Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/02291

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, хороо,  хороолол,  дүгээр байрны  тоотод оршин суух, Б овогт С Б нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Шовогт Ө А эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б, нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч С.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Ө.Амаржаргал надаас 5 ханатай шинэ гэрийн 15 ком мод, 550.000 төгрөгийн үнэтэй гэр, нийт 8.250.000 төгрөгийн үнэ бүхий зүйлийг зээлээр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсан.

Одоо үлдэгдэл 6.600.000 төгрөгөө өгөхгүй, худлаа хаяг өгч, утсаа авахгүй байгаа тул Ө.Амаржаргалыг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч С.Б, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Ө.А эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Ө.А иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хүсэлт гаргагчийн  дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн  дугаартай Шүүгчийн захирамж зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, оршин суух хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж дүгнэв.

Ө.А Хан-Уул дүүргийн  хороо, Морин даваагийн  дугаар гудамжны  тоот, РД:, гар утасны дугаар мэдээллийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: