Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/30

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0027/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Г.Урантуяа

Улсын яллагч                                                  Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              С.Нарангэрэл, Б.Төгсбаяр

Шүүгдэгч                                                          *******аяржаргал,*******ариашир   нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт, мөн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******аяржаргал,*******ариашир нарт холбогдох 2139000000338 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 3, эхнэр 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар баг “Сэрвэнгийн энгэр” гэх газар оршин суух, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Хатьган овогт Наранчимэгийн Баяржаргал /РД: СА89012619/

Монгол улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, , ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар баг “Цамхаг” гэх газар хувиараа мал маллан амьдардаг, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, өршөөлийн хуулиар өршөөгдөж байсан, Тангад овогт Батхадын Бариашир /РД: СА92031513/

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч *******аяржаргал нь Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багийн нутаг “Ар булаг” гэх газарт байх өөрийн гэрийнхээ гадуур ирсэн*******рсланбаатарын эзэмшлийн үхэр сүргээс 3 буюу олон тооны үхэрийг 2021 оны 05 дугаар сарын эхээр ганцаараа хулгайлж*******рсланбаатарт 3.850.000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн Хэнтий аймгийн Батноров сумын 1 дүгээр багийн нутаг “Хөшөөн чулуу” гэх газраас 2020 оны 11 дүгээр сард*******рдэнэчулууны итгэмжлэн хариуцуулсан хар зүсмийн 5 настай гүүг*******ариаширд миний эзэмшлийн адуу гэж худлаа хэлж завшиж бусдад 935.000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан овооны эрүү” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр*******аянмөнхийн эзэмшлийн үхэр сүргээс хагархай онгин тамгатай сартай ногоон үнээ, ягаан алаг шүдлэн насны 2 тооны буюу олон тооны малыг*******ариаширтай бүлэглэж, 25-35 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машин механизм ашиглан хулгайлж*******аянмөхөд 1.930.000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багийн нутаг “Хүн овооны ар” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр*******ариаширтэй бүлэглэн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн харьяат малчин*******аянмөнхийн эзэмшлийн үхэр сүргээс улаан хүрэн зүсмийн 1 тооны шүдлэн эр үхрийг машин механизм буюу 50-68 ДАР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж*******аянмөнхөд 830.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багийн нутаг “Цагаан овооны эрүү”  гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр*******ариаширтэй бүлэглэн*******аянмөнхийн эзэмшлийн бор азаргатай 9 буюу олон тооны шарга гүү, шарга унага, хөх буурал гүү, хөх буурал унага, шарга үрээ, хээр буурал үрээ, хонгор шүдлэн байдас, саарал охин даагыг өөрийн эзэмшлийн хээр зүсний хязаалан морь ашиглан хулгайлж*******аянмөнхөд 5.820.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багийн нутаг “Хүн овооны ар” гэх газраас 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр*******ариаширтэй бүлэглэн*******нхтуяагийн эзэмшлийн үхэр сүргээс улаан халзан зүсмийн 2 тооны шүдлэн эр үхрийг хулгайлж*******нхтуяад 1.600.000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багийн нутаг “Цамхагийн хөндий” гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр*******ариаширтэй бүлэглэн тус багийн харьяат малчин*******рсланбаатарын эзэмшлийн үхэр сүргээс улаан зүсмийн эр бяруу, улаан халзан зүсмийн  охин бяруу буюу 2 тооны бод малыг машин механизм буюу 50-68 ДАР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж*******рсланбаатарт 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг “Цагаан овооны эрүү” гэх газраас 2018 оны 12 сард*******ариаширтэй бүлэглэн*******нхтуяагийн эзэмшлийн 2 тооны зөв чих урдаасаа ухам имтэй хүрэн эр шүдлэн, зөв чих урдаасаа ухам имтэй улаан эр шүдлэн буюу олон тооны бод мал болох үхрүүдийг хулгайлж*******нхтуяад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг “Цагаан овооны эрүү” гэх газраас 2019 оны 01 сард*******ариаширтэй бүлэглэн*******нхтуяагийн эзэмшлийн 2 тооны зөв чих урдаасаа ухам имтэй хар хүрэн эр бяруу, зөв чих урдаасаа ухам имтэй улаан хүрэн эр бяруу буюу олон тооны бод мал болох үхэрнүүдийг хулгайлж*******нхтуяад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Тангад овогт Батхадын Бариашир нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Хэрлэн голын эрэг” гэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 13-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд*******атбаатарын эзэмшлийн адуун сүргээс сартай зуузай тамгатай хээр гүү, тамгагүй хонгор даага 2 насны нийт 2 буюу олон тооны малыг морин уналага ашиглан хулгайлж*******атбаатарт 1.335.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан овооны эрүү” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр*******аянмөнхийн эзэмшлийн үхэр сүргээс хагархай онгин тамгатай сартай ногоон үнээ, ягаан алаг шүдлэн насны 2 тооны буюу олон тооны малыг*******ариаширтай бүлэглэж, 25-35 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машин механизм ашиглан хулгайлж*******аянмөхөд 1.930.000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багийн нутаг “Хүн овооны ар” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр *******аяржаргалтай бүлэглэн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн харьяат малчин*******аянмөнхийн эзэмшлийн үхэр сүргээс улаан хүрэн зүсмийн 1 тооны шүдлэн эр үхрийг машин механизм буюу 50-68 ДАР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж*******аянмөнхөд 830.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багийн нутаг “Цагаан овооны эрүү”  гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр *******аяржаргалтай бүлэглэн*******аянмөнхийн эзэмшлийн бор азаргатай 9 буюу олон тооны шарга гүү, шарга унага, хөх буурал гүү, хөх буурал унага, шарга үрээ, хээр буурал үрээ, хонгор шүдлэн байдас, саарал охин даагыг өөрийн эзэмшлийн хээр зүсний хязаалан морь ашиглан хулгайлж*******аянмөнхөд 5.820.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багийн нутаг “Хүн овооны ар” гэх газраас 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр*******ариаширтэй бүлэглэн*******нхтуяагийн эзэмшлийн үхэр сүргээс улаан халзан зүсмийн 2 тооны шүдлэн эр үхрийг хулгайлж*******нхтуяад 1.600.000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багийн нутаг “Цамхагийн хөндий” гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр *******аяржаргалтай бүлэглэн тус багийн харьяат малчин*******рсланбаатарын эзэмшлийн үхэр сүргээс улаан зүсмийн эр бяруу, улаан халзан зүсмийн  охин бяруу буюу 2 тооны бод малыг машин механизм буюу 50-68 ДАР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж*******рсланбаатарт 1.600.000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг “Цагаан овооны эрүү” гэх газраас 2018 оны 12 сард *******аяржаргалтай бүлэглэн*******нхтуяагийн эзэмшлийн 2 тооны зөв чих урдаасаа ухам имтэй хүрэн эр шүдлэн, зөв чих урдаасаа ухам имтэй улаан эр шүдлэн буюу олон тооны бод мал болох үхрүүдийг хулгайлж*******нхтуяад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг “Цагаан овооны эрүү” гэх газраас 2019 оны 01 сард *******аяржаргалтай бүлэглэн*******нхтуяагийн эзэмшлийн 2 тооны зөв чих урдаасаа ухам имтэй хар хүрэн эр бяруу, зөв чих урдаасаа ухам имтэй улаан хүрэн эр бяруу буюу олон тооны бод мал болох үхэрнүүдийг хулгайлж*******нхтуяад 1.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Хохирогч*******рсланбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын сүүлээр 3 тооны үхэрээ алдсан. Манай үхэр тухайн үед Өвөр булаг гэдэг газарт байсан энэ газар нь тухайн үед манай байсан газраас урд зүгт 7-8 орчим км газарт байдаг юм...энэ үед манай хурдан морь унадаг С.Одгэрэл /одоо 13 настай/ усанд орж байхдаа манай алдсан 3 үхрийн 2 үхэр байхыг харсан байсан...тэгээд бид хүүхдийн заасан газарт очоод үхэрт нь очиж үзэхэд Хэрлэн сумын харьяат Мэгзэр гэдэг айлын малд байсан. Малын эзнээс асууж тодруулахад Батноров сумын малчин Наранчимэгийн Баяржаргал гэдэг хүнээс үхэр авах авлагатай байсан тэр авлагадаа авсан гэж бидэнд тайлбарласан. Тэгээд би энэ тухайгаа аав Батсуурьд хэлсэн тэгээд манай аав *******аяржаргалтай уулзсан юмуу утсаар ярьсан юм уу мэдээгүй. Үүнээс хойш нэлээн хэд хоногийн дараа манай алдсан 3 үхрийг ачаад аваад ирсэн байсан...1.Тарлан ухаа халзан үнээ, 2. Мухар ухаа халзан үнээ, 3. Эр ухаа халзан бяруу, 3. Оготор сүүлтэй эрээн гунжин үнээ зэргийг алдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 8-9 тал/

 

2. Гэрч Т.Алтансувдийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баяржаргал, Цацрал хоёр бид хоёр Улаанбаатар хотод явж байна бид хоёр луу бярууны мөнгө шилжүүл гэсэн санагдаж байна. Тэгээд би Цацралын 5083063380 гэсэн данс руу 300.000 төгрөгийг бяруу гэсэн утгатай шилжүүлсэн тэр өдрөө бас Баяржаргалын данс руу 1.200.000 төгрөг авсан үлдсэн мөнгийг нь яаж өгснийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-15 тал/

 

3. Гэрч А.Мэгзэрдуугийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би урд өмнө Баяржаргалтай ах нь хэдэн бяруу ахаа санаа байна гэж ярьж байсан. Тэгтэл 2020 оны 06 дугаар сард санаж байх гэж санаж байна Баяржаргал надруу залгаад миний хэрэг болоод мөнгө өгөөч гэхээр нь би чамд хэдэн төгрөгийн хэрэг болоод байгаа юм гэтэл дүүд нь 3 бярууны мөнгө хэрэг болоод байна гэхээр нь за за чи манай эхнэр Алтансувд руу залгаад хэлээд авчих гэж хэлсэн...Тэгээд би 2021 оны 05 дугаар сарын эхээр би Баяржаргал руу залгаад ах нь нөгөө үхрүүдээ авмаар байна гэтэл за за би өөрөө аваад очно гэж хэлээд салгасан. Тэр өдрөөс хойш 5,6 хоногийн дараа Баяржаргал над руу өөрөө залгаад ах та нөгөө үхрүүдээ ирээд авчих уу гэхээр нь би за за орой яваад очно гэж хэлээд салгасан. Тэгээд би өөрийн 5909 ХЭҮ улсын дугаартай цэнхэр портер маркийн автомашинаар Баяржаргалын нутаглаж байгаа газар болох Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар баг “Ар булаг” газарт очоод Баяржаргалын гэрт очтол Баяржаргал танд өгөх үхрүүд энэ байна гээд малынхаа хашаанд хашчихсан байхаар нь би Баяржаргалтай хамт тухайн үхрүүдийг өөрийн машин дээр ачаад гэр лүүгээ явсан. Тэрнээс хойш 2,3 сарын дараа манай гэрт*******рсланбаатар ирээд надаас голд байгаа Ухаа халзан үнээ тугалтай, мухар халзан үнээ, улаан эрээн гунж тугалтай, ухаа халзан бяруу, эд нар таны үхрээ гэж асуухаар нь тиймээ би хүнээс авсан гэж хэлтэл та хэнээс авсан юм гэхээр нь би Баяржаргал гэх хүнээс авсан гэж хэлтэл энэ үхрүүд манай хулгайд алдсэн үхрүүд байна гэж хэлэхээр нь би хэний үхрийг сайн мэдэхгүй байна чи Баяржаргалтай очиж уулз гэж хэлээд явуулсан. Тэгээд би Баяржаргал руу чиний надад өгсөн үхрүүдийг чинь*******рсланбаатар миний үхэр гээд ирж байна юу болоод байгаа юм бэ гэж асуутал дүү нь андуурчихлаа уучлаарай би Арсланбаатартай өөрөө учраа олно гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд хойш нэлээн хэд хонгийн дараа Баяржаргал улаан халзан гунж, мухар халзан гунж, хүрэн халзан гунж, ухаа халзан гунж нийт 3 тооны үхэр ачаад манай гэрт ирээд та энэ үхрүүдийг ав нөгөө үхрүүдийг чинь би эзэнд нь буцааж өгнө урд өмнө өгсөн 3 үхрээ 2 тугалтайн ачаад аваад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-21 тал/

 

4. Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШД-331 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 27-29 тал/

 

5. Яллагдагчаар *******аяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Оноох ял  хүнддэж байна.*******рсланбаатар гэх хүний 3 тооны үхрийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Дахин гэмт  хэрэг үйлдэхгүй, би*******рсланбаатарт буцаан 3 үхрийг нь өгч хохирол гомдолгүй болгосон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-30-р тал/

 

6. Хохирогч*******атбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...Тэгээд хэд хоног малаа бүртгэхгүй хэд хоноод 16-ны өдөр бүртгэхэд сартай зуузай тамгатай хээр гүү, тамгагүй хонгор даага хоёр алга байхаар нь тэрнээс хойш тус сумын 2 дугаар багийн нутаг талын хөндлөн, цагаан овоо гэх газраар хайхад сураг гараагүй. Манай адуунууд бүгд сартай зуузай тамгатай байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-53 тал/

 

7. Гэрч П.Баярцогтын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Бариашираас 3.295.000 төгрөгийн мах худалдаж авсан байна. Үүн дотор ямар ч байсан 2 адуу болон хэдэн хонь байсан санагдаж байна. Мөнгийг нь би өөрийнхөө 5959003332 тоот хаан банкны данснаас Бариаширийн 5936093058 тоот дансанд 3.295.000 төгрөгийг шилжүүлсэн. Хулгайн адуу гэдгийг би мэдээгүй. Гарал үүслийн бичиг байсан үгүйг санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63 тал/

 

8. Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 2021/ШД-333 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 70-72 тал/

 

9. Яллагдагчаар*******ариаширын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-81-р тал/

 

10. Хохирогч*******рдэнэчулууний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 онд миний хар гүү Батноров сумын 1-р багт байх *******аяржаргалын адуунд дунд байсан юм. Тухайн гүү маань Баяржаргалын адуунд 2018 оны 11 сараас тэдний адуунд байсныг би ч мэдэж байсан. Баяржаргал бас мэдэж байсан. Тухайн адуу маань 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр адуундаа явж байгаад Баяржаргалын адуугаар ороод хар гүүгээ хартал байхгүй байсан. Тэгээд сүүлд нь гэртээ байж байтал А.Энхбаатар ирээд юм ярьж байгаад танай хар гүүг Бариашир нядлаад аваад явсан...тэгээд би дараа нь Баяржаргал руу залгаад чи миний адууг нядлачихсан юм уу гэж асуутал тэгсэн би төлж өгнө гэхээр нь би чи надад унагатай гүү өгөөрэй гэж хэлтэл  за гээд утсаа салгасан...Баяржаргал миний эд хөрөнгөнөөс захиран зарцуулах эрхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-96 тал/

 

11. Гэрч П.Баярцогтийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өөрийнхөө хаан банкны дансны хуулгыг харахад 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Бариашираас 1.680.000 төгрөгийн мах худалдаж авсан байна. Энэ мөнгө нь 1 тооны адууны махны мөнгө байна. Мөнгийг нь би өөрийнхөө 59590033372 тоот данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-109 тал/

 

12. Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 2021/ШД-333 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 116-118 тал/

 

13. Яллагдагчаар *******аяржаргалыг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127-128-р тал/

 

14. Хохирогч*******аянмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Баян-Овоо сумын 2 дугаар баг “Цагаан овооны эрүү” гэх газраас зүүн ташаан дээрээ хагархай онгин тамгатай сартай ногоон үнээ, ягаан алаг шүдлэн эр үхэрээ алдсан...түүнээс  гурав хоногийн дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бүртгэхэд хагархай онгин тамгатай сартай ногоон үнээ, ягаан алаг шүдлэн эр үхэр дутуу байхаар нь тус сумын 2 дугаар баг “Цагаан овооны эрүү” гэх газраар 3 хоног хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 132-133 тал/

 

15. Гэрч П.Баярцогтийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг баз хүргэн Гантулгын махны үйлдвэр дээх мах авч байтал*******ариашир ирээд мах авч байгаа юу үхрийн мах хэдээр авч байгаа вэ гэж асуухаар нь би авч байгаа 7500 төгрөгөөр гэтэл надад махаа өгөхөөр болсон. Тэгээд үхрийн махыг нь хэллэж үзтэл 392 кг болсон. Тухайн үхрийн махны мөнгө нь 2.933.000 төгрөг болоод би Бариаширын 5936093058 гэсэн данс руу шилжүүлсэн...Бариашир тухайн үхрийн махыг борлуулахдаа надад гарал үүслийн бичиг өгөөгүй байна. Би бүртгэл дээрээ үзээд байхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155-156 тал/

 

16. Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШД-330 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 161-163 тал/

 

17. Яллагдагчаар *******аяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Оноох ял  хүнддэж байна. Баянмөнх гэх хүний  2 үхрийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Дахин гэмт  хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 176-р тал/

 

18. Яллагдагчаар*******ариаширын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 178-179-р тал/

 

19. Хохирогч*******аянмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр баг, Баян-Өндөр ар гэх газар эхнэр хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг. Би 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үхрээ хурааж ирээд гэрийнхээ гадаа хураагаад орхисон. Маргааш нь үхрээ бэлчээгээд орой нь хураагаад иртэл манай үхрийн зарим нь голын цаана гарсан байсан. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр голын цаана гарч үхрээ хураагаад бүртгэж үзтэл улаан зүсмийн шүдлэн эр үхэр маань дутуу байсан. Тэрнээс хойш тухайн эр үхрээ  хайгаад олохгүй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195-197 тал/

 

20. Гэрч С.Одонтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн ажил дээрээ байж байтал *******аяржаргал манай ажил дээр ирээд мах авч байгаа юу? үхрийн мах хэдээр авч байгаа вэ гэж асуухаар нь би авч байгаа 6200 төгрөгөөр гэтэл надад махаа өгөхөөр болсон. Тэгээд үхрийн махыг нь хиллэж үзтэл 230 кг болсон. Тухайн үхрийн махны мөнгө нь 1.265.000 төгрөг болоод тухайн үхрийн ширийг нь өгөхөөр нь би Баяржаргалын 5936093356 гэсэн данс руу нийт 1.270.000 төгрөг шилжүүлсэн. ...Баяржаргал тухайн үхрийн махыг борлуулахдаа надад гарал үүслийн бичиг өгөөгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 209-210 тал/

 

21. Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШД-329 дугаартай: “...1 тооны эр үхрийн зах зээлийн үнэлгээг 2020 оны 10 дугаар сарын байдлаар 830.000 төгрөг байх боломжтой..” гэх дүгнэлт /1-р хх-ийн 220-222 тал/

 

22. Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгсэл  миний нэр дээр байдаг. Бараг 5-6 жилийн өмнө зарсан санагдаж байна. Би хүргэн болох Хэрлэнбаатар гэх хүнд 5.800.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлээгүй худалдаж байгаа талаар нотариатаар баталгаажуулаад салсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 236-р тал/, 

 

23. Яллагдагчаар*******ариаширын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 18-р тал/

 

24. Яллагдагчаар *******аяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Оноох ял  хүнддэж байна. Баянмөнх гэх хүний  1 үхрийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Дахин гэмт  хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21-р тал/

 

25. Хохирогч*******аянмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр баг, Баян-Өндөр ар гэх газарт эхнэр хоёр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би өөрийн бор азаргатай нийт 9 тооны адуугаа хурааж ирээд гэрийнхээ гадаа хураагаад орхисон юм. Тэрнээс хойш би андуундаа 11 дүгээр сарын 03-ны өдөр яваад олоогүй. Тэрнээс хойш би ойр орчмоор эрэлд яваад хүн амьтнаас сураглаад сураг гарахгүй байгаа болохоор өргөдөл гаргасан байгаа юм.  Миний алдсан бор азаргатай адуунд шарга гүү, шарга унагатай, хөх буурал гүү, хөх буурал унагатай, шарга үрээ, хээр буурал үрээ, хонгор шүдлэн байдас, саарал охин даага байсан. ...Тэр дундаас шарга гүү, шарга унагатай нь, хөх буурал гүү, хөх буурал унагатай талийгаач Нарантуяагийн саран дэвсгэртэй зуузай тамгатай ташаан толгой руугаа харуулж хэлтгий дарсан байсан. Үлдсэн нь миний тамга болох сартай зуузай тамгатай, буруу талын чих нь онь имтэй байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 33-36 тал/

 

26. Гэрч С.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б.Бариашир болон *******аяржаргал нар надад мал, мах худалдан борлуулж байсан, гэхдээ ямар төрлийн мах хэзээ өгсөн гэдгийг нь би нарийн сайн мэдэхгүй байна. Манай нутгийн хүүхдүүд болохоор надад махаа өгдөг байсан. ...Би энэ дансыг хэзээ нээлгэснээ санахгүй байна. Ямар ч байсан их удаж байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 39-50 тал/ 

 

27. Яллагдагчаар *******аяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Бариаширтай уулзаад хашсан байсан адуунаас 3 тооны адууг нь ажлаад махыг нь ачиж өгөөд гэр рүүгээ харьсан. Дараа нь би Бариашир миний дансанд 1.500.000 төгрөг хийхээр нь би хулгайн адуу гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 77-р тал/

 

28. Яллагдагчаар*******ариаширын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар баг Цагаан овооны эрүү гэх газарт адуундаа явж байхдаа бор азаргатай 9 тооны адуу таархаар нь Баяржаргал ахтай утсаар яриад 9 тооны адуу байна. Нядалж мөнгөтэй болох гэхэд Баяржаргал ах зөвшөөрч туугаад аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би хээр морьтойгоо өөрийнхөө гэр рүү тухан 9 тооны адууг тууж очсон чинь Баяржаргал ах ирээд тухайн 9 тооны адууг ажиллаад 1.500.000 төгрөгийг Баяржаргал ахад өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 80-81-р тал/

 

29. Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШД-327 дугаартай...дүгнэлт /2-р хх-ийн 60-62 тал/

 

30. Хохирогч*******нхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манайх 2018 онд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан овооны эрүү” гэх газарт мал малладаг байсан. 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш манай малыг манай нөхрийн охин болох *******аяртуул харж байсан. Би өөрөө мал дээрээ ирж очоод байж байсан. 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай үхрээс 2 тооны үхэр алдчихаад байна энэ хавиараа хайгаад олохгүй байна гэж хэлж байсан. Тэр өдрөөс хойш би 2 үхрээ хайгаад олохгүй байгаа учир цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байна...” гэх мэдлүүлэг /2-р хх-ийн 93тал/

 

31. *******аяржаргалын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна....хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 123-125 тал/

 

32.*******ариаширын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна....хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 128-129 тал/

 

33. Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 2021/ШД-393 дугаартай: “...2 тооны шүдлэн эр үхрийн зах зээлийн үнэлгээг 2018 оны 10 дугаар сарын байдлаар 1.600.000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 111-113 тал/

 

34. Хохирогч*******рсланбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өөрийнхөө үхрээ хурааж ирээд гэрийнхээ хажууд хураагаад орхисон. Маргааш өдөр нь үхэртээ явж чадаагүй. 05 дугаар сарын 11-ний өдөр үхэртээ яваад үхрээ хурааж ирээд бүртгээд үзтэл манай үхрээс улаан эр бяруу, улаан халзан охин бяруу байхгүй байсан. Тэр өдрөөс хойш ойр орчим болон нутгийн байж болох газраар хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 135-136 тал/

 

35. Гэрч Л.Ариунтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сард манай нөхөр бид хоёр бяруу худалдан авч байсан юм. Тэгэхэд Баянжаргал, Бариашир хоёр ирж улаан халзан охин бяруу, улаан зүсмийн эр бяруу бид хоёрт өгсөн тэрний мөнгө байна, авсан 2 бяруугаа бид хоёр 2020 оны намар мөнгөний хэрэг гараад нядлаад зарсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 158-159 тал/ 

 

36. Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШД-328 дугаартай: “...2 тооны үхрийн зах зээлийн үнэлгээг 2020 оны 05 дугаар сарын байдлаар 1.600.000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 173-176 тал/

 

37. Яллагдагчаар*******ариаширын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 190-р тал/

 

38. Яллагдагчаар *******аяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.*******рсланбаатар гэх хүний 2 тооны үхрийг хулгайлсан  гэдгээ хүлээн зөвшөөрч байна.  Гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, би*******рсланбаатарын хохирлыг төлж гомдолгүй болгосон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 193-р тал/

 

39. Хохирогч*******нхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх 2019 онд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан овооны эрүү” гэх газарт мал малладаг байсан. ...2018  оны 12 сард очтол манай үхэрнээс 2 тооны үхэр алдчихаад байна гэж хэлж байсан. Би тэр өдрөөс хойш 2 тооны үхрээ хайгаад олоогүй. ...хар хүрэн эр бяруу, улаан хүрэн эр бяруу зөв чих урдаасаа ухам имтэй байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 206-207 тал/

 

40. Яллагдагчаар *******аяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 230-231 тал/

 

41.*******ариаширын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна....Би хохирол төлбөрөө барагдуулна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 233-235 тал/

 

42. Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 2021/ШД-393 дугаартай: “...2 тооны үхэрний зах зээлийн үнэлгээг 1.600.000 төгрөг байх боломжтой..” гэх дүгнэлт /2-р хх-ийн 216-218 тал/

 

43. Хохирогч*******нхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх 2019 онд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан овооны эрүү” гэх газарт мал малладаг байсан. ...2019  оны 01 сард очтол манай үхэрнээс 2 тооны бяруу алдчихаад байна гэж хэлж байсан. Би тэр өдрөөс хойш 2 тооны бяруугаа хайгаад олоогүй. ...хар хүрэн эр бяруу, улаан хүрэн эр бяруу зөв чих урдаасаа ухам имтэй байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 250- 3-р хх-ийн 01 тал/

 

44. Яллагдагчаар*******ариаширын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна....Би хийсэн үйлдлээ ухаарч ойлгож байна. Бас гэмшиж байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 23-25 тал/

 

45. Яллагдагчаар *******аяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2139000000362 дугаартай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 28-29 тал/

 

46. Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 2021/ШД-395 дугаартай: “...2 тооны үхэрний зах зээлийн үнэлгээг 1.200.000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /3-р хх-ийн 10-12 тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан “Бусдын малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахай сэдэлтээр илрэн гардаг.  

 

     Шүүгдэгч *******аяржаргал,*******ариашир нар нь бүлэглэн:

Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар баг “Хүн овооны ар” гэх газраас 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр*******нхтуяагийн улаан халзан зүсмийн 2 тооны шүдлэн эр үхрийг хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг “Цагаан овооны эрүү” гэх газраас 2018 оны 12 сард*******нхтуяагийн зөв чих урдаасаа ухам имтэй хүрэн эр шүдлэн, зөв чих урдаасаа ухам имтэй улаан эр шүдлэнг хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн “Цагаан овооны эрүү” гэх газраас 2019 оны 01 сард*******нхтуяагийн зөв чих урдаасаа ухам имтэй хар хүрэн эр бяруу, ижил имтэй улаан хүрэн эр бярууг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар баг “Цагаан овооны эрүү”  гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр*******аянмөнхийн бор азарга, шарга гүү, шарга унага, хөх буурал гүү, хөх буурал унага, шарга үрээ, хээр буурал үрээ, хонгор шүдлэн байдас, саарал охин даагыг өөрийн эзэмшлийн хээр зүсний хязаалан морь ашиглан хулгайлж 5.820.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар баг “Цамхагийн хөндий” гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр*******рсланбаатарын улаан зүсмийн эр бяруу, улаан халзан зүсмийн  охин бярууг 50-68 ДАР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар баг “Хүн овооны ар” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 06-нд*******аянмөнхийн улаан хүрэн зүсмийн 1 тооны шүдлэн эр үхрийг 50-68 ДАР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 830.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг “Цагаан овооны эрүү” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр*******аянмөнхийн хагархай онгин тамгатай сартай ногоон үнээ, ягаан алаг шүдлэн үхрийг 25-35 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машин ашиглан хулгайлж 1.930.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч *******аяржаргал нь ганцаараа:

Хэнтий аймгийн Батноров сумын 1 дүгээр баг “Хөшөөн чулуу” гэх газраас 2020 оны 11 дүгээр сард*******рдэнэчулууны итгэмжлэн хариуцуулсан хар зүсмийн 5 настай гүүг завшиж 935.000 төгрөгний хохирол учруулсан,

Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар баг “Ар булаг” гэх газарт ирсэн*******рсланбаатарын 3 тооны үхрийг 2021 оны 05 дугаар сарын эхээр хулгайлж 3.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч*******ариашир нь ганцаараа:

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр баг “Хэрлэн голын эрэг” гэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 13-16-ны өдрийн хооронд*******атбаатарын сартай зуузай тамгатай хээр гүү, тамгагүй хонгор даагыг морин уналага ашиглан хулгайлж*******атбаатарт 1.335.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь:       

Хохирогч*******рсланбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын сүүлээр 3 тооны үхэрээ алдсан. Манай үхэр тухайн үед Өвөр булаг гэдэг газарт байсан энэ газар нь тухайн үед манай байсан газраас урд зүгт 7-8 орчим км газарт байдаг юм...энэ үед манай хурдан морь унадаг С.Одгэрэл /одоо 13 настай/ усанд орж байхдаа манай алдсан 3 үхрийн 2 үхэр байхыг харсан байсан...тэгээд бид хүүхдийн заасан газарт очоод үхэрт нь очиж үзэхэд Хэрлэн сумын харьяат Мэгзэр гэдэг айлын малд байсан. Малын эзнээс асууж тодруулахад Батноров сумын малчин Наранчимэгийн Баяржаргал гэдэг хүнээс үхэр авах авлагатай байсан тэр авлагадаа авсан гэж бидэнд тайлбарласан. Тэгээд би энэ тухайгаа аав Батсуурьд хэлсэн тэгээд манай аав *******аяржаргалтай уулзсан юмуу утсаар ярьсан юм уу мэдээгүй. Үүнээс хойш нэлээн хэд хоногийн дараа манай алдсан 3 үхрийг ачаад аваад ирсэн байсан...1.Тарлан ухаа халзан үнээ, 2. Мухар ухаа халзан үнээ, 3. Эр ухаа халзан бяруу, 3. Оготор сүүлтэй эрээн гунжин үнээ зэргийг алдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 8-9 тал/

Гэрч Т.Алтансувдийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баяржаргал, Цацрал хоёр бид хоёр Улаанбаатар хотод явж байна бид хоёр луу бярууны мөнгө шилжүүл гэсэн санагдаж байна. Тэгээд би Цацралын 5083063380 гэсэн данс руу 300.000 төгрөгийг бяруу гэсэн утгатай шилжүүлсэн тэр өдрөө бас Баяржаргалын данс руу 1.200.000 төгрөг авсан үлдсэн мөнгийг нь яаж өгснийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-15 тал/

Гэрч А.Мэгзэрдуугийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би урд өмнө Баяржаргалтай ах нь хэдэн бяруу ахаа санаа байна гэж ярьж байсан. Тэгтэл 2020 оны 06 дугаар сард санаж байх гэж санаж байна Баяржаргал надруу залгаад миний хэрэг болоод мөнгө өгөөч гэхээр нь би чамд хэдэн төгрөгийн хэрэг болоод байгаа юм гэтэл дүүд нь 3 бярууны мөнгө хэрэг болоод байна гэхээр нь за за чи манай эхнэр Алтансувд руу залгаад хэлээд авчих гэж хэлсэн...Тэгээд би 2021 оны 05 дугаар сарын эхээр би Баяржаргал руу залгаад ах нь нөгөө үхрүүдээ авмаар байна гэтэл за за би өөрөө аваад очно гэж хэлээд салгасан. Тэр өдрөөс хойш 5,6 хоногийн дараа Баяржаргал над руу өөрөө залгаад ах та нөгөө үхрүүдээ ирээд авчих уу гэхээр нь би за за орой яваад очно гэж хэлээд салгасан. Тэгээд би өөрийн 5909 ХЭҮ улсын дугаартай цэнхэр портер маркийн автомашинаар Баяржаргалын нутаглаж байгаа газар болох Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар баг “Ар булаг” газарт очоод Баяржаргалын гэрт очтол Баяржаргал танд өгөх үхрүүд энэ байна гээд малынхаа хашаанд хашчихсан байхаар нь би Баяржаргалтай хамт тухайн үхрүүдийг өөрийн машин дээр ачаад гэр лүүгээ явсан. Тэрнээс хойш 2,3 сарын дараа манай гэрт*******рсланбаатар ирээд надаас голд байгаа Ухаа халзан үнээ тугалтай, мухар халзан үнээ, улаан эрээн гунж тугалтай, ухаа халзан бяруу, эд нар таны үхрээ гэж асуухаар нь тиймээ би хүнээс авсан гэж хэлтэл та хэнээс авсан юм гэхээр нь би Баяржаргал гэх хүнээс авсан гэж хэлтэл энэ үхрүүд манай хулгайд алдсэн үхрүүд байна гэж хэлэхээр нь би хэний үхрийг сайн мэдэхгүй байна чи Баяржаргалтай очиж уулз гэж хэлээд явуулсан. Тэгээд би Баяржаргал руу чиний надад өгсөн үхрүүдийг чинь*******рсланбаатар миний үхэр гээд ирж байна юу болоод байгаа юм бэ гэж асуутал дүү нь андуурчихлаа уучлаарай би Арсланбаатартай өөрөө учраа олно гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд хойш нэлээн хэд хонгийн дараа Баяржаргал улаан халзан гунж, мухар халзан гунж, хүрэн халзан гунж, ухаа халзан гунж нийт 3 тооны үхэр ачаад манай гэрт ирээд та энэ үхрүүдийг ав нөгөө үхрүүдийг чинь би эзэнд нь буцааж өгнө урд өмнө өгсөн 3 үхрээ 2 тугалтайн ачаад аваад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-21 тал/

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШД-331 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 27-29 тал/

Яллагдагчаар *******аяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Оноох ял  хүнддэж байна.*******рсланбаатар гэх хүний 3 тооны үхрийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Дахин гэмт  хэрэг үйлдэхгүй, би*******рсланбаатарт буцаан 3 үхрийг нь өгч хохирол гомдолгүй болгосон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-30-р тал/

Хохирогч*******атбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...Тэгээд хэд хоног малаа бүртгэхгүй хэд хоноод 16-ны өдөр бүртгэхэд сартай зуузай тамгатай хээр гүү, тамгагүй хонгор даага хоёр алга байхаар нь тэрнээс хойш тус сумын 2 дугаар багийн нутаг талын хөндлөн, цагаан овоо гэх газраар хайхад сураг гараагүй. Манай адуунууд бүгд сартай зуузай тамгатай байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-53 тал/

Гэрч П.Баярцогтын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Бариашираас 3.295.000 төгрөгийн мах худалдаж авсан байна. Үүн дотор ямар ч байсан 2 адуу болон хэдэн хонь байсан санагдаж байна. Мөнгийг нь би өөрийнхөө 5959003332 тоот хаан банкны данснаас Бариаширийн 5936093058 тоот дансанд 3.295.000 төгрөгийг шилжүүлсэн. Хулгайн адуу гэдгийг би мэдээгүй. Гарал үүслийн бичиг байсан үгүйг санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63 тал/

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 2021/ШД-333 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 70-72 тал/

Яллагдагчаар*******ариаширын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-81-р тал/

Хохирогч*******рдэнэчулууний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 онд миний хар гүү Батноров сумын 1-р багт байх *******аяржаргалын адуунд дунд байсан юм. Тухайн гүү маань Баяржаргалын адуунд 2018 оны 11 сараас тэдний адуунд байсныг би ч мэдэж байсан. Баяржаргал бас мэдэж байсан. Тухайн адуу маань 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр адуундаа явж байгаад Баяржаргалын адуугаар ороод хар гүүгээ хартал байхгүй байсан. Тэгээд сүүлд нь гэртээ байж байтал А.Энхбаатар ирээд юм ярьж байгаад танай хар гүүг Бариашир нядлаад аваад явсан...тэгээд би дараа нь Баяржаргал руу залгаад чи миний адууг нядлачихсан юм уу гэж асуутал тэгсэн би төлж өгнө гэхээр нь би чи надад унагатай гүү өгөөрэй гэж хэлтэл  за гээд утсаа салгасан...Баяржаргал миний эд хөрөнгөнөөс захиран зарцуулах эрхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-96 тал/

Гэрч П.Баярцогтийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өөрийнхөө хаан банкны дансны хуулгыг харахад 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Бариашираас 1.680.000 төгрөгийн мах худалдаж авсан байна. Энэ мөнгө нь 1 тооны адууны махны мөнгө байна. Мөнгийг нь би өөрийнхөө 59590033372 тоот данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-109 тал/

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 2021/ШД-333 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 116-118 тал/

Яллагдагчаар *******аяржаргалыг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127-128-р тал/

Хохирогч*******аянмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Баян-Овоо сумын 2 дугаар баг “Цагаан овооны эрүү” гэх газраас зүүн ташаан дээрээ хагархай онгин тамгатай сартай ногоон үнээ, ягаан алаг шүдлэн эр үхэрээ алдсан...түүнээс  гурав хоногийн дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бүртгэхэд хагархай онгин тамгатай сартай ногоон үнээ, ягаан алаг шүдлэн эр үхэр дутуу байхаар нь тус сумын 2 дугаар баг “Цагаан овооны эрүү” гэх газраар 3 хоног хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 132-133 тал/

Гэрч П.Баярцогтийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг баз хүргэн Гантулгын махны үйлдвэр дээх мах авч байтал*******ариашир ирээд мах авч байгаа юу үхрийн мах хэдээр авч байгаа вэ гэж асуухаар нь би авч байгаа 7500 төгрөгөөр гэтэл надад махаа өгөхөөр болсон. Тэгээд үхрийн махыг нь хэллэж үзтэл 392 кг болсон. Тухайн үхрийн махны мөнгө нь 2.933.000 төгрөг болоод би Бариаширын 5936093058 гэсэн данс руу шилжүүлсэн...Бариашир тухайн үхрийн махыг борлуулахдаа надад гарал үүслийн бичиг өгөөгүй байна. Би бүртгэл дээрээ үзээд байхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155-156 тал/

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШД-330 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 161-163 тал/

Яллагдагчаар *******аяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Оноох ял  хүнддэж байна. Баянмөнх гэх хүний  2 үхрийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Дахин гэмт  хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 176-р тал/

Яллагдагчаар*******ариаширын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 178-179-р тал/

Хохирогч*******аянмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр баг, Баян-Өндөр ар гэх газар эхнэр хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг. Би 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үхрээ хурааж ирээд гэрийнхээ гадаа хураагаад орхисон. Маргааш нь үхрээ бэлчээгээд орой нь хураагаад иртэл манай үхрийн зарим нь голын цаана гарсан байсан. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр голын цаана гарч үхрээ хураагаад бүртгэж үзтэл улаан зүсмийн шүдлэн эр үхэр маань дутуу байсан. Тэрнээс хойш тухайн эр үхрээ  хайгаад олохгүй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195-197 тал/

Гэрч С.Одонтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн ажил дээрээ байж байтал *******аяржаргал манай ажил дээр ирээд мах авч байгаа юу? үхрийн мах хэдээр авч байгаа вэ гэж асуухаар нь би авч байгаа 6200 төгрөгөөр гэтэл надад махаа өгөхөөр болсон. Тэгээд үхрийн махыг нь хиллэж үзтэл 230 кг болсон. Тухайн үхрийн махны мөнгө нь 1.265.000 төгрөг болоод тухайн үхрийн ширийг нь өгөхөөр нь би Баяржаргалын 5936093356 гэсэн данс руу нийт 1.270.000 төгрөг шилжүүлсэн. ...Баяржаргал тухайн үхрийн махыг борлуулахдаа надад гарал үүслийн бичиг өгөөгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 209-210 тал/

 Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШД-329 дугаартай: “...1 тооны эр үхрийн зах зээлийн үнэлгээг 2020 оны 10 дугаар сарын байдлаар 830.000 төгрөг байх боломжтой..” гэх дүгнэлт /1-р хх-ийн 220-222 тал/

Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгсэл  миний нэр дээр байдаг. Бараг 5-6 жилийн өмнө зарсан санагдаж байна. Би хүргэн болох Хэрлэнбаатар гэх хүнд 5.800.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлээгүй худалдаж байгаа талаар нотариатаар баталгаажуулаад салсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 236-р тал/, 

Яллагдагчаар*******ариаширын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 18-р тал/

Яллагдагчаар *******аяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Оноох ял  хүнддэж байна. Баянмөнх гэх хүний  1 үхрийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Дахин гэмт  хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21-р тал/

Хохирогч*******аянмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр баг, Баян-Өндөр ар гэх газарт эхнэр хоёр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би өөрийн бор азаргатай нийт 9 тооны адуугаа хурааж ирээд гэрийнхээ гадаа хураагаад орхисон юм. Тэрнээс хойш би андуундаа 11 дүгээр сарын 03-ны өдөр яваад олоогүй. Тэрнээс хойш би ойр орчмоор эрэлд яваад хүн амьтнаас сураглаад сураг гарахгүй байгаа болохоор өргөдөл гаргасан байгаа юм.  Миний алдсан бор азаргатай адуунд шарга гүү, шарга унагатай, хөх буурал гүү, хөх буурал унагатай, шарга үрээ, хээр буурал үрээ, хонгор шүдлэн байдас, саарал охин даага байсан. ...Тэр дундаас шарга гүү, шарга унагатай нь, хөх буурал гүү, хөх буурал унагатай талийгаач Нарантуяагийн саран дэвсгэртэй зуузай тамгатай ташаан толгой руугаа харуулж хэлтгий дарсан байсан. Үлдсэн нь миний тамга болох сартай зуузай тамгатай, буруу талын чих нь онь имтэй байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 33-36 тал/

Гэрч С.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б.Бариашир болон *******аяржаргал нар надад мал, мах худалдан борлуулж байсан, гэхдээ ямар төрлийн мах хэзээ өгсөн гэдгийг нь би нарийн сайн мэдэхгүй байна. Манай нутгийн хүүхдүүд болохоор надад махаа өгдөг байсан. ...Би энэ дансыг хэзээ нээлгэснээ санахгүй байна. Ямар ч байсан их удаж байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 39-50 тал/ 

 Яллагдагчаар *******аяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Бариаширтай уулзаад хашсан байсан адуунаас 3 тооны адууг нь ажлаад махыг нь ачиж өгөөд гэр рүүгээ харьсан. Дараа нь би Бариашир миний дансанд 1.500.000 төгрөг хийхээр нь би хулгайн адуу гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 77-р тал/

Яллагдагчаар*******ариаширын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар баг Цагаан овооны эрүү гэх газарт адуундаа явж байхдаа бор азаргатай 9 тооны адуу таархаар нь Баяржаргал ахтай утсаар яриад 9 тооны адуу байна. Нядалж мөнгөтэй болох гэхэд Баяржаргал ах зөвшөөрч туугаад аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би хээр морьтойгоо өөрийнхөө гэр рүү тухан 9 тооны адууг тууж очсон чинь Баяржаргал ах ирээд тухайн 9 тооны адууг ажиллаад 1.500.000 төгрөгийг Баяржаргал ахад өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 80-81-р тал/

Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШД-327 дугаартай...дүгнэлт /2-р хх-ийн 60-62 тал/

Хохирогч*******нхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манайх 2018 онд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан овооны эрүү” гэх газарт мал малладаг байсан. 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш манай малыг манай нөхрийн охин болох *******аяртуул харж байсан. Би өөрөө мал дээрээ ирж очоод байж байсан. 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай үхрээс 2 тооны үхэр алдчихаад байна энэ хавиараа хайгаад олохгүй байна гэж хэлж байсан. Тэр өдрөөс хойш би 2 үхрээ хайгаад олохгүй байгаа учир цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байна...” гэх мэдлүүлэг /2-р хх-ийн 93-93 тал/

*******аяржаргалын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна....хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 123-125 тал/

Б.Бариаширын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна....хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 128-129 тал/

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 2021/ШД-393 дугаартай: “...2 тооны шүдлэн эр үхрийн зах зээлийн үнэлгээг 2018 оны 10 дугаар сарын байдлаар 1.600.000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 111-113 тал/

Хохирогч*******рсланбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өөрийнхөө үхрээ хурааж ирээд гэрийнхээ хажууд хураагаад орхисон. Маргааш өдөр нь үхэртээ явж чадаагүй. 05 дугаар сарын 11-ний өдөр үхэртээ яваад үхрээ хурааж ирээд бүртгээд үзтэл манай үхрээс улаан эр бяруу, улаан халзан охин бяруу байхгүй байсан. Тэр өдрөөс хойш ойр орчим болон нутгийн байж болох газраар хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 135-136 тал/

Гэрч Л.Ариунтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сард манай нөхөр бид хоёр бяруу худалдан авч байсан юм. Тэгэхэд Баянжаргал, Бариашир хоёр ирж улаан халзан охин бяруу, улаан зүсмийн эр бяруу бид хоёрт өгсөн тэрний мөнгө байна, авсан 2 бяруугаа бид хоёр 2020 оны намар мөнгөний хэрэг гараад нядлаад зарсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 158-159 тал/ 

 Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШД-328 дугаартай: “...2 тооны үхрийн зах зээлийн үнэлгээг 2020 оны 05 дугаар сарын байдлаар 1.600.000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 173-176 тал/

Яллагдагчаар*******ариаширын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 190-р тал/

Яллагдагчаар *******аяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.*******рсланбаатар гэх хүний 2 тооны үхрийг хулгайлсан  гэдгээ хүлээн зөвшөөрч байна.  Гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, би*******рсланбаатарын хохирлыг төлж гомдолгүй болгосон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 193-р тал/

Хохирогч*******нхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх 2019 онд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан овооны эрүү” гэх газарт мал малладаг байсан. ...2018  оны 12 сард очтол манай үхэрнээс 2 тооны үхэр алдчихаад байна гэж хэлж байсан. Би тэр өдрөөс хойш 2 тооны үхрээ хайгаад олоогүй. ...хар хүрэн эр бяруу, улаан хүрэн эр бяруу зөв чих урдаасаа ухам имтэй байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 206-207 тал/

Яллагдагчаар *******аяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 230-231 тал/

Б.Бариаширын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна....Би хохирол төлбөрөө барагдуулна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 233-235 тал/

Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 2021/ШД-393 дугаартай: “...2 тооны үхэрний зах зээлийн үнэлгээг 1.600.000 төгрөг байх боломжтой..” гэх дүгнэлт /2-р хх-ийн 216-218 тал/

Хохирогч*******нхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх 2019 онд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан овооны эрүү” гэх газарт мал малладаг байсан. ...2019  оны 01 сард очтол манай үхэрнээс 2 тооны бяруу алдчихаад байна гэж хэлж байсан. Би тэр өдрөөс хойш 2 тооны бяруугаа хайгаад олоогүй. ...хар хүрэн эр бяруу, улаан хүрэн эр бяруу зөв чих урдаасаа ухам имтэй байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 250- 3-р хх-ийн 01 тал/

Яллагдагчаар*******ариаширын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна....Би хийсэн үйлдлээ ухаарч ойлгож байна. Бас гэмшиж байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 23-25 тал/

Яллагдагчаар *******аяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2139000000362 дугаартай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 28-29 тал/

 Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 2021/ШД-395 дугаартай: “...2 тооны үхэрний зах зээлийн үнэлгээг 1.200.000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /3-р хх-ийн 10-12 тал/  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нарын бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан, мөн шүүгдэгч *******аяржаргалын бусдын итгэмжлэн хариуцуулсан гүүг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргүүд байна.

Иймд шүүгдэгч *******аяржаргал,*******ариашир нарыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдааны явцад талууд гэм буруугийн талаар доорх дүгнэлтийг гаргав:

Улсын яллагч: Шүүгдэгч *******аяржаргал нь Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багийн нутаг “Ар булаг” гэх газарт байх өөрийн гэрийнхээ гадуур ирсэн*******рсланбаатарын эзэмшлийн үхэр сүргээс 4 буюу олон тооны үхэрийг 2021 оны 05 дугаар сарын эхээр ганцаараа хулгайлж*******рсланбаатарт 3.850.000 төгрөгний хохирол учруулсан, Мөн Хэнтий аймгийн Батноров сумын 1 дүгээр багийн нутаг “Хөшөөн чулууны хойно” гэх газраас 2020 оны 11 дүгээр сард*******рдэнэчулууны итгэмжлэн хариуцуулсан хар зүсмийн 5 настай гүүг*******ариаширд миний эзэмшлийн адуу гэж худалаа хэлж завшиж бусдад 935.000 төгрөгний хохирол учруулсан, Мөн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан овооны эрүү” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр*******аянмөнхийн эзэмшлийн үхэр сүргээс хагархай онгин тамгатай сартай ногоон үнээ, ягаан алаг шүдлэн насны 2 тооны буюу олон тооны малыг*******ариаширтай бүлэглэж, 25-45 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машин механизм ашиглан хулгайлж*******аянмөхөд 1.940.000 төгрөгний хохирол учруулсан, Мөн Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багийн нутаг “Хүн овооны ар” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр*******ариаширтэй бүлэглэн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн харьяат малчин*******аянмөнхийн эзэмшлийн үхэр сүргээс улаан хүрэн зүсмийн 1 тооны шүдлэн эр үхрийг машин механизм буюу 50-68 ДАР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж*******аянмөнхөд 840.000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багийн нутаг “Цагаан овооны эрүү”  гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр*******ариаширтэй бүлэглэн*******аянмөнхийн эзэмшлийн бор азаргатай 9 буюу олон тооны шарга гүү, шарга унага, хөх буурал гүү, хөх буурал унага, шарга үрээ, хээр буурал үрээ, хонгор шүдлэн байдас, саарал охин даагыг өөрийн эзэмшлийн хээр зүсний хязаалан морь ашиглан хулгайлж*******аянмөнхөд 5.820.000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багийн нутаг “Хүн овооны ар” гэх газраас 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр*******ариаширтэй бүлэглэн*******нхтуяагийн эзэмшлийн үхэр сүргээс улаан халзан зүсмийн 2 тооны шүдлэн эр үхрийг хулгайлж*******нхтуяад 1.600.000 төгрөгний хохирол учруулсан, Мөн Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багийн нутаг “Цамхагийн хөндий” гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр*******ариаширтэй бүлэглэн тус багийн харьяат малчин*******рсланбаатарын эзэмшлийн үхэр сүргээс улаан зүсмийн эр бяруу, улаан халзан зүсмийн  охин бяруу буюу 2 тооны бод малыг машин механизм буюу 50-68 ДАР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж*******рсланбаатарт 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг “Цагаан овооны эрүү” гэх газраас 2018 оны 12 сард*******ариаширтэй бүлэглэн*******нхтуяагийн эзэмшлийн 2 тооны зөв чих урдаасаа ухам имтэй хүрэн эр шүдлэн, зөв чих урдаасаа ухам имтэй улаан эр шүдлэн буюу олон тооны бод мал болох үхрүүдийг хулгайлж*******нхтуяад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг “Цагаан овооны эрүү” гэх газраас 2019 оны 01 сард*******ариаширтэй бүлэглэн*******нхтуяагийн эзэмшлийн 2 тооны зөв чих урдаасаа ухам имтэй хар хүрэн эр бяруу, зөв чих урдаасаа ухам имтэй улаан хүрэн эр бяруу буюу олон тооны бод мал болох үхэрнүүдийг хулгайлж*******нхтуяад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар, Хэнтий аймгийн Батноров сумын 1 дүгээр багийн нутаг “Хөшөөн чулуу” гэх газраас 2020 оны 11 дүгээр сард*******рдэнэчулууны итгэмжлэн хариуцуулсан 1 тооны адууг завшиж бусдад 935.000 /есөн зуун гучин таван мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах саналтай байна. Яллагдагч*******ариашир нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Хэрлэн голын эрэг” гэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд*******атбаатарын эзэмшлийн адуун сүргээс сартай зуузай тамгатай хээр гүү, тамгагүй хонгор даага 2 насны нийт 2 буюу олон тооны малыг морин уналга ашиглан хулгайлж*******атбаатарт 1.435.000 төгрөгийн хохирол, мөн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан овооны эрүү” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр*******аянмөнхийн эзэмшлийн үхэр сүргээс хагархай онгин тамгатай сартай ногоон үнээ, ягаан алаг шүдлэн насны 2 тооны буюу олон тооны малыг*******ариаширтай бүлэглэж, 25-45 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машин механизм ашиглан хулгайлж*******аянмөнхөд 1.940.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багийн нутаг “Хүн овооны ар” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр *******аяржаргалтай бүлэглэн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн харьяат малчин*******аянмөнхийн эзэмшлийн үхэр сүргээс улаан хүрэн зүсмийн 1 тооны шүдлэн эр үхрийг машин механизм буюу 50-68 ДАР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж*******аянмөнхөд 840.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багийн нутаг “Цагаан овооны эрүү”  гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр *******аяржаргалтай бүлэглэн*******аянмөнхийн эзэмшлийн бор азаргатай 9 буюу олон тооны шарга гүү, шарга унага, хөх буурал гүү, хөх буурал унага, шарга үрээ, хээр буурал үрээ, хонгор шүдлэн байдас, саарал охин даагыг өөрийн эзэмшлийн хээр зүсний хязаалан морь ашиглан хулгайлж*******аянмөнхөд 5.820.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багийн нутаг “Хүн овооны ар” гэх газраас 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр*******ариаширтай бүлэглэн*******нхтуяагийн эзэмшлийн үхэр сүргээс улаан халзан зүсмийн 2 тооны шүдлэн эр үхрийг хулгайлж*******нхтуяад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багийн нутаг “Цамхгийн хөндий” гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр *******аяржаргалтай бүлэглэн тус багийн харьяат малчин*******рсланбаатарын эзэмшлийн үхэр сүргээс улаан зүсмийн эр бяруу, улаан халзан зүсмийн  охин бяруу буюу 2 тооны бод малыг машин механизм буюу 50-68 ДАР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж*******рсланбаатарт 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг “Цагаан овооны эрүү” гэх газраас 2018 оны 12 сард *******аяржаргалтай бүлэглэн*******нхтуяагийн эзэмшлийн 2 тооны зөв чих урдаасаа ухам имтэй хүрэн эр шүдлэн, зөв чих урдаасаа ухам имтэй улаан эр шүдлэн буюу олон тооны бод мал болох үхрүүдийг хулгайлж*******нхтуяад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,мөн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг “Цагаан овооны эрүү” гэх газраас 2019 оны 01 сард *******аяржаргалтай бүлэглэн*******нхтуяагийн эзэмшлийн 2 тооны зөв чих урдаасаа ухам имтэй хар хүрэн эр бяруу, зөв чих урдаасаа ухам имтэй улаан хүрэн эр бяруу буюу олон тооны бод мал болох үхрүүдийг хулгайлж*******нхтуяад 1.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах саналтай байна. Яллагдагч *******аяржаргал,*******ариашир нар нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулж хохирогч нар нь хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа бичгээр хүсэлтээ өгч нотариатаар баталгаажуулж хэрэгт хавсаргасан байх тул яллагдагч *******аяржаргал,*******ариашир нарыг бусдад төлөх төлбөргүй гэж тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл: Миний үйлчлүүлэгч хохирогч нарын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон ба өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Хохирлын хувьд хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан. Энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Тийм учраас   миний үйлчлүүлэгч*******ариаширыг хохирол төлбөргүй гэж тооцож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр: Өмгөөлөгч С.Нарангэрэлтэй санал нэг байна гэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар талууд маргаагүй ба шүүгдэгч *******аяржаргал,*******ариашир нар нь үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн мэдүүлсэн, тэдний гэмт хэрэг үйлдсэн байдал нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэсэн болно.

 Харин Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс шүүгдэгч *******аяржаргал,*******ариашир нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл ангид заасан хэд хэдэн гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд тухайн зүйлийн аль хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилж ял шийтгэлийг халдаах нь зүйтэй гэж дүгнэж байгаа тул зүйлчлэлийг хөнгөрүүлж /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хасаж/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 болгож өөрчлөх, мөн яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт шүүгдэгч*******ариаширыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тухайн дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгтэй тохирохгүй, шүүгдэгч*******ариашир завших гэмт хэргийг үйлдсэн гэх байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул уг хэргийг  /үйлдэл холбогдлыг/ хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч*******нхтуяад 4.400.000 төгрөгийн,*******рсланбаатарт 5.450.000 төгрөгийн,*******аянмөнхөд 8.600.000 төгрөгийн,*******атбаатарт 1.435.000 төгрөгийн,*******рдэнэчулуунд 935.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд уг хохиролыг төлсөн баримтуудыг /3-р хх-ийн 108-120-р тал/ хэрэгт хавсаргасан, мөн хохирогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...хохирлоо төлсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй “ гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ.

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар талуудын гаргасан дүгнэлт:

Улсын яллагч: Шүүгдэгч *******аяржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар нэмж нэгтгэх, Энэ хэрэгт шүүгдэгч *******аяржаргал нь цагдан хоригдсон хоноггүй. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. *******аяржаргалын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 50-68 ДАР улсын дугаартай хөх өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байна. Энэ битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын орлого болгох, *******аяржаргалын үйлдсэн гэмт үйлдэл нь 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдрөөс өмнө үйлдэлдсэн байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар тус ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих саналтай байна. Шүүгдэгч*******ариаширыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч*******ариашир нь 2021 онд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан  боловч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг заагаагүй. Өршөөл үзүүлэх хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй гэсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэлтэй байна. Шүүгдэгч*******ариаширын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 25-45 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн портер маркийн  тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авч улсын орлого болгуулах саналтай байна. Энэ хэрэгт шүүгдэгч*******ариашир нь цагдан хоригдсон хоноггүй. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.*******ариаширын холбогдох гэмт үйлдэл нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл: Миний үйлчлүүлэгчид гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээгээд 2019, 2020 онд үйлдсэн бүх хэргээ мэдүүлж мөрдөн байцаалын шатанд хохирол төлбөрөө төлсөн. Хохирогч нарыг ямар нэгэн гомдол саналгүй болгосон байгаа. Тиймээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар тухайн хүний төлбөр төлсөн баримт болон хувийн байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар заасан байдаг.*******ариаширын хувьд бүлэглэн 6 удаагийн үйлдэлтэй, ганцаараа 1 удаагийн үйлдэлтэй, нийт 7 удаагийн үйлдлээр гэм буруугийн асуудал тогтоогдсон байгаа. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээсэн, хохирол төлсөн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж өгөөч.*******ариаширын дээрх үйлдлүүд нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн учраас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар  2 жилийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр: *******аяржаргалын эрх ашгийг хамгаалж оролцож байгаа. Миний үйлчлүүлэгч бүх хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан. Гэм буруу дээр ямар нэгэн маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчийн гаргасан санал дээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт дээр 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал миний үйлчлүүлэгчид гаргасан. Энэ зүйл хэсгээр 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Монгол улсын Өршөөл зүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү. Тээврийн хэрэгсэлийг нь улсын орлого болгоход ямар нэгэн саналгүй гэв.

Шүүхээс шүүгдэгч *******аяржаргал,*******ариашир нар нь эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал зэргийг харгалзан  ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан... Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан ...бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж заасан тул шүүгдэгч *******аяржаргал,*******ариашир нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  3 жилийн хорих ялуудыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, ял эдлэх хугацаанд  тэдний оршин сууж байгаа Хэнтий аймгийн Батноров сумын төвөөс гарч явахгүй  байх үүрэг тус тус хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...” гэж заасан тул шүүгдэгч *******аяржаргал,*******ариашир нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, морины үнэ болох нийт 13.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хуваан  гаргуулж улсын төсөвт шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болмогц 50-68 ДАР улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн тогтоолыг  хүчингүй болгож, 25-45 ХЭҮ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн тогтоолыг  хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6 

36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.13 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс шүүгдэгч *******аяржаргал,*******ариашир нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4,   17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 болгож хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ариаширт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Хатьган овогт Наранчимэгийн Баяржаргал, Тангад овогт Батхадын Бариашир нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж машин механизм ашиглан хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Хатьган овогт Наранчимэгийн Баяржаргалыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******аяржаргалыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч*******ариаширыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аяржаргалыг  6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус  шийтгэсүгэй.

5. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аяржаргал,*******ариашир нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  3 жилийн хорих ялуудыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аяржаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нийт эдлэх ялын хэмжээг 3 жил 6 сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч *******аяржаргалд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч*******ариаширт  оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд  Хэнтий аймгийн Батноров сумын төвөөс гарч явахгүй  байх үүрэг хүлээлгэсүгэй.   

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аяржаргал,*******ариашир  нар нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг *******аяржаргал,*******ариашир нарт  анхааруулсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аяржаргал,*******ариашир нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, морины үнэ болох 13.500.000 төгрөгийг хувааж, шүүгдэгч *******аяржаргалаас 7.250.000 төгрөг, шүүгдэгч*******ариашираас 7.250.000 төгрөгийг тус тус  гаргуулж улсын төсөвт шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болмогц 50-68 ДАР улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн тогтоолыг  хүчингүй болгож, 25-45 ХЭҮ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн тогтоолыг  хэвээр үлдээсүгэй.

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.  

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******аяржаргал,*******ариашир нарт  авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                   Д.ГАНЗОРИГ