Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
Хэргийн индекс | 180/2022/0042/Э |
Дугаар | 2021/ШЦТ/42 |
Огноо | 2022-02-23 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0042/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Урантуяа,
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох 2139002700019 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сум 9 дүгээр баг 5 дугаар байр 37 тоотод оршин суудаг. Улсаас авсан гавьяа шагналгүй, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 12-ны шөнө 23:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг А32-17 тоот гэртээ эхнэр*******лаанхүүхэнтэй хэрүүл маргаан үүсгэн зодож******* духанд зөөлөн эдийн няцрал, 2 нүдний эргэн тойрон, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, шуу, нуруу, баруун, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүдийг үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хохирогч*******- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нь амралтын өдөр байсан болохоор Хэнтий аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг А32-17 тоотод гэртээ 09 дүгээр сарын 12-ны орой 23 цагийн орчимд ээж Учрал бага хүү Итгэлт нарын хамт байж байтал манай гэрийн хаалга хүн тогшихоор нь хүү Итгэлт очоод онгойлготол гаднаас гэрт *******атболд нь орж ирсэн юм. Би тухайн үед гэрийн урд өрөө буюу жижиг өрөөндөө байсан юм. Ингээд Батболд нь шууд жижиг өрөөнд орж ирээд өрөөний хаалга дотроос нь түгжиж байгаад Батболд нь надад хандан "Чи яагаад намайг залгахаар утсаа авахгүй байгаа юм бэ” гэж хэлэхээр нь “Би чамд хамаагүй" гэж хэлэхэд над руу Батболд нь дөхөж ирээд миний цамцны захнаас хоёр гараараа барьж байгаад баруун гараараа миний толгой хэсэг рүү 3 удаа цохихоор нь би “намайг авраарай” гээд орилсон юм. Тухайн үед бага хүү Итгэлт нь Эмээдээ “ээж аав хоёр хоорондоо муудалцаад байна" гэж хэлэх нь Батболд бид хоёрт сонсогдсон юм. Ингээд Батболд нь намайг орны зүүн талд унагааж дээш нь харуулж байгаад хоёр гараараа миний толгой болон нүүр хэсэг рүү маш олон удаа цохиод байсан юм. Тэгтэл манай ээж Учрал жижиг өрөөний хаалгыг гаднаас нь онгойлгоод орж ирээд Батболдыг надаас холдуулсан юм. Ингээд би босоод том өрөөр үү ороод буйдан дээр сууж байтал Батболд нь бага хүү Итгэлтийг “Чи дандаа яагаад хов зөөж байдаг юм" гэж хэлээд Итгэлтийн толгой руу нь зүүн гараа атгаж байгаад 1 удаа цохисон чинь Итгэлт уйлахаар нь би очоод чи яагаад хүүхэд цохиж байгаа юм бэ? чамд хүүхэд зодох эрх байхгүй шүү гэж хэлэхэд Батболд нь “Танайхныг бүгдийг чинь буудаж ална шүү” гэж хэлсэн. Ингээд би Итгэлтийг тэврээд том өрөөний буйдан дээр сууж байтал Батболд нь хувцсаа өмсөөд гэрээс гарах гэж байхдаа “Чамайг ална" гэж хэлээд үүднээс том өрөөний буйдан руу хүрч ирээд миний цамцны баруун талын мөрнөөс татаж буйдангийн баруун тал руу намайг баруун хажуу хэсгээр унагааж байгаад баруун хөлөөрөө миний цээж болон зүүн гарын булгалга хэсэг рүү маш олон удаа өшиглөөд миний толгой хэсэг рүү баруун гараараа маш олон удаа цохиод байхаар нь манай ээж Учралт нь миний толгойг баруун гараараа хаатал Батболд нь ээж Учралтын баруун гарын ар хэсгийг 1 удаа цохисон юм. Ингээд Батболд нь ээжийг түлхэж холдуултал Учралт нь газар унахдаа баруун гарынхаа эрхий хурууг гэмтээчихсэн юм. Ингээд Батболд нь гэрээс гараад явсан... *******атболд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... *******атболд нь надаас 2013 онд салаад 2020 оны 11 дүгээр сарын дундаас буцаж хамт амьдрах болсон. Ингээд 2021 оны 08 дугаар сарын дундуур Дорнод аймгийн Халх гол суманд хадлан хадах зорилгоор явсан бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр над руу залгахаар нь би утсаа аваагүй болохоор надад уурлаад намайг зодсон байх... Намайг урьд өмнө 2 удаа зодоод цагдаагийн байгууллагад шалгуулж байсан... Миний 2 нүд хөхөрч, дух хавдсан, зүүн гарын бугалгын дотор талаар хөхөрсөн, баруун гарын шууны дээр хөхөрсөн, цээж хөндүүртэй бөгөөд цээжний баруун талаар хөхөрсөн юм... Би гомдолтой байна. Хуулийн дагуу шидэж өгнө үү...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-17 дугаар хуудас/
2. Гэрч Ж.Учралтын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р багийн А32-17 тоотод охин, хоёр ачийн хамт амьдардаг юм. 2021 оны 09-р сарын 12-ны орой 23 цагийн орчимд охин, хоёр ачийн хамт байж байтал манай гэрийн хаалга хүн тогшихоор нь ач хүү Итгэлт очоод хаалга онгойлгож өгтөл Батболд орж ирээд жижиг өрөөнд байсан Улаанхүүхэн рүү ороод хаалгаа түгжиж охин Улаанхүүхэнийг зодсон юм. Ингээд Улаанхүүхэн нь жижиг өрөөнд намайг авраарай гээд орилоод байхаар нь би жижиг өрөөний хаалга руу дөхөж очоод Батболдоо чи болиоч гэж хэлэхэд хаалгаа онгойлгож өгөхгүй байсан. Тэгэхээр нь би жижиг өрөөний илүү түлхүүрийг олоод хаалга онгойлгоод ортол Батболд Улаанхүүхэний дээр сууж байгаад хоёр гараараа толгой руу нь маш олон удаа цохиод байсан болохоор нь Батболдоо чи болиоч гэж хэлээд болиулсан юм. Тухайн үед манай бага ач Итгэлт ааваа болиоч гэж хэлэхэд “Чи юу яриад байгаа юм бэ? гэж хэлээд” том өрөө рүү гарч ирээд буйдангийн урд зогсож байсан Итгэлтийг зүүн гараа зангидаж байгаад толгой руу нь нэг удаа цохисон. Улаанхүүхэн жижиг өрөөнөөс гараад иртэл Батболд буйдан дээр дарж байгаад толгой руу нь олон удаа цохиод байхаар нь чи болиоч гэж хэлээд зүүн гараа Улаанхүүхэний толгой хэсгийг хаахад Батболд нь миний гар луу цохисон юм. Тэгээд Батболд нь гэрээс гараад явахад Улаанхүүхэн цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-21 дүгээр хуудас/
3. Шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 459 дугаартай: “...Д.Улаанхүүхэний биед духанд зөөлөн эдийн няцрал, 2 нүдний эргэн тойрон, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, шуу, нуруу, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /ХХ-ийн 36-37 дугаар хуудас/
4. *******атболдын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолтой уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 61-62-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэн гардаг.
Шүүгдэгч *******атболд нь 2021 оны 09 дүгээр сарын 12-ны шөнө 23:00 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг А32-17 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр*******лаанхүүхэнийг зодож духанд зөөлөн эдийн няцрал, 2 нүдний эргэн тойрон, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, шуу, нуруу, баруун, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүдийг үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч*******лаанхүүхэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нь амралтын өдөр байсан болохоор Хэнтий аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг А32-17 тоотод гэртээ 09 дүгээр сарын 12-ны орой 23 цагийн орчимд ээж Учрал бага хүү Итгэлт нарын хамт байж байтал манай гэрийн хаалга хүн тогшихоор нь хүү Итгэлт очоод онгойлготол гаднаас гэрт *******атболд нь орж ирсэн юм. Би тухайн үед гэрийн урд өрөө буюу жижиг өрөөндөө байсан юм. Ингээд Батболд нь шууд жижиг өрөөнд орж ирээд өрөөний хаалга дотроос нь түгжиж байгаад Батболд нь надад хандан "Чи яагаад намайг залгахаар утсаа авахгүй байгаа юм бэ” гэж хэлэхээр нь “Би чамд хамаагүй" гэж хэлэхэд над руу Батболд нь дөхөж ирээд миний цамцны захнаас хоёр гараараа барьж байгаад баруун гараараа миний толгой хэсэг рүү 3 удаа цохихоор нь би “намайг авраарай” гээд орилсон юм. Тухайн үед бага хүү Итгэлт нь Эмээдээ “ээж аав хоёр хоорондоо муудалцаад байна" гэж хэлэх нь Батболд бид хоёрт сонсогдсон юм. Ингээд Батболд нь намайг орны зүүн талд унагааж дээш нь харуулж байгаад хоёр гараараа миний толгой болон нүүр хэсэг рүү маш олон удаа цохиод байсан юм. Тэгтэл манай ээж Учрал жижиг өрөөний хаалгыг гаднаас нь онгойлгоод орж ирээд Батболдыг надаас холдуулсан юм. Ингээд би босоод том өрөөр үү ороод буйдан дээр сууж байтал Батболд нь бага хүү Итгэлтийг “Чи дандаа яагаад хов зөөж байдаг юм" гэж хэлээд Итгэлтийн толгой руу нь зүүн гараа атгаж байгаад 1 удаа цохисон чинь Итгэлт уйлахаар нь би очоод чи яагаад хүүхэд цохиж байгаа юм бэ? чамд хүүхэд зодох эрх байхгүй шүү гэж хэлэхэд Батболд нь “Танайхныг бүгдийг чинь буудаж ална шүү” гэж хэлсэн. Ингээд би Итгэлтийг тэврээд том өрөөний буйдан дээр сууж байтал Батболд нь хувцсаа өмсөөд гэрээс гарах гэж байхдаа “Чамайг ална" гэж хэлээд үүднээс том өрөөний буйдан руу хүрч ирээд миний цамцны баруун талын мөрнөөс татаж буйдангийн баруун тал руу намайг баруун хажуу хэсгээр унагааж байгаад баруун хөлөөрөө миний цээж болон зүүн гарын булгалга хэсэг рүү маш олон удаа өшиглөөд миний толгой хэсэг рүү баруун гараараа маш олон удаа цохиод байхаар нь манай ээж Учралт нь миний толгойг баруун гараараа хаатал Батболд нь ээж Учралтын баруун гарын ар хэсгийг 1 удаа цохисон юм. Ингээд Батболд нь ээжийг түлхэж холдуултал Учралт нь газар унахдаа баруун гарынхаа эрхий хурууг гэмтээчихсэн юм. Ингээд Батболд нь гэрээс гараад явсан... *******атболд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... *******атболд нь надаас 2013 онд салаад 2020 оны 11 дүгээр сарын дундаас буцаж хамт амьдрах болсон. Ингээд 2021 оны 08 дугаар сарын дундуур Дорнод аймгийн Халх гол суманд хадлан хадах зорилгоор явсан бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр над руу залгахаар нь би утсаа аваагүй болохоор надад уурлаад намайг зодсон байх... Намайг урьд өмнө 2 удаа зодоод цагдаагийн байгууллагад шалгуулж байсан... Миний 2 нүд хөхөрч, дух хавдсан, зүүн гарын бугалгын дотор талаар хөхөрсөн, баруун гарын шууны дээр хөхөрсөн, цээж хөндүүртэй бөгөөд цээжний баруун талаар хөхөрсөн юм... Би гомдолтой байна. Хуулийн дагуу шидэж өгнө үү...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-17 дугаар хуудас/
Гэрч Ж.Учралтын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р багийн А32-17 тоотод охин, хоёр ачийн хамт амьдардаг юм. 2021 оны 09-р сарын 12-ны орой 23 цагийн орчимд охин, хоёр ачийн хамт байж байтал манай гэрийн хаалга хүн тогшихоор нь ач хүү Итгэлт очоод хаалга онгойлгож өгтөл Батболд орж ирээд жижиг өрөөнд байсан Улаанхүүхэн рүү ороод хаалгаа түгжиж охин Улаанхүүхэнийг зодсон юм. Ингээд Улаанхүүхэн нь жижиг өрөөнд намайг авраарай гээд орилоод байхаар нь би жижиг өрөөний хаалга руу дөхөж очоод Батболдоо чи болиоч гэж хэлэхэд хаалгаа онгойлгож өгөхгүй байсан. Тэгэхээр нь би жижиг өрөөний илүү түлхүүрийг олоод хаалга онгойлгоод ортол Батболд Улаанхүүхэний дээр сууж байгаад хоёр гараараа толгой руу нь маш олон удаа цохиод байсан болохоор нь Батболдоо чи болиоч гэж хэлээд болиулсан юм. Тухайн үед манай бага ач Итгэлт ааваа болиоч гэж хэлэхэд “Чи юу яриад байгаа юм бэ? гэж хэлээд” том өрөө рүү гарч ирээд буйдангийн урд зогсож байсан Итгэлтийг зүүн гараа зангидаж байгаад толгой руу нь нэг удаа цохисон. Улаанхүүхэн жижиг өрөөнөөс гараад иртэл Батболд буйдан дээр дарж байгаад толгой руу нь олон удаа цохиод байхаар нь чи болиоч гэж хэлээд зүүн гараа Улаанхүүхэний толгой хэсгийг хаахад Батболд нь миний гар луу цохисон юм. Тэгээд Батболд нь гэрээс гараад явахад Улаанхүүхэн цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-21 дүгээр хуудас/
Шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 459 дугаартай: “...Д.Улаанхүүхэний биед духанд зөөлөн эдийн няцрал, 2 нүдний эргэн тойрон, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, шуу, нуруу, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /ХХ-ийн 36-37 дугаар хуудас/
*******атболдын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолтой уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 61-62-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч *******атболдыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүх хуралдаан дээр талууд шүүгдэгчийн гэм буруугийн талаар доорх санал, дүгнэлтийг гаргав.
