргэж яаж байгаа юм гэсэн чинь ******* миний үснээс зуураад намайг газар унагаасан, хөлөөрөө өшиглөсөн мөн миний толгой хэсэг рүү гараараа маш хүчтэй цохисон бөгөөд тухайн үед миний ухаан санаа түр хэсэг манарсан. Тэгээд би босож ирээд *******ыг түлхээд зууралдаад авсан. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй. Нэг мэдсэн чинь байгаль хамгаалагч бид 2-ийг салгасан. Тэрний дараа Очирхуяг, Очирсүрэн 2 намайг гэр лүү авч явсан. Миний биед ******* гэмтэл учруулсан. Тус үйл явдал болсон өдөр миний толгой, зүрх, зүүн гарын дээд булчингийн хэсэг өвчинтэй байсан. Зүүн гарын булчингийн дээд хэсэгт хөхөрсөн байсан. Үсээ самнахад үс их унаж байсан. ******* миний үснээс 2 гараараа зулгаасан. Үснээс гараараа зулгааж газар унагаасан. Толгойны ар дагз хэсэг рүү гараараа цохисон. Аль гараараа цохисныг нь мэдэхгүй байна. Зүүн гар луу 2 удаа хөлөөрөө өшиглөсөн аль хөлөөрөө гэдгийг нь мэдэхгүй байна. Миний цээж хэсэг рүү 1 удаа өвдөглөсөн. Ар нуруу хэд хэдэн удаа цохисон. Хүзүүнээс 2 гараараа боосон. Миний өмсөж явсан хар өнгийн цээжээрээ саатай цамыг урсан. Би *******ыг цохисноо санахгүй байна. Би өөрийн биеэ хамгаалах гэж түлхэж зууралдаж авсан. Бусад үйл явдлыг нь санахгүй байна. Би 2021 оны 05 сарын 20-ны өдөр сумын эрүүл мэндийн төвийн эмч *******, ******* нарт үзүүлсэн. Надад эмч нар хэлэхдээ даралт чинь ихэссэн байна. Толгой чинь доргисон байх магадлалтай байна нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй одоохондоо бариулсны хэрэггүй шүү учир нь хавантай байна гэж хэлсэн Должинсүрэн эмч. Уянга эмч болохоор толгой чинь их хавантай хөшингө байна гээд эмийн эмчилгээ хийлгэсэн. 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би Уянгаа эмчид дахиж үзүүлээд хэвтэн эмчлүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Бид 2 зодолдоогүй ******* над руу дайраад миний цамцыг ураад намайг түлхээд гадаа гаргасан. Хашааны гадаа гараад би өөрийнхөө хашаа руу явсан тэгтэл миний 3 хойноос гарч ирээд нулимаад шороо цацсан тэгэхээр нь би эргэж хараад бид 2 хэл амаараа хэрэлдсэн тэгээд намайг үсдээд авахаар нь үсдээд унагаасан тэгээд босох гээд *******тай тэмцэл хийсэн ямар үйлдэл хийснээ санахгүй байна. Надад өөр нэмж ярихад *******т гомдолтой учир нь тэр над руу эхэлж дайрсан миний биед гэмтэл учруулсан учраас би гомдолтой. Өөртөө эм тариа авсан тэрнийхээ мөнгийг авмаар байна. Мөн ******* нь намайг хүмүүст гүтгэсэн байна лээ нэр төрөө сэргээлгэмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би мөн тэй маргалдан гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа...”гэв. Яллагдагч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...Би өөрөө хохирчихоод хэл амаар доромжлуулчихсан өөрийн биедээ гэмтэл авсан зүйл хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хохирогч мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Би 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр т зодуулсан гэх эмэгтэй хүний муу үзэж чадахаар хүн гэдгийг мэддэг болохоор хүний урамд нэг ч удаа цохиогүй. Харин би хүмүүсээс л тусламж гуйсан. Би ээж шигээ хүнийг цохиод явах тийм тэнэг ч хүн биш шүүдээ нутгийн хүмүүс ч бүгд л мэднэ. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэсэн ч би эрүүл мэндээрээ хохирсон хүн буруу зүйл хийгээгүй юм чинь надад өмгөөлөгч хэрэггүй гэж бодож байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-109 дүгээр хуудас/,

Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...Бид эвлэрсэн. Одоо нэхэмжлэх зүйл гомдол саналгүй... гэв.

