Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1797

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч Б.Азбаяр, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Б

Хариуцагч: М

Гэм хорын хохиролд 2.617.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.Б миний бие ...од эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2017 оны 01 сарын 17-ны үүрийн 04:00 цаг орчмын үеэс дээд давхрын 31 тоотын оршин суугчын гэрийн алчуур хатаагчнаас их хэмжээний даралттай халуун ус алдсан. Тухайн үед дээд айл хүнгүй байсан бөгөөд гэрийн эзэдтэй холбоо бариж чадаагүйн улмаас өглөөний 09 цаг хүртэл ус гоожсон. 10 цагийн үед Х.Н гуай ирж хаалгаа онгойлгосон ба ОСНАА газраас ирж хаанаас ус алдсаны тогтооход алчуур хатаагчны хоолой мултарсан байсан. ОСНАА-с ирсэн слесарь алчуур хатаагчинд маш муу ашиглаж болохгүй хоолой залгасан байна гэсэн дүгнэлт гаргасан. Х.Н гуай энэ гэрт манай охин Н.Ма амьдардаг одоогоор Бээжин явсан, манайх даатгалын компаниа дуудаж үзүүлээд бүх хохирлыг барагдуулах болно гэж биднийг явуулсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч хүн ирж үзлэг хийгээгүй. 2017 оны 01 сарын 18-нд хариуцагч Н.Ма өөрөө байсан ба манайх алчуур хатаагчаа ОСНАА-н ажилтнаар тавиулсан, үүнд бид буруугүй танайх хохирлоо ОСНАА газраас гаргуулж ав гэж хэлсэн байсан. Бүх өрөөнд ус алдаж хананы обой мөөгөнцөртөж, таазны эмульс ховхорон унаж, паркетан шал хөндийрсөн. Бид бага насны 2 хүүхэдтэй, одоог хүртэл засвар хийж чадаагүй. Иймд хохиролд 2.617.000 төгрөгийг хариуцагч Н.Маас нэхэмжилж байна гэжээ.

  

Нэхэмжлэгч Ө.Б шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Б миний бие хариуцагчтай харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна. Эвлэрлийн гэрээгээр Ө.Б миний бие нэхэмжлэлийн шаардлагын 1.917.000 төгрөгөөс татгалзаж, 700.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Ма зөвшөөрч, үүнээс 500.000 төгрөгийг шүүхийн шийдвэрийг гардан авсан өдөр, үлдэх 200.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ө.Б миний Хаан банкны ... тоот дансанд шилжүүлэхээр гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.

              

Хариуцагч Н.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбартаа: Хариуцагч Н.Ма нь нэхэмжлэгч Ө.Бтай тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Ө.Б нь нэхэмжлэлийн шаардлагын 1.917.000 төгрөгөөс татгалзаж, 700.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Ма төлөхөөр зөвшөөрч, үүнээс 500.000 төгрөгийг шүүхийн шийдвэрийг гардан авсан өдөр, үлдэх 200.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн Хаан банкны ... тоот дансанд шилжүүлэхээр эвлэрсэн. Иймд уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр бидний эвлэрлийг баталгаажуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ө.Б нь нэхэмжлэлийн шаардлагын 1.917.000 төгрөгөөс татгалзаж, 700.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Ма төлөхөөр зөвшөөрч, үүнээс 500.000 төгрөгийг шүүхийн шийдвэрийг гардан авсан өдөр, үлдэх 200.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ө.Бы Хаан банкны ... тоот дансанд шилжүүлэхээр зохигч харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

        

  Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч Н.Мад холбогдуулан хохиролд 2.617.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

  Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч Ө.Б нь нэхэмжлэлийн шаардлагын 1.917.000 төгрөгөөс татгалзаж, 700.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Ма төлөхөөр зөвшөөрч, үүнээс 500.000 төгрөгийг шүүхийн шийдвэрийг гардан авсан өдөр, үлдэх 200.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ө.Бы Хаан банкны ... тоот дансанд шилжүүлэхээр зохигчид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Ө.Б, хариуцагч Н.Ма нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд зохигчид эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56850 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Маас 21350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Ө.Б нь нэхэмжлэлийн шаардлагын 1.917.000 төгрөгөөс татгалзаж, 700.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Ма төлөхөөр зөвшөөрч, үүнээс 500.000 төгрөгийг шүүхийн шийдвэрийг гардан авсан өдөр, үлдэх 200.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ө.Бы Хаан банкны  тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56850 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Маас 21350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

     

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА

 

                          ШҮҮГЧИД                                   Б.АЗБАЯР

 

                                                                                А.САРАНТУЯА