Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/01

 

2021.12.24                    2022/ШЦТ/01

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0001/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Г.Довчинсүрэн,

Улсын яллагч                                                  Ж.Батбаатар,

Шүүгдэгч                                                          ******* А.Б  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай  ирүүлсэн *******,******* нарт холбогдох 2139000000335 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, хоёр дүүгийн хамт Хэнтий аймгийн Галшар сумын Оч 2 дугаар багт оршин суудаг. Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Их уул овогт Тунгалагийн Чамин-Эрдэнэ /РД: СИ93122311/,

 

Монгол улсын иргэн, 2002 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Хэнтий аймгийн Галшар сумын Оч 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Сариг 1-9 тоотод оршин суудаг. Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Тавьд овогт Амгалангийн Баатардорж /РД: СИ02240514/,

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч *******амин-Эрдэнэ,*******аатардорж  нар нь бүлэглэг 2021 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Маргад зочид” буудлын 208 тоот өрөөнд амарч байсан Ш.Нанзаддоржийн эзэмшлийн хоёр нүдний дуран, LG-9 маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан Ш.Нанзаддоржид 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 5-9-р тал/

2. Хохирогч Ш.Нанзаддоржийн “... Би Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 1 дүгээр багийн хөлийн холбоо гэх газар эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн орой 19 цагийн үед Баян-Адарга сумаас Хэрлэн суманд ирээд Маргад зочид буудалд 208 тоот өрөө аваад амарсан. Тэгээд 24 цагийн үед найз Цэндгомбо гэх найзаа дуудаад 2.5 литрийн 1 савтай пиво уугаад манай найз 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өглөөний 05 цагийн орчимд буудлаас гараад явсан. Тэгээд би өөрийн бор шар өнгийн хайрцагтай хоёр нүдний дуран, бор шаргал хавтастай LG-9 маркийн гар утсыг буудлын өрөөний ширээн дээр тавиад унтсан. Өглөө 10 цагийн үед босоход миний ширээн дээр тавьсан бор шар өнгийн дурангийн хайрцагтай хоёр нүдний дуран, бор шаргал хавтастай LG-9 маркийн гар утас байхгүй байсан. Тэгээд би 11 цагийн үед цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгсөн. ...  Би бор шар өнгийн дурангийн хайрцагтай хоёр нүдний дуранг 2021 оны 09 дүгээр сард 180.000 төгрөгөөр Улаанбаатар хотоос авсан, бор шаргал хавтастай LG-9   маркийн гар утсыг 2021 оны 01 дүгээр сард 350.000 төгрөгөөр Улаанбаатар хотын гар утасны дэлгүүрээс худалдаж авсан. Би өөрийн хулгайд алдсан эд зүйлийг 530.000 төгрөгөөр үнэлж байна... Би хулгайд алдсан бор шар өнгийн дурангийн хайрцагтай хоёр нүдний  дуран, бор шаргал хавтастай LG-9 маркийн гар утсаа олж авмаар байна...” гэх мэдүүлэг,/хх-н 14-р тал/

 

3. Гэрч С.Балдандоржийн өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр найз Цэрэн-Очир, Чамин-Эрдэнэ хоёртой утсаар яриад Хэнтий аймагт уулзаж миний төрсөн өдөр тэмдэглэхээр болоод би Галшар сумаас 14 цагийн үед би замын унаанд суугаад Хэнтий аймагт ирсэн. Би ирээд Хэрлэн сумын 4 дүгээр багийн  а18-03 тоотод өөрийн эгч Амаржаргалынд байхад 23 цагийн үед Цэрэн-Очир, Чамин-Эрдэнэ хоёр машинтай ирээд бид гурав Маргад зочид буудалд орж 0.75 граммын Соёрхол нэртэй архи 2, Сэрүүн гэх нэртэй 2.5 литрийн пиво хувааж уусан. Тэгээд намайг өглөө унтаж байхад Буудлын үйлчлэгч эгч намайг сэрээрэй чамтай хамт явж байсан хоёр хүн хаана байна, хажуу өрөөнөөс чинь юм алдчихлаа гэж байсан. Би сайн мэдэхгүй байна...  Би Цэрэн-Очир, Чамин-Эрдэнэ гэх хүнийг маш сайн танина, би 2007 оноос хойш найзалж байна. Тэр хоёр 73-81 ХЭА Forester  гэх машинтай явж байсан...” гэх мэдүүлэг, /хх-н 18-р тал/

 

3. Гэрч Д.Цэрэн-Очирын өгсөн: “... Хэнтий аймаг Галшар сумын 2 дугаар баг Галшар  уулын баруун талд аав ээжийн хамт маллаж амьдардаг. Би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай найз бид  хоёр нэг өдөр төрсөн болохоор тэрсэн өдөр тэмдэглэх мөн арьс шир зарах гээд Хэнтий аймгийн Хэрлэн суманд ирсэн 11 дүгээр сарын 13-ны орой 21 цагийн үед өөрийн машин 73-81 ХЭА улсын дугаартай Forester маркийн машинаар ганцаараа ирсэн. Хэнтий аймагт ирээд 22 цагийн үед Чамин-Эрдэнэ ахын гэрийн гадаа миний машинд Чамин-Эрдэнэ, Баатардорж хоёр 0.75 граммын “Соёрхол” нэртэй архи ууж дуусгаад Хэрлэн сумын 4 дүгээр багийн а18  дугаар байрнаас Баатардоржийг аваад Маргад зочид буудалд орж 215 тоот өрөөнд Соёрхол нэртэй архи, “Сэрүүн” гэх нэртэй 2.5 литрийн 4 ширхэг пиво авч ороод 2.5 литрийн 4 ширхэг пиво хувааж уугаад   1 шилтэй 0.75 граммын “Соёрхол” нэртэй архийг уугаагүй үлдээсэн. Тэгээд Чамин-Эрдэнэ, Баатардорж нар ойр ойрхон гарч орж байгаад Чамин-Эрдэнэ, Баатардорж хоёр ойр ойрхон гарч орж байгаад Чамин-Эрдэнэ Баатардорж хоёр явчихсан байсан. Тэгээд би 11 дүгээр сарын 14-ний өглөө 07 цагийн үед босоод Чамин-Эрдэнэ ахынд очоод унтсан. Буудалд Балдандорж унтаад үлдсэн....” гэх мэдүүлэг, /хх-н 24-р тал/

 

4. Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШД-418 дугаартай “алдагдсан гар утас, хоёр нүдний дуран зэргийг 440.000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт, /хх-н 45-47-р тал/

 

5. Яллагдагчаар *******амин-Эрдэний өгсөн: .Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...Тухайн үед хохирогчийн өрөөний хаалга 2-3 хуруу зайтай онгорхой байсан. Өрөөнд дотроос эрэгтэй хүн ёоё хүн байна уу гэхээр нь  би Баатардоржийн хамт  өрөө рүү хүнд тусламж хэрэгтэй болсон юм болов  уу гэж бодоод өрөөнд ороход орон дээр хүн унтаж байсан. Хөнжлийн сөхөж харахад 40 орчим насны эрэгтэй  хүн унтаж байсан.Тэгээд бид хоёр өрөөнөөс гарахдаа ширээн дээр  байсан дуран гар утас  хоёрыг нь аваад гарчихсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 61-61-р тал/

 

6. Яллагдагчаар*******аатардоржийн өгсөн: .Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...Тухайн үед хохирогчийн өрөөний хаалга 2-3 хуруу зайтай онгорхой байсан. Өрөөнд дотроос эрэгтэй хүн ёоё хүн байна уу гэхээр нь  би Баатардоржийн хамт  өрөө рүү хүнд тусламж хэрэгтэй болсон юм болов  уу гэж бодоод өрөөнд ороход орон дээр хүн унтаж байсан. Хөнжлийн сөхөж харахад 40 орчим насны эрэгтэй  хүн унтаж байсан.Тэгээд бид хоёр өрөөнөөс гарахдаа ширээн дээр  байсан дуран гар утас  хоёрыг нь аваад гарчихсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 66-67-р тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэн гардаг.  