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр би өөрийн ажиллуулдаг хөрөө рамын хашаан дотор байж байхад гэх хүн миний ар талд зогсож байхаар нь би сайн байна уу та гэж мэндэлсэн чинь чи шалгалт дуудаж манайхыг матдаг манай сумын хүмүүс чамайг янхан банзал гэдгийг бүгд мэдэж байгаа. Миний ажиллуулдаг хөрөө рамын газрыг дандаа ийш тийш нь матаж шалгуулдаг гээд орилж чарлаж эхэлсэн. Тэгэхээр нь та гар битгий олон хүний дэргэд хэлэх хэлэхгүйгээр хэлээд бай гээд би түлхээд хашаанаас гаргах үед миний толгой хэсгийн үснээс бариад доош нь дараад шороо цацаад гартаа чулуу атгаад намайг цохиод байсан. Би салгаач гэж орилсон чинь хашаанд байсан хүмүүсээс нэг нь ч гарч ирж салгаагүй. Би тухайн эмэгтэйн биед халдаагүй үснээс минь зулгаагаад байхаар нь л үсээ зулгаалгахгүй гэж хоёр гараараа үснээс нь л барьсан. Хүмүүс ирж салгатал намайг доош нь дараад хөлөөрөө өшиглөөд гараараа цохиод байсан. гэх эмэгтэй их хэл амтай хэрүүлч гэдгийг Бат-Өлзий сумын хүмүүс мэдээд надад туслах гэж нэг ч хүн гарч ирээгүй. Ойн ангийн ажилчид л ирж салгаж авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-33 дугаар хуудас/,

Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...Бид эвлэрсэн. Одоо нэхэмжлэх зүйл гомдол саналгүй... гэв.

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...Би болсон явдлын талаар гэрчээр өгсөн мэдүүлэгтээ товч тодорхой ярьсан. Би *******т толгойдоо хүчтэй цохиулсны улмаас толгой өвдсөн хэвээрээ байгаа. Цаашид шаардлагатай эмчилгээ хийлгэнэ. Биеийн байдлаа бүрэн оношлуулах бөгөөд гарсан зардлыг *******аар төлүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-38 дугаар хуудас/

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...Намайг очиход ******* нь ийн цээж рүү толгойгоороо мөргөөд доошоо харсан байдалтай нь *******ыг үсдээд доош нь дарчихсан байдалтай байсан. Тэр хоёрыг би салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...Тус өдрийн 11 цагийн үед *******ын хөрөө раман дээр орж ирсэн. орж ирээд *******тай маргалдаад байсан. Би тэгээд гэр лүүгээ яваад өгсөн. Өөр мэдэх зүйл байхгүй байна. Юунаас болж хэрэлдсэнийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...Тус өдөр би “” ХХК-д хөрөө раман дээр ажиллаж байсан юм. Тус өдрийн 11 цагийн үед хөрөө раман дээр орж ирсэн. Юунаас болж хэрэлдсэнийг нь мэдэхгүй байна. , ******* нар хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Тэгээд хэсэг маргалдаж байгаад тэр 2 гараад явсан. Хашааны гадаа мөн хэрэлдээд байсан. Нэлээн байж байгаад ******* эгч хашаан дотор орж ирсэн. Гаднаас орж ирэхдээ хувцас нь нэлэнхүйдээ шороо болчихсон гэртээ орж байгаа харагдан. Тэгээд би нэг их удалгүй гэр лүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...Тус өдөр би ойн ангийн дарга Очирсүрэнгийн хамтаар сумын төвд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд шалгалт хийгээд явж байсан юм. “Өвт хайрхан” ХХК-ийн хашаан дотор явж байсан чинь “” ХХК, “” ХХК-ийн хашааны үүдэнд хүмүүс маргалдаж байгаа чимээ гарсан энэ 2 компанийн хашаа нь зэргэлдээ юм. Тэгээд хашааны үүдэнд “” ХХК-ийн менежер ******* “” ХХК-ийн захирал ******* нар хоорондоо маргалдаж байсан бөгөөд байгаль хамгаалагч оччихсон салгаж байсан. Удалгүй байгаль хамгаалагч яваад өгсөн чинь ахиад энэ 2 хүн хоорондоо зууралдчихсан *******ын хувцас хунар нь нэлэнхүйдээ шороо болчихсон байсан. Тэрийг би сайн хараагүй. Гэхдээ харилцан бие биеэ бариад заамдалдаад хувцаснаасаа зууралдаад байсан. Бид 2 очоод шууд салгаад л 2 тийш нь аваад явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Яг ямар хүнтэй зодолдсон талаараа яриагүй хүнд зодуулсан л гэж хэлсэн. Ил харагдах ямар нэг шарх сорви байгаагүй. Харин бугалгад үүссэн хөхрөлт нь тод шинэ байсан ойролцоогоор 1 см орчим, нөгөө хэсэг нь 2 см орчим хэмжээтэй үүссэн хөхрөлт байсан. ******* нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр үзүүлсэн. Өдрийн 15 цагийн үед Эрүүл мэндийн төвд ирж үзүүлсэн. Үзүүлэхдээ хүнд зодуулсан толгой их өвдөнө, бүх бие янгинана, шилэн хүзүү хөшиж байна гэсэн зовуурьтай байна гэж хэлсэн. Тэгээд бодит үзлэгээр биеийн ерөнхий байдал дунд орчин харьцаатай, арьс салст ердийн баруун бугалганы дээд, доод хэсэгт хөхрөлттэй зүрхний авиа тод хэм жигд зүрхний цохилтын тоо 85, уушиг 2 талд цулцангийн амьсгалтай, амьсгал 1 минутад 20 удаа хэл цэвэр, хэвлий зөөлөн эмзэглэлгүй, симдас 2 талд хасах, мэдрэлийн үзлэгт хүүхэн хараа 2 талд ижил гэрлийн урвалтай, булчингийн хүчдэл хэвийн дагзны булчингийн хөшингө 1 хураа байсан. Эмийн болон эмийн бус эмчилгээ хийлгэхээр зөвлөөд гэрээр ажиглахаар явуулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр надад үзүүлсэн. Тухайн өдрийн оройны 19 цагийн үед үзүүлсэн байхаа. Үзүүлэхдээ толгой өвдөөд байгаа хүнд зодуулчихсан гэж хэлсэн. Тухайн үед би өөрийн өрөөндөө группийн карт бичээд сууж байтал өрөөнд орж ирсэн. Биеийн ерөнхий байдал дунд, зүүн бугалганы дээд доод 2 хэсэгт хөхөрсөн, дагзны булчингийн хөшингө 2 хуруу, нүдний алимны чичирхийлэлт хөндлөн чиглэлд илэрч байсан. т эмийн эмчилгээ бичиж өгөөд цаашид дахин эргэж үзүүлэхийг зөвлөөд явуулсан. Эмэгтэй хүнд зодуулсан толгой руугаа хэд хэдэн удаа цохиулсан, чирүүлсэн гэж байсан бөгөөд надад үзүүлэхээсээ 1-2 хоногийн өмнө зодуулсан гэж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“... нь *******ыг цохиж авсан талаар бол харсан зүйл байхгүй. Цохиж авсан эсэхийг нь мэдэхгүй байна. Гэхдээ бол ******* нь ийн ардаас шороо цацаад үсдэж авч байгаа харагдсан миний харсан зүйл энэ л байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №219 дугаартай:

