| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0112/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/15 |
| Огноо | 2022-01-20 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/15
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүгч Э.Оюунтунгалаг, шүүгч, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Д.У*******,
улсын яллагч О.Э*******,
шүүгдэгч /хохирогч/ Д.О*******,
түүний өмгөөлөгч М.Г*******,
шүүгдэгч /хохирогч/ О.Б*******,
түүний өмгөөлөгч Г.А*******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О, Б нарт холбогдох эрүүгийн 2131001000106 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1.. оны 0.. дугаар сарын ...ны өдөр С... төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ..........”-д оршин суух хаягтай,
-Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, О, РД:/ ........./;
2. Монгол Улсын иргэн, 1... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “......... ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ..........оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б, РД:/ ......../,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
1.Шүүгдэгч Д.О******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт оршин суух иргэн С.Г******* өвөлжөөнд С.Г, П.Б******* нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, С.Г*******г модоор болон гараараа цохиж, ар нуруунд нь хутгалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн Д.Б*******ийг гараараа нүүрэн тус газарт нь цохиж, хэвлийн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан.
2. Шүүгдэгч П.Б******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт оршин суух иргэн С.Г******* өвөлжөөнд Д.О*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гараараа нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
1.Шүүгдэгч Д.О******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт оршин суух иргэн С.Г******* өвөлжөөнд С.Г, П.Б******* нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, С.Г*******г модоор болон гараараа цохиж, ар нуруунд нь хутгалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Д.Б*******ийг гараараа нүүрэн тус газарт нь цохиж, хэвлийн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан;
2.Шүүгдэгч П.Б******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт оршин суух иргэн С.Г******* өвөлжөөнд Д.О*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гараараа нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт Д.О*******, П.Б******* нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О******* мэдүүлэхдээ: “Гэм буруугүй гэж маргахгүй. П.Б*******ийг эмнэлэгт байхад нь 2 удаа очсон. Мэдүүлэг өгөхгүй”
-Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын асуултад хариулахдаа: “...гэмшиж байна, архи согтууруулах ундаа хэрэглэснээс л болсон. Би Б*******оос хоёр ч удаа эмчилгээний зардал өгье гэж асуусан” гэх мэдүүлэг[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б******* мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугүй гэж маргах зүйлгүй” гэх,
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б******* хохирогчоор мэдүүлэхдээ: “Би 2 сар 7 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, эмчилгээний зардалд 2,250,000 төгрөгийг зарцуулсан баримт гаргаж өгсөн. Энэ гэмт хэрэг гарахаас өмнө 1,400,000-1,500,000 төгрөгийн цалин авдаг байсан ба нийгмийн даатгалын шимтгэл суутгагдаад ажилгүй байсан хугацааны цалин 3,300,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...Шүдлэн үрээ байна, авах уу? Эр хүний замын хүзүү урт шүү дээ. Өөрөө уучлалт гуйхгүй байсан болохоор би авахгүй гэсэн. Би хариу зодолддог буруу байсан. Нилээд согтсон байсан” гэх мэдүүлэг[2],
3.Хохирогч С.Г******* 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр П.Б******* над руу залгаад “найз О******* морь авах гэж байна, чи О*******ын гэрт хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би О*******ын гэрт Б*******ийн хамт очоод Б******* хул хязаалан үрээг 2,500,000 төгрөгөөр авахаар болсон. 2 сая төгрөгийг бэлэн өгөөд 500.000 төгрөгийн оронд нэг бяруу өгөхөөр болж тохиролцсон. Тэгээд Б******* О*******ын гэрт очихдоо 0.5 литрийн архи аваад очсон юм. Тэрийг нь О*******, түүний ах Н, Б******* 4 хуваагаад уусан. Мөн О******* гэртээ байсан 2.5 литрийн пиво, 0.75 литрийн архи нэгийг гаргаж ирээд бид 4 хуваагаад уусан. Тэгээд архи пиво дуусаад Б******* бид 2 авсан морио хөтлөөд манайх руу явсан. Тэгээд Б******* бид 2 гэртээ ирсэн. Сумын төвөөс миний эхнэр Б, өөрийн эгч Н хамт ирсэн. Тэгээд эхнэрийн авчирсан архиа ууж байхад О******* ирсэн. Тэгээд Б*******, О*******, бид 3 архиа ууж байгаад эхнэр бид 2 моринд өвс өгөх гээд гэрээс гарсан. Тэгээд эхнэр миний урд явж байгаад ухаан алдаад унасан. Миний эхнэр үе үе ухаан алдаж унадаг архаг цус багадалттай, зүрхний эм тогтмол уудаг юм. Тэгээд би Б*******ийг “эхнэр ухаан алдчихлаа” гээд дуудсан. Тэгтэл Б*******, Н 2 эхнэрийн хамар дээр нь дараад сэргээхээр оролдож байсан чинь О******* гэрээс гарж ирээд “чи эхнэрээ цохиод унагаасан юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “би эхнэрээ цохиогүй гэж” хэлтэл “худлаа хэлээд бай, тэгээд яасан юм бэ” гэж асуухаар нь би “Би эхнэрээ цохидог хүн биш, пизда минь” гэж хэлтэл О******* намайг цохиод унагаасан. Тэгэхээр нь би босч ирээд нүүр лүү цохих гэтэл гар хүрэхгүй байсан тул мөр лүү цохисон. Тэгтэл О******* босч ирээд Б*******ийг цохисон. Тэгээд Б******* О*******ын нүүрэнд гараараа 1-2 удаа цохиж байсан. Энэ 2 хоорондоо харилцан зодолдож байсан. Тэгтэл О******* морины уяа руу очоод хус мод авахаар нь би “О*******аа одоо болио” гэтэл тэр модоороо намайг цохисон. Тэгээд Б******* руу дайрсан. Мөн тэр 2 харилцан зодолдсон. Ямар ч байсан Б*******, О*******ыг хус модоор цохиж байсан дахиад нэг цохих гэж байхад нь би очоод салгасан. О******* гэр лүүгээ явсан. Удалгүй 22 цагийн орчим О******* Портер машинаар Н ахтайгаа хамт эргээд ирсэн. Машинаасаа бууж ирээд Б*******ийг шууд хутгалсан, би зугтаасан чинь намайг хөөж бариад газарт унагаагаад цээжин дээр хутгалах гээд дарахаар хутганаас гараараа бариад хажуу тийш болгоод босоод гүйж байхад нуруунд хутгалсан. Тэгээд газарт унасан байхад гараараа нүүр лүү цохиод байсан. Тэгтэл Н ах салгаад аваад явсан. Тэгээд бид 4 сумын төвийн эмнэлэг орж эмчилгээ хийлгэсэн. 3 жилийн өмнө Б*******, О******* нар маргалдаж байсан гэж сонсож байсан. Яг юунаас болж маргалдсан талаар би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[3],
4. Хохирогч С.Г******* 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “О******* бид 2 маргалдаад намайг О******* цохиход би зөрүүлээд цохих гэж байгаад гар хүрэхгүй байсан учир мөрөнд нь нэг удаа цохиод бид барьцалдаж авсан байхад Б******* ирээд О*******ыг хойноос нь татаад бариад авсан юм. Тэгтэл О*******, Б*******ийн нүүрэнд гараараа цохиход Б******* зөрүүлээд О*******ын нүүрэнд 1-2 удаа гараараа цохисон. Би тэр хоёрыг салгах гээд О*******ыг барьж аваад газарт унагаахад О******* босоод түлээн дээрээс мод авч ирээд намайг дал, нуруу, шилэн хүзүү хэсэгт цохисон. Тэгэхэд би ухаан балартаад хэвтэж байхад О*******, Б******* 2 хоорондоо зодолдож байсан. Хэн хэнийгээ хаана, яг цохисон талаар би сайн харж чадаагүй. Ямар ч байсан Б******* О*******ын толгой хэсэгт түлээний модоор нэг цохиод дахиад цохих гэж байхад би очоод тэр 2-г салгасан юм. Тэгээд О******* яваад өгсөн. Тэгээд би малд өвс өгөх гээд өвөлжөөний хажууд Б*******, Б, Н нарын хамт б байхад О******* Н ахынхаа хамт машинтай ирээд шууд Б*******ийг хутгалаад над руу дайрахаар нь би шууд хутганы ир хэсгээс баруун гараараа барьж авч бид 2 тэмцэлдсэн. Тэгэхэд миний цээжний баруун болон зүүн хэсэгт зүсэгдсэн. Би О*******ыг түлхэж, унагаад зугтаахад О******* миний нуруу хэсэгт хутгалсан. Тэгээд намайг газарт унахад дээрээс цохиж байхад Н ах ирээд салгаад аваад явсан. Тэгээд би Б*******ийг аваад эмнэлэг явсан” гэх мэдүүлэг[4],
