Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/20

 

 

                                  Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

улсын яллагч А.*******,

шүүгдэгч *******, ******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ овогт О,  овогт О нарт холбогдох эрүүгийн 2131001840205 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1... оны .. дүгээр сарын ..-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төрсөн, 30 настай, ......., дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, ........, ам бүл ...., .............хамт ............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ...... овогт О, /............./;

2. Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ...-ны өдөр ...... суманд төрсөн, .... настай, ........, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, .......... ажилтай, ам бүл .., .. хамт .......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, , /РД:/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Н.Очмаа, ******* нар нь бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 06-ны орой Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3-р баг, Дулаанхаан тосгоны нутаг дэвсгэрт байрлах төмөр замын ажилчдын нийтийн орон сууц болох 56 дугаар байрны 39 тоотод оршин суух *******ыг нөхөртэйгээ хардсаны улмаас гэрийнх нь төмөр хаалгыг хүч хэрэглэж буюу хутгаар хөшиж онгойлгон оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтрэн орж, *******ын үснээс зулгаан чирэх, татах, нүүр лүү нь алгадах, толгой руу нь өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархины доргилт, чамархай, хацар, бугуй, шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Очмаа, ******* нар нь бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 06-ны орой Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3-р баг, Дулаанхаан тосгоны нутаг дэвсгэрт байрлах төмөр замын ажилчдын нийтийн орон сууц болох 56 дугаар байрны 39 тоотод оршин суух *******ыг нөхөртэйгээ хардсаны улмаас гэрийнх нь төмөр хаалгыг хүч хэрэглэж буюу хутгаар хөшиж онгойлгон оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтрэн орж, *******ын үснээс зулгаан чирэх, татах, нүүр лүү нь алгадах, толгой руу нь өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархины доргилт, чамархай, хацар, бугуй, шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Очмаа, ******* нар нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Очмаа өгсөн: “...Т.Одончимэг бид хоёрын нөхрүүд болон ******* гэж эмэгтэйтэй 1 ээлжээр ажилладаг юм. Бүжинлхам 1 ээлж биш ч гэсэн ийм асуудал олон тохиолдсон. Энэ хэргийн дараа ч хүмүүс надад энэ хоёрын талаар хэлсэн. Тухайн өдөр бол манай нөхөр загасанд явлаа гэж хэлээд гарсан. Бас энэ дөрвийн хэнийх нь ч утас холбогдохгүй байсан юм. Тэгээд ******* гэдэг хүн “эгчээ ирж аваарай” гэсэн мессеж ирэхээр нь залгахад утсаа авчихаад цаанаа ярьж байгаад тасарчихсан. Удалгүй дахиад залгаад авсан чинь “Шаамарт байна ирээд аваач ээ, бид нар согтуу байна” гэж хашхирч байгаад тасарчихаар нь би машин олоод Шаамар сум явсан ч замдаа надтай зөрж, намайг хараад зугтаачихсан юм. Тэгээд гэртээ буцаж ирээд Одончимэдтэй хамт чимээ чагнаад унталгүй хүлээж байсан. Гэтэл Бүжинлхамын гэрт хүн дуугарсан юм. Угаасаа гэрийнх нь хаалга гаднаас нь дарахад онгойчихдог юм. Тэгсэн чинь жаахан юманд гацаад онгойхгүй байхаар хутгаар хөшөөд орсон чинь Бүжинлхам гэртээ байхгүй зурагт нь асаалттай байсан. Нэг их удалгүй ирчих шиг болохоор нь гэр рүү нь ортол Бүжинлхам орондоо хэвтэж байхаар нь “хаагуур яваад ирэв ээ? хаана байна, цуг явсан гэсэн” гэж асуухад “мэдэхгүй, би найз нартайгаа ууланд гарсан” гэж худлаа хэлсэн. Би “яагаад худлаа хэлээд байгаа юм бэ? үнэнээ хэл” гэхэд өөдөөс гүрийгээд байсан. Би энэ хэдийг байрны хаалгаар орж ирснийг хараагүй өөр айлын балконоор орж ирсэн байх. Би энэ хэдийг хүлээж байхдаа яг л байрны урагшаа харсан цонхоор харж байсан” гэх мэдүүлэг[1],

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өгсөн: “...Тухайн өдөр нөхрийн маань утас холбогдохгүй байсан. Тэгээд Очмаа эгч орж ирээд “******* ийм мессеж явуулж, залгалаа” гэсэн. Бид хоёрыг залгахад цаанаа ярьж байхдаа “*******, *******” гэж манай нөхрийн нэрийг хэлээд орилоод байсан юм. Тэгэхээр нь гэнэт хардах сэтгэл төрсөн. Бид хоёр шөнөжингөө хүлээсэн ч үүрээр 5 цагийн үед ирсэн. Би тухайн үед төрөөд 8 сар гаруй л болсон, хөхүүл байсан. Дараа нь Бүжинлхамтай уулзаж, уучлалт гуйсан. Одоо бол учраа олсон мэндийн зөрүүтэй өнгөрдөг” гэх мэдүүлэг[2],

3.Хохирогч *******ын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 05 цагийн орчимд гэртээ унтаж байхад гаднаас өшиглөх, нүдэх чимээ гарсан. Би хэн юм бол гэж айгаад тайлаагүй. Гэтэл хаалга юугаар гэдгийг нь мэдэхгүй хөшөөд онгойлгоод ороод ирсэн. Би гайхаад хартал Очмаа, Одончимэд, *******, ******* нар орж ирсэн. Би тэр үед орондоо хэвтэж байсан. Тэгээд  Очмаа, Одончимэд нар нь намайг үснээс зулгааж гэрийн үүд хүртэл чирсэн. Очмаа нь миний гэртээ цэнэглэж байсан утсыг авчихсан. Тэр үед би айчихсан байсан болохоор юу болсныг сайн санахгүй байна. Намайг доромжилсон. “Айл гэрийн нөхөр авч явсан бузар” гэх мэтчилэн хэлэх хэлэхгүй үгээр доромжлон үсдэх, нүүр лүү алгадаж, бие маажиж, нэг нь үсдэж дараад өшиглөх гэх мэтчилэн зодсон. Тэгээд гаднаас *******, ******* нар орж ирээд салгасан. Би Очмаагаас утсаа авах гэсэн боловч өгөөгүй. Тэгээд цагдаа дуудсан. Одоо толгой маш ихээр өвдөж байгаа. Хүзүү мөн өвдөөд байгаа эмч үзээд зөөлөн эдийн гэмтэл, тархины гэмтэлтэй байна гэсэн. Би тэр хоёртой өс хонзон эсхүл өр авлагын асуудал байхгүй. Би Очмаа эгчтэй мэндийн зөрүүтэй байдаг. Харин Одончимэдийн гэрт нь байнга ордог. Очмаа эгч намайг нөхөр болох тэйгээ харддаг юм шиг байна лээ. Өөр асуудал бидний хооронд байхгүй” гэх мэдүүлэг[3],

3.Гэрч *******гийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр би ажлаасаа өглөөний 08 цаг 40 минутанд буусан. Тэгээд 09 цаг 40 минутын орчимд манай ээлжний ажилтан болох бид хоёр байрнаас гараад дэлгүүр орсон. Дэлгүүрээс бага зэргийн идэх юм аваад ............... “.......” орчмоос загас барихаар явсан. Тэгэж байтал ардаас *******, Бүжинлхам, нар йн эзэмшлийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ирсэн. Тухайн үед гол ихээхэн үертэй байсан учир загас барих боломжгүй байсан. Тэгээд авсан хүнсний зүйлээ идээд , Бүжинлхам нар ирэхдээ “Сэрүүн” гэх нэршил бүхий 2,5 литрийн пиво 6 ширхэг байсныг хувааж уусан. Уг пиво дууссаны дараа Шаамар сум орж төв замаас Шаамар сум руу салдаг уулзварт байх дэлгүүрээс “Экс” гэх нэршил бүхий 0,75 литрийн архи болон “Нийслэл” гэх нэршил бүхий пиво аваад Шаамар суманд байх миний зүс таних ах болох гэх айлд очсон. Тэр айлд уг авсан зүйлсээ хувааж ууцгаасан. Улмаар Бүжинлхам, *******о нар маргаж зодолдсон. *******о согтчихоод Бүжинлхамыг үсдэж дарж байгаад ширээ мөргүүлсэн. Тэгээд пивоны том аягаар цохих гээд дайраад байсан. Бид хэд салгахаар очих хооронд маажилцаад зууралдаад байсан. Тэгээд би болон Бүжинлхам, ах бид 3 дэлгүүр ороод ирсний дараа *******о дахин зодолдсон. Бүжинлхам *******ог гутал нь тайлагдчихсан байсан болохоор өмсүүлэх гээд очих хооронд дахин үснээс нь гараараа татаж зодолдсон. Бид хэд тэр хоёрыг салгаад нилээд орой болсон байсан учир гэртээ харьцгаасан. *******о болон Бүжинлхам нарын хооронд өр авлага эсхүл өс хонзонгийн асуудал байхгүй. Найзлаад явж байдаг. Өөр ямар нэгэн асуудал гарч байгаагүй” гэх мэдүүлэг[4],

4. Гэрч Г.ын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр би ажлаасаа өглөөний 08 цаг 40 минутанд буусан. Тэгээд 09 цаг 40 минутын орчимд манай ээлжний ажилтан болох ******* бид хоёр байрнаас гараад дэлгүүр орсон. Дэлгүүрээс бага зэргийн идэх юм аваад Дулаанхаан тосгоны "Цагаан даваа” орчмоос загас барихаар явсан. Тэгэж байтал ардаас *******, Бүжинлхам болон нар йн эзэмшлийн 95-03 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ирсэн. Тухайн үед гол ихээхэн үертэй байсан учир загас барих боломжгүй байсан. Тэгээд авсан хүнсний зүйлээ шарж идээд болон Бүжинлхам нар ирэхдээ “Сэрүүн” гэх нэршил бүхий 2,5 литрийн пиво 6 ширхэг байсныг хувааж уусан. Уг пиво дууссаны дараа Шаамар сум орж төв замаас Шаамар сум руу салдаг уулзварт байх дэлгүүрээс “Экс” гэх нэршил бүхий 0,75 литрийн архи болон “Нийслэл” гэх нэршил бүхий пиво аваад Шаамар суманд байх ахын ахынх нь гэх айлд очсон. Тэр айлд уг авсан зүйлсээ хувааж ууцгаасан. Улмаар Бүжинлхам болон *******о нар маргаж зодолдсон. *******о Бүжинлхамын үснээс нь зулгааж байгаад ширээ мөргүүлсэн. Тэгээд би салгахаар очих хооронд маажилцаад зууралдаад байсан. Тэгээл нилээд орой болсон байсан учир гэртээ харьцгаасан” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Д.******* 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бид нар ажлаасаа 08 цаг 40 цагийн орчимд буугаад ажилчдын автобусанд суугаад явж байхад манай ажлын манай ажлын гэх залууг “хамт загасанд явах уу” гэж асуусан. Тэгээд манай ажлын , бид 2 “загасанд явбал хамт явья” гэсэн. Тэгээд бид нар юу юу авч явах талаар асуутал ******* ах “нэг хроп пиво байхад болно” гэсэн. Би гэртээ орж үсээ угаачихаад Бүжинлхам руу залгаад “Манай ээлжнийхэн загасанд явах гэж байна. Чи хамт явах уу” гэсэн. Тэгээд гараад иртэл ах байхгүй байсан болохоор би буцаад орж байтал урдаас гарч ирсэн. Тэр үед хажуу айлын тавилгыг зөөж байсан болохоор бид хэд хүлээж байгаад гарсан. Тухайн үед Бүжинлхам “Чонос” орчихоод ирье гээд явсан. Тэгээд ах болон ******* хоёр хонхор ороод ирсэн. , Бүжинлхам бид 3 машинаа унаад Дулаанхаан тосгоны хогийн цэгийн ард очсон. Тэнд шумуул ихтэй байсан болохоор бид хэд цааш Дулаанхаан уул өгсөөд суусан. ах нэг хроп пиво болон гахайн мах авчирсан байсан. Бид хэд тухайн пиво ууж дуусгаад байж байтал нэг шил архи гаргаж ирсэн. Бид хэд тэр архиа ууж дуусгаад ах “хэдүүлээ үргэлжлүүлье амралт явах уу, айлд очих уу” гэж асуусан. Бид хэд нилээд халсан байсан болохоор Шаамар сумын ахын ах нь гэх нэг айлд очсон. Тэр айлын эзэн “экс” гэх архи болон пиво гаргаж ирсэн. Тэгээд ах бид хэд нэг шил архи болон авсан пивоо хувааж уучихаад би бага зэрэг муудчихсан байсан болохоор сайн санахгүй байна. Тухайн үед ямар ч байсан машинд унтаж байсан болохоор би *******г чи найзыгаа “сэрүүн газар унтуулаач” гэж хэлсэн. ******* дургүйцээд байсан болохоор би уурлаад аяга авч шидсэн. Тэгээд Бүжинлхам бид хоёр маргаад би Бүжинлхамын үснээс зулгааж зууралдсан. Тэгээд би ******* рүү уурлаад “Чамаас болж бид хоёр маргалаа”, “Одоо чи найзыгаа авчираад унтуулчих” гэсэн. Тухайн үед би уурлаад Очмаа эгч рүү залгаад “эд нар чинь намайг аллаа” гээд залгасан. ах намайг Очмаа эгч рүү залгасан гэдгийг мэдээд бид хэд явцгаасан. Бид хэд Шаамар сумын зогсоолын хажууханд зогсож байхад Очмаа эгч “машинтай ирчихлээ” гээд ах машинаа унаад зугтсан. Тэгээд “А.........” ар хэсэгт машиных нь ус халаад тэндээ жаахан зогсож байгаад ах наана чинь пост байгаа гээд уулын замаар яваад ........... “.......” гэх газраар ирсэн. ******* ах, Бүжинлхам, бид 3-ыг Дулаанхаан тосгоны спорт заалны харалдаа буулгаад “.....” пабын ард байдаг айл руу явлаа гээд яваад өгсөн. Бид 3 буугаад ******* гэртээ ороод Бүжинлхам бид 2 хамт хонох уу гэтэл Бүжинлхам “Би ажилтай юм чинь гэртээ орж унтлаа гээд гараад явсан”. Удалгүй ойролцоогоор 20 орчим минутын дараа дээр хүмүүс орилолдоод байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа манай гэрийн хаалгыг нүдсэн. Би гайхаад хаалгаа онгойлгоогүй. Тэгээд хаалга нүдэхээ болихоор нь би хаалгаа нээхэд коридорт Очмаа эгч болон ******* нар зогсож байсан. Тэгээд манай гэрт орж ирээд намайг намайг хэл үгээр доромжлон дайрч үснээс гараараа татсан. Тэгээд намайг цохих гэхээр нь би боогоод унгаасан. Тэгтэл нүднийх нь доор маажсан байсан. Тэгээд бид хэд маргасан. Өөрөөр биед нь халдсан асуудал гаргаагүй. Тэр үед манай гэрт орж ирсэн бүх хүмүүс согтуу байсан” гэх мэдүүлэг[6],

7. Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 275 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “*******ын биед тархины доргилт, чамархай, хацар, бугуй, шуунд зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[7],

8.Гэрч Б. 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өглөө Дулаанхаан тосгоны “Цагаан хаалга” өртөөн дэх ээлжийн ажлаасаа буугаад манай ээлжний ажилчид болох , *******, *******о нартай хамт загасанд явахаар тохирсон. Тэгээд би зөвшөөрч манай ажлын ээлжнийхэн болох ******* болон манай ээлжний хүн биш боловч *******огийн найз болох Бүжинлхамын хамтаар миний эзэмшлийн 95-0З СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж Дулаанхаан уулын баруун хаяа, Дулаанхаан тосгоны хогийн цэг орчимд очиж зогссон. Хойноос , нар ирнэ гэж байсан болохоор бид нар тэнд хүлээж байсан. Удалгүй , нар бид нарын хойноос гийн эзэмшлийн 07-06 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ирсэн. Тухайн үед гол үертэй байсан учир загас барихаа больж мөн шумуул ихтэй байсан учир “өөр газар очье” гэж ярилцаад тухайн байсан газраасаа дээш бага зэрэг өгсөж, Дулаанхаан уулын баруун талд очсон. ирэхдээ гахайн мах, нэг хроп “Ред касс” гэх нэршил бүхий лаазтай пиво, “Архи” гэх нэршил бүхий архи авч ирсэн байсан. Бид нар сүүтэй цай чанаж уугаад, гахайн махаа шарж идээд, гийн авч ирсэн пиво, архийг хувааж уусан. Тэгээд би архи их уусан байсан болохоор тасарчихсан байсан. Тухайн үед юу болсон талаар санахгүй байна. Би ахын машин дотор унтаж байгаад нэг сэрэхэд гэртээ ирчихлээ, гэртээ ор гэсэн. Би гэртээ оролгүй ахыг дагаад Дулаанхаан тосгоны “Цагаан хаалга” өртөөний орчимд хоносон” гэх мэдүүлэг[8],

9.Гэрч Б.******* 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр би гэртээ амарч байхад 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 00 цагийн орчимд манай танил болох Очмаа манай гэрт орж ирээд “Би Шаамар яваад ирлээ, тэнд манай нөхөр Бүжинлхам, ******* нар архидаад явж байна, би очсон чинь зугтчихлаа” гээд орж ирсэн. Тэгээд би “одоо хаанаас хайх юм бэ?” гэж хэлээд манай тагт манай байрны орц чиглэлд харсан байдаг болохоор би “Тэд нар маргааш өглөө ажилтай юм чинь одоо ирэх байх, Манай тагтан дээр хүлээж бай” гэсэн. Тэгээд Очмаа, Одончимэдтэй утсаар яриад Одончимэдийн нөхөр болох мөн ирэхгүй байна гээд хамт хүлээхээр болсон байсан. Тэгээд Одончимэд манай гэрт орж ирээд Очмаа, Одончимэд нар манай тагтан дээр бараг 04 цаг хүртэл хүлээсэн байх. Тэгээд 04 цаг өнгөрч байх үед нөгөө хэд чинь ирчихсэн байна гээд гарцгаасан. Очмаа, Одончимэд нар Бүжинлхамын гэрийн хаалгыг нь татахад онгорхой байсан болохоор шууд яваад орцгоосон. Би Очмаа, Одончимэд нарын ардаас нь Бүжинлхамын гэрт ороход Очмаа, Бүжинлхамыг сэрээгээд “Чи миний нөхөртэй хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ” гэж асуусан. Бүжинлхам “Би танай нөхөртэй яваагүй” гэж хэлсэн. Тэгтэл Очмаа “Чи битгий худлаа ярь, та хэд хамт явж байгаад ирсэн биз дээ” гэж хэлээд Бүжинлхамын хацар, шанаа хэсэгт нь 2 удаа цохисон” гэх мэдүүлэг[9],

10. Гэрч О.******* 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Очмаа, Одончимэд, Үүрээ бид 4 Очмаа, Одноо нарын нөхрүүд загасанд явна гэж гараад ирэхгүй байна гэж хэлээд бид хэд хамт жаахан сууцгаасан. Тэгээд би цагийг сайн санахгүй байна гэртээ ороод өндөг шарж идчихээд амрахаар хэвтэх гэж байтал дээр хүн орилж хашгичаад маргаад байгаа бололтой чимээ гараад эхэлсэн. Тэгээд би гайхаад яваад очтол Бүжинлхамын гэрт маргаан болж байсан. Би Бүжинлхамын гэрт явж ороход угаалгын өрөөнийхөө хажууд дээшээ хараад хэвтчихсэн Очмаа, Одончимэд нар үснээс нь зулгааж, өшиглөөд байсан. Би ороод тэд нарыг салгаад Бүжинлхамыг хойд өрөөнд нь оруулаад салгасан. Тэгээд Очмаа “чи манай нөхөртэй явалддаг, яах гэж манай нөхөртэй явалддаг юм бэ” гээд маргаад байсан. Харин Одончимэд “чи яахаараа манай нөхөртэй явалддаг юм бэ” гээд маргаад байсан. Бүжинлхам “та нар юу яриад байгаа юм бэ? би ганцаараа явсан юм уу, *******о бас явсан, яагаад ганцхан над руу дайраад байгаа юм бэ” гээд байсан. Тэгээд Очмаа Бүжинлхамтай маргаад очиж алгадаад байсан. Би чадахаараа салгаад байсан. Очмаа доошоо бууж *******огоос асуухаар явсан. Би Очмаагийн хойноос *******огийн гэрт очиход *******о, Очмаа нар маргаж муудалцсан бололтой үс нь сэгсийж Очмаагийн нүдэн доор шалбарсан байсан. Тэгээд Бүжинлхам, Очмаагаас утсаа асуусан. Очмаа “цонхоор чинь шидчихсэн” гэхээр нь би гарч байрны хойгуур хайсан. Тэгээд олдохгүй болохоор нь би буцаад Ганхүүгийн гэрт орсон” гэх мэдүүлэг[10],