“...1. *******ын биед тархи доргилт, баруун шанаа, зүүн гарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн хонгонд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх зулгаралт гэмтэл нь хатуу ирмэгтэй /хумс/, тархи доргилт,цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №247 дугаартай:

“.... 1. Ц.ийн биед 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шинжээч эмчийн үзлэгт гэмтэл тогтоогдсонгүй. 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн БатӨлзий сумын ЭМТ-ийн эмчийн үзлэгээс тархи доргилт зүүн гарын бугалагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тархи доргилт зүүн гарын бугалагт цус хуралт гэмтэл нь үүссэн цаг хугацаандаа хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх тархи доргилт зүүн гарын бугалагт цус хуралт гэмтэл нь эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд хэргийн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. Тархи доргилт зүүн гарын бугалагт цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/, Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ЭМТ-ийн эмч Б.Уянгын эмчийн тодорхойлолт /хх-ийн 26-27 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2016 оны 06 дугаар 6 сарын 07-ны өдрийн 31 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 75-76 дугаар хуудас/, шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын үеийн тодорхойлолт /хх-ийн 69 дүгээр хуудас/, шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын үеийн тодорхойлолт /хх-ийн 89 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай тодорхойлолт /хх-ийн 96 дугаар хуудас/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 97 дугаар хуудас/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар /хх-ийн 98 дугаар хуудас/, шүүгдэгч *******ын Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын харъяа Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч Б.Ариунбатад гаргасан хүсэлт /хх-ийн 116 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолтууд /хх-ийн 85, 86 дугаар хуудас/, Малын А дансны хуулбар /хх-ийн 87- 88 дугаар хуудас/, Шүүгдэгч *******, ******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70, 90 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг ******* гэх газар байрлах “*******” ХХК-ийн хашааны гадна талд *******ын үснээс нь зулгааж, маажиж, толгойн тус газар нь цохиж түүний биед тархи доргилт, баруун шанаа, зүүн гарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нуруу зүүн хонгонд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг ******* гэх газар байрлах “*******” ХХК-ийн хашааны гадна талд *******ийн үснээс зулгааж, толгой руу цохих зэргээр зодож түүний биед тархи доргилт, зүүн гарын цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргүүдийг шүүгдэгч *******, ******* нар үйлдсэн болох нь

хохирогч *******, ******* нарын мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30-33, 35-38, 50-52 дугаар хуудас/, гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /ххийн 48-49 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №219 дугаар “...1. *******ын биед тархи доргилт, баруун шанаа, зүүн гарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн хонгонд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх зулгаралт гэмтэл нь хатуу 7 ирмэгтэй /хумс/, тархи доргилт, цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №247 дугаартай “...1. *******ийн биед 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шинжээч эмчийн үзлэгт гэмтэл тогтоогдсонгүй. 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Бат-Өлзий сумын ЭМТ-ийн эмчийн үзлэгээс тархи доргилт зүүн гарын бугалагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тархи доргилт зүүн гарын бугалагт цус хуралт гэмтэл нь үүссэн цаг хугацаандаа хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх тархи доргилт зүүн гарын бугалагт цус хуралт гэмтэл нь эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд хэргийн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Тархи доргилт зүүн гарын бугалагт цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 63- 64 дүгээр хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь харилцан зодолдож Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1- т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

Хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй шүүгдэгч *******тай эвлэрсэн.

Хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй шүүгдэгч *******тэй эвлэрснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, зэрэг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч *******, ******* нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ДАГИЙМАА