Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/53

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 19 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2207000000001 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ний өдөр ******* аймаг ******* суманд төрсөн, *******, эмэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* т ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт ******* аймаг ******* сум ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

          ******* овогт *******ын ******* /РД:/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ч.******* нь тоот гэртээ байх хугацаандаа улсын аяллын виз гаргаж өгнө гэж А.аас 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 3 удаагийн үйлдлээр 1.100.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Ч.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Би 2017, 2018 онуудад улс руу аяллын визээр явж байсан. Тэгээд 2019 онд би эгчтэй хамт ажиллаж байхдаа энэ тухайгаа хэлэхэд эгч би нөхрийгөө явуулах гэсэн юм гаргаж өгөх боломж байгаа болов уу гэхэд нь би өмнө нь материалаа бүрдүүлээд гарчихдаг байсан болохоор гаргаж өгч чадна гэж хэлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эхний ээлжид 850.000 төгрөг, 12 сард нь 150.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 100.000 төгрөг авчхаад бичиг баримтыг нь бүрдүүлж өгөхөөр эгчтэй уулзаад нөхрийнх нь гадаад паспорт, цээж зураг зэрэг бичиг баримтыг нь авсан. Тэгээд удалгүй коронавирус гараад бичиг баримтыг нь бүрдүүлж өгч амжаагүй. Тэр хугацаанд би мөнгө төгрөггүй, ажилгүй байсан болохоор  авсан мөнгөө өөрийнхөө хэрэгцээнд заруулчихсан юм.” гэв.

Хохирогч А. нь шүүхийн хэлэлцүүлэгт: Нөхрийгөө улс руу явуулах гээд ярилцаад найдвартай гаргана гээд байхаар нь *******т эхлээд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 850.000 төгрөгийг, 12 дугаар сард 150.000 төгрөгийг, 2020 оны 1 дүгээр сард 100.000 төгрөг өгсөн. Уг нь оны өмнө гаргачихна гэж байсан. Тэгээд түүнээс хойш 2, 3 сар өнгөрөхөөр нь худлаа болсон юм биш үү, мөнгөө авъя гэхэд ажил хийгээд өгье, ямаа самнаад өгнө гэж янз бүрийн шалтаг хэлсээр байгаад 2 жил болгосон. Чамайг мөнгөө өгөхгүй бол цагдаад өглөө шүү гээд өөрт нь сарын өмнө хэлсэн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

 

            Улсын яллагчийн зүгээс: хохирогч А.ын мэдүүлэг /хх-5/, Ч.*******ийн Хаан банкны дансны хуулга, хохирол төлбөр шилжүүлсэн дансны хуулга /хх-27-29/, яллагдагчаар өгсөн Ч.*******ийн мэдүүлэг /хх-18-19/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Хаан банкны дансны хуулга /хх-22/, ял шалгах хуудас /хх-43/,  /хх-47/, /хх-41/ дэх тал, шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн гадаад паспорт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хохирол хүлээж авсан талаар тодорхойлолт, Ч.*******ийн дансны хуулга /хх-27-29/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

           Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч “...шүүгдэгч Ч.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага тооцох үндэслэлтэй байна.  Хохирогч А.т шүүгдэгч Ч.*******ээс 550.000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөн. Үлдэгдэл 550.000 төгрөг төлөгдөөгүй байна. Шүүгдэгч Ч.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Ч.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгох ялыг 120 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ...Шүүгдэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлын хэмжээ бага, мөн хохирол төлбөрийг төлөх боломжийг хайж, одоогийн байдлаар талыг нь төлсөн байна. Хохирлыг сүүлд төлөх болсон шалтгаан бол Ч.******* нь өөрөө хууль эрх зүйн мэдлэггүй, байцаагч тодорхой хэмжээний мэдээлэл өгөөгүй, хохирол төлөх асуудал дээр анхаарал хандуулаагүй. Шүүхийн шатанд өмгөөлөгч авч хохирол төлөөгүй бол ямар хариуцлага хүлээдэг гэдгийг мэдээд богино хугацаанд хохирлыг төлсөн. Шүүгдэгч нь өрх толгойлсон ганц бие эх бөгөөд 13 настай хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Тодорхой цалин олдог ч гэсэн цалин орлого нь гэр бүлд нь л зарцуулагддаг. Иймд хохирол төлбөрийг төлөх боломжгүй ийм нөхцөл байдлууд үүссэн тул улсын яллагчийн ялласан 600.000 төгрөгийн торгох ялыг 180 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж байна гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ч.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ч.******* нь 2019 онд “” ХХК-д ажиллаж байх хугацаандаа хохирогч А.*********т “ улсын аяллын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж тоотод оршин суухдаа 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 150.000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 05-ны өдөр 850.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 100.000 төгрөгийг үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр  нийт 1.100.000 төгрөгийг хаан банкны тоот дансаар авч залилсан болох нь:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Ч.*******ийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сард одоо цаг хугацааг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг Угалз дрийлинг ХХК-ны алтны уурхайд би дээж угаагчаар ажиллаж байхдаа хамт ажиллагдаг дээж угаагч эгчид улс руу аяллын виз гаргаж өгнө гэж хэлсэн юм. Тэгтэл эгч сонирхоод хэрхэн яаж гаргаж өгөх юм бэ гэхээр нь гаргаж өгч чадна гэж хэлэхэд надад итгээд хэдэн төгрөг өгөх вэ гэхээр нь би эхлээд 1.000.000 төгрөг өгчих дараа нь виз гарахаар 1.000.000 төгрөг нэмээд өгчих гэхэд зөвшөөрсөн. Ингээд надад яг бөөнөөр нь 1.000.000 төгрөг өгөөгүй цувуулаад өгсөн...ямар ч байсан 850.000 төгрөгөөр нэг удаа дараа нь 150.000 төгрөг, 100.000 төгрөг нийлээд 1.100.000 төгрөг авсан. Тэгээд визийг нь гаргаж өгөөгүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18 дугаар тал/

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор А.ын өгсөн: ...виз гаргадаг хүнтэйгээ уулзуулж өгөөч гэхэд уулзуулах боломжгүй гэж хэлэхээр нь за би тэгвэл нөхрийгөө гаргамаар байна гэхэд зөвшөөрөхөөр нь 1.100.000 төгрөгийг цувуулаад өгсөн. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 150.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 850.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 100.000 төгрөг тус тус *******ийн өөрийнхөн Хаан банкны дугаарын данс руу шилжүүлсэн...

...Би нэг ч төгрөг буцааж аваагүй байгаа. Одоо нийт 1.100.00 төгрөг авах ёстой...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 5, 7 дугаар тал/

3. А.ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулбар,

/хх-ийн 22-24 дүгээр тал/

 

4. Ч.*******ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулбар,

/хх-ийн 27-29 дүгээр тал/

5. Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 32 дугаар тал/

6. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 43 дугаар тал/

7. шүүгдэгч Ч.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 33-42 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ч.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хохирогч А.аас 3 удаагийн үйлдлээр нийт 1.100.000 төгрөг залилсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.******* нь хохирогч А.аас  2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 150.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 850.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 100.000 төгрөг нийт 1.100.000 төгрөгийг авч залилсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулбараар тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Ч.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

  Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ч.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ч.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.т  1.100.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч ...550.000 төгрөг авсан...Үлдэгдлийг нь нэг сарын дотор багтаагаад өгнө гэхээр нь зөвшөөрсөн гэж зөвшилцсөн гэсэн боловч 2020 оноос хойш өдийг хүртэл хохирол төлөгдөөгүй учир үлдэгдэл 550.000 төгрөгийг Иргэний журмаар гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Ч.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульд заасан. 

  Иймд Ч.*******ийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэм буруутайд тооцож түүнд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

     Шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 180 /нэг зуун ная/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******* нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ээс 550.000 төгрөгийг хохирогч А.т гаргуулан олгуулсугай.

5. Шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