11.Гэрч Ц.******* 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр би нөхөр хүүхдийн хамт гэртээ амарч байхад манай гэрийн үүдэнд хүн зодолдоод маргаад, хүн уйлаад байгаа чимээ гараад байсан. Би гайхаад хаалгаа нээгээд хартал манай гэрийн өөдөөс харсан айл болох Бүжинлхамын гэрт маргаан болоод байсан. Тэгтэл Бүжинлхамын гэрийн хаалгыг Очмаа эгч нээсэн. Би “юу болоод байгаа юм бэ” гээд ортол Очмаа эгч “хаалгаа хаа” гэсэн. Тэр гэрт Бүжинлхам, Очмаа, *******, Одончимэд нар байсан. Тэгээд Очмаа болон Одончимэд нар Бүжинлхамыг үснээс нь зулгааж, алгадах гэх мэтээр зодоод байсан. ******* эгч, Очмаа Одноо нарыг  салгаад болиулсан. Миний ардаас ******* эгч орж ирээд “юу болоод байгаа юм бэ?” гээд болиулсан. Тэгээд Бүжинлхам “Би ямар ганцаараа явсан юм уу? *******о бас явсан шүү дээ” гэсэн. Тэгтэл Очмаа *******огийн гэр лүү явсан. Тэгээд би ардаас нь *******огийн гэр лүү очиход *******о Очмааг үснээс нь зулгаагаад доош нь дарчихсан нүүрийг нь маажчихсан байсан. Би орж салгаад бид нар Бүжинлхамын гэрт орсон. Тэгээд Очмаа *******од хандаж “чи над руу залгаж “эд нар намайг оролдоод байна, би айгаад байна” гэж зурвас бичсэн биз дээ? утсаа гаргаж ирээд харуулчих” гэтэл “би тэгэж бичээгүй” гэж хэлээд утсаа хана руу шидээд эвдэлчихсэн. Тэгээд *******о Бүжинлхамыг өмөөрөөд дахиж маргаан болоогүй. Тэгээд Очмаа Бүжинлхамын утсыг авчихсан байсан болохоор “би утсаа авмаар байна” гэсэн. Очмаа эгч болохоор “би утсыг чинь өгөхгүй дотор нь байгаа зүйлийг үзчихээд өгнө” гээд өгөхгүй байсан. Тэгээд бид нар салаад Үүрээ эгчийн гэрт орсон.” гэх мэдүүлэг[11],

12. Шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №ТХҮ-621/1852 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 2021 оны 09 дүгээр сарын байдлаар бүргэд хаалга 150,000 төгрөг, хаалганы бариул 30,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[12],

13. Хохирогч *******ын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Надад хэргийн материалд өгөх баримт байхгүй. Цаашид баримт өгөхгүй. Надад эмчилгээ, эм тарианы зардал гэж 1,000,000 төгрөг өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[13],

14.Гэрч ын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Бүжинлхам эгчийн байранд амьдардаг бөгөөд манай байранд Бүжинлхам эгчийн гэрт эмэгтэй хүмүүс орлилдоод байсан. Манай гэрээс Очмаа, Одончимэд эгч нар “хаалга хөших багаж байна уу” гэхээр нь гэрт байсан хутгыг гаргаж өгсөн” гэх мэдүүлэг[14],

15.Шүүгдэгч ******* 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн: “Бүжинлхамтай нэг байранд амьдардаг. Манай нөхөр болох *******тэй хамт ажилладаг эмэгтэй байгаа юм. Манай гэрээр орж гараад эгч гээд байдаг байсан. Өөр дотно төрөл садангийн холбоо байхгүй. Би тухайн үед Бүжинлхамыг гэртээ ирчихсэн байна гэж бодоод хаалгыг нь нүдээд онгойлгоогүй. Тэгээд онгойлгох гээд хаалганы бариулнаас нь доош дартал хаалганы түгжээ нь наашлаад гацсан. Өмнө нь Бүжинлхам хаалгаа цоожилчихоод хөшиж онгойлгож байсан болохоор хаалганы цоож нь зайтай байсан. Тэгээд л би Дашнямаас хутга аваад цоожийг нь хутгаар хөдөлгөхөд онгойчихсон. Тэгээд гэр лүү нь орсон. Бүжинлхамын гэрт нэвтрэн орох үедээ Бүжинлхамаас нэвтрэх зөвшөөрөл аваагүй. Би *******ийн хамт *******ын гэрт хууль бусаар нэвтрэн цохиж зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч *******ын гар утсыг цонхоор шидээгүй. Манай нөхөртэй явсан талаараа худлаа яриад байсан болохоор утсыг нь шалгах гээд авсан” гэх мэдүүлэг[15],

16.Шүүгдэгч ******* 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Бүжинлхамтай нэг байранд амьдардаг ба миний нөхөр ын ажпын эмэгтэй байгаа юм. Мэнд устай байдаг болохоос биш дотно харилцаатай зүйл байхгүй. Намайг *******ын гэрт ороход Очмаа эгч, ******* эгч 2 орчихсон байсан. Өмнө нь Бүжинлхамыг гэртээ ирсэн эсэхийг шалгах зорилгоор хаалгыг нь татаж үзэхэд түгжээтэй байгаад байсан. Очмаа эгч Дашням гэдэг охиноос хутга аваад Бүжинлхамын гэрийн хаалгыг хөших гээд зогсож байх үед манай хүүхэд уйлахаар нь би гэр лүүгээ орчихсон. Яг яаж онгойлгосон гэдгийг нь мэдэхгүй байгаа бөгөөд хөшиж онгойлгосон байх гэж бодож байна. Би Бүжинлхамын гэрийн хаалгыг эвдэж, хөшиж орсон зүйл байхгүй. Хаалга нь онгорхой байхаар нь гэр дотор орсон. Намайг ороход Очмаа эгч орчихсон байсан мөн Дашнямаас хутга авсан болохоор яаж орсон талаар Очмаа эгч сайн мэдэж байгаа. Би хууль бусаар орсон гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Эм, тариа эмчилгээний зардал гээд Очмаа эгч бид 2 Бүжинлхамд 500.000 төгрөг, 500.000 төгрөг гээд 1.000.000 төгрөг өгсөн. Бүжинлхам нь миний нөхөр , Очмаа эгчийн нөхөр тэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд уг асуудлыг сонсчихоод гэр бүлийн асуудлаас болж уг хэрүүл маргаан эхлэх болсон юм” гэх мэдүүлэг[16],

17.Гэрч 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тухайн үед Дулаанхаан тосгоны ЭМТ-д сувилагч ажилтай Р.Өлзийхутаг ажиллаж байсан. Тухайн өдрөө надад танилцуулсан зүйл байхгүй. Маргааш өглөө нь хурал дээр “2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ******* галт тэргэн доогуур гарч байгаад толгойдоо цохиж гэмтэл авсан гэсэн оноштой толгойн хажуу хэсэгт 2 см орчим зүсэгдсэн шархтай, шархнаас нь цус гарсан байсан тул нэг оёдол тавьж шархыг нь цэвэрлэж явуулсан” гэсэн. Лидокайн буюу мэдээ алдуулагч тарьж байгаад оёдол тавьсан байсан. Өөр эмчилгээ хийгээгүй. Дөнгөж үүссэн шарх хавдар үүсдэггүй хэдэн цагийн дараагаас л хавдар үүсдэг. Тиймээс хавдар үүсээгүй байсан” гэх мэдүүлэг[17], 18.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[18], 19.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[19], 20.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[20], 21.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[21], 22.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[22], 23.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[23], 24.Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[24], 25.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[25] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нар хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******, ******* нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогчийн эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хувааж төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлын нөхөн төлсөн” болон түүний хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, харамсаж байгааг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тус бүр харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан[26].

2.1.торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг;

2.2.нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг;

2.3.зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг;

2.4.хорих ялын нэг хоногийг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 2.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан (зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг; хорих ялын нэг хоногоор тооцож) 01 /нэг/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 01 жил, 01 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлалтыг тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч *******, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохилтой.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч О, шүүгдэгч О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг хүч хэрэглэж буюу заазуураар хаалгыг нь хөшиж онгойлгож, хууль бусаар нэвтрэн орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4, 6.8 дугаар зүйлийн 2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан 01 /нэг/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 01 /нэг/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг 01 /нэг/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

7. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.АМАРГЭРЭЛ