Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1801

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 хороолол, 74 байр, 20 тоотод оршин суух, Хурдан овогт Басмаагийн Түмэнцэцэг /РД:ПЮ72051903/

Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Долгорсүрэнгийн Түвшинжаргал /РД:АЕ79050971/-ыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.                               

                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Б.Түмэнцэцэг, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Түмэнцэцэг нь Долгорсүрэнгийн Түвшинжаргалтай харилцан тохиролцон зээлийн гэрээ байгуулж 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 9 сарын хугацаатай 4 хувийн хүүтэйгээр 3.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. Д.Түвшинжаргал нь 2012 оны 12 дугаар сарын 05-наас 2015 оны 05 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны хүүд нийт 1.330.000 төгрөг төлсөн. Д.Түвшинжаргал нь зээл, хүү, алданги зэргийг төлөөгүй бөгөөд түүний одоо хаана оршин сууж байгаа хаяг нь тодорхойгүй байна. Иймд эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Долгорсүрэнгийн Түвшинжаргал /РД:АЕ79050971/-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Түмэнцэцэг нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Долгорсүрэнгийн Түвшинжаргал /РД:АЕ79050971/-ыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт хүсэлт гаргагч Б.Түмэнцэцэг, Долгорсүрэнгийн Түвшинжаргал нарын хооронд байгуулагдсан 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Зээлийн гэрээ” авагдсан байх бөгөөд уг гэрээгээр зээлдэгч Д.Түвшинжаргал нь зээлдүүлэгч Б.Түмэнцэцэгээс 3.000.000 төгрөгийг 9 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлж авсан үйл баримт тогтоогдож байна.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШЗ2017/5850 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Шүүгчийн захирамж авагдсан байх ба уг захирамжаар Б.Түмэнцэцэгийн нэхэмжлэлтэй Д.Түвшинжаргалд холбогдох 4.125.000 төгрөг гаргуулах тухай хэргийг “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Долгорсүрэнгийн Түвшинжаргал /РД:АЕ79050971/-ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Түвшинжаргалыг олж болох эх сурвалжийг 99087082, 88924994, 88142892 дугаарын гар утастай гэж нэрлэн заасныг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй. 

            Хүсэлт гаргагч Б.Түмэнцэцэгтэй холбоо барих утас: 99901415, 89221415, 88803169 болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                                 

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч Б.Түмэнцэцэгийн хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Долгорсүрэнгийн Түвшинжаргал /РД:АЕ79050971/-ыг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.

 

2. Хүсэлт гаргагч Б.Түмэнцэцэг нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                        Хүсэлт гаргагч Б.Түмэнцэцэгтэй холбогдох

утас: 99901415, 89221415, 88803169 болно.

                           

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА