Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
Хэргийн индекс | 180/2022/0041/Э |
Дугаар | 2021/ШЦТ/41 |
Огноо | 2022-02-23 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0041/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Урантуяа,
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Хохирогч *******огтбаатар
Хохирогчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хардал овогт ******* холбогдох 2239000000014 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, туслах малчин ажилтай, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг 19-04 тоотод оршин суух, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар, мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 885 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаартай шүүгчийн захирамжаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солиулж байсан,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг “Байрт” гэх газар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагийн орчим архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ*******огтбаатартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, модон бариултай 25.6 см урттай хутгаар*******-н зүүн гуя хэсэгт 1 удаа хутгалж зүүн гуяны ар дунд хэсэгт хутгалагдсан шарх, духанд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 тал/
2. Хохирогч*******- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Харин намайг хөдөө гэрт байхад Бат-Эрдэнэ гэх Бавагын малчин ирж төрсөн өдөр гээд байхаар нь гэрт нь очиж 1 шил соёрхол нэртэй 1.5 граммын архи хувааж ууж байгаад архиа талаас нь дээгүүр болгоод би согтох гээд байсан болохоор гэр лүүгээ явлаа гэж хэлээд зодуулж, бас зүүн хөлийн бүдүүн гуяны дотор талдаа хутгалуулсан юм... миний дух руу 1 удаа цохиж намайг газар унасан хойгуур дахин дух руу 2 удаа цохиод авсан юм. Тэгээд би газраас босоод гарах гэхэд миний зүүн хөлийн бүдүүн гуяны дотор талд халуун оргиод явсан юм... манай эхнэр Оюунцацрал миний хувцсыг тайлж сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 тал/
Хохирогч*******- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Одоогоор миний хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа. Би гомдолтой байгаа... эмчилгээний зардал мөнгөндөө 2.000.000- 3.000.000 сая төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/
Хохирогч*******- шүүх хуралдаан дээр өгсөн: “...11 дүгээр сарын 30-ны өдөр Бат-Эрдэнийн очоод жоохон ууж байгаад харья гээд гартал Бат-Эрдэнэ араас ирээд хутгалсан... Эмчилгээний зардал 3.000.000 төгрөг нэхэмжилж байна... Баримт байхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Гэрч А.Оюунцацралын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өөрийн нөхөр*******огтбаатарыг гэр лүү оруулахад манай нөхрийн дух нь шалбарсан мөн зүүн хөлийн бүдүүн гуяны дотор тал нь цус болсон байхаар нь өмдийг нь тайлахад цус гарч байхаар нь би эмнэлэг дуудсан юм... манай гэрийн гадаа Чинзориг овогтой Бат-Эрдэнэ болон Энхмандах овогтой Бат-Эрдэнэ нар зогсож байсан. Би яагаад манай нөхөр Цогтбаатар цус нөж болоод ирэв ээ гэхэд *******ат-Эрдэнэ намайг уучлаарай гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/
4. Гэрч Г.Цогийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай эхнэрийн дүү*******огтбаатар ...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр надтай цугтаа буцаж хөдөө гэртээ үдээс хойш очсон. би гэрт нь буулгаад гарах гэж байхад *******ат-Эрдэнэ гэх залуу орж ирээд манай гэрт оч миний төрсөн өдөр болж байна гээд байсан тэгээд гэрээс гараад баруун хойшоо явж байгаад буцаж очоод яах гээд байгаа юм бэ гэхэд*******огтбаатар нь зүүн хойш байгаа айл руу *******ат-Эрдэнэтэй цугтаа мотоциклтой явах гэж байхад нь би хүргэж өгье гэж хэлээд хүргэж өгсөн. *******ат-Эрдэнэ гэртээ гэрийн эзэн Ч.Бат-Эрдэнэтэй байж байсан юм. Ч.Бат-Эрдэнэ та аймгаас ирсэн биз дээ манай гэрийн үүдээр гарсан гэж байсан, харин *******ат-Эрдэнэ нь 1 шил Соёрхол нэртэй 0.5 граммын архи гаргаад ирсэн. Би тэр архинаас 2-3 хундага амандаа хүргээд өгсөн юм. Би тэр айлд жаахан сууж байгаад*******огтбаатарыг явъя гэхэд би Ч.Бат-Эрдэнээр гэр рүүгээ хүргүүлнэ гэж хэлээд үлдсэн юм. Тэр шөнө над руу*******огтбаатарын эхнэр утасдаад манай нөхрийг *******ат-Эрдэнэ зүүн гуянд нь хутгалсан байна гэж хэлсэн болохоор нь сумын эмнэлгийн утсыг нь өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/
5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 20 дугаартай “....Ш.Цогтбаатарын биед зүүн гуяны ар дунд хэсэгт хутгалагдсан шарх, духанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх зүүн гуяны ар дунд хэсэгт хутгалагдсан шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, духны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48 тал/
6. Яллагдагчаар *******ат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2239000000014 дугаартай тогтоолтой танилцсан. Надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... би 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг Байрт гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Цогтбаатарыг зодож цохин, Цогтбаатарын зүүн гуяны орчимд нь нэг удаа хутгалж биед нь гэмтэл шарх учруулсан... би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... Тухайн үед Цогтбаатар бид хоёр хоёулаа архи дарс уусан байсан. Тэгээд бид хоёр архиндаа согтоцгоогоод согтуурхаад хоорондоо маргалдаж муудалцсан, тэгээд л би уурласандаа Цогтбаатарыг зодож цохин, зүүн гуяны орчимд нь нэг удаа хутгалчихсан юм. Би тухайн үед ...нэлээн согтолттой байсан бөгөөд зарим үйл явдлаа бол сайн санахгүй байгаа... Би гэмт хэрэг үйлдэхдээ гэрт байсан 25-26 см-н урттай модон бариултай хутгыг ашигласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг.
Шүүгдэгч *******ат-Эрдэнэ нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар баг “Байрт” гэх газар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагийн орчимд согтуугаар*******огтбаатартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж нүүр хэсэгт нь гараараа цохиж, хутгаар зүүн гуя хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 тал/
Хохирогч*******огтбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Харин намайг хөдөө гэрт байхад Бат-Эрдэнэ гэх Бавагын малчин ирж төрсөн өдөр гээд байхаар нь гэрт нь очиж 1 шил соёрхол нэртэй 1.5 граммын архи хувааж ууж байгаад архиа талаас нь дээгүүр болгоод би согтох гээд байсан болохоор гэр лүүгээ явлаа гэж хэлээд зодуулж, бас зүүн хөлийн бүдүүн гуяны дотор талдаа хутгалуулсан юм... миний дух руу 1 удаа цохиж намайг газар унасан хойгуур дахин дух руу 2 удаа цохиод авсан юм. Тэгээд би газраас босоод гарах гэхэд миний зүүн хөлийн бүдүүн гуяны дотор талд халуун оргиод явсан юм... манай эхнэр Оюунцацрал миний хувцсыг тайлж сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 тал/
Хохирогч*******огтбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Одоогоор миний хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа. Би гомдолтой байгаа... эмчилгээний зардал мөнгөндөө 2.000.000- 3.000.000 сая төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/
Гэрч А.Оюунцацралын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өөрийн нөхөр*******огтбаатарыг гэр лүү оруулахад манай нөхрийн дух нь шалбарсан мөн зүүн хөлийн бүдүүн гуяны дотор тал нь цус болсон байхаар нь өмдийг нь тайлахад цус гарч байхаар нь би эмнэлэг дуудсан юм... манай гэрийн гадаа Чинзориг овогтой Бат-Эрдэнэ болон Энхмандах овогтой Бат-Эрдэнэ нар зогсож байсан. Би яагаад манай нөхөр Цогтбаатар цус нөж болоод ирэв ээ гэхэд *******ат-Эрдэнэ намайг уучлаарай гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/
Гэрч Г.Цогийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай эхнэрийн дүү*******огтбаатар ...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр надтай цугтаа буцаж хөдөө гэртээ үдээс хойш очсон. би гэрт нь буулгаад гарах гэж байхад *******ат-Эрдэнэ гэх залуу орж ирээд манай гэрт оч миний төрсөн өдөр болж байна гээд байсан тэгээд гэрээс гараад баруун хойшоо явж байгаад буцаж очоод яах гээд байгаа юм бэ гэхэд*******огтбаатар нь зүүн хойш байгаа айл руу *******ат-Эрдэнэтэй цугтаа мотоциклтой явах гэж байхад нь би хүргэж өгье гэж хэлээд хүргэж өгсөн. *******ат-Эрдэнэ гэртээ гэрийн эзэн Ч.Бат-Эрдэнэтэй байж байсан юм. Ч.Бат-Эрдэнэ та аймгаас ирсэн биз дээ манай гэрийн үүдээр гарсан гэж байсан, харин *******ат-Эрдэнэ нь 1 шил Соёрхол нэртэй 0.5 граммын архи гаргаад ирсэн. Би тэр архинаас 2-3 хундага амандаа хүргээд өгсөн юм. Би тэр айлд жаахан сууж байгаад*******огтбаатарыг явъя гэхэд би Ч.Бат-Эрдэнээр гэр рүүгээ хүргүүлнэ гэж хэлээд үлдсэн юм. Тэр шөнө над руу*******огтбаатарын эхнэр утасдаад манай нөхрийг *******ат-Эрдэнэ зүүн гуянд нь хутгалсан байна гэж хэлсэн болохоор нь сумын эмнэлгийн утсыг нь өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 20 дугаартай “....Ш.Цогтбаатарын биед зүүн гуяны ар дунд хэсэгт хутгалагдсан шарх, духанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх зүүн гуяны ар дунд хэсэгт хутгалагдсан шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, духны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48 тал/
Яллагдагчаар *******ат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2239000000014 дугаартай тогтоолтой танилцсан. Надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... би 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг Байрт гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Цогтбаатарыг зодож цохин, Цогтбаатарын зүүн гуяны орчимд нь нэг удаа хутгалж биед нь гэмтэл шарх учруулсан... би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... Тухайн үед Цогтбаатар бид хоёр хоёулаа архи дарс уусан байсан. Тэгээд бид хоёр архиндаа согтоцгоогоод согтуурхаад хоорондоо маргалдаж муудалцсан, тэгээд л би уурласандаа Цогтбаатарыг зодож цохин, зүүн гуяны орчимд нь нэг удаа хутгалчихсан юм. Би тухайн үед ...нэлээн согтолттой байсан бөгөөд зарим үйл явдлаа бол сайн санахгүй байгаа... Би гэмт хэрэг үйлдэхдээ гэрт байсан 25-26 см-н урттай модон бариултай хутгыг ашигласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч *******ат-Эрдэнийг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч*******огтбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...Эмчилгээний зардал 3.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэж шүүх хуралдаан дээр мэдүүлсэн боловч хохиролтой холбоотой нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогч нь өөрт учирсан хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч *******ат-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар, зэвсэг хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /өмнө нь энэ бүлэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан/ зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хардал овогт Энхмандахын Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ат-Эрдэнийг 3 сарын хугацаагаар Хэнтий аймгийн Хэрлэн сум Чингис хотын төвөөс гарахгүй байх үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч *******ат-Эрдэнэ нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай..
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй ба хохирогч нь өөрт учирсан хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