5.Хохирогч Д.О*******ын 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр П.Б*******ид хязаалан хонгор үрээ зарах болоод Б******* манай гэрт 15 цагийн орчимд Г******* хамт ирсэн юм. Морь авахаар ирэхдээ Б******* 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авч ирсэн. Манай гэрт миний төрсөн ах Н байсан ба эхнэр хүүхдүүд Ерөө сумын төв орсон байсан. Би Г, Б******* бид 3 архиа хувааж уусан. Тэр архиа ууж дуусгаад манай гэрт байсан 2.5 литрийн 1 ширхэг пиво ууж дуусгасан. Би өөрийн морио Б*******ид 2,500,000 төгрөгөөр зарсан юм. Б******* бэлэн 2 сая төгрөг өгөөд 500,000 төгрөгийн оронд бяруу өгөхөөр тохиролцсон юм. Г манай гэрт байхад миний утсаар эхнэр Б рүүгээ яриад сумын төвөөс ирэхдээ 1 шил архи аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд пиво дууссан учир Б*******, Г 2 авсан морио хөтлөөд Г******* гэр лүү явсан. Би малаа хашаад Г******* араас гэрт нь очихоор болсон юм. Би малаа хашчихаад Г******* гэрт 18 цагийн орчим мотоцикльтойгоо очсон юм. Тэгээд Г Б******* бид 3 ойр зуур юм яриад сууж байхад Г******* эхнэр Б түүний эгч Н 2 сумын төвөөс ирсэн. Тэгээд Бийн авчирсан 0.75 литрийн “Хараа” нэртэй архиа бид 5 хуваагаад ууж байхад Б гэрээс гараад явсан. Түүний араас Г гарсан. Түүний араас Н гарсан, дараа нь Б******* гарсан. Харин би хамгийн сүүлд гэрээс гараад өвөлжөөний хажууд очсон чинь Б ухаан алдаад унасан байдалтай газарт хэвтэж байсан. Түүний хажууд Н, Б******* 2 байсан. Г өвөлжөөний буланд байхаар нь би Г дээр очоод “юу болсон бэ, чи эхнэрээ цохисон юм уу” гэж хэлсэн. Тэгтэл Г “би цохиогүй” гэж хэлсэн. Тэгэхээр би Б*******ид хандаж “Чи морь унаж яваа согтсон байна. Одоо эртхэн харь гэж хэлтэл” өөдөөс “Миний харих харихгүй чамд ямар хамаатай юм бэ? чи наймаа хийж чадахгүй байгаа юм уу” гэж хэлсэн. Тэгээд би эргээд явж байхад Б******* араас шууд боогоод авсан. Тэгтэл Г нүүр, гэдэс, цээж рүү цохисон. Тэгээд би тэр хоёртой харилцан зодолдсон юм. Зодолдож байхдаа би түлэх гээд бэлдсэн байсан хус мод аваад би Г******* дал мөр лүү цохисон. Мөн Б******* намайг хус модоор толгой руу нэг удаа цохиод дахиад цохих гэж байхад Г “одоо болно” гэж хэлээд модыг булааж авсан. Тухайн үед тэр зодолдож байхад Г нь “Одоо л чамайг ална. Маргааш гай болно” гэж хэлээд дайраад байсан. Ер нь бол Б******* намайг боосон, зууралдсан байдалтай зодолдож байхад Ган- Эрдэнэ хажуу талаас толгой, нүүр, нуруу, гэдэс хэсэг лүү цохиж байсан. Хэдэн удаа цохисон талаар би санахгүй байна. Би гадуураа куртик, цамц, дотуураа футволктай байсан миний хувцас урагдсан. Г одоо боль гээд Б*******ийн модыг аваад салгахад би гэр лүү очих гэж алхаж байхад миний ах Н Портер маркийн тээврийн хэрэгслийг унаад өөдөөс ирж байсан. Би Н ахад “Г, Б******* 2-т зодуулчихлаа” гэж хэлсэн. Н ах “наад хувцас хунар чинь хаана байгаа юм бэ” гэхээр би Г******* гэрийн гадна гэж хэлсэн. Тэгтэл “очиж хувцсыг чинь авья” гээд бид 2 Г******* гэрт очиход өвөлжөөний гадна Б*******, Г, Б, Н нар байсан. Машинтай тэр 4-н хажууд очиж зогсоод ах эхлээд буусан. Тэгээд би машины ард түлхүүр багажны хайрцаганд байсан бор шар өнгөтэй, модон иштэй хутгыг авч буугаад хамгийн захад Б******* зогсож байхаар нь гэдсэнд 1 удаа хутгалсан. Б******* газарт унаад Г цаашаа зугтахаар нь хөөж байгаад унагаагаад хутгалах гэтэл Г хутганаас гараараа барьж аваад намайг түлхэж унагаагаад зугтаахаар нь нуруунд нь хутгалаад хутгаа шидчихээд буцаад машиндаа суугаад Н ахын хамт гэр лүүгээ явсан. Би гэр лүүгээ явах замдаа “сая Г, Б******* 2-ыг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгтэл Н ах “яаж байгаа юм бэ? буцаад очьё” гэж хэлээд Г******* гэрт 22 цагийн үед очиход тэр 4 байхгүй байсан. Тэгээд гэрийнх нь гадаа байсан өөрийнхөө мотоциклийг машиндаа ачиж аваад гэр лүүгээ явсан” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Ж.Бийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр намайг гэртээ нөхөр Г******* хамт байхад миний нөхөр “Б******* О*******ынд хүрээд ир, гээд байна” гэж хэлээд 15 цагийн үед мотоциклио унаад яваад өгсөн юм. Тэгээд орой 20 цагийн үед миний нөхөр болон түүний найз Б******* нар манай гэрт ороод ирсэн юм. Тэгээд миний нөхөр С.Г 0.75 литрийн “Хараа” нэртэй архи задалж, өөрийн найз Б*******той хамт уусан юм. Тэгээд архи задалж уугаад нэг их удаагүй байхад О******* манай гэрт орж ирээд манай нөхөр болон Б*******, О******* нар нь архиа ууж дуусгаад гэрээс гарч үүдэнд тэр гурав юм яриад зогсож байсан. Тухайн үед нэг нэгэнтэйгээ хэрэлдэж маргалдсан зүйл байгаагүй. Би хажуугаар нь гараад мориндоо өвс хаяж өгөх гээд өвөлжөө рүү явж байгаад гэнэт ухаан алдаад унасан юм шиг байна лээ. Гэнэт ухаан ороход Б*******, Н миний хажууд намайг сэрээсэн. Тэгэхэд миний нөхөр С.Г, О******* нар нь хоорондоо маргалдан, харилцан зодолдож байсан юм. Тэгэхээр нь салгах санаатай очиход миний нөхрийг Д.О******* түлээнд ашигладаг хус модоор толгой хэсэг рүү нь цохисон юм. Тэгээд Н, Б*******, бид 3 очоод салгаад би Г*******г аваад үлдсэн юм. Тэр үед О*******ыг Б*******, Н нар салгаад яваад өгсөн юм. Б*******, О******* хоёр нэг нэгнийгээ цохиж зодсоныг би хараагүй. Би тухайн үед нөхрөөсөө “та хоёр яагаад зодолдоод байгаа юм бэ?” гэж асуухад О******* нь “намайг чамайг цохиод ухаан алдуулчихлаа, гэж бодоод бид хоёр зодолдсон юм” гэж хэлж байсан. О******* нь мотоциклио унаад яваад өгсөн. Тэгээд бид 4 моринд өвс хаяж өгөх гээд өвөлжөөний гадна б байхад О******* нь төрсөн ах Нгийн хамт портер машинтайгаа ирсэн. О******* машинаас бууж ирээд намайг түлхэж унагаагаад Б*******, Г хоёр луу явсан юм. Би Н ахтай нь зууралдаж байхад миний зүрх мөн адил дэлсээд ухаан алдах гээд тухайн орчинд юу болсон талаар сайн санахгүй байна. Удалгүй Н, О******* нар машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд би Б******* дээр очиход зар мөлхсөн байдалтай “үхлээ би” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цамцыг нь сөхөөд хартал гэдэс хэсэгтээ хутгалуулсан байдалтай, гадна цамцанд нь хутганы ором орсон байсан. Тэгээд би нөхрийгөө хутгалуулсан юм болов уу? гэж бодоод орилж, нөхрийгөө хайгаад машинаа асаагаад гэрэл тусгаад хайтал байшингийн урд талд нүүр амнаас нь цус гарсан байдалтай, цамц нь урагдсан нуруу хэсэгтээ хутгалуулсан байсан” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч Э.Н 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр би өөрийн хамаатны дүү Ж.Бтэй цуг гэрт нь б байхад 20 цагийн үед С.Г, П.Б******* нар нь архи уусан байдалтай орж ирсэн. Тэгээд тэр 2 “Хараа” нэртэй архи задлаад ууж байхад гаднаас О******* орж ирсэн. Тэр 3 архиа ууж дуусгаад гэрээс гарсан юм. Тэгээд би удалгүй бие засах гээд араас нь гартал манай дүү Б өвөлжөөний хажууд ухаан алдаад унасан байдалтай байсан. Тэгээд Б******* бид 2 дүүг сэрээсэн юм. Тухайн үед Г, О******* нар маргалдаад харилцан зодолдсон юм. Харанхуй байсан болохоор хэн нь хэнийгээ хаана цохиж байгаа нь харагдаагүй. Тэгээд О******* яваад Н ахтайгаа машинаар буцаад ирээд шууд л Б*******ийг цохих шиг болоход Б******* нь газарт ёолоод хэвтэж байсан юм. Тэгээд цамцыг сөхөөд харахад гэдэс тус газраа хутгалуулсан хутганы сорви байсан юм. Тэгээд удаагүй О******* машиндаа суугаад яваад өгсөн. С.Г*******г хайгаад Б бид 2 машиныг нь асаагаад гэрэл гаргаж харахад С.Г нь нүүр, ам нь цус болсон, нуруундаа хутгалуулсан байдалтай байсан юм. Тэгээд Б, бид 2 нөгөө хоёрыг машиндаа суулгаад Ерөө сумын төвд Эрүүл мэндийн төв дээр авч ирж үзүүлсэн юм” гэх мэдүүлэг[7],
8.Гэрч С.С 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 25-ны орой 22 цагийн үед манай сувилагч Үүрийнцолмон над руу залгаад “1 хутгалуулсан хүн ирж байна, та эмчилгээ хийх юм аа бэлдээрэй” гэж хэлсэн. Тэгж байтал Б******* гэдэг хүн Г******* эхнэр болох Бээр чирүүлсэн байдалтай согтуу, нүүр, амнаас нь цус гарсан байдалтай орж ирсэн. Тэгээд араас нь С.Г орж ирэхэд нүд нь хөхөрсөн хамарнаас цус гарсан байдалтай байсан. Б*******ийн шархыг үзтэл хэвлийн баруун дээд хэсэгт 2см урттай, 2 см хавагдаж орсон шархтай байсан шархыг ариутгаж цэвэрлээд эмч Эрдэнэтуяаг дуудсан. Г******* шархыг үзтэл ар нуруу, зүүн далны доод хэсэгт 2 см урттай, 0,5-1 см гүн шархтай байсан. Тэгээд эмч ирээд хоёуланд нь нэг, нэг оёдол тавьсан. Эмч үзээд “азтай байна, хэвлийн хөндийд нэвтрээгүй байна” гэсэн” гэх мэдүүлэг[8],
9.Гэрч Г.Э 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр орой 22 цаг 30 минутын үед ээлжийн сувилагч С.С нь над руу залгаж “хутгалуулсан байдалтай 2 хүн ирсэн” гэж мэдээлсэн. Би очиж үзэхэд манай сумын иргэн С.Г, П.Б******* нар хутгалуулсан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай хүлээн авахад ирсэн байсан. С.Г******* зүүн нүд хөхөрч хавдсан, нурууны зүүн талын далны доод хэсэгт хутгалуулсан байдалтай, П.Б******* нь баруун талын хавирганы доод хэсэгт хутгалуулсан шархтай байсан. П.Б*******ийг үзэхэд даралт, зүрхний цохилт хэвийн боловч өвдөлт зовиур ихтэй, хэвлийн хөндийн үзлэг хийхэд 2 см гүн хавагдсан байсан тул гэдсэнд нь нэг оёдол тавиад дотрын эмч П.З дуудаж, ЭХО аппаратаар хутгалуулсан гэх газарт үзлэг хийхэд хэвлийн сул шингэн үүсээгүй, ерөнхийдөө гайгүй тул эмчилгээ хийсэн.” гэх мэдүүлэг[9],
10.Гэрч Д.Нгийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед дүүтэйгээ цуг гэрт нь байхад Б*******, С.Г нар ирээд “морь мал авч байна” гээд архи уусан юм. Би тухайн архинаас нь уугаагүй. Тэгээд архиа ууж дуусаад Г, Б******* нар яваад өгсөн юм. Түүний араас удаагүй миний дүү О******* гараад явсан юм. Тэгээд орой 22 цагийн үед манай урд талд хүн орилох шиг чимээ гарсан юм. Тэгэхээр нь нөгөө хэд маань архиа уугаад зодолдож байгаа юм болов уу? гэж бодоод би “Портер” машинаа асаагаад тухайн дуу гарсан газар луу явахад миний өөдөөс О******* нь хувцасгүй, цээж нүцгэн алхаад ирсэн ирэхээр нь “мотоцикль чинь яасан юм бэ? гэхэд “бензин нь дууссан” гэж байсан юм. Тэгээд О******* “ахаа Г******* гэрээс хувцсаа авмаар байна” гэхээр нь машинтайгаа Г******* өвөлжөөний гадна зогссон юм. Тэгтэл миний дүү О******* машинаас буугаад би араас нь буугаад Б*******ийг О******* цохих шиг болоод Б******* нь газар эвхрээд унасан юм. О******* Г*******г хөөгөөд би араас нь барих гээд чадаагүй. Г, О******* нарыг салгаж дүүгээ машиндаа суулгаад гэр лүү хөдөлсөн юм. Тэгтэл О******* нь надад хандаж “агаа би 2 хүнийг хутгаар хатгачих шиг боллоо” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь удаагүй С.Г******* гэр лүү очиход гэрт нь хүн байхгүй байсан” гэх мэдүүлэг[10],
11.Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Н 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 109 дугаартай: “1. С.Г******* биед цээжний баруун, зүүн хэсэг, ар нуруу, баруун сарвуунд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. С.Г******* биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт [11],
12.Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Т 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 213 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “1.П.Б*******ийн биед хэвлийн баруун дээд хэсгээр хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэсний нэвтэрч цоорсон шарх, хэвлийн гялтангийн тархмал үрэвсэл, хагалгааны дараах байдал тогтоогдлоо. 2.П.Б*******ийн илэрсэн хэвлийн баруун дээд хэсгээр хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх нь бүдүүн гэдсийг нэвт цоолж, хэвлийн гялтангийн тархмал үрэвслээр хүндэрсэн ба П.Б******* нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж гэмтлийн тасагт хагалгаанд орсон байна. 3.Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй багажийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. 5.П.Б*******ийн биед учирсан гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт [12],
13.Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Н 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 110 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “1.Д.О*******ын биед цээж, хэвлийд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Д.О*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт [13],
14.Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 41 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “1.Шинжилгээнд ирүүлсэн ноосон цамцны баруун суганд шинэ урагдалт, ноосон цамцны энгэрийн баруун доод хэсэгт, урт ханцуйтай улаан хүрэн өнгийн цамцны энгэрийн баруун доод хэсэгт, саарал өнгийн майкны энгэрийн баруун доод хэсэгт тус тус шинэ зүсэгдэлт үүссэн байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн ноосон цамцны баруун суганд татаж чангаах хүчний үйлчлэлээр шинэ урагдалт /хэдэн удаа гэдгийг тогтоох боломжгүй/, ноосон цамцны энгэрийн баруун доод хэсэгт, урт ханцуйтай улаан хүрэн өнгийн цамцны энгэрийн баруун доод хэсэгт, саарал өнгийн майкны энгэрийн баруун доод хэсэгт тус тус үүссэн шинэ зүсэгдэлт нь иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Харьцуулах шинжилгээнд өөр ямар нэгэн зүйл ирүүлээгүй байна. 4.Шинжилгээнд хүргүүлсэн хувцсанд биологийн үлдэц, наалдац эд, эс байгаа эсэхийг криминалистикийн шинжилгээгээр тогтоох боломжгүй” гэх дүгнэлт [14],
