Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/100

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Уянга, 

Улсын яллагч Н.Энхтулга,

Хохирогч **************,

Шүүгдэгч **************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************холбогдох эрүүгийн 2238000000066 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч **************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч **************тай маргалдаж улмаар толгой, нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун дээд зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, баруун хөмсгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч **************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч **************тай маргалдаж улмаар толгой, нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун дээд зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, баруун хөмсгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000066 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч **************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...**************ыг хэрэлдэж зуураад байхаар нь толгой руу нь гараараа мангасдаж цохиод хойш нь газар унагасан...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч **************ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...************** та нар од болоод байхгүй шүү гээд 2 талын шанаа руу гараараа алгадсан. Дараа нь толгой руу 2-3 удаа гараа атгаж цохиод хэл хэл амаар доромжилсон тэгээд миний хамраас цус гараад гэр рүүгээ гүйтэл араас хөлөөрөө унагаагаад ахиад нүүр рүү 2-3 удаа цохисон...Тэгээд удалгүй **************гийн дүү болох Мөнхсайхан ирж аваад явсан би араас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ийм зүйл болсон...Гомдол саналтай байна. Эмчилгээний зардал 400,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нэг сэрсэн чинь ************** ************** хоёр хоорондоо маргалдаж хэрэлдэж байсан ************** энийгээ аваад зайлаач гээд орилж байсан. Тэгэхээр би **************ыг хадам ахын хувьд ямар ааштай юм гэж хэлэхэд миний салтай руу өшиглөсөн. Тэгээд Батдорж ************** хоёр бас хоорондоо барилцаж авсан байсан. Нагац ахын хувьд Батдорж ************** нарыг салгах гэж үзсэн тэгээд дийлээгүй ээ. Тэгээд буцаад машиндаа орсон би өөрөө эмнэлгийн хяналтад байдаг болохоор цохиулчих болов уу гээд машиндаа суугаад авсан. Тэгээд Батсайхан, ************** нарын хамт гэр рүүгээ явсан ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас),

Гэрч Б.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...************** ************** эгчтэй үлдсэн. Тэнд ************** эгч ************** хоёр хоорондоо маргалдаж байсан. Тэгэхэд би Батдорж ахын гэрийн үүдэн дээрээс харж байсан. Оюунаа эгч гэрийн зүг ирж байсан хамраас нь цус гарсан уйлсан байдалтай гэр рүүгээ орсон. Удалгүй гэрээсээ гарч ирсэн мөн Батдорж ах малаа услаад ирж байсан. Тэгээд урд талынхаа толгой дээр гарч утсаар ярьж байсан...Тэгсэн **************гийн дүү болох Баярсайхан бид нар дээр ирээд та нар больцгоо явцгаа гэж хэлсэн. Тэгээд бид хэд машинаа асаагаад хөдөлсөн юм... **************, ************** хоёр хоорондоо малын хашааны тэнд маргалдаад суугаад байх шиг байсан яг **************г цохиж зодож байхыг бол хараагүй ээ нэг харсан ************** эгч ************** хоёр хоорондоо ноцолдож байсан тэгсэн удалгүй ************** эгчийн хамраас цус гарсан уйлсан байдалтай ирж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-31-р хуудас),

Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай төрлийн дүү ************** манай эхнэрийг заамдсан зогсож, манай эхнэр ************** нилээн уйлсан нүд нь хөхөрсөн цохиулсан байдалтай байсан. Би ирээд ************** ************** хоёрыг салгах гэж үзтэл ************** намайг хэл амаар доромжлоод цохисон...Удалгүй **************гийн дүү Баярсайхан эхнэртэйгээ ирээд ************** болон хамт явж байсан Бадарч, Батсайхан нарыг аваад явсан. Тэгээд цагдаагийн байгууллага руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 43-44-р хуудас),

Шинжээч эмч Г.Алтайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...**************ы биед үүссэн тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Харин бусад цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хх-ийн 49-р хуудас),

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дугаартай дүгнэлтэд:

1. **************ы биед тархи доргилт, дух, баруун дээд зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, баруун хөмсгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.

 3. **************ы биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

      5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 54-р хуудас),

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 66-67-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн 2238000000066 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч **************тай маргалдаж улмаар толгой, нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун дээд зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, баруун хөмсгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч **************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч **************ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 12-14, 18, 21-р хуудас),

Гэрч **************(хх-ийн 24-25-р хуудас), гэрч Б.Батсайханы (хх-ийн 30-31-р хуудас), гэрч **************(хх-ийн 43-44-р хуудас), шинжээч эмч Г.Алтайн (хх-ийн 49-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дугаартай дүгнэлт (хх-ийн 54-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.**************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч **************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч **************нь хохирогч **************ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба хохирогч ************** нь эмчилгээний зардал 400,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хохирогч ************** эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.**************гээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.**************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч **************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 66-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч **************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, малчин, ам бүл 5, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000000066 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  **************г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч **************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 2238000000066 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ************** нь эмчилгээний зардал 400,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.**************гээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.**************д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР