Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
Хэргийн индекс | 180/2022/0020/Э |
Дугаар | 2021/ШЦТ/36 |
Огноо | 2022-02-14 |
Зүйл хэсэг | 11.1.2.5., |
Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0020/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч М.Энхмандах, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Урантуяа
Иргэдийн төлөөлөгч Г.Хүдэрбаатар
Улсын яллагч Т.Баярмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл, Л.Наранчимэг
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох 2139000000205 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар баг Баянгол гэх газар оршин суух, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Б. овогт Б. Б /РД:ЖЯ86032294/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах унааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Биндэр сум, 5 дугаар баг, Худалдааны 2-301 тоотод байрлах М.Б гэрт түүнтэй “виза карт хулгай хийлээ...” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, улмаар шалан дээр толгойн баруун хажуу хэсгээр унаж биед нь гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун дунд хонхор, арын хонхор хэсэг дэх шугаман хугарал, баруун чамархай хэсэг дэх хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлөг, суурийн хэсгийн нэлэнхүйд хамарсан хатуу хальс доорх цусан хураа, их тархины баруун, зүүн духны дэлбэнгийн урд хэсэг, суурийн хэсгийн эд дэх цусан хураа, эдийн няцрал, баруун чамархайн дэлбэнгийн эд дэх няцрал, бага тархины эдийн гүнд цусан хураа, няцрал толгойн хуйх нь доорх цус хуралт, баруун чамархайн булчин дахь цус хуралт бүхий гэмтлүүдийг үүсгэн, хүнд хохирол санаатай учруулж, энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Б нас барсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ХХ-ийн 10-15, 16-20-р хуудас/
2. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.С “...би талийгаач нөхөр Болдбаатартай утсаар холбогдож эм тангаа цагт нь ууж байхыг байнга хэлдэг байсан. Сүүлийн 4-5 хоног талийгаачийн утас холбогдохгүй болсон. Намайг хөдөө байсан болохоор архи их уусан байх...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 31-34 дүгээр хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сувдаагийн “...би гомдолтой байгаа, нэхэмжлэх зүйлээ баримтаар гарган өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 04-05-р хуудас/
3. Гэрч Э.Алтансувдын өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг буурлын хорооны 2-210 тоотод байх гэртээ байхад ойролцоогоор 20 цагийн үед миний нагац эгч болох Буянтогтох над руу утсаар яриад Болдоо гэртээ хэвтэж байна гэнээ, татаад уначихсан юм шиг байна. Чи яаралтай түргэн дуудчих би Болдоогийн гэрт нь очих гээд явж байна гэж хэлсэн... Болдоогийн гэр лүү шууд орохгүй эмч ирэхийг хүлээсэн бөгөөд хүлээж байх зуураа бид гурав байшингийнх нь цонхоор Болдоог харахад 1 давхартаа газарт хивсэн дээрээ огт хөдөлгөөнгүй, нэг л эвгүй гулдайчхаад хэвтсэн байдалтай байгаад байсан. Тэгээд байж байхад сумын эмч маань ирээд бид хэдтэй уулзчихаад байшин руу орж Болдоогийн биеийг үзчихээд удалгүй гарч ирснээ нас барчихсан байна аа, нас бараад нэлээн удчихсан байна гэж л хэлсэн ...Талийгаач 3-4 жилийн өмнө толгойндоо гэмтэл авснаасаа хойш унаж татаад байдаг болчихсон бөгөөд байнгын л толгой, тархи нь өвдөөд байна гээд эм уугаад яваад байдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 37-38-р хуудас/
4. Гэрч Г.Баярцэцэгийн өгсөн: “...би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг худалдааны хороонд байх гэртээ байж байхад ойролцоогоор 20 цагийн үед манай аав Гантөмөр нь гадуур явж байгаад гэрт орж ирэхдээ надад хандан би монтёр Болдоогийн гэр лүү ороход Болдоо нэг л сонин гэртээ хэвтэж байна аа, нас барчихсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед манай дэлгүүр дотор явж байсан Болдоо ахын эхнэрийнх нь талын хамаатан болох Буянтогтох эгч рүү утсаар залгаж яриад Буянтогтох эгчид хандан Болдоо ах гэртээ сонин байдалтай хэвтэж байна гэнээ, нас барчихсан юм шиг байна гэнээ гэж хэлсэн, тэгээд Буянтогтох эгч бид хоёр уулзалдаад хамтдаа Болдоо ахын гэрт нь очоод байшингийнх нь цонхоор харахад Болдоо ах том өрөөнийхөө шалан дээрх хивсэн дээр гэдэс нь хөдлөхгүй байдалтай хэвтэж байсан. Тэгээд байж байхад Алтансувд эгч цаанаас ирж байгаа харагдахаар нь Буянтогтох эгч бид хоёр Алтансувд эгчийг машинтайгаа очиж аваад бид гурав буцаад Болдоо ахын гэрт нь ирсэн. Тэгээд бид гурав байшингийнх нь цонхоор Болдоо ахыг харж ажиглаад байж байхад сумын эмч хүрээд ирсэн, тэгээд сумын эмч Болдоо ахын байшин руу нь ороод Болдоо ахын биеийг нь үзэж гарч ирэнгүүтээ Болдоо ахыг нас барчихсан байна, нас бараад нэлээн удсан юм шиг байна гэх утгатай зүйлийг хэлсэн, тэгээд л эмч сумын цагдаа руу утсаар яриад энэ талаар хэлж ярьж мэдэгдсэн... Би талийгаачтай хамгийн сүүлд 2021 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн өглөө ойролцоогоор 10 цагийн үед манай хашаан доторх худгаас ус авахаар ирэхэд нь уулзсан...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 41-42-р хуудас/
5. Гэрч Г.Баттогтохын өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 09-10 цагийн үед ...намайг манай Биндэр сумын монтёр Болдоо гэх хүн дуудсан... бид хоёрыг Хаан банкны урд талд явж байхад Чойжилын Болдбаатар дуудаад бид гурав ...Ононбаагийн ...гэрт очиход Ононбаа гэртээ Нямбуу, Ган-Од нарын хамт гурвуулаа архи пиво уугаад байж байсан бөгөөд архи нь бараг дуусчихсан, том пиво нь талаараа байж байсан. Тэгээд монтёр Болдоо, Чойжилын Болдбаатар бид гурав Ононбаа, Нямбуу, Ган-Од нарын пивыг нь хувааж уугаад пиво нь дуусангуут монтёр Болдоо, Чойжилын Болдбаатар бид гурав Ононбаагийн гэрээс гарч явцгаасан, ...тэрнээс хойш би ахиж монтёр Болдоотой огт уулзаагүй, Ер нь монтёр Болдоо хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 45-46 дугаар хуудас/
6. Гэрч Ж.Алтанцэцэгийн өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр намайг сум дундын эмнэлэг дээрээ жижүүртэй байх үед 20 цаг 30 минутын орчимд монтёр Болдоо гэх хүн гэртээ нас барчихсан юм шиг байна гэнээ гэсэн дуудлага ирсэн. Тэгээд би уг дуудлагыг нь хүлээн аваад 20 цаг 35 минутад дуудлагынхаа айл дээр очиход уг газарт манай Биндэр сумын засаг даргын тамгын газрын орлогч дарга Алтансувд нөхрийн хамт, манай Биндэр сумын Буянтогтох, Баярцэцэг, Баярцэцэгийн нөхөр нар нь Болдоо гэх хүний цонхоор нь харсан байдалтай байж байсан, тэгээд уг хүмүүс надад хандан Болдоо нэг л эвгүй байна аа. Бид хэд айгаад орж чадахгүй байна, чи нэг ороод үзээдэх гэж хэлсэн. Тэгээд би сумын орлогч даргын нөхрийн хамт Болдоо гэх хүний байшин луу нь ороход уг Болдоо гэх хүн байшингийнхаа 1 давхрын том өрөө нь бололтой их л том өрөөний ертөнцийн зүгээр зүүн хэсэгт толгой нь ертөнцийн зүгээр зүүн урагшаагаа, хөл нь баруун хойшоогоо чигтэй ерөнхийдөө ташуу байрлалтай газарт хивсэн дээрээ хэвтэж байсан. Тэгээд би уг Болдоо гэх хүн дээр очоод уг хүний гүрээний болон шууны судсыг тэмтэрч үзэхэд ямар ч лугшилт байхгүй байсан, тэгэхээр нь би уг хүний цээжийг нь чагнуураараа чагнаж үзэхэд зүрхний цохилт нь сонсогдохгүй, бие нь нэлэнхийдээ хөрчихсөн, хүүрийн толбо үүсчихсэн байсан. Тэгээд би уг хүнийг нас барчихсан, нас бараад нэлээн удсан болохыг нь мэдээд энэ талаараа тэнд байсан талийгаачийн ар гэрийнхэнд нь хэлж ярьж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 49-50-р хуудас/
7. Гэрч Ч.Болдбаатарын өгсөн: “...би 2021 оны 07 дугаар сарын 13, 14-ний үеэр л гэж санаад байна, гадуур явж байгаад өөрийн хуурай ах Монхорын Болдбаатарын гэрт нь... очиход Болдбаатар ах гэртээ ганцаараа байж байсан, тэгээд Болдбаатар ах “ах нь энэ зүүн талын айл руу ороод Хонгороогоос тамхи аваад татчихаад ирье” гээд гэрээсээ гарч явсан, тэгээд Болдбаатар ах гэртээ буцаж орж ирэхгүй нэлээн удаан байсан учир би гэрээс нь гараад Хонгороогийн гэр лүү нь орсон. Тэгэхэд гэрт нь Хонгороо, Болдбаатар ах, манай Биндэр сумын Энхцэцэг, Баярцэцэг гэх хоёр хүүхэн, нийтдээ дөрвүүлээ пиво уугаад байж байсан... Би хүнтэй утсаар ярьчхаад гар утсыг нь Болдбаатар ахад оруулж ...өгчхөөд Хонгороогийн гэрээс нь гараад буцаад Болдбаатар ахын гэр лүү нь орсон. Тэгээд намайг гэрт нь байж байхад Болдбаатар ах гаднаас гэртээ орж ирээд надад хандан ах нь Хонгороогийн картыг нь аваад ирлээ. Чи гялс энэ картыг нь авч яваад 1 том пиво аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд уг картыг нь аваад Цолмонгийн дэлгүүр дээр очоод Цолмонгийн дэлгүүрээс 1 том боргио нэртэй пиво худалдаж авсан. Тэгээд бид хоёр буцаад гэртээ ирээд байшингийнхаа хаалгыг түгжиж байгаад уг пивоо уусан. Тэгээд бид хоёрыг пивоо уугаад байж байхад Батхонгор Болдбаатар ахын гэрт нь ирээд байшингийнх нь хаалгыг нүдсэн. Болдбаатар ах байшингийнхаа хаалгыг онгойлгож өгөөд Батхонгорыг гэртээ оруулсан. Батхонгор нь Болдбаатар ахад хандан би картаа авъя, миний карт хаана байна гэж хэлсэн. Тэгэхэд Болдбаатар ах карт чинь гэрийн чинь ширээн дээр л байсан ш дээ гэж хэлсэн, тэгэхэд Батхонгор та тэгвэл очоод миний картыг олоодох гэж хэлсэн. Тэгэхээр нь би Болдбаатар ахад хандан картыг нь өгчих өө гэхэд Болдбаатар ах картыг нь гаргаж ирээд Батхонгорт өгсөн. Тэгэхэд Батхонгор шууд Болдбаатар ахын нүүр лүү нь гараараа цохисон. Болдбаатар ах Батхонгорт цохиулаад хойшоогоо толгойгоороо хивсэн дээр савж унаад хамраас нь цус гараад ухаан алдчихаад хурхираад байсан. Тэгээд Батхонгор нь Болдбаатар ахыг ухаан алдтал нь цохичхоод дараа нь миний толгой руу нэг удаа гараараа цохиод ахиад цохих гэхээр нь би Батхонгорт хандан болъё оо, Болдбаатар ах ухаан алдчихаад байна гэж хэлээд байж байтал гаднаас Энхцэцэг, Баярцэцэг нар нь Болдбаатар ахын гэрт нь ороод ирсэн. Тэгээд нээх удалгүй Энхцэцэг, Баярцэцэг, Батхонгор нар нь Болдбаатар ахын гэрээс гарч явсан бөгөөд удалгүй л Батхонгор нь буцаж орж ирээд Болдбаатар ахыг сэгсэрч байгаад сэрээгээд Болдбаатар ах бид хоёрт хандан хоёр ах уучлаарай, та хоёр юу авах уу гээд бид хоёрт нэг ширхэг том пиво авч өгсөн, тэгээд л Батхонгор нь гэр лүүгээ орлоо гээд гэртээ орсон юм. Болдбаатар ах бид хоёр уг пивыг нь хувааж уучхаад гадагшаа хальт гараад явахад Болдбаатар ах надад хандан за, за ах нь харьж амарлаа гээд гэр лүүгээ яваад өгсөн... Тэгээд маргааш нь шиг санагдаж байна. Намайг Болдбаатар ахтай таарахад Болдбаатар ах ахынх нь толгой тархи өвдөөд байна, эм авч уумаар байна гэчихсэн явж байсан. Тэгээд энэнээс хойш би өдөр болгон л Болдбаатар ахтай уулзалдаж байсан бөгөөд хамгийн сүүлд би 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Болдбаатар ахын дүү болох Ононбаагийн гэрт нь хамтдаа очсон бөгөөд тухайн үед бид хоёртой манай Биндэр сумын Баттогтох гэх ах очсон. Тэгээд Баттогтох ах бид хоёр Ононбаагийн ууж байсан архинаас нь ганц, нэг л татаад Баттогтох ах, Болдбаатар ах бид гурав Ононбаагийн гэрээс явсан. Тэгээд бид гурав сумын төвөөр гадуур явж байгаад төв дэлгүүрийн ойролцоогоос салсан бөгөөд Болдбаатар ах гэр лүүгээ явлаа гээд явсан. Тухайн үед ойролцоогоор 13 -14 цагийн үе л байсан байх, тэгээд тэрнээс хойш би Болдбаатартай ахтай уулзалдаагүй байсан чинь нас барчихсан байна. Тухайн үед талийгаачийн баруун шанаа орчим нь хавдаад, уг газрын орчимд мөн бага зэрэг язарчихсан байсан, би бодохдоо Батхонгор нь талийгаачийг бөгжтэй гараараа цохисон байх л гэж бодож байна. Би талийгаачтай байнгын уулзалдаж байсан бөгөөд талийгаач надтай байх хугацаандаа ямар нэгэн хүнд зодуулж цохиулж, эсхүл газарт унаж туссан асуудал огт байхгүй...” гэх мэдүүлэг...../ 1-р ХХ-ийн 57-59-р хуудас/
Гэрч Ч.Болдбаатарын “... Би талийгаач ахтай 2021 оны 07 дугаар сарын 08, 09-ний өдрөөс 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хамт байсан. Талийгаач ах бид 2 өдөр нь цуг байж байгаад л орой нь би найз нөхдийнхөөрөө хонохоо явдаг байсан... 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр талийгаач М.Болдбаатар ах бид хоёр Б.Батхонгорын банкны картыг нь аваад өгөхгүйгээр 2 том пиво авч уусан юм л даа. Тухайн үед Б.Батхонгор орж ирээд картаа асуухаар нь би талийгаач М.Болдбаатар ахыг өгчих гээд өгүүлсэн. Тэгсэн Б.Батхонгор уурлаад эхлээд талийгаач ахыг баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохисон чинь талийгаач ах үг дуугүй арагшаа ард дагзаараа газар хивсэн дээр савж унасан. Тэгээд миний зүүн чихний дээд хэсэгт Б.Батхонгорт нэг удаа гараараа цохиод намайг өшиглөх гэхэд 2 эмэгтэй орж ирээд юм хэлэлгүй буцаад гараад явсан. Тэгсэн араас нь Б.Батхонгор гараад явсан. Тэр хэдийг гарч явсны дараа би талийгаач ах руу харахад талийгаачийн хоёр хамраас мөн хацар нь язарсан цус гараад хурхираад байсан. Тэгэхээр нь би талийгаач ахын цусыг арчиж өгсөн чинь талийгаач ах удалгүй босоод ирсэн... 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр л талийгаач М.Болдбаатар ах Б.Батхонгорт цохиулсан бусад өдрүүдэд хүнтэй хэрэлдэж маргалдаж зодолдож цохилцсон асуудал огт байхгүй, 07 дугаар сарын 14-ний өдрөөс хойш л талийгаач ах толгой тархи өвдөөд байна гээд л яваад байдаг байсан. Талийгаач ах өөрөө дөлгөөн тайван хүн учраас нээх хүнтэй хэрэлдэж маргалдаж зодолддоггүй хүн байгаа...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 93-р хуудас/
8. Гэрч Э.Энхцэцэгийн өгсөн: “...2021 оны 07 сарын 14-ний ...14 цагийн орчим Баярцэцэг ...залгаад Энхээ эгчээ хоёулаа Хонгороогийнд хүйтэн пиво ууя Хонгороогийн гэрт хүрээд ирж гэж хэлсэн... Тэгээд би Хонгороогийн гэрт ороход Баярцэцэг, Хонгороо, Онон, мөн миний танихгүй нэг залуугийн хамт дөрвүүлээ пиво уугаад сууж байсан. Намайг Хонгороогийн гэрт очоод удаагүй байж байтал Онон миний танихгүй залуугийн хамт Хонгороогийн гэрээс явсан. Тэгээд би Хонгороо Баярцэцэг нарын хамт Сэнгүр нэртэй 2.5 литрийн 2 ширхэг том пивыг хувааж уугаад дуусгасан... Онон гэх залууд өөрийнхөө виза картыг өгч явуулаад 2.5 литрийн том Сэнгүр нэртэй пиво 1 ширхгийг нэг хиамтай авчруулсан. Онон пиво, хиам авчирч өгчхөөд шууд явсан. Тэгээд Хонгороо, Баярцэцэг бид гурав миний авсан пивыг хувааж уугаад сууж байхад талийгаач Болдбаатар орж ирээд бид гуравтай хамт пиво уусан. Ууж байсан пивоо дуусахад Хонгороо өөрийнхөө виза картыг талийгаач Болдбаатарт өгөөд та яваад пиво аваад ир гэж хэлсэн. Талийгаач Болдбаатар картыг авч яваад 2.5 литрийн 1 сэнгүр пиво, 1 ширхэг хиамтай авчирсан. Тэгээд Хонгороо, Баярцэцэг, талийгаач Болдбаатар бид дөрөв пиво уугаад сууж байхад Хонгороогийн гэрт нохой хочтой Болдбаатар орж ирээд талийгаач Болдбаатарын жи мобайлын гар утсыг аваад гарсан. Нохой Болдбаатар эргэж орж ирээд талийгаач Болдбаатарын гар утсыг өгчхөөд гараад явсан. Нохой Болдбаатарт пиво хийж өгөхөд үхлээ гээд уухгүй гэсэн. Нохой Болдбаатарын араас талийгаач Болдбаатар гараад явсан. Хонгороо Баярцэцэг бид гурав пивоо ууж дуусаж байхад Хонгороогийн гар утсанд мессеж ирсэн. Хонгороо мессежээ хараад миний данснаас мөнгө гарчихлаа гэж хэлээд картаа хайсан боловч карт нь олдоогүй. Тэгээд Хонгороо, Баярцэцэг бид гурав талийгаач Болдбаатарын гэрт ороход талийгаач Болдбаатар байшингийнхаа нэг давхарт байсан. Хонгороо талийгаач Болдбаатарт хандан ах картаа авъя би танд өгсөн гэхэд талийгаач Болдбаатар ах нь өгсөн ш дээ ах нь аваагүй гэж хариулж байсан. Тэгээд Хонгороо Баярцэцэг бид гурав байшингийн 2 давхарт гарахад нохой Болдбаатар сууж байсан. Би нохой Болдбаатарт та хоёр хүний карт авчхаад өгөөч гэхэд нохой Болдбаатар би аваагүй гэж хэлсэн. Хонгороо бид хоёр шатаар бууж байхад араас Баярцэцэг авсан пиво нь энэ байна, орны дэрэн доороо хийчихсэн байна гээд пиво бариад зогсож байсан. 2 литрийн боргио пиво байсан. Тэгээд Хонгороо, Баярцэцэг, бид гурав талийгаач Болдбаатарын гэрээс гарахад талийгаач Болдбаатар араас гарч ирээд ах нь аваагүй дээ гэж хэлээд Хонгороогийн гэрт хамт ороод картыг нь хайсан боловч картыг нь олоогүй. Талийгаач Болдбаатар “ах нь гэртээ ороод хайя” гэж хэлээд гэр лүүгээ явсан. Хонгороо хэдүүлээ ахиад пиво уух уу даанч карт олдохгүй байна гэж хэлээд сууж байтал Хонгороогийн утсанд мессеж ирсэн. Хонгороо гар утсаа хараад миний данснаас дахиад мөнгө гарчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид гурав Хонгороогийн гэрээс гараад би Хонгороогийн урд талын хашааны хаалгаар гарсан. Баярцэцэг, Хонгороо хоёр шууд баруун тийшээ яваад талийгаач Болдбаатарын байшингийн үүдэнд хаалга нь цоожтой байна гэж хэлж байсан. Баярцэцэг, Хонгороо хоёр талийгаач Болдбаатарын хашааны баруун хаалгаар гараад урагшаа явсан. Би Баярцэцэг, Хонгороо хоёрын араас нэлээн хол зайтай араас нь явж байсан юм. Би цэцэрлэгийн хашааны дотор явж байхад Хонгороо, Баярцэцэг хоёр өөдөөс гарч ирээд намайг дуудсан. Би тэр хоёр дээр яваад очиход Хонгороо, Баярцэцэг хоёр Цолмонгийн дэлгүүрээр орлоо. Хоёр Болдбаатар хоёр удаа картаар пиво авсан байна. Болдбаатарын гэрт очъё гээд бид гурав талийгаач Болдбаатарын гэр лүү явсан... Хонгороо талийгаач Болдбаатарын байшинд гүйгээд орсон. Баярцэцэг бид хоёр Хонгороогийн араас нь алхаад ороход Хонгороо энэ хоёрыг цохиод унагачихлаа гэж хэлсэн. Хонгороогийн зүүн талд талийгаач Болдбаатар шалан дээр дээшээ хараад ам нь ангайсан байдалтай хурхираад хэвтэж байсан. Нохой Болдбаатар Хонгороогийн баруун талд шалан дээр хөлөө жийгээд сууж байсан. Баярцэцэг бид хоёр нохой Болдбаатарт та хоёр картыг нь авсан юм уу гэж хэлчхээд байшингаас гарахад Хонгороо араас гарч ирэхээр нь би Хонгороод чи яагаад Болдбаатарыг цохиж байгаа юм, бие муутай хүн шүү дээ гэж хэлэхэд Хонгороо буцаад талийгаач Болдбаатарын гэр лүү орсон. Баярцэцэг бид хоёр Хонгороогийн гэрт орсон. Хонгороо талийгаач Болдбаатарын гэрээс нэлээн удаж байж гэртээ орж ирээд Болдбаатар ах сэргэсэн. Тэр хоёрт пиво аваад өгчихлөө тэр хоёр ууж байгаа хэдүүлээ пиво авч уух уу гэж хэлэхээр нь үгүй үгүй одоо болно гэж хэлээд Хонгороогийн гэрээ Баярцэцэг бид хоёр гараад явсан...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 67-74-р хуудас/
9. Гэрч Д.Баярцэцэгийн өгсөн: “... 2021 оны 07 сарын14-ний өдөр өөрийн хуурай эгч Э.Энхцэцэг, хуурай ах Онон, хуурай дүү Батхонгор нарын хамт Батхонгорын гэрт нь юм ярьж суунгаа пиво уусан юм... Тэгээд Батхонгор Энхцэцэг эгч бид хоёроос түрүүлээд гүйгээд монтёр Болдоо ахын байшин руу нь яваад орсон бөгөөд араас нь Энхцэцэг бид хоёр цувраад монтёр Болдоо ахынх руу орсон. Тэгээд намайг монтёр Болдоо ахынх руу ороход монтёр Болдоо ах баруун өрөөнийхөө зүүн хананы наад талын хивсэн дээрээ дээшээ харсан байдалтай, толгой нь хойшоо чигтээ харчихсан, хурхираад хэвтэж байсан. Харин нохой Болдоо баруун хананых нь баруун хойд мухарт нь суучихсан байдалтай байж байсан бөгөөд Батхонгор нь ерөнхийдөө монтёр Болдоо ах, нохой Болдоо хоёрын голд нь зогсож байсан... Батхонгор Энхцэцэг эгч бид хоёрт хандан миний картыг аваагүй гээд байсан авчихсан байна. Уур хүрээд монтёр Болдоо ах, нохой Болдоо хоёрыг нэг, нэг цохичихлоо гэж хэлсэн. Энхцэцэг эгч чи яаж байгаа юм бэ, монтёр Болдоо чинь бие муутай ш дээ гэж хэлсэн. Тэгэхэд Батхонгор за гайгүй байлгүй гэж хэлсэн. Тэгээд бид гурав ...Батхонгорын гэр лүү нь орсон. Энхцэцэг эгч Батхонгорт хандан монтёр Болдоо нэг л эвгүй хурхираад байж байна, чи яг яачихсан юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд Батхонгор харин миний картыг аваагүй гээд байсан мөртлөө авчихсан байхаар нь миний уур хүрээд нэг цохичихсон юм аа гэж хэлсэн. Энхцэцэг эгч монтёр Болдоо чинь их бие муутай ш дээ, чи буцаж орж харсан нь дээр байх аа гэх утгатай зүйлийг хэлсэн. Батхонгор гэрээсээ гарч яваад нэлээн удаж байгаад буцаж гэртээ орж ирээд монтёр Болдоо ах гайгүй болчихлоо, босгоод суулгачихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 78-81-р хуудас/
10. Гэрч Ононбаатарын өгсөн: “...Талийгаач Болдбаатар ах 2021 оны 07 дугаар сарын 19-ний өглөө 11 цагийн орчим манай гэрт бага зэрэг согтуу орж ирээд миний гар утсыг баруунтай дэлгүүрт барьцаанд тавьсан юм шиг байна. Явж гар утсаа олж авъя гэж хэлж байсан. Тухайн үед талийгаачийн баруун шанаа бага зэрэг хавдсан байхаар нь та баруун шанаагаа яасан юм бэ гэж асуухад энэ зүгээрээ зүгээр гээд баруун шанаагаа яасан тухайгаа надад хэлээгүй...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 84-58-р хуудас/
11. Гэрч Ц.Энхзулын өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 10-даар ойролцоогоор 16-17 цагийн үед ...нохой Болдоо ...ах манай дэлгүүр лүү орж ирээд карт уншуулаад 1 ширхэг том пиво худалдаж аваад гарч явсан... 5 орчим минутын дараа ...Нэг танихгүй ах манай дэлгүүр лүү орж ирээд би картаа алдчихсан юм аа, миний картаар танайхаас юм худалдаж авсан байна. Миний картын код ийм гээд картын кодоо хэлсэн, тэгэхээр нь би уг картынх нь кодыг санаад нохой Болдоо ах орж ирээд юм аваад гарсан гэж уг танихгүй ахад хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 88-89 дүгээр хуудас/
12. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 73 дугаартай...
1. Талийгаач М.Болдбаатар нь гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун дунд хонхор, арын хонхор хэсэг дэх шугаман хугарал, баруун чамархай хэсэг дэх хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлөг, суурийн хэсгийн нэлэнхүйд хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун, зүүн духны дэлбэнгийн урд хэсэг, суурийн хэсгийн эд дэх цусан хураа, эдийн няцрал, баруун чамархайн дэлбэнгийн эд дэх няцрал, бага тархины эдийн гүнд цусан хураа, няцрал, толгойн хуйх нь доорх цус хуралт, баруун чамархайн булчин дахь цус хуралт, хүзүү, баруун шуу, зүүн сарвуу, 3-р хуруу, зүүн гуя, өвдөг, шилбэ, баруун шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.3 Дээрх гэмтлүүд нь талийгаачийг нас барахаас 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.
6. Талийгаач М.Болдбаатар нь гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун дунд хонхор, арын хонхор хэсэг дэх шугаман хугарал, баруун чамархай хэсэг дэх хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлөг, суурийн хэсгийн нэлэнхийд хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун, зүүн духны дэлбэнгийн урд хэсэг, суурийн хэсгийн эд дэх цусан хураа, эдийн няцрал, баруун чамархайн дэлбэнгийн эд дэх няцрал, бага тархины эдийн гүнд цусан хураа, няцрал, гэмтлийн улмаас нас баржээ.
7.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 131-133 дугаар хуудас/
13. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ХХ-ийн 128-130, 135-142 дугаар хуудас/
14. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 732 дугаартай “...
1.Б.Батхонгор нь сэтгэцийн өвчнөөр өвдсөн баримт мэдээлэл үгүй байна.
4. Б.Батхонгор нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
5. Б.Батхонгор нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүй, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтой гэдгийг мэдэх чадвартай.
6. Б.Батхонгор нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсан шинж тэмдэг илрээгүй байна.
7. Б.Батхонгор нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан. Одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /ХХ-ийн 149-150 дугаар хуудас/
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 823 дугаартай “...
1.2 Гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун дагз чамархай хэсгийн шугаман хугарал, баруун чамархай хэсэг дэх хатуу хальсан дээр, доорх цусан хураа, баруун, зүүн духны дэлбэнгийн дээд, үзүүр, доод суурийн хэсгийн тархи, няцрал, баруун чамархайн дэлбэнгийн няцрал, багана тархины хоёрдогч цус харвалт гэмтлүүд бүгд нэг дор үүсээгүй, эхлээд цохилтын хүч үйлчилсэн даруй гавлын баруун дагз чамархай хэсгийн шугаман хугарал, баруун чамархай, баруун зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал үүссэн ба энэ үедээ түр зуур ухаан алдаад эргээд сэргэж болох ба 5-7 хоногийн хугацаанд тархины няцралын талбай, хатуу хальс дээрх, доорх, цусан хураа, аажим нэмэгдэн тархи дарагдах, тархи хавагнахын хэрээр багана тархины хоёрдогч цус харвалт үүсэж нас баржээ.
3. Амь хохирогч гэмтэл авсан даруй эмнэлгийн тусламж авсан бол амь насыг аврах боломжтой.
4. Талийгаачид тархины архаг эмгэг үгүй байсан байна.
5. Талийгаачид үүссэн гэмтлүүд нүүрэнд цохилт авч савж унах үед үүссэн байна.
6. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 73 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
7. Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь үхэлд хүргэсэн хүнд гэмтэл болно.
8. Талийгаач цохиулан гэмтэл авснаас хойш олон хоног архи уусан нь гэмтэл үүсэхэд нөлөөлөхгүй харин гэмтлийн улмаас үүсэх өвдөлтийн зовуурийг багасгах нөлөө үзүүлсэн байж болно...” гэх дүгнэлт /2-р ХХ-ийн 29-32 дугаар хуудас/
15. Яллагдагчаар Б.Батхонгорын өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр шиг санаж байна... Энхцэцэг, Баярцэцэг бид гурав пиво уугаад юм яриад сууж байхад гаднаас манай баруун талын айлын хүн болох Монхорын Болдбаатар ах гэрт маань ороод ирсэн, тэгээд ахынх нь толгой тархи өвдөөд байна, шартаж үхлээ, наад пивоноос чинь ууя, тамхи татъя гэж хэлсэн, тэгэхээр нь би тэг тэг гээд М.Болдбаатар ахад тамхи өгөөд М.Болдбаатар ах, Энхцэцэг, Баярцэцэг бид гурав нөгөө пивоо хувааж уусан. Тэгээд пиво дуусчихаар нь би өөрийнхөө Төрийн банкны картаа М.Болдбаатар ахад өгөөд хоёр том пиво аваад ир гээд М.Болдбаатар ахыг дэлгүүр лүү явуулсан. М.Болдбаатар ах дэлгүүр рүү яваад ирэхдээ 2 ширхэг том пивотой ирсэн... бид дөрөв 2 ширхэг пивоныхоо эхний пивыг нь задлаад уугаад сууж байхад гаднаас нохой хочтой Чойжилын Болдбаатар ах манай гэрт... орж ирээд нээх удалгүй ...яваад өгсөн ...эхний пиво нь дуусахад М.Болдбаатар ах манайхаас гараад яваад өгсөн. Тэгээд Энхцэцэг, Баярцэцэг бид гурав үлдэгдэл 1 ширхэг том пивоо хувааж уугаад байж байтал миний гар утсанд мессеж ирээд би гар утсаа шалгахад миний данснаас 10.000 төгрөгийн зарлага гарсан тэгэхээр нь ...би өөрийнхөө картыг хайж эхэлсэн. Тэгээд ...Энхцэцэг, Баярцэцэг бид гурвыг М.Болдбаатар ахын гэр рүү нь ороход М.Болдбаатар ах, Ч.Болдбаатар ах хоёр 1 ширхэг том пиво уугаад байж байсан, тэгэхээр нь би М.Болдбаатар ах, Ч Болдбаатар ах хоёрт хандан миний карт хаана байна. Картаа авъя гээд нэхсэн, тэгэхэд М.Болдбаатар ах, Ч.Болдбаатар ах хоёр надад хандан бид хоёр чиний картыг аваагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл та хоёр яаж энэ пивоо авсан юм гэхэд М.Болдбаатар ах, Ч.Болдбаатар ах хоёр бид хоёрт байсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь ...Энхцэцэг, Баярцэцэг бид гурав ахиад гэрт маань миний картыг хайсан боловч олоогүй. Тэгээд би картаа хайгаад олохгүй байсан учир ахиад М.Болдбаатар ах, Ч.Болдбаатар ах хоёроос картаа асууя гээд М.Болдбаатар ахын гэр рүү нь орох гэтэл М.Болдбаатар ах, Ч.Болдбаатар ах хоёр гэрээ түгжээд алга болчихсон байсан... Энхцэцэг, Баярцэцэг хоёр дэлгүүрүүдээр яваад тэр хоёрыг байна уу, хараад ирье гээд явсан... миний гар утсанд ахиад мессеж ирэхээр нь харахад дахиад 10.000 төгрөгийн зарлага гарсан байсан. Тэгэхээр нь би шууд гэрээсээ гүйж гараад Цолмон гэх хүний дэлгүүр дээр явж очоод худалдагчид нь Төрийн банкны 03-22 гэсэн кодтой цэнхэр өнгийн картаар хүн танайхаас юм худалдаж авсан уу гэхэд Чойжилын Болдбаатар ах саяхан манайхаас пиво аваад гарсан гэж хэлсэн... М.Болдбаатар ахын гэр рүү нь ороход М.Болдбаатар ах, Ч.Болдбаатар ах хоёр 1 ширхэг том пивыг дөнгөж задлаад уугаад сууж байсан, М.Болдбаатар ах, Ч.Болдбаатар ах хоёрт хандан та хоёр яагаад хүний картыг хэлэлгүй авч байгаа юм бэ гээд М.Болдбаатар ахыг зогсож байхад нь нэг удаа нүүр рүү нь алгадсан, тэгэхэд М.Болдбаатар ах бөгсөөрөө газарт суугаад ойчсон, тэгэхээр нь би Ч.Болдбаатар ахад хандан та М.Болдбаатар ахаар миний картыг авхуулаа биз гэж хэлээд байж байхад гаднаас Энхцэцэг, Баярцэцэг хоёр М.Болдбаатар ахын гэрт нь ороод ирсэн... Энхцэцэг М.Болдбаатар ах чинь бие муутай ш дээ, чи хамаагүй ингэж цохиж, алгадаж болж байгаа юм уу гэж хэлсэн... Тухайн үед М Болдбаатар ах миний картыг өгөхгүй, худлаа яриад яваад байсан учир миний уур хүрээд л М.Болдбаатар ахын нүүр лүү нь нэг удаа алгадчихсан юм...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 179-182-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлттэйгээр илрэн гардаг.
Шүүгдэгч Б.Батхонгор нь 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр согтуугаар Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг, Худалдааны 2-301 тоотод байрлах М.Болдбаатарын гэрт түүнтэй “виза карт хулгайллаа” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиж улмаар шалан дээр толгойн баруун хажуу хэсгээр унаж биед нь гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун дунд хонхор, арын хонхор хэсэг дэх шугаман хугарал, баруун чамархай хэсэг дэх хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлөг, суурийн хэсгийн нэлэнхийд хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун, зүүн духны дэлбэнгийн урд хэсэг, суурийн хэсгийн эд дэх цусан хураа, эдийн няцрал, баруун чамархайн дэлбэнгийн эд дэх няцрал, бага тархины эдийн гүнд цусан хураа, няцрал, толгойн хуйх нь доорх цус хуралт, баруун чамархайн булчин дахь цус хуралт бүхий гэмтлүүдийг үүсгэн, хүнд хохирол санаатай учруулж, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ХХ-ийн 10-15, 16-20-р хуудас/
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сувдмаагийн “...би талийгаач нөхөр Болдбаатартай утсаар холбогдож эм тангаа цагт нь ууж байхыг байнга хэлдэг байсан. Сүүлийн 4-5 хоног талийгаачийн утас холбогдохгүй болсон. Намайг хөдөө байсан болохоор архи их уусан байх...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 31-34 дүгээр хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сувдаагийн “...би гомдолтой байгаа, нэхэмжлэх зүйлээ баримтаар гарган өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 04-05-р хуудас/
Гэрч Ж.Алтанцэцэгийн өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 20-ны... 20 цаг 35 минутад дуудлагынхаа айл дээр очиход... Болдоо нэг л эвгүй байна аа. Бид хэд айгаад орж чадахгүй байна, чи нэг ороод үзээдэх гэж хэлсэн... Болдоо гэх хүн дээр очоод гүрээний болон шууны судсыг тэмтэрч үзэхэд ямар ч лугшилт байхгүй байсан, тэгэхээр нь би уг хүний цээжийг нь чагнуураараа чагнаж үзэхэд зүрхний цохилт нь сонсогдохгүй, бие нь нэлэнхийдээ хөрчихсөн, хүүрийн толбо үүсчихсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 49-50-р хуудас/
Гэрч Ч.Болдбаатарын өгсөн: “...намайг гэрт нь байж байхад Болдбаатар ах гаднаас гэртээ орж ирээд надад хандан ах нь Хонгороогийн картыг нь аваад ирлээ. Чи гялс энэ картыг нь авч яваад 1 том пиво аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд уг картыг нь аваад Цолмонгийн дэлгүүр дээр очоод Цолмонгийн дэлгүүрээс 1 том боргио нэртэй пиво худалдаж авсан. Тэгээд бид хоёр буцаад гэртээ ирээд байшингийнхаа хаалгыг түгжиж байгаад уг пивоо уусан. Тэгээд бид хоёрыг пивоо уугаад байж байхад Батхонгор Болдбаатар ахын гэрт нь ирээд байшингийнх нь хаалгыг нүдсэн. Болдбаатар ах байшингийнхаа хаалгыг онгойлгож өгөөд Батхонгорыг гэртээ оруулсан. Батхонгор нь Болдбаатар ахад хандан би картаа авъя, миний карт хаана байна гэж хэлсэн. Тэгэхэд Болдбаатар ах карт чинь гэрийн чинь ширээн дээр л байсан ш дээ гэж хэлсэн, тэгэхэд Батхонгор та тэгвэл очоод миний картыг олоодох гэж хэлсэн. Тэгэхээр нь би Болдбаатар ахад хандан картыг нь өгчих өө гэхэд Болдбаатар ах картыг нь гаргаж ирээд Батхонгорт өгсөн. Тэгэхэд Батхонгор шууд Болдбаатар ахын нүүр лүү нь гараараа цохисон. Болдбаатар ах Батхонгорт цохиулаад хойшоогоо толгойгоороо хивсэн дээр савж унаад хамраас нь цус гараад ухаан алдчихаад хурхираад байсан... Тэгээд маргааш нь шиг санагдаж байна. Намайг Болдбаатар ахтай таарахад Болдбаатар ах ахынх нь толгой тархи өвдөөд байна, эм авч уумаар байна гэчихсэн явж байсан. Тэгээд энэнээс хойш би өдөр болгон л Болдбаатар ахтай уулзалдаж байсан... Тухайн үед талийгаачийн баруун шанаа орчим нь хавдаад, уг газрын орчимд мөн бага зэрэг язарчихсан байсан, би бодохдоо Батхонгор нь талийгаачийг бөгжтэй гараараа цохисон байх л гэж бодож байна. Би талийгаачтай байнгын уулзалдаж байсан бөгөөд талийгаач надтай байх хугацаандаа ямар нэгэн хүнд зодуулж цохиулж, эсхүл газарт унаж туссан асуудал огт байхгүй...” гэх мэдүүлэг...../ 1-р ХХ-ийн 57-59-р хуудас/
Гэрч Ч.Болдбаатарын “...2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр л талийгаач М.Болдбаатар ах Б.Батхонгорт цохиулсан бусад өдрүүдэд хүнтэй хэрэлдэж маргалдаж зодолдож цохилцсон асуудал огт байхгүй, 07 дугаар сарын 14-ний өдрөөс хойш л талийгаач ах толгой тархи өвдөөд байна гээд л яваад байдаг байсан. Талийгаач ах өөрөө дөлгөөн тайван хүн учраас нээх хүнтэй хэрэлдэж маргалдаж зодолддоггүй хүн байгаа...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 93-р хуудас/
Гэрч Э.Энхцэцэгийн өгсөн: “...2021 оны 07 сарын 14-ний ...14 цагийн орчим Баярцэцэг ...залгаад Энхээ эгчээ хоёулаа Хонгороогийнд хүйтэн пиво ууя Хонгороогийн гэрт хүрээд ирж гэж хэлсэн... Хонгороо, Баярцэцэг бид гурав миний авсан пивыг хувааж уугаад сууж байхад талийгаач Болдбаатар орж ирээд бид гуравтай хамт пиво уусан. Ууж байсан пивоо дуусахад Хонгороо өөрийнхөө виза картыг талийгаач Болдбаатарт өгөөд та яваад пиво аваад ир гэж хэлсэн. Талийгаач Болдбаатар картыг авч яваад 2.5 литрийн 1 сэнгүр пиво, 1 ширхэг хиамтай авчирсан... талийгаач Болдбаатар гараад явсан. Хонгороо Баярцэцэг бид гурав пивоо ууж дуусаж байхад Хонгороогийн гар утсанд мессеж ирсэн. Хонгороо мессежээ хараад миний данснаас мөнгө гарчихлаа гэж хэлээд картаа хайсан боловч карт нь олдоогүй. Тэгээд Хонгороо, Баярцэцэг бид гурав талийгаач Болдбаатарын гэрт ороход талийгаач Болдбаатар байшингийнхаа нэг давхарт байсан. Хонгороо талийгаач Болдбаатарт хандан ах картаа авъя би танд өгсөн гэхэд талийгаач Болдбаатар ах нь өгсөн ш дээ ах нь аваагүй гэж хариулж байсан. Тэгээд Хонгороо Баярцэцэг бид гурав байшингийн 2 давхарт гарахад нохой Болдбаатар сууж байсан. Би нохой Болдбаатарт та хоёр хүний карт авчхаад өгөөч гэхэд нохой Болдбаатар би аваагүй гэж хэлсэн. Хонгороо бид хоёр шатаар бууж байхад араас Баярцэцэг авсан пиво нь энэ байна, орны дэрэн доороо хийчихсэн байна гээд пиво бариад зогсож байсан. Тэгээд Хонгороо, Баярцэцэг, бид гурав талийгаач Болдбаатарын гэрээс гарахад талийгаач Болдбаатар араас гарч ирээд ах нь аваагүй дээ гэж хэлээд Хонгороогийн гэрт хамт ороод картыг нь хайсан боловч картыг нь олоогүй. Талийгаач Болдбаатар “ах нь гэртээ ороод хайя” гэж хэлээд гэр лүүгээ явсан. Хонгороо хэдүүлээ ахиад пиво уух уу даанч карт олдохгүй байна гэж хэлээд сууж байтал Хонгороогийн утсанд мессеж ирсэн. Хонгороо гар утсаа хараад миний данснаас дахиад мөнгө гарчихлаа гэж хэлсэн... Хонгороо талийгаач Болдбаатарын байшинд гүйгээд орсон. Баярцэцэг бид хоёр Хонгороогийн араас нь алхаад ороход Хонгороо энэ хоёрыг цохиод унагачихлаа гэж хэлсэн. Хонгороогийн зүүн талд талийгаач Болдбаатар шалан дээр дээшээ хараад ам нь ангайсан байдалтай хурхираад хэвтэж байсан... би Хонгороод чи яагаад Болдбаатарыг цохиж байгаа юм, бие муутай хүн шүү дээ гэж хэлэхэд Хонгороо буцаад талийгаач Болдбаатарын гэр лүү орсон....” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 67-74-р хуудас/
Гэрч Д.Баярцэцэгийн өгсөн: “...Батхонгор Энхцэцэг эгч бид хоёрт хандан миний картыг аваагүй гээд байсан авчихсан байна. Уур хүрээд монтёр Болдоо ах, нохой Болдоо хоёрыг нэг, нэг цохичихлоо гэж хэлсэн. Энхцэцэг эгч чи яаж байгаа юм бэ, монтёр Болдоо чинь бие муутай ш дээ гэж хэлсэн. Тэгэхэд Батхонгор за гайгүй байлгүй гэж хэлсэн. Тэгээд бид гурав ...Батхонгорын гэр лүү нь орсон. Энхцэцэг эгч Батхонгорт хандан монтёр Болдоо нэг л эвгүй хурхираад байж байна, чи яг яачихсан юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд Батхонгор харин миний картыг аваагүй гээд байсан мөртлөө авчихсан байхаар нь миний уур хүрээд нэг цохичихсон юм аа гэж хэлсэн. Энхцэцэг эгч монтёр Болдоо чинь их бие муутай ш дээ, чи буцаж орж харсан нь дээр байх аа гэх утгатай зүйлийг хэлсэн. Батхонгор гэрээсээ гарч яваад нэлээн удаж байгаад буцаж гэртээ орж ирээд монтёр Болдоо ах гайгүй болчихлоо, босгоод суулгачихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 78-81-р хуудас/
Гэрч Ц.Энхзулын өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 10-даар ойролцоогоор 16-17 цагийн үед ...нохой Болдоо ...ах манай дэлгүүр лүү орж ирээд карт уншуулаад 1 ширхэг том пиво худалдаж аваад гарч явсан... 5 орчим минутын дараа ...Нэг танихгүй ах манай дэлгүүр лүү орж ирээд би картаа алдчихсан юм аа, миний картаар танайхаас юм худалдаж авсан байна. Миний картын код ийм гээд картын кодоо хэлсэн, тэгэхээр нь би уг картынх нь кодыг санаад нохой Болдоо ах орж ирээд юм аваад гарсан гэж уг танихгүй ахад хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 88-89 дүгээр хуудас/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 73 дугаартай...
1. Талийгаач М.Болдбаатар нь гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун дунд хонхор, арын хонхор хэсэг дэх шугаман хугарал, баруун чамархай хэсэг дэх хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлөг, суурийн хэсгийн нэлэнхийд хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун, зүүн духны дэлбэнгийн урд хэсэг, суурийн хэсгийн эд дэх цусан хураа, эдийн няцрал, баруун чамархайн дэлбэнгийн эд дэх няцрал, бага тархины эдийн гүнд цусан хураа, няцрал, толгойн хуйх нь доорх цус хуралт, баруун чамархайн булчин дахь цус хуралт, хүзүү, баруун шуу, зүүн сарвуу, 3-р хуруу, зүүн гуя, өвдөг, шилбэ, баруун шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.3 Дээрх гэмтлүүд нь талийгаачийг нас барахаас 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.
6. Талийгаач М.Болдбаатар нь гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун дунд хонхор, арын хонхор хэсэг дэх шугаман хугарал, баруун чамархай хэсэг дэх хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлөг, суурийн хэсгийн нэлэнхийд хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун, зүүн духны дэлбэнгийн урд хэсэг, суурийн хэсгийн эд дэх цусан хураа, эдийн няцрал, баруун чамархайн дэлбэнгийн эд дэх няцрал, бага тархины эдийн гүнд цусан хураа, няцрал, гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /ХХ-ийн 131-133 дугаар хуудас/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ХХ-ийн 128-130, 135-142 дугаар хуудас/
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 732 дугаартай “...
Б.Батхонгор нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүй, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтой гэдгийг мэдэх чадвартай.
Б.Батхонгор нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан. Одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /ХХ-ийн 149-150 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 823 дугаартай “...
Гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун дагз чамархай хэсгийн шугаман хугарал, баруун чамархай хэсэг дэх хатуу хальсан дээр, доорх цусан хураа, баруун, зүүн духны дэлбэнгийн дээд, үзүүр, доод суурийн хэсгийн тархи, няцрал, баруун чамархайн дэлбэнгийн няцрал, багана тархины хоёрдогч цус харвалт гэмтлүүд бүгд нэг дор үүсээгүй, эхлээд цохилтын хүч үйлчилсэн даруй гавлын баруун дагз чамархай хэсгийн шугаман хугарал, баруун чамархай, баруун зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал үүссэн ба энэ үедээ түр зуур ухаан алдаад эргээд сэргэж болох ба 5-7 хоногийн хугацаанд тархины няцралын талбай, хатуу хальс дээрх, доорх, цусан хураа, аажим нэмэгдэн тархи дарагдах, тархи хавагнахын хэрээр багана тархины хоёрдогч цус харвалт үүсэж нас баржээ.
Амь хохирогч гэмтэл авсан даруй эмнэлгийн тусламж авсан бол амь насыг аврах боломжтой.
Талийгаачид үүссэн гэмтлүүд нүүрэнд цохилт авч савж унах үед үүссэн байна.
Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь үхэлд хүргэсэн хүнд гэмтэл болно...” гэх дүгнэлт /2-р ХХ-ийн 29-32 дугаар хуудас/
Яллагдагчаар Б.Батхонгорын өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр шиг санаж байна... Энхцэцэг, Баярцэцэг бид гурав пиво уугаад юм яриад сууж байхад гаднаас манай баруун талын айлын хүн болох Монхорын Болдбаатар ах гэрт маань ороод ирсэн, тэгээд ахынх нь толгой тархи өвдөөд байна, шартаж үхлээ, наад пивоноос чинь ууя, тамхи татъя гэж хэлсэн, тэгэхээр нь би тэг тэг гээд М.Болдбаатар ахад тамхи өгөөд М.Болдбаатар ах, Энхцэцэг, Баярцэцэг бид гурав нөгөө пивоо хувааж уусан. Тэгээд пиво дуусчихаар нь би өөрийнхөө Төрийн банкны картаа М.Болдбаатар ахад өгөөд хоёр том пиво аваад ир гээд М.Болдбаатар ахыг дэлгүүр лүү явуулсан. М.Болдбаатар ах дэлгүүр рүү яваад ирэхдээ 2 ширхэг том пивотой ирсэн... эхний пиво нь дуусахад М.Болдбаатар ах манайхаас гараад яваад өгсөн. Тэгээд Энхцэцэг, Баярцэцэг бид гурав үлдэгдэл 1 ширхэг том пивоо хувааж уугаад байж байтал миний гар утсанд мессеж ирээд би гар утсаа шалгахад миний данснаас 10.000 төгрөгийн зарлага гарсан. Тэгэхээр нь ...би өөрийнхөө картыг хайж эхэлсэн. Тэгээд ...Энхцэцэг, Баярцэцэг бид гурвыг М.Болдбаатар ахын гэр рүү нь ороход М.Болдбаатар ах, Ч.Болдбаатар ах хоёр 1 ширхэг том пиво уугаад байж байсан, ...миний карт хаана байна, картаа авъя гээд нэхсэн, тэгэхэд ...бид хоёр чиний картыг аваагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл та хоёр яаж энэ пивоо авсан юм гэхэд М.Болдбаатар ах, Ч.Болдбаатар ах хоёр бид хоёрт байсан юм гэж хэлсэн... Цолмон гэх хүний дэлгүүр дээр явж очоод худалдагчид нь Төрийн банкны 03-22 гэсэн кодтой цэнхэр өнгийн картаар хүн танайхаас юм худалдаж авсан уу гэхэд Чойжилын Болдбаатар ах саяхан манайхаас пиво аваад гарсан гэж хэлсэн... М.Болдбаатар ахын гэр рүү нь ороход М.Болдбаатар ах, Ч.Болдбаатар ах хоёр 1 ширхэг том пивыг дөнгөж задлаад уугаад сууж байсан, М.Болдбаатар ах, Ч.Болдбаатар ах хоёрт хандан та хоёр яагаад хүний картыг хэлэлгүй авч байгаа юм бэ гээд М.Болдбаатар ахыг зогсож байхад нь нэг удаа нүүр рүү нь алгадсан, тэгэхэд М.Болдбаатар ах бөгсөөрөө газарт суугаад ойчсон... Тухайн үед М Болдбаатар ах миний картыг өгөхгүй, худлаа яриад яваад байсан учир миний уур хүрээд л М.Болдбаатар ахын нүүр лүү нь нэг удаа алгадчихсан юм...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 179-182-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч Б.Батхонгорыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүх хуралдааны явцад талууд гэм буруугийн талаар доорх дүгнэлтийг гаргав:
Улсын яллагч: Шүүгдэгч Б.Батхонгор нь 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах унааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Худалдааны 2-301 тоотод байрлах М.Болдбаатарын гэрт түүнтэй “виза карт хулгай хийлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь нэг удаа цохисны улмаас М.Болдбаатар нь толгойн хэсгээрээ шалан дээр унаж гэмтэл авсны улмаас 2021 оны 07 дугаар сарын 19-20-ны өдрийн хооронд нас барсан болох нь хавтас хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Үүнд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сувдаа, гэрч Алтантуяа, Энхцэцэг, Баттогтох, Алтанцэцэг, Баярцэцэг, Ононбаатар, Энхзул нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 73 дугаартай дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 823 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгч Б.Батхонгорын шүүх хуралдаан дээр хэргээ хүлээж байгаа мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Батхонгор нь би алгадсан гэдэг. Шүүгдэгч заавал хэргээ хүлээх албагүй. Гэрч Болбаатарын мэдүүлгээр “би хажууд нь байсан цохисон, савж унасан, хурхирал өгсөн” гэж мэдүүлдэг, мөн гэрч Баярцэцэг, Энхцэцэг нар тухайн үед цохисон гэх мэдүүлгүүдийг өгдөг. Шүүгдэгч Батхонгор нь хохирогчийг цохиж унагаасны улмаас дээрх гэмтлүүдийг үүсгэсэн нь тогтоогддог. Мөн талийгаачийн маршрутыг тогтоож тухайн 7 хоногт цуг байсан болон хамт архи уусан хүмүүсээс мэдүүлэг авахад өөр хүнд цохиж, зодуулсан талаарх мэдүүлэг авагдаагүй. Энэ хүнд учруулсан гэмтлийг Батхонгор учруулсан байна гэдэг нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Б.Батхонгорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Хохирлын хувьд 5.800.500 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн нь хавтас хэрэгт байгаа. Харин шүүгдэгч Б.Батхонгор хэргийг шүүхэд шилжсэний дараа 10.000.000 төгрөг өгсөн нь хавтас хэргийн материалд авагдсан байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг: 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах унааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Худалдааны 2-301 тоотод байрлах М.Болдбаатарын гэрт түүнтэй “виза карт хулгай хийлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь нэг удаа цохисны улмаас М.Болдбаатар нь толгойн хэсгээрээ шалан дээр унаж гэмтэл авсны улмаас нас барсан гэх гэмт хэрэгт гэм буруутай үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ямар нэгэн маргаан байхгүй. Ийм учраас гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сувдаа шүүхийн шатанд 10.000.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөр бүрэн барагдсан гэх хүсэлтийг өгсөн учраас хохирол төлбөргүйд тооцоож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл: Миний үйлчлүүлэгч хэрэг шалгагдаж эхлэх үеэс эхлэн хийсэн хэргээ хүлээж, гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаангүй байгаа. Оршуулгын зардал төлсөн байгаа учраас хохирол төлбөргүйд тооцож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч: Гэм буруутай нь тогтоогдож байна гэв.
Талууд шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Б.Батхонгор нь 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр согтуугаар М.Болдбаатарыг “виза карт хулгайллаа” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиж улмаар шалан дээр толгойн баруун хажуу хэсгээр унаж биед нь хүнд хохирол санаатай учруулж улмаар хохирогч нас барсан болох нь:
Гэрч Ч.Болдбаатарын өгсөн: “...Батхонгор нь картаа авъя, миний карт хаана байна гэхэд Болдбаатар ах карт чинь гэрийн чинь ширээн дээр л байсан ш дээ гэж хэлсэн, тэгэхэд Батхонгор та тэгвэл очоод миний картыг олоодох гэж хэлсэн. Тэгэхээр нь би Болдбаатар ахад хандан картыг нь өгчих өө гэхэд Болдбаатар ах картыг нь гаргаж ирээд Батхонгорт өгсөн. Тэгэхэд Батхонгор шууд Болдбаатар ахын нүүр лүү нь гараараа цохисон. Болдбаатар ах Батхонгорт цохиулаад хойшоогоо толгойгоороо хивсэн дээр савж унаад хамраас нь цус гараад ухаан алдчихаад хурхираад байсан... Тэгээд маргааш нь ...Болдбаатар ахтай таарахад ахынх нь толгой тархи өвдөөд байна, эм авч уумаар байна гэчихсэн явж байсан... Тухайн үед талийгаачийн баруун шанаа орчим нь хавдаад, уг газрын орчимд мөн бага зэрэг язарчихсан байсан... Би талийгаач ахтай 2021 оны 07 дугаар сарын 08, 09-ний өдрөөс 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хамт байсан. Талийгаач ах бид 2 өдөр нь цуг байж байгаад л орой нь би найз нөхдийнхөөрөө хонохоо явдаг байсан... 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр л талийгаач М.Болдбаатар ах Б.Батхонгорт цохиулсан бусад өдрүүдэд хүнтэй хэрэлдэж маргалдаж зодолдож цохилцсон асуудал огт байхгүй...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 57-59, 93-р хуудас/
Гэрч Э.Энхцэцэгийн өгсөн: “...Хонгороо талийгаач Болдбаатарын байшинд гүйгээд орсон. Баярцэцэг бид хоёр Хонгороогийн араас нь алхаад ороход Хонгороо энэ хоёрыг цохиод унагачихлаа гэж хэлсэн. Хонгороогийн зүүн талд талийгаач Болдбаатар шалан дээр дээшээ хараад ам нь ангайсан байдалтай хурхираад хэвтэж байсан... би Хонгороод чи яагаад Болдбаатарыг цохиж байгаа юм, бие муутай хүн шүү дээ гэж хэлэхэд Хонгороо буцаад талийгаач Болдбаатарын гэр лүү орсон...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 67-74-р хуудас/
Гэрч Д.Баярцэцэгийн өгсөн: “...монтёр Болдоо ах хивсэн дээрээ ...хурхираад хэвтэж байсан... Батхонгор миний картыг аваагүй гээд байсан авчихсан байна. Уур хүрээд монтёр Болдоо ах, нохой Болдоо хоёрыг нэг, нэг цохичихлоо гэж хэлсэн. Энхцэцэг эгч чи яаж байгаа юм бэ, монтёр Болдоо чинь бие муутай ш дээ гэж хэлсэн. Тэгэхэд Батхонгор за гайгүй байлгүй гэж хэлсэн. Тэгээд бид гурав ...Батхонгорын гэр лүү нь орсон. Энхцэцэг эгч Батхонгорт хандан монтёр Болдоо нэг л эвгүй хурхираад байж байна, чи яг яачихсан юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд Батхонгор харин миний картыг аваагүй гээд байсан мөртлөө авчихсан байхаар нь миний уур хүрээд нэг цохичихсон юм аа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 78-81-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 823 дугаартай “...Гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун дагз чамархай хэсгийн шугаман хугарал, баруун чамархай хэсэг дэх хатуу хальсан дээр, доорх цусан хураа, баруун, зүүн духны дэлбэнгийн дээд, үзүүр, доод суурийн хэсгийн тархи, няцрал, баруун чамархайн дэлбэнгийн няцрал, багана тархины хоёрдогч цус харвалт гэмтлүүд бүгд нэг дор үүсээгүй, эхлээд цохилтын хүч үйлчилсэн даруй гавлын баруун дагз чамархай хэсгийн шугаман хугарал, баруун чамархай, баруун зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал үүссэн ба энэ үедээ түр зуур ухаан алдаад эргээд сэргэж болох ба 5-7 хоногийн хугацаанд тархины няцралын талбай, хатуу хальс дээрх, доорх, цусан хураа, аажим нэмэгдэн тархи дарагдах, тархи хавагнахын хэрээр багана тархины хоёрдогч цус харвалт үүсэж нас баржээ.
