| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/02741/И |
| Дугаар | 102/ШШ2017/02276 |
| Огноо | 2017-08-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2017/02276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, хороо, дугаар байр, тоотод оршин суух, Х овогт Р Ч нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох А.Ц эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Р.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний ээжийн өмч болох Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгоны дүгээр баг, байрны тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг бусдад худалдан борлуулах гэтэл уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олдохгүй байсан бөгөөд хожим бага охин болох А.Ц дээрх байрны өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болохыг мэдсэн тул А.Ц холбогдуулан Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах-аар 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн шүүхэд хандахад оршин суугаа хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймээс А.Ц эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийн тогтоож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Р.Ч, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох А.Ц эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
А.Ц иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 0000 дугаартай Шүүгчийн захирамж зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, оршин суух хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж дүгнэв.
Баянгол дүүргийн дүгээр хороо, байрны тоотод оршин суух хаягтай, А.Ц гар утасны дугаар зэрэг мэдээлэлийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: