Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/40

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0040/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    Г.Урантуяа,

Улсын яллагч                                                  Б.Нарангэрэл,

Шүүгдэгч                                                          Х.А  нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Хандын А холбогдох 2239000000034 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий  аймгийн Хэрлэн суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Норовлин сумын Жаргалант 4 дүгээр баг Дэлийн 9-05 тоотод оршин суудаг. Улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан 

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 20 цагийн орчимд Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэрвэн 6-03 тоотод байрлах Д.Зоригтын гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Г маргалдаж улмаар түүний бүсэлхийн баруун тал, баруун өгзөгний доод талд 2 удаа хутгалж, улмаар бүсэлхийн баруун тал, баруун өгзөгний доод талд хутгалагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах санал, зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, /хх-ийн 2-10 дугаар хуудас/,

2. Хохирогч Б.Г “...Би 2021 оны 12 дугаар сарын 14-ний орой 20 цагийн үед өөрийн эхнэр Дашцэнгэл, Алтайсүрэн бид гурав Зоригт ахын гэрт нэг шил 0,75 граммын архи хувааж уусан. Архи ууж байхдаа багын явдлуудаа ярилцаж байсан. Тэгээд бид хоёр Зоригт ахын байшингаас гараад үүдэнд нь зогсоод хоорондоо жаахан маргалдсан, би Алтайсүрэнг хүзүүгээр нь тэврээд хоёр найз ингэж болохгүй байхаа гээд  буцаад Зоригт ахын гэр рүү орох гэсэн чинь Алтайсүрэн миний араас бөөр, өгзөг хэсэг рүү хоёр удаа хутгалсан. Тэгэхлээр нь би эргээд харсан чинь хүрэн иштэй хутга барьсан Алтайсүрэн цаашаа гүйгээд яваад өгсөн. Ингээд би Зоригт ахынд байсан өөрийн эхнэр Дашцэнгэл дээр очоод Алтайсүрэн намайг хутгалчихлаа. Хоёулаа эгчийн гэр рүү явъя гэж хэлээд Зоригт ахын гэрээс гараад өөрийн эгч Ганцэцэгийн гэрт очин эмнэлгийн байгууллага болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Харин удаагүй сумын эмнэлэг ирээд эмнэлэг дээр очин бөөр хэсэгт 4 оёдол, өгзөг хэсэгт 2 оёдол тавьсан... Хүрэн иштэй хутга байсан. Алтайсүрэн өөрийн түрийндээ байнга авч явдаг хутга нь байсан. Надад ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй. Миний эмчилгээний зардалд орох мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,

Хохирогч Б.Ганнэргүйгийн дахин өгсөн “...Одоо миний бие, эрүүл мэндийн байдал хэвийн зүгээр байгаа. Мөн учирсан гэмтэл маань эдгэрсэн байгаа. Одоо ямар нэгэн өвчин зовуурьгүй байна. ...Би эмчилгээнд Алтайсүрэнгийн өгсөн 500.000 төгрөгийг зарцуулсан. Алтайсүрэн нь надад эмчилгээндээ зарцуулаарай гэж бэлнээр 100.000 төгрөг, 400.000 төгрөгийг манай охин Золзаяагийн дансанд хийсэн. Мөн дээр нь надад өөрийн барьж байсан "Жи мобайл”-ын гар утсаа өгсөн. Иймд одоо надад Алтайсүрэнд ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/,

3. Гэрч Ж.Дашцэнгэлийн “...Би 2021 оны 12 дугаар сарын 14-ний орой 21 цагийн орчимд өөрийн нөхөр Ганпүрэвийн хамт Зоригт ахын гэрт байхад манай сумын иргэн Алтайсүрэн 0,75 граммын “Хараа” нэртэй архи бариад орж ирсэн. Тэгээд бид гурав тэр архийг нь хувааж уугаад дуусаад байхад манай нөхөр Ганнэргүй, Алтайсүрэн хоёр гэрээс гарсан. Харин удаагүй манай нөхөр Ганнэргүй орж ирэхдээ Алтайсүрэн намайг хутгалчихлаа хоёулаа эгчийн гэр рүү явъя гэж хэлсэн. ...Манай нөхрийн бөөрний хэсэгт 4 оёдол, өгзөг хэсэгт нь 2 оёдол тавьсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,  

4. Гэрч Б.Ганцэцэгийн “...манай төрсөн дүү Ганнэргүйгийн эхнэр Дашцэнгэл нь нэлээн айж сандарсан байдалтай “Дүү чинь Алтайсүрэнд хутгалуулчихлаа” гэсээр орж ирэхэд араас нь залгуулаад манай дүү Ганнэргүй бөөр болон гуя тус газраа 2 удаа хутгалуулсан гэсээр цусаа гоожуулаад орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33, 34 дүгээр тал/,

5. Шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 43 дугаартай “...1. Б.Ганнэргүйн биед бүсэлхийн баруун тал, баруун өгзөгний доод талд хутгалагдсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл  нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 52 дугаар тал/

6. Яллагдагчаар Х.Алтайсүрэнгийн “...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хамт архи ууж байсан найз Ганнэргүйтэй маргалдаж улмаар хутгаар өгзөг болон бүсэлхийн тус газар нь нийт 2 удаа хутгалсан нь үнэн. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Тэр хутга нь миний өөрийн эзэмшлийн хутга... юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Би тэр өдөр Зоригт гэдэг ахтай ганц юм хувааж уухаар дэлгүүрээс 0.75 литрийн савлагаатай “Их Монгол” гэх нэртэй архи аваад гэрт нь ороход Зоригт ах орон дээрээ тасраад унтаж байсан. Мөн гэрт нь Ганнэргүй болон түүний эхнэр Дашцэнгэл 2 мөн л согтсон байдалтай байсан. Ингээд би найзууд байсан болохоор нэгэнт аваад орсон архиа задлаад хувааж уусан. Ингэж ууж байгаад нэлээн согтсон байсан. Өмнө нь бид 2 маргалдаж муудалцаж байгаагүй, муудалцах шалтгаан ч байгаагүй учир юунаас болсон эсэхийг мэдэхгүй, нэг мэдсэн би Ганнэргүйтэй муудалцаж байсан. Ганнэргүй нь надаас өндөр, намайг тохойгоороо боож дээш өргөж нөгөө гараараа цохиод байсан. Тэгэхээр нь би халааснаасаа хутга гаргаж ирээд Ганнэргүйг хутгалсан. Бид 2-ын дунд өмнө нь ямар нэг хэрүүл маргаан байгаагүй, өс хонзон ч байхгүй... Би өөрийн гэм буруугаа ойлгож Ганнэргүйд эмчилгээний зардал болгож данс руу нь 400.000 төгрөг хийж бэлнээр 100.000 төгрөг өгсөн байгаа. Мөн 130.000 төгрөгөөр худалдаж аваад удаагүй байсан гар утсаа хүртэл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 71- дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

            Шүүгдэгч Х.Алтайсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 20 цагийн орчимд Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэрвэн 6-03 тоотод байрлах Д.Зоригтын гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Ганнэргүйтэй маргалдаж улмаар түүний бүсэлхийн баруун тал, баруун өгзөгний доод талд 2 удаа хутгалж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

           

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцуулах санал, зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, /хх-ийн 2-10 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах санал, зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, /хх-ийн 2-10 дугаар хуудас/,

Хохирогч Б.Ганнэргүйгийн “...Би 2021 оны 12 дугаар сарын 14-ний орой 20 цагийн үед өөрийн эхнэр Дашцэнгэл, Алтайсүрэн бид гурав Зоригт ахын гэрт нэг шил 0,75 граммын архи хувааж уусан. Архи ууж байхдаа багын явдлуудаа ярилцаж байсан. Тэгээд бид хоёр Зоригт ахын байшингаас гараад үүдэнд нь зогсоод хоорондоо жаахан маргалдсан, би Алтайсүрэнг хүзүүгээр нь тэврээд хоёр найз ингэж болохгүй байхаа гээд  буцаад Зоригт ахын гэр рүү орох гэсэн чинь Алтайсүрэн миний араас бөөр, өгзөг хэсэг рүү хоёр удаа хутгалсан. Тэгэхлээр нь би эргээд харсан чинь хүрэн иштэй хутга барьсан Алтайсүрэн цаашаа гүйгээд яваад өгсөн. Ингээд би Зоригт ахынд байсан өөрийн эхнэр Дашцэнгэл дээр очоод Алтайсүрэн намайг хутгалчихлаа. Хоёулаа эгчийн гэр рүү явъя гэж хэлээд Зоригт ахын гэрээс гараад өөрийн эгч Ганцэцэгийн гэрт очин эмнэлгийн байгууллага болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Харин удаагүй сумын эмнэлэг ирээд эмнэлэг дээр очин бөөр хэсэгт 4 оёдол, өгзөг хэсэгт 2 оёдол тавьсан... Хүрэн иштэй хутга байсан. Алтайсүрэн өөрийн түрийндээ байнга авч явдаг хутга нь байсан. Надад ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй. Миний эмчилгээний зардалд орох мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,

Хохирогч Б.Ганнэргүйгийн дахин өгсөн “...Одоо миний бие, эрүүл мэндийн байдал хэвийн зүгээр байгаа. Мөн учирсан гэмтэл маань эдгэрсэн байгаа. Одоо ямар нэгэн өвчин зовуурьгүй байна. ...Би эмчилгээнд Алтайсүрэнгийн өгсөн 500.000 төгрөгийг зарцуулсан. Алтайсүрэн нь надад эмчилгээндээ зарцуулаарай гэж бэлнээр 100.000 төгрөг, 400.000 төгрөгийг манай охин Золзаяагийн дансанд хийсэн. Мөн дээр нь надад өөрийн барьж байсан "Жи мобайл”-ын гар утсаа өгсөн. Иймд одоо надад Алтайсүрэнд ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/,

Гэрч Ж.Дашцэнгэлийн “...Би 2021 оны 12 дугаар сарын 14-ний орой 21 цагийн орчимд өөрийн нөхөр Ганпүрэвийн хамт Зоригт ахын гэрт байхад манай сумын иргэн Алтайсүрэн 0,75 граммын “Хараа” нэртэй архи бариад орж ирсэн. Тэгээд бид гурав тэр архийг нь хувааж уугаад дуусаад байхад манай нөхөр Ганнэргүй, Алтайсүрэн хоёр гэрээс гарсан. Харин удаагүй манай нөхөр Ганнэргүй орж ирэхдээ Алтайсүрэн намайг хутгалчихлаа хоёулаа эгчийн гэр рүү явъя гэж хэлсэн. ...Манай нөхрийн бөөрний хэсэгт 4 оёдол, өгзөг хэсэгт нь 2 оёдол тавьсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,  

Гэрч Б.Ганцэцэгийн “...манай төрсөн дүү Ганнэргүйгийн эхнэр Дашцэнгэл нь нэлээн айж сандарсан байдалтай “Дүү чинь Алтайсүрэнд хутгалуулчихлаа” гэсээр орж ирэхэд араас нь залгуулаад манай дүү Ганнэргүй бөөр болон гуя тус газраа 2 удаа хутгалуулсан гэсээр цусаа гоожуулаад орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33, 34 дүгээр тал/,

Шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 43 дугаартай “...1. Б.Ганнэргүйн биед бүсэлхийн баруун тал, баруун өгзөгний доод талд хутгалагдсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл  нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 52 дугаар тал/

Яллагдагчаар Х.Алтайсүрэнгийн “...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хамт архи ууж байсан найз Ганнэргүйтэй маргалдаж улмаар хутгаар өгзөг болон бүсэлхийн тус газар нь нийт 2 удаа хутгалсан нь үнэн. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Тэр хутга нь миний өөрийн эзэмшлийн хутга... юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Би тэр өдөр Зоригт гэдэг ахтай ганц юм хувааж уухаар дэлгүүрээс 0.75 литрийн савлагаатай “Их Монгол” гэх нэртэй архи аваад гэрт нь ороход Зоригт ах орон дээрээ тасраад унтаж байсан. Мөн гэрт нь Ганнэргүй болон түүний эхнэр Дашцэнгэл 2 мөн л согтсон байдалтай байсан. Ингээд би найзууд байсан болохоор нэгэнт аваад орсон архиа задлаад хувааж уусан. Ингэж ууж байгаад нэлээн согтсон байсан. Өмнө нь бид 2 маргалдаж муудалцаж байгаагүй, муудалцах шалтгаан ч байгаагүй учир юунаас болсон эсэхийг мэдэхгүй, нэг мэдсэн би Ганнэргүйтэй муудалцаж байсан. Ганнэргүй нь надаас өндөр, намайг тохойгоороо боож дээш өргөж нөгөө гараараа цохиод байсан. Тэгэхээр нь би халааснаасаа хутга гаргаж ирээд Ганнэргүйг хутгалсан. Бид 2-ын дунд өмнө нь ямар нэг хэрүүл маргаан байгаагүй, өс хонзон ч байхгүй... Би өөрийн гэм буруугаа ойлгож Ганнэргүйд эмчилгээний зардал болгож данс руу нь 400.000 төгрөг хийж бэлнээр 100.000 төгрөг өгсөн байгаа. Мөн 130.000 төгрөгөөр худалдаж аваад удаагүй байсан гар утсаа хүртэл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 71- дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Х.Алтайсүрэнг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ганнэргүйгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “Алтайсүрэн нь надад эмчилгээндээ зарцуулаарай гэж бэлнээр 100.000 төгрөг, 400.000 төгрөгийг манай охин Золзаяагийн дансанд хийсэн. Мөн дээр нь надад өөрийн барьж байсан "Жи мобайл”-ын гар утсаа өгсөн. Иймд одоо надад Алтайсүрэнд ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлсэн /хх-ийн 19 дүгээр тал/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.  

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Х.Алтайсүрэнд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар, зэвсэн хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Хандын Алтайсүрэнг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар  зүйлийн 1 дэх   хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Алтайсүрэнг 3 сарын хугацаагаар Хэнтий аймгийн Норовлин сумын төвөөс  гарахгүй байх үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Х.Алтайсүрэн нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,  бусдад төлөх төлбөргүй,  түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой  баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Алтайсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                   Д.ГАНЗОРИГ