Амь хохирогч гэмтэл авсан даруй эмнэлгийн тусламж авсан бол амь насыг аврах боломжтой.
Талийгаачид үүссэн гэмтлүүд нүүрэнд цохилт авч савж унах үед үүссэн байна.
Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь үхэлд хүргэсэн хүнд гэмтэл болно...” гэх дүгнэлт /2-р ХХ-ийн 29-32 дугаар хуудас/
Яллагдагчаар Б.Батхонгорын өгсөн: “...М.Болдбаатар ахын гэр рүү нь ороход М.Болдбаатар ах, Ч.Болдбаатар ах хоёр 1 ширхэг том пивыг дөнгөж задлаад уугаад сууж байсан, М.Болдбаатар ах, Ч.Болдбаатар ах хоёрт хандан та хоёр яагаад хүний картыг хэлэлгүй авч байгаа юм бэ гээд М.Болдбаатар ахыг зогсож байхад нь нэг удаа нүүр рүү нь алгадсан, тэгэхэд М.Болдбаатар ах бөгсөөрөө газарт суугаад ойчсон... Энхцэцэг М.Болдбаатар ах чинь бие муутай ш дээ, чи хамаагүй ингэж цохиж, алгадаж болж байгаа юм уу гэж хэлсэн... Тухайн үед М Болдбаатар ах миний картыг өгөхгүй, худлаа яриад яваад байсан учир миний уур хүрээд л М.Болдбаатар ахын нүүр лүү нь нэг удаа алгадчихсан юм...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 179-182-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн
тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Болдбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учирч улмаар нас барсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сувдаа нь “...Сувдаа миний бие талийгаачийн оршуулгын зардал болох 10.000.000 төгрөгийг бэлнээр 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээж авлаа... шүүх хуралд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү... залуу хүний амьдрал ахуйг бодолцож түүний гаргасан алдааг уучилж гомдол санал гаргахгүй, мөн нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтийг бичгээр шүүхэд өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ.
Шүүх хуралдаан дээр шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар талуудын гаргасан дүгнэлт:
Улсын яллагч: Шүүгдэгч Б.Батхонгорын үйлдсэн гэмт хэрэг нь ахуйн хүрээнд архидан согтуурснаас болж үүссэн. Мөн хохирогчийн буруутай үйлдэл буюу картыг хулгай хийсэн гэх нөхцөл байдал тогтоогддог... тухайн хүнийг цохиход ямар нэгэн гэмтэл учруулж амь насанд нь хүрэх аюултайг мэдэж, энэ үйлдэлдээ санаатай хандсан байна гэж үзэж байна. Б.Батхонгорын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин хөнгөрүүлэх нөхцөл байдал нь хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн байна гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Батхонгорын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзаж байна. Гэхдээ энэ хэрэгт хүний амь нас хохирсон. Б.Батхонгорын үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 11 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. 2021 оны 07 дугаар сарын 23-наас цагдан хоригдсон байдаг. Цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 10.000.000 төгрөг төлсөн ба нэхэмжлэх зүйлгүй санал гомдолгүй гэсэн баримт өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг: Эрүүгийн хариуцлагыг оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн 1.4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Талийгаачтай ойр дотно байсан, 10 гаран жил хөрш айлууд байсан хүмүүс. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бид нар ойр дотно ах дүү шиг хүмүүс байсан. Миний нөхөр эрүүл мэндийн хувьд тархи толгойны унаж татдаг өвчтэй байсан. Би хөдөө явахдаа Батхонгор болон түүний ээж, аавд захиж үлдээдэг байсан. Залуу хүний хувьд Батхонгорын үйлдлийг уучилж байна. Аав, ээж нь хүнд өвчтэй, эмчийн хяналтад байдаг гэдэг эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүй байх боломж байдаг бол хорих ял оногдуулахгүй шийдэж өгнө үү. Миний зүгээс гомдолгүй гэсэг байр сууриа анхан шатны шүүхэд бичгэн хэлбэрээр гаргаж өгсөн байгаа. Энэ нөхцөл байдлыг минь харгалзан үзнэ үү гэсэн саналтай байдаг. Б.Батхонгорын хувийн байдлын хувьд архи уудаггүй, бага насны 3 хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй, аав, ээж нь биеийн эрүүл мэндийн хувьд байнгын эмчийн хяналтад байдаг. Хохирол хор уршиг ихтэй хэрэг, ганцхан оршуулгын зардал төлснөөр ингээд зогсохгүй гэж бидний зүгээс үзэж байгаа. Хорих ял аваад суллагдсан ч гэсэн өмнө ямар харилцаатай байсан тийм л харилцаатай байна. Тусалж дэмжинэ, би энэ айлд нөхөж болшгүй хохирол учруулснаа ойлгож дүгнэлт хийсэн гэдэг. Ээж, аавынх нь хувьд мөн хүнд хэцүү байгаа. Эдгээр хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан хорих ялын доод хэмжээний 3/2-оос багагүй хорих ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл: Бидний хувьд гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Шүүхийн шатанд өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлт байдаг, энэ хэрэг дээр Батхонгор буруутай ч гэсэн ялын хэмжээний хамгийн бага ямар ял байна тэрийг нь оногдуулж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Улсын яллагч хамгийн дээд ялыг оногдуулж байна. Гэхдээ энэ хүн анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс болон шүүгдэгчийн ар гэрийн гаргасан саналын хүрээнд, шүүгдэгч Б.Батхонгор нь 35 настай, охин дүүтэй хотод байдаг. Өөрөө айлын эрэгтэй хүүхэд гэдэг утгаараа гал голомтоо сахиж нутагтаа аав, ээжийн хамт мал дээр байдаг байсан. 8, 9, 10 настай 3 хүүхэдтэй, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хувийн байдлын хувьд дөлгөөн төлөв, даруу зантай хүн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэж мөрдөн байцаагч тодорхойлсон байдаг. Тухайн үед хохирогчийн үйлдлээс болж ийм үйлдэл гарсан. Энэ явдлаас хойш 7 хоногийг дараа хохирогч нас барсан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс манай үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлаж өгөөч, эсвэл хорих ялын доод хэмжээг нээлттэйд оногдуулж өгнө үү гэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Б.Батхонгор гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа болох эмчилгээний зардалд 10.000.000 төгрөгийг төлсөн, хохирогчийн буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон зэргийг харгалзан хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй ба түүний цагдан хоригдсон 130 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Бүрнээбаатарын Батхонгорыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Батхонгорыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батхонгорт оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батхонгорын цагдан хоригдсон 130 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Батхонгорт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.