| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/02086/И |
| Дугаар | 1815 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 1815
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 016 байр, 13 тоотод оршин суух, Боржигин овогт Чулууны Энхтөр /РД:ЧЗ63070117/
Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Нагалхан овогт Жамсранжавын Наранчимэг /РД:УЕ64012626/-ийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Энхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мягмарцэрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Жамсранжавын Наранчимэг нь 2013 оны 3 сарын 23-ны өдөр Ч.Энхтөрөөс 6.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сар бүр гэрээний үнийн дүнгийн 5 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх үүрэг хүлээж зээлсэн. Зээлийн төлбөрөөс 3.000.000 төгрөгийг бэлнээр болон бараагаар төлж, үлдэх 3.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй, алданги 1.500.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөг төлөх ёстой. Түүнчлэн Ж.Наранчимэг 2013 оны 4 сарын 29-нд 5.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сар бүр гэрээний үнийн дүнгийн 5 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр зээлсэн. Мөн Ж.Наранчимэг 2013 оны 12 сарын 09-ний өдөр 2.700.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сар бүр гэрээний үнийн дүнгийн 5 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр зээлсэн. Дээрх зээл, зээлийн хүүд нэг ч төгрөг төлөөгүй билээ. Ж.Наранчимэгээс дээрх 3 удаагийн зээлийн гэрээгээр үндсэн зээлийн төлбөрт 10.700.000 төгрөг, зээлийн хүүд 2.310.000 төгрөг, алдангид 6.505.000 төгрөг, нийт 19.515.000 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргасан боловч шүүхээс Ж.Наранцэцэгийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд оршин суух хаяг нь тодорхойгүй, эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Нагалхан овогт Жамсранжавын Наранчимэг /РД:УЕ64012626/-ийг эрэн сурвалжилж өгнө үү. Ж.Наранчимэгийн ажил нь Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 29-544 тоотод “Булаг-Эрдэнэ” ХХК-ийн “Мини маркет” гэх 8 нэрийн дэлгүүр ажиллуулдаг, 99020666, 55151877 дугаарын утастай гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Энхтөр нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Нагалхан овогт Жамсранжавын Наранчимэг /РД:УЕ64012626/-ийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2017/08404 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж авагдсан байх ба уг захирамжаар Ч.Энхтөрийн нэхэмжлэлтэй Ж.Наранчимэгт холбогдох 19.515.000 төгрөг гаргуулах тухай хэргийг “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.
Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Нагалхан овогт Жамсранжавын Наранчимэг /РД:УЕ64012626/-ийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж.Наранчимэгийг олж болох эх сурвалжийг Ж.Наранчимэгийн ажил нь Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 29-544 тоотод “Булаг-Эрдэнэ” ХХК-ийн “Мини маркет” гэх 8 нэрийн дэлгүүр ажиллуулдаг, 99020666, 55151877 дугаарын утастай гэж нэрлэн заасныг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Хүсэлт гаргагч Ч.Энхтөртэй холбоо барих утас: 91917088, 91912694 болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч Ч.Энхтөрийн хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Нагалхан овогт Жамсранжавын Наранчимэг /РД:УЕ64012626/-ийг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.
2. Хүсэлт гаргагч Ч.Энхтөр нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч Ч.Энхтөртэй холбогдох
утас: 91917088, 91912694 болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА