| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2022/0011/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/13 |
| Огноо | 2022-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0011/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Урантуяа,
Улсын яллагч Ж.Батбаатар,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б холбогдох 2239000000009 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт /Хэнтий аймгийн Галшар сумын Арвин 1 дүгээр багийн нутаг “Цамбабумба” гэх газар оршин суух бүртгэлтэй/ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 4-6А тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт Д Б /РД: СИ95122118/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны шөнө 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Дулааны 4-6А тоотод байрлах М.Хандаагийн гэрт иргэн М.Батмөнхийг “одоо харьж амар” гэж хэлснээс үүдэн М.Б зүүн гар хэсэгт нь хутгалж түүний эрүүл мэндэд зүүн шуунд нь шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-н 3-5-р тал/
2. Хохирогч М.Б өгсөн: ”... Би 2021 оны 12 дугаар сарын 07-ны орой Ууганжаргал найзтайгаа “Цэцэн-Хан” нэртэй цайны газар хоол идчихээд шөнийн 00 цагийн орчим Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 4-6А тоотод өөрийн төрсөн эгч Хандаагийн гэрт очсон. Эгчийн гэрт очиход Хандаа эгч салсан нөхөр Бархасдорж, мөн Бархасдоржийн найз бололтой нэг үл таних залуугийн хамт байж байсан. Бархасдорж архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай согтуу байсан. Тэгээд би эгчийн гэрт хэсэг сууж байгаад Бархас ах та одоо харьж амар гэж хэлсэн. Бархасдорж эгч Хандаатай уулзах гээд гэрээс хамт гарсан. Тэгээд Хандаа эгч эргэж гэрт орж ирээд гэрийн баруун талд байх буйдангийн араас шар өнгийн эвэр бариултай эвхдэг хутгыг Бархасдоржийн найз гэх залууд өгөх гэтэл Бархасдорж гаднаас орж ирээд эгчээс хутгаа булаагаад авахаар нь би Хандаа эгч Бархасдоржийн голоор ортол хутгаа тэнийлгээд баруун гартаа бариад эгч Хандаа руу хутгаар чичсэн. Би зүүн гараа дээш өргөн хаатал Бархасдорж миний зүүн гарын шууны гадна талд хутгаар зүссэн. Би арагш алхаад ухарталд Бархасдорж хутгаараа ахиж миний хэвлий хэсэг рүү хутгалах гээд хутгаараа чичсэн. Хутга нь миний биед хүрээгүй. Тэгээд эгч бид хоёр хамт гэрээс гараад зугтсан. Эмнэлэгт үзүүлэхэд зүүн гарын шууны гадна талд 3 ширхэг оёдол тавьсан. Миний биед өөр учирсан гэмтэл шарх байхгүй. Би гомдолтой байна. Бархасдоржийн намайг хутгалсан хутга нь шар өнгийн эвэр бариултай эвхдэг хутга байсан. Урьд өмнө нь Бархасдоржтой маргалдаж муудаж байсан удаа байхгүй, Сая ч маргаж муудсан асуудал гараагүй, Бархасдоржийг яагаад, ямар учир шалтгааны улмаас Хандаа эгч бид хоёр руу хутга барьж дайрсанг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-н 17-р тал/
2. Гэрч М.Хандаагийн өгсөн: “...Бархасдорж руу утсаар яриад хувцсаа ирж ав гэж хэлсэн. Орой 23 цагийн орчим найз Аззаяагийн хамт гэртээ байж байхад Бархасдорж найз Батзаяа, Сандагдоржийн хамт манай гэрт орж ирсэн. Сандагдорж гэрт орж ирчхээд буцаад явсан. Тэгээд байж байтал гаднаас Аззаяагийн нөхөр Буд орж ирээд Аззаяаг утсаар авсангүй гээд маргалдаад байсан. Энэ үед Бархасдорж дээлнийхээ бүсэнд байсан хуйтай хутгаа гараараа барьчхаад байхаар нь би чи яах гээд байгаа юм гээд хутгыг нь аваад гэрийн баруун талд байх буйдангийн араас хийчихсэн юм. Хутганы хуй нь Бархасдоржийн бүсэнд үлдсэн. Гаднаас манай найз Долгорсүрэн гэрт орж ирсэн. Тэгээд Долгорсүрэн, Аззаяа, Буд нар манай гэрээс явцгаасан. Удалгүй манай дүү М.Батмөнх гэрт орж ирээд хэсэг сууж байгаад Бархасдоржийг та одоо харьж амар гэж хэлсэн. Тэгсэн Бархасдорж намайг гарч уулзъя гээд бид хоёр гэрээс гарсан. Гэрийн гадаа би Бархасдоржид хандаж чи одоо харьж амар гэж хэлэхэд за за би явж амарлаа гэж хэлээд би хутгаа авъя гэж хэлж байсан. Би эргэж гэрт ороод гэрийн баруун талд байсан буйдангийн араас Бархасдоржийг хутгийг аваад найз Батзаяад өгөх гэж байтал Бархасдорж гаднаас орж ирээд хутгаа булаагаад авсан. Энэ үед манай дүү М.Батмөнх Бархасдорж бид хоёрын голоор ороход Бархасдорж эвхдэг хутгаа тэнийлгэж баруун гартаа бариад над руу чичсэн. Дүү М.Батмөнх зүүн гараа дээш өргөж хаасан. Дүү М.Батмөнх бид хоёр арагш ухарч алхсан. Бархасдорж дүү М.Батмөнх хэвлий хэсэг рүү хутгатай гараараа дахиж чичсэн. Тэгээд би дүү М.Батмөнхийн хамт гэрээс гараад зугтсан. Энэ болсон явдлыг Батзаяа харсан. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. Харин манай дүү М.Батмөнхийн зүүн гарын шуу гадна талдаа зүсэгдсэн байсан. Эмнэлэг дээр 3 ширхэг оёдол тавиулсан. Бархасдорж хутга барь над руу дайрсанд гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Манай гэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байхгүй, Батзаяа гаднаас орж ирэхдээ лаазтай 500 граммын пиво барьж орж ирсэн. Батзаяа өөрөө л тэр пиво уугаад сууж байсан... Хамт амьдарч байхдаа гэр бүлийн асуудлаар маргалдаж муудаж байсан... Д.Бархасдорж 9 дүгээр ангийн боловсролтой, Одоо Хэнтий аймгийн Галшар ‘Ариун” 6 дугаар багт хөдөө хувиараа мал аж ахуй эрхэлдэг. Зан аашны хувьд төлөв огцом ууртай хүн. Архи уудаг, тамхи татдаг. Цэргийн алба хааж байгаагүй. Нэг нүд нь муу учраас цэргийн албанд тэнцдэггүй. Бархасдоржийн аав Дэрийлаа гэх хүн нас Бархасдоржийг 17 настай байхад нас барчихсан. Ээж Нямдулам гэх хүн Галшар сумын төвд амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй...” гэх мэдүүлэг, /хх-н 22—р тал/
3. Гэрч Э.Батзаяагийн өгсөн: “... Би 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчим Хэнтий аймгийн Галшар сумаас Х-Trail маркийн машинтай Бархасдорж, Сандагдорж нарын хамт Хэнтий аймгийн төв Чингис хот руу явсан. Галшар сумын төвөөс гарахдаа бид гурав 500 граммын “Сэнгүр” пиво нэг кроп пиво авсан. Кроп пиво-г Бархасдорж бид хоёр аймгийн төвд ирэхэд уугаад дуусгасан. Сандагдорж пиво уугаагүй. Орой 21 цагийн орчим аймгийн төвд ирээд Бархасдорж салсан эхнэр Хандаатай утсаар яриад Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 4-6А тоот хашааны гадна талд очсон. Тэгээд Бархасдорж, Сандагдорж 2 Хандаагийн гэрт цүнх, чемодан, шуудайтай хувцас өгөх гээд орсон би машин дотор үлдсэн. Бархасдорж, Сандагдорж хоёр гэрээс удалгүй гарч ирээд бид гурав “Гранд” бааранд очсон. Бааранд Бархасдорж бид хоёр 500 граммын шилтэй пиво тус бүр 2 ширхгийг уусан. Тэгээд орой 23 цагийн орчим Хандаа Бархасдоржтой утсаар яриад хувцсаа ирж ав гэж хэлсэн. Тэгээд бид гурав Дулааны 4-6А тоот хашааны гадаа машинтай очоод Хандаагийн гэрт ороход Хандаа найз Аззаяагийн хамт байж байсан. Сандагдорж гэрт орчхоод буцаад явсан. Би тухайн үед их согтсон байсан. Тэгээд гэрт байж байхад Аззаяагийн нөхөр Буд ирээд Аззаяатай хэрэлдээд байсан. Яагаад хэрэлдээд байгааг нь мэдээгүй. Мөн гэрт Доогий гэх эмэгтэй, Хандаагийн дүү Батмөнх ирсэн байсан. Би их согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Тэгээд сууж байтал Хандаа гэнэт яанаа хүн хутгалчихлаа шдээ гэж хашхирсан. Тэгсэн Бархасдорж баруун гартаа хутга барьчихсан гараа савчаад байсан. Хандаа дүү Батмөнхийн хамт гэрээс гараад гүйсэн, араас нь Бархасдорж гарсан. Би тэд нарын араас гарахад байхгүй хаашаа явсан нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд би Тээвэрчдийн 2-01 тоотод ах Хатанбаатарынд очиж хоносон. Галшар сумаас аймгийн төвд ирэхэд Бархасдоржийн дээлний бүсэнд ногоон өнгийн арьсан хуйтай, эвхдэг хутгатай явж байсан...” гэх мэдүүлэг, /хх-н 27-р тал/
4. Гэрчээр С.Сандагдоржийн өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчим Хэнтий Галшар сумаас Х-Trail маркийн машинтай Бархасдорж, Батзаяа нарын хамт Хэнтий аймгийн төв Чингис хот руу явсан. Галшар сумын төвөөс гарахдаа бид гурав 500 граммын “Сэнгүр” пиво нэг кропыг авсан. Кроп пиво-г Бархасдорж, Батзаяа хоёр аймгийн төвд ирэхэд уугаад дуусгасан. Би машин барьж явсан болохоор пиво уугаагүй. су 21 цагийн орчим аймгийн төвд ирээд Бархасдорж салсан эхнэр Хандаатай утсаар яриад Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 4-6А тоот хашааны гадна талд очсон. Бархасдоржийн хамт Хандаагийн гэрт цүнх, чемидон, шуудайтай хувцас өгөх гээд орсон. Гэрт ороод Бархасдорж миний хувцас хамт байгаа чи ялгаад хэлээрэй би эргэж ирээд авна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэрээс гарсан. Тэгээд бид гурав “Гранд” бааранд Бархасдорж, Батзаяа хоёр 500 граммын шилтэй пиво тус бүр 2 ширхгийг уусан. Орой 23 цагийн орчим Хандаа Бархасдоржтой утсаар яриад хувцсаа ав гэж хэлсэн. Тэгээд бид гурав Дулааны 4-6А тоот хашааны гадаа машинтай очоод Хандаагийн гэрт ороход Хандаа найз Аззаяагийн хамт байж байсан. Би гэрт орчихоод найз охин Заяатай уулзах гээд буцаад явсан. Цаашаа юу болсон талаар мэдэхгүй... Гранд” баарнаас гараад Хандаагийн гэрт очиход Бархасдоржийн согтолтын хэмжээ их талдаа байсан...” гэх мэдүүлэг, /хх-н 31-32-р тал/
5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаартай: “...М.Батмөнхийн биед зүүн шуунд мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалдтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 48-49-р тал/
6. Яллагдагчаар Д.Бархасдоржийн өгсөн: ”... Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг.
Шүүгдэгч Д.Бархасдорж нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны шөнө 01 цагийн орчимд согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Дулааны 4-6А тоотод М.Хандаагийн гэрт иргэн М.Батмөнхийг үл ялих зүйлээр шалтаглан хутгалж түүний эрүүл мэндэд зүүн шуунд нь шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-н 3-5-р тал/
Хохирогч М.Батмөнхийн өгсөн: ”... Би 2021 оны 12 дугаар сарын 07-ны орой Ууганжаргал найзтайгаа “Цэцэн-Хан” нэртэй цайны газар хоол идчихээд шөнийн 00 цагийн орчим Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 4-6А тоотод өөрийн төрсөн эгч Хандаагийн гэрт очсон. Эгчийн гэрт очиход Хандаа эгч салсан нөхөр Бархасдорж, мөн Бархасдоржийн найз бололтой нэг үл таних залуугийн хамт байж байсан. Бархасдорж архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай согтуу байсан. Тэгээд би эгчийн гэрт хэсэг сууж байгаад Бархас ах та одоо харьж амар гэж хэлсэн. Бархасдорж эгч Хандаатай уулзах гээд гэрээс хамт гарсан. Тэгээд Хандаа эгч эргэж гэрт орж ирээд гэрийн баруун талд байх буйдангийн араас шар өнгийн эвэр бариултай эвхдэг хутгыг Бархасдоржийн найз гэх залууд өгөх гэтэл Бархасдорж гаднаас орж ирээд эгчээс хутгаа булаагаад авахаар нь би Хандаа эгч Бархасдоржийн голоор ортол хутгаа тэнийлгээд баруун гартаа бариад эгч Хандаа руу хутгаар чичсэн. Би зүүн гараа дээш өргөн хаатал Бархасдорж миний зүүн гарын шууны гадна талд хутгаар зүссэн. Би арагш алхаад ухарталд Бархасдорж хутгаараа ахиж миний хэвлий хэсэг рүү хутгалах гээд хутгаараа чичсэн. Хутга нь миний биед хүрээгүй. Тэгээд эгч бид хоёр хамт гэрээс гараад зугтсан. Эмнэлэгт үзүүлэхэд зүүн гарын шууны гадна талд 3 ширхэг оёдол тавьсан. Миний биед өөр учирсан гэмтэл шарх байхгүй. Би гомдолтой байна. Бархасдоржийн намайг хутгалсан хутга нь шар өнгийн эвэр бариултай эвхдэг хутга байсан. Урьд өмнө нь Бархасдоржтой маргалдаж муудаж байсан удаа байхгүй, Сая ч маргаж муудсан асуудал гараагүй, Бархасдоржийг яагаад, ямар учир шалтгааны улмаас Хандаа эгч бид хоёр руу хутга барьж дайрсанг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-н 17-р тал/
Гэрч М.Хандаагийн өгсөн: “...Бархасдорж руу утсаар яриад хувцсаа ирж ав гэж хэлсэн. Орой 23 цагийн орчим найз Аззаяагийн хамт гэртээ байж байхад Бархасдорж найз Батзаяа, Сандагдоржийн хамт манай гэрт орж ирсэн. Сандагдорж гэрт орж ирчхээд буцаад явсан. Тэгээд байж байтал гаднаас Аззаяагийн нөхөр Буд орж ирээд Аззаяаг утсаар авсангүй гээд маргалдаад байсан. Энэ үед Бархасдорж дээлнийхээ бүсэнд байсан хуйтай хутгаа гараараа барьчхаад байхаар нь би чи яах гээд байгаа юм гээд хутгыг нь аваад гэрийн баруун талд байх буйдангийн араас хийчихсэн юм. Хутганы хуй нь Бархасдоржийн бүсэнд үлдсэн. Гаднаас манай найз Долгорсүрэн гэрт орж ирсэн. Тэгээд Долгорсүрэн, Аззаяа, Буд нар манай гэрээс явцгаасан. Удалгүй манай дүү М.Батмөнх гэрт орж ирээд хэсэг сууж байгаад Бархасдоржийг та одоо харьж амар гэж хэлсэн. Тэгсэн Бархасдорж намайг гарч уулзъя гээд бид хоёр гэрээс гарсан. Гэрийн гадаа би Бархасдоржид хандаж чи одоо харьж амар гэж хэлэхэд за за би явж амарлаа гэж хэлээд би хутгаа авъя гэж хэлж байсан. Би эргэж гэрт ороод гэрийн баруун талд байсан буйдангийн араас Бархасдоржийг хутгийг аваад найз Батзаяад өгөх гэж байтал Бархасдорж гаднаас орж ирээд хутгаа булаагаад авсан. Энэ үед манай дүү М.Батмөнх Бархасдорж бид хоёрын голоор ороход Бархасдорж эвхдэг хутгаа тэнийлгэж баруун гартаа бариад над руу чичсэн. Дүү М.Батмөнх зүүн гараа дээш өргөж хаасан. Дүү М.Батмөнх бид хоёр арагш ухарч алхсан. Бархасдорж дүү М.Батмөнх хэвлий хэсэг рүү хутгатай гараараа дахиж чичсэн. Тэгээд би дүү М.Батмөнхийн хамт гэрээс гараад зугтсан. Энэ болсон явдлыг Батзаяа харсан. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. Харин манай дүү М.Батмөнхийн зүүн гарын шуу гадна талдаа зүсэгдсэн байсан. Эмнэлэг дээр 3 ширхэг оёдол тавиулсан. Бархасдорж хутга барь над руу дайрсанд гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Манай гэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байхгүй, Батзаяа гаднаас орж ирэхдээ лаазтай 500 граммын пиво барьж орж ирсэн. Батзаяа өөрөө л тэр пиво уугаад сууж байсан... Хамт амьдарч байхдаа гэр бүлийн асуудлаар маргалдаж муудаж байсан... Д.Бархасдорж 9 дүгээр ангийн боловсролтой, Одоо Хэнтий аймгийн Галшар ‘Ариун” 6 дугаар багт хөдөө хувиараа мал аж ахуй эрхэлдэг. Зан аашны хувьд төлөв огцом ууртай хүн. Архи уудаг, тамхи татдаг. Цэргийн алба хааж байгаагүй. Нэг нүд нь муу учраас цэргийн албанд тэнцдэггүй. Бархасдоржийн аав Дэрийлаа гэх хүн нас Бархасдоржийг 17 настай байхад нас барчихсан. Ээж Нямдулам гэх хүн Галшар сумын төвд амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй...” гэх мэдүүлэг, /хх-н 22—р тал/
Гэрч Э.Батзаяагийн өгсөн: “... Би 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчим Хэнтий аймгийн Галшар сумаас Х-Trail маркийн машинтай Бархасдорж, Сандагдорж нарын хамт Хэнтий аймгийн төв Чингис хот руу явсан. Галшар сумын төвөөс гарахдаа бид гурав 500 граммын “Сэнгүр” пиво нэг кроп пиво авсан. Кроп пиво-г Бархасдорж бид хоёр аймгийн төвд ирэхэд уугаад дуусгасан. Сандагдорж пиво уугаагүй. Орой 21 цагийн орчим аймгийн төвд ирээд Бархасдорж салсан эхнэр Хандаатай утсаар яриад Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 4-6А тоот хашааны гадна талд очсон. Тэгээд Бархасдорж, Сандагдорж 2 Хандаагийн гэрт цүнх, чемодан, шуудайтай хувцас өгөх гээд орсон би машин дотор үлдсэн. Бархасдорж, Сандагдорж хоёр гэрээс удалгүй гарч ирээд бид гурав “Гранд” бааранд очсон. Бааранд Бархасдорж бид хоёр 500 граммын шилтэй пиво тус бүр 2 ширхгийг уусан. Тэгээд орой 23 цагийн орчим Хандаа Бархасдоржтой утсаар яриад хувцсаа ирж ав гэж хэлсэн. Тэгээд бид гурав Дулааны 4-6А тоот хашааны гадаа машинтай очоод Хандаагийн гэрт ороход Хандаа найз Аззаяагийн хамт байж байсан. Сандагдорж гэрт орчхоод буцаад явсан. Би тухайн үед их согтсон байсан. Тэгээд гэрт байж байхад Аззаяагийн нөхөр Буд ирээд Аззаяатай хэрэлдээд байсан. Яагаад хэрэлдээд байгааг нь мэдээгүй. Мөн гэрт Доогий гэх эмэгтэй, Хандаагийн дүү Батмөнх ирсэн байсан. Би их согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Тэгээд сууж байтал Хандаа гэнэт яанаа хүн хутгалчихлаа шдээ гэж хашхирсан. Тэгсэн Бархасдорж баруун гартаа хутга барьчихсан гараа савчаад байсан. Хандаа дүү Батмөнхийн хамт гэрээс гараад гүйсэн, араас нь Бархасдорж гарсан. Би тэд нарын араас гарахад байхгүй хаашаа явсан нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд би Тээвэрчдийн 2-01 тоотод ах Хатанбаатарынд очиж хоносон. Галшар сумаас аймгийн төвд ирэхэд Бархасдоржийн дээлний бүсэнд ногоон өнгийн арьсан хуйтай, эвхдэг хутгатай явж байсан...” гэх мэдүүлэг, /хх-н 27-р тал/
Гэрчээр С.Сандагдоржийн өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчим Хэнтий Галшар сумаас Х-Trail маркийн машинтай Бархасдорж, Батзаяа нарын хамт Хэнтий аймгийн төв Чингис хот руу явсан. Галшар сумын төвөөс гарахдаа бид гурав 500 граммын “Сэнгүр” пиво нэг кропыг авсан. Кроп пиво-г Бархасдорж, Батзаяа хоёр аймгийн төвд ирэхэд уугаад дуусгасан. Би машин барьж явсан болохоор пиво уугаагүй. су 21 цагийн орчим аймгийн төвд ирээд Бархасдорж салсан эхнэр Хандаатай утсаар яриад Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 4-6А тоот хашааны гадна талд очсон. Бархасдоржийн хамт Хандаагийн гэрт цүнх, чемидон, шуудайтай хувцас өгөх гээд орсон. Гэрт ороод Бархасдорж миний хувцас хамт байгаа чи ялгаад хэлээрэй би эргэж ирээд авна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэрээс гарсан. Тэгээд бид гурав “Гранд” бааранд Бархасдорж, Батзаяа хоёр 500 граммын шилтэй пиво тус бүр 2 ширхгийг уусан. Орой 23 цагийн орчим Хандаа Бархасдоржтой утсаар яриад хувцсаа ав гэж хэлсэн. Тэгээд бид гурав Дулааны 4-6А тоот хашааны гадаа машинтай очоод Хандаагийн гэрт ороход Хандаа найз Аззаяагийн хамт байж байсан. Би гэрт орчихоод найз охин Заяатай уулзах гээд буцаад явсан. Цаашаа юу болсон талаар мэдэхгүй... Гранд” баарнаас гараад Хандаагийн гэрт очиход Бархасдоржийн согтолтын хэмжээ их талдаа байсан...” гэх мэдүүлэг, /хх-н 31-32-р тал/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаартай: “...М.Батмөнхийн биед зүүн шуунд мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалдтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 48-49-р тал/
Яллагдагчаар Д.Бархасдоржийн өгсөн: ”... Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч Д.Бархасдоржийг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Батмөнхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай 4 багийн иргэн Мөнхбаатар овогтой Батмөнх миний бие нь Дэрийлаа овогтой Бархасдоржид гомдолгүй, хялбаршуулсан аргаар шийдэж өгнө үү” гэсэн нотариатаар баталгаажуулсан хүсэлт гаргасан /хх-ийн 110 тал/, шүүхээс хурлын товыг мэдэгдэж дуудахад “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Д.Бархасдоржид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар, зэвсэг хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. 1. Шүүгдэгч Хардэл овогт Дэрийлаагийн Бархасдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бархасдоржийг Хэнтий аймгийн Галшар сумын төвөөс 2 сарын хугацаанд гарч явахгүй байх үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бархасдоржид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бархасдорж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Бархасдоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