15.Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 40 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “1.Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн юүдэнтэй цамцны урд энгэр хэсэг, улаан хүрэн өнгийн фудволкны урд энгэр захны ирмэгээс доош болон урд энгэрийн зүүн дээд хэсэгт шинэ урагдалтууд, саарал өнгийн юүдэнтэй цамцны ар талын доод хэсэг улаан хүрэн өнгийн фудволкны ар талын доод хэсэгт шинэ зүсэгдэлт тус тус үүссэн байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн юүдэнтэй цамц, улаан хүрэн өнгийн фудволканд үүссэн шинэ урагдалтууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн урагдалтууд /хэдэн удаа гэдгийг тогтоох боломжгүй/, юүдэнтэй цамцны ар, улаан хүрэн өнгийн фудволкны ар хэсэгт тус тус үүссэн шинэ зүсэгдэлт нь иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Харьцуулах шинжилгээнд өөр ямар нэгэн зүйл ирүүлээгүй байна. 4.Шинжилгээнд хүргүүлсэн хувцсанд биологийн үлдэц наалдац эд эс байгаа эсэхийг криминалистикийн шинжилгээгээр тогтоох боломжгүй” гэх дүгнэлт [15],
16.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1996 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн П.Б*******ийн гэх цус нь АВО системээр АВ/1V/ бүлгийн харьяалалтай байна. 2.Д.О*******ын гэх цус нь АВО системээр В/Ш/ бүлгийн харьяалалтай байна. 3.С.Г******* гэх цус нь АВО системээр 0/1/ бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт [16],
17.Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 39 дугаартай “Иргэн Д.О******* /МЕ95050516/, С.Г /МЕ920831217/, П.Б******* /МЕ91042718/ нараас бэхжүүлж авсан гарын дардас нь шинжилгээнд тэнцэх тэнцэнэ. 2.Шинжилгээнд хүргүүлсэн иргэн Д.О******* /МЕ95050516/, С.Г /МЕ920831217/, П.Б******* /МЕ91042718/ нарын 3 ширхэг гарын хээний дардас нь нэгдсэн санд байгаа эзэн холбогдогч тогтоогдоогүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна” гэх дүгнэлт [17],
|
|
18.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1995 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн цус нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. 2.”Пүрэвдорж Б*******” гэсэн хаягтай цус, “Диваа О******* 26 эр” гэсэн хаягтай цус, “Сүхбаатар Г 30 эр” гэсэн хаягтай цус зэргээс спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт [18],
19.Шүүгдэгч П.Б*******ийн 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би өмнө мэдүүлэг өгсөн байгаа. Би 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Г******* гэрт Г, О******* бид 3 архи уусан юм. Тэгэхэд Б, Н нар хамт байсан. Тэгээд архи уугаад сууж байхад Г, Б нар малд өвс өгөх гээд гараад явсан. Тэгээд би бас гарахад Б ухаан алдаад газарт унасан байсан. Тэгэхээр би болон Н бид 2 Бийг сэргээх гэж оролдож байхад цаана Г, О******* 2 барьцалдсан зогсож байхаар нь би салгах гээд О*******ыг араас татсан чинь О******* миний нүүрэнд цохихоор нь эргүүлээд нүүрэн хэсэг баруун нүдэнд нь 2 удаа цохисон. Тэгтэл Г ирээд бид 2-г салгах гээд О*******ыг барьж аваад газарт унагаасан юм. Тэгтэл О******* босч ирээд түлээ аваад Г******* шилэн хүзүү хэсэгт нь цохиод унагаасан. Тэгээд над руу дайрахаар нь би барьж аваад модыг булааж О*******ын мөр хэсэг рүү цохиход Г ирээд бид 2-г салгасан. О******* гэр лүүгээ явсан юм. Г, Б, Н бид 4 малд өвс өгөх гээд өвөлжөөний хажууд б байхад О******* Н ахынхаа хамт машинтай ирээд шууд миний гэдсэнд хутгалсан. Би газарт унаад б байхад Б, Н нар ирээд эмнэлэг авч явсан” гэх мэдүүлэг[19],
20.Шүүгдэгч Д.О*******ын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би яллагдагчийн эрх, үүрэгт зааснаар өөрийн эрх үүргээ эдэлмээр байна. Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг[20], 21.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол[21], 22.Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[22], 23.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[23], 24.Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[24], 25. Хохирол төлбөрийн баримт[25], 26.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт[26], 27.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[27], 28.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[28] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх бүрэлдэхүүн үнэлэв.
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчийн зүгээс: “...Шүүгдэгч Д.О******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харицлааны улмаас П.Б*******ийн эрүүл мэндэд хутга, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүнд хохирол, С.Г******* биед хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүнд хохирол санаатай учруулах”, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч П.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Б.О*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох саналыг гаргаж байна. Хохирогч С.Г нь хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй. Хохирогч П.Б*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд нийт 2,250,490 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхийн шатанд 3.300,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Энэ хохирлыг улсын яллагчийн зүгээс “Монголиан Транс ложистик” компаниас гаргасан албан бичиг биш учраас нэхэмжилж байгаа баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзээд шүүгдэгч Д.О*******аас 2.250.490 төгрөгийг гаргуулж, хохирогч П.Б*******ид олгуулах саналтай байна. Мөн хохирогч Д.О*******ын биед хөнгөн гэмтэл учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын шатанд хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй учраас шүүгдэгч П.Б*******оос гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурьдах саналтай байна“ гэсэн гэм буруугийн саналыг гаргажээ.
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б*******ийн өмгөөлөгчийн зүгээс: “Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчийн хувьд эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учирсан. Амьдрал практик дээр энэ хүн хутгалуулчихаад 2 сар гаран эмнэлэгт хэвтэн эмчлүүлчихээд О*******аас уучлалт гуйна гэж юу гэсэн үгийн. Б******* 2-3 удаа модоор цохиулсан тул эргэж өөрийгөө хамгаалсан байдаг юм. О*******ын үйлдлийн хувьд ноцтой үйлдэл. Эмчилгээний зардал их гарсан, баримтаар 2,250,000 төгрөг гарсан. Компаний хувьд 2 сар гаран эмнэлэгт хэвтсэн тул цалин бүтэн олгогдоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн боловч бага төлсөн” гэсэн эхний дүгнэлтийг,
-О*******ын хувьд зодооны явцад хутга гаргаж ирээд хутгалж байгаа нь биеэ хянах чадваргүй байсан гэж үзэж байна. Харин гэрлүүгээ яваад буцаж ирж байгаа нь ноцтой. ...Б******* үхэхээс наагуур болсон, найзыгаа өмөөрсөн байхыг үгүйсгэхгүй” гэсэн 2 дахь өмгөөллийн дүгнэлтийг хийсэн.
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О*******ын өмгөөлөгчийн зүгээс: “...Гэм буруу болон зүйлчлэлийн хувьд маргахгүй. Хүний биед хөнгөн хохирол учруулсан. Г******* эхнэр нь цус багадалтаар ухаан алдсан нь үнэн үү? Зодоон эхэлсэн. Хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл нь маш олон тооны зулгаралт, гэмтэл гарсан, зүссэн асуудал нь ямар зүйлээр учруулчихав. Хүний өөрийгөө хамгаалах инстект байхгүй юу? Зодооны дараа өвс хамаж байсан гэдэг нь юу л бол. Машинаас хутга авч буусныг ах нь хараагүй. Би архи уусан байсан, өөрийгөө хянаж чадаагүй, миний буруу байна гэсэн. Насны асуудал байна, би зөвтгөхгүй. Эмчилгээний зардал төлнө, цалинтай холбоотой асуудлыг шүүх хуульд нийцүүлэн шийдвэрлэнэ биз” гэсэн эхний дүгнэлтийг,
-Хүнд инстект гэж байдаг, зэвсгийн чанартай зүйл бариад зогсож байсан. Гялтангийн үрэвсэл бол бий, энэ хүн үхээгүй. Биеийн доод хэсэг рүү халдсан байдагийн, зорилготой алья гэж бодоогүй. Ах нь машиныг нь барьж очсон” гэсэн 2 дахь өмгөөллийн дүгнэлтийг хийсэн.
Иргэдийн төлөөлөгч Д.У******* “Иргэн Д.О******* нь П.Б*******ийн биед хүнд гэмтэл учруулсан, Г******* биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай байна. Иргэн О*******, Б******* нарын хувьд харилцан зодолдсон боловч О******* нь Б*******ийг мэсний зүйлээр биед нь халдсан байна” гэж шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын мэтгэлцээний үр дүнд өөрийн итгэл үнэмшлийн хүрээнд гаргасан дүгнэлт бөгөөд хуульд нийцсэн гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.О*******, П.Б******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул
-шүүгдэгч Д.О*******ыг “П.Б*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”, гэмт хэргийг үйлдэхдээ хутга буюу хүйтэн зэвсэг хэрэглэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд;
-мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “С.Г******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
-шүүгдэгч П.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “П.О*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон С.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол, төлбөрийн баримт гаргаж өгөөгүй ба шүүгдэгчид гомдол саналгүй гэжээ.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон П.Б******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...эмчилгээний зардалд 2,250,000 төгрөгийг зарцуулсан баримт гаргаж өгсөн. Энэ гэмт хэрэг гарахаас өмнө 1,400,000-1,500,000 төгрөгийн цалин авдаг байсан ба нийгмийн даатгалын шимтгэл суутгагдаад ажилгүй байсан хугацааны цалин 3,300,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.О*******аас гэмт хэргийн улмаас хохирогчийн эмчилгээний зардалд зарцуулсан 2,250,000 (хоёр сая хоёр зуун тавин м*******)-н төгрөгийг гаргуулж, хохирогч П.Б*******ид олгуулах зүйтэй гэж үзэж, харин түүний ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтад үндэслэн гаргуулах боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэлээ.
Шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Д.О******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс: “Хуульд заасан хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авахыг хүссэн” хүсэлт гаргасан тул оролцогч талуудад танилцуулан, хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээж авах нь хуульд нийцнэ гэж үзсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулсан. Энэ хугацаанд шүүгдэгч Д.О******* нь эмчилгээний зардлын 2,250,000 (хоёр сая хоёр зуун тавин м*******)-н төгрөгийг нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: “Шүүгдэгч Д.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Д.О*******ын хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хувийн байдлын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр нөхөн төлсөн, урьд ял шийтгэлгүй, Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байгаагүй зэргийг харгалзан шүүгдэгч Д.О*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан 3 жил, 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг хасаж, 1 жил, 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.
-Шүүгдэгч П.Б*******ийн хувьд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирогчийн зүгээс хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй, урьд ял шийтгэлгүй, Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байгаагүй зэргийг харгалзан шүүгдэгч П.Б*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох саналтай байна. Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутгыг устгах саналтай. Шүүгдэгч Д.О*******ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч П.Б*******ийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэсэн эрүүгийн хариуцлагын санал, дүгнэлтийг хийжээ[29].
Шүүгдэгч П.Б*******ийн өмгөөлөгч Г.А*******гээс: “Шүүгдэгчийн хувьд гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Хэргийг өршөөн хэлтрүүлж, хэрэгсэхгүй болгох саналтай. Хохирогчийн хувьд шүүгдэгчээс 5,500,000 төгрөг нөхөн төлсөн” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргасан.[30]
Шүүгдэгч Д.О*******ын өмгөөлөгч: “Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд шүүх дүгнэлт хийх байх. Хор уршгийг арилгах зорилгоор хохирол төлбөр нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, өршөөлд хамруулж өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргасан.[31]
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О******* эцсийн үг хэлэхдээ: “Найзаасаа уучлалт гуйж байна. Ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү” гэж, шүүгдэгч П.Б******* эцсийн үг хэлэхдээ: “Найзаасаа уучлалт гуйж байна. Д.О*******т оногдуулах ялаас хөнгөрүүлж өгнө үү” гэж гэм буруугаа хүлээн мэдүүлсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.О*******, П.Б******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон тусгай ангид заасан тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй.
Харин шүүгдэгч Д.О*******т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж[32];
-мөн зүйлийн 1.4 дэх хэсэгт: “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах;” гэж[33] хуульчилжээ.
Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүгдэгч Д.О*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж;
-Шүүгдэгч П.Б*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж тус тус шийдвэрлэсэн.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт: “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж[34] хуульчилсан.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.О*******, П.Б******* нарт тус бүрт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг тус тус өршөөн хэлтрүүлэх нь хуульд нийцнэ гэж үзсэн.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт: “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж[35] хуульчилсан.
Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ялтан Д.О*******т оногдуулсан 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил, 4 сарын хугацаагаар тогтоохоор шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Д.О*******т оногдуулсан 1 жил, 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.О*******ын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 7 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.О*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялтан П.Б*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болговол зохино.
Энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27 см урттай, бор шаргал өнгийн бариултай, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Д О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд;
-Шүүгдэгч Т нар овогт П Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.О*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
-Шүүгдэгч П.Б*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.О*******, П.Б******* нарт тус бүрт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.
-мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ялтан Д.О*******т оногдуулсан 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч, түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 4 /дөрвөн/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Д.О*******т оногдуулсан 1 жил, 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.О*******ын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 7 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.О*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялтан П.Б*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.О******* нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эмчилгээний зардалд зарцуулсан 2,250,000 (хоёр сая хоёр зуун тавин м*******)-н төгрөгийг хохирогч П.Б*******ид нөхөн төлснийг дурьдаж, хохирогч нь цаашид ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
8. Энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27 см урттай, бор шаргал өнгийн бариултай, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
ШҮҮГЧИД З.ТӨМӨРХҮҮ
Э.ОЮУНТУНГАЛАГ