 

            Шүүгдэгч *******амин-Эрдэнэ,*******аатардорж  нар нь бүлэглэг 2021 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Маргад зочид” буудлын 208 тоот өрөөнд амарч байсан Ш.Нанзаддоржийн эзэмшлийн хоёр нүдний дуран, LG-9 маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан Ш.Нанзаддоржид 440.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

           

            Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 5-9-р тал/

 

Хохирогч Ш.Нанзаддоржийн “... Би Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 1 дүгээр багийн хөлийн холбоо гэх газар эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн орой 19 цагийн үед Баян-Адарга сумаас Хэрлэн суманд ирээд Маргад зочид буудалд 208 тоот өрөө аваад амарсан. Тэгээд 24 цагийн үед найз Цэндгомбо гэх найзаа дуудаад 2.5 литрийн 1 савтай пиво уугаад манай найз 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өглөөний 05 цагийн орчимд буудлаас гараад явсан. Тэгээд би өөрийн бор шар өнгийн хайрцагтай хоёр нүдний дуран, бор шаргал хавтастай LG-9 маркийн гар утсыг буудлын өрөөний ширээн дээр тавиад унтсан. Өглөө 10 цагийн үед босоход миний ширээн дээр тавьсан бор шар өнгийн дурангийн хайрцагтай хоёр нүдний дуран, бор шаргал хавтастай LG-9 маркийн гар утас байхгүй байсан. Тэгээд би 11 цагийн үед цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгсөн. ...  Би бор шар өнгийн дурангийн хайрцагтай хоёр нүдний дуранг 2021 оны 09 дүгээр сард 180.000 төгрөгөөр Улаанбаатар хотоос авсан, бор шаргал хавтастай LG-9   маркийн гар утсыг 2021 оны 01 дүгээр сард 350.000 төгрөгөөр Улаанбаатар хотын гар утасны дэлгүүрээс худалдаж авсан. Би өөрийн хулгайд алдсан эд зүйлийг 530.000 төгрөгөөр үнэлж байна... Би хулгайд алдсан бор шар өнгийн дурангийн хайрцагтай хоёр нүдний  дуран, бор шаргал хавтастай LG-9 маркийн гар утсаа олж авмаар байна...” гэх мэдүүлэг,/хх-н 14-р тал/

 

Гэрч С.Балдандоржийн өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр найз Цэрэн-Очир, Чамин-Эрдэнэ хоёртой утсаар яриад Хэнтий аймагт уулзаж миний төрсөн өдөр тэмдэглэхээр болоод би Галшар сумаас 14 цагийн үед би замын унаанд суугаад Хэнтий аймагт ирсэн. Би ирээд Хэрлэн сумын 4 дүгээр багийн  а18-03 тоотод өөрийн эгч Амаржаргалынд байхад 23 цагийн үед Цэрэн-Очир, Чамин-Эрдэнэ хоёр машинтай ирээд бид гурав Маргад зочид буудалд орж 0.75 граммын Соёрхол нэртэй архи 2, Сэрүүн гэх нэртэй 2.5 литрийн пиво хувааж уусан. Тэгээд намайг өглөө унтаж байхад Буудлын үйлчлэгч эгч намайг сэрээрэй чамтай хамт явж байсан хоёр хүн хаана байна, хажуу өрөөнөөс чинь юм алдчихлаа гэж байсан. Би сайн мэдэхгүй байна...  Би Цэрэн-Очир, Чамин-Эрдэнэ гэх хүнийг маш сайн танина, би 2007 оноос хойш найзалж байна. Тэр хоёр 73-81 ХЭА Forester  гэх машинтай явж байсан...” гэх мэдүүлэг, /хх-н 18-р тал/

 

Гэрч Д.Цэрэн-Очирын өгсөн: “... Хэнтий аймаг Галшар сумын 2 дугаар баг Галшар  уулын баруун талд аав ээжийн хамт маллаж амьдардаг. Би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай найз бид  хоёр нэг өдөр төрсөн болохоор тэрсэн өдөр тэмдэглэх мөн арьс шир зарах гээд Хэнтий аймгийн Хэрлэн суманд ирсэн 11 дүгээр сарын 13-ны орой 21 цагийн үед өөрийн машин 73-81 ХЭА улсын дугаартай Forester маркийн машинаар ганцаараа ирсэн. Хэнтий аймагт ирээд 22 цагийн үед Чамин-Эрдэнэ ахын гэрийн гадаа миний машинд Чамин-Эрдэнэ, Баатардорж хоёр 0.75 граммын “Соёрхол” нэртэй архи ууж дуусгаад Хэрлэн сумын 4 дүгээр багийн а18  дугаар байрнаас Баатардоржийг аваад Маргад зочид буудалд орж 215 тоот өрөөнд Соёрхол нэртэй архи, “Сэрүүн” гэх нэртэй 2.5 литрийн 4 ширхэг пиво авч ороод 2.5 литрийн 4 ширхэг пиво хувааж уугаад   1 шилтэй 0.75 граммын “Соёрхол” нэртэй архийг уугаагүй үлдээсэн. Тэгээд Чамин-Эрдэнэ, Баатардорж нар ойр ойрхон гарч орж байгаад Чамин-Эрдэнэ, Баатардорж хоёр ойр ойрхон гарч орж байгаад Чамин-Эрдэнэ Баатардорж хоёр явчихсан байсан. Тэгээд би 11 дүгээр сарын 14-ний өглөө 07 цагийн үед босоод Чамин-Эрдэнэ ахынд очоод унтсан. Буудалд Балдандорж унтаад үлдсэн....” гэх мэдүүлэг, /хх-н 24-р тал/

 

Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШД-418 дугаартай “алдагдсан гар утас, хоёр нүдний дуран зэргийг 440.000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт, /хх-н 45-47-р тал/

 

Яллагдагчаар *******амин-Эрдэний өгсөн: .Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...Тухайн үед хохирогчийн өрөөний хаалга 2-3 хуруу зайтай онгорхой байсан. Өрөөнд дотроос эрэгтэй хүн ёоё хүн байна уу гэхээр нь  би Баатардоржийн хамт  өрөө рүү хүнд тусламж хэрэгтэй болсон юм болов  уу гэж бодоод өрөөнд ороход орон дээр хүн унтаж байсан. Хөнжлийн сөхөж харахад 40 орчим насны эрэгтэй  хүн унтаж байсан.Тэгээд бид хоёр өрөөнөөс гарахдаа ширээн дээр  байсан дуран гар утас  хоёрыг нь аваад гарчихсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 61-61-р тал/

 

Яллагдагчаар*******аатардоржийн өгсөн: .Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...Тухайн үед хохирогчийн өрөөний хаалга 2-3 хуруу зайтай онгорхой байсан. Өрөөнд дотроос эрэгтэй хүн ёоё хүн байна уу гэхээр нь  би Баатардоржийн хамт  өрөө рүү хүнд тусламж хэрэгтэй болсон юм болов  уу гэж бодоод өрөөнд ороход орон дээр хүн унтаж байсан. Хөнжлийн сөхөж харахад 40 орчим насны эрэгтэй  хүн унтаж байсан.Тэгээд бид хоёр өрөөнөөс гарахдаа ширээн дээр  байсан дуран гар утас  хоёрыг нь аваад гарчихсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 66-67-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нарыг бусдын эд зүйлийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Иймд шүүгдэгч *******амин-Эрдэнэ,*******аатардорж нарыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

            2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Нанзаддоржид 440.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 9-р тал/ мөн хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “ Эд зүйл хүлээн авсан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... ”   гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч *******амин-Эрдэнэ,*******аатардорж нарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******амин-Эрдэнэ,*******аатардорж нарыг тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтанд сард 1 удаа, хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Их уул овогт Тунгалагийг Чамин-Эрдэнэ, Тавьд Амгалангийн Баатардорж нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******амин-Эрдэнэ,*******аатардорж нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5 дахь, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь зааснаар шүүгдэгч нар тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтанд сард 1 удаа, хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай. 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч  *******амин-Эрдэнэ,*******аатардорж нарт  анхааруулсугай.

5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч *******амин-Эрдэнэ,*******аатардорж нарт тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******амин-Эрдэнэ,*******аатардорж нарт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                   Д.ГАНЗОРИГ