Улсын яллагч: *******атболд нь 2021 оны 09 дүгээр сарын 12-ны шөнө 23:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг А32-17 тоот гэртээ эхнэр*******лаанхүүхэнтэй хэрүүл маргаан үүсгэн зодож*******лаанхүүхэний духанд зөөлөн эдийн няцрал, 2 нүдний эргэн тойрон, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, шуу, нуруу, баруун, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүдийг үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хохирогч*******лаанхүүхэний мэдүүлэг, гэрч Ж.Учралтын мэдүүлэг, гэрч *******атболдын мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 459 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул *******атболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан ба хохирлын талаар хохирогч нь нэхэмжлэл гаргаагүй тул бусдад төлөх төлбөргүй гэж тооцуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлсэн үгэндээ: Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Одоо харилцаан дээрээ анхаарч бодолтой байна гэж бодож байна гэв.
Гэм буруугийн талаар талууд маргаагүй бөгөөд шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогч*******лаанхүүхэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Батболд миний цамцны захнаас хоёр гараараа барьж байгаад баруун гараараа миний толгой хэсэг рүү 3 удаа цохихоор нь би “намайг авраарай” гээд орилсон юм... Ингээд Батболд нь намайг орны зүүн талд унагааж дээш нь харуулж байгаад хоёр гараараа миний толгой болон нүүр хэсэг рүү маш олон удаа цохиод байсан юм... Батболд нь бага хүү Итгэлтийг “Чи дандаа яагаад хов зөөж байдаг юм" гэж хэлээд толгой руу нь зүүн гараа атгаж байгаад 1 удаа цохисон... миний цамцны баруун талын мөрнөөс татаж буйдангийн баруун тал руу намайг баруун хажуу хэсгээр унагааж байгаад баруун хөлөөрөө миний цээж болон зүүн гарын булгалга хэсэг рүү маш олон удаа өшиглөөд миний толгой хэсэг рүү баруун гараараа маш олон удаа цохиод байхаар нь манай ээж Учралт нь миний толгойг баруун гараараа хаатал Батболд нь ээж Учралтын баруун гарын ар хэсгийг 1 удаа цохисон юм. Ингээд Батболд нь ээжийг түлхэж холдуултал Учралт нь газар унахдаа баруун гарынхаа эрхий хурууг гэмтээчихсэн юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-17 дугаар хуудас/
2. Гэрч Ж.Учралтын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Батболд орж ирээд жижиг өрөөнд байсан Улаанхүүхэн рүү ороод хаалгаа түгжиж охин Улаанхүүхэнийг зодсон юм... ортол Батболд Улаанхүүхэний дээр сууж байгаад хоёр гараараа толгой руу нь маш олон удаа цохиод байсан болохоор нь Батболдоо чи болиоч гэж хэлээд болиулсан юм. Тухайн үед манай бага ач Итгэлт ааваа болиоч гэж хэлэхэд “Чи юу яриад байгаа юм бэ? гэж хэлээд” том өрөө рүү гарч ирээд буйдангийн урд зогсож байсан Итгэлтийг зүүн гараа зангидаж байгаад толгой руу нь нэг удаа цохисон. Улаанхүүхэн жижиг өрөөнөөс гараад иртэл Батболд буйдан дээр дарж байгаад толгой руу нь олон удаа цохиод байхаар нь чи болиоч гэж хэлээд зүүн гараа Улаанхүүхэний толгой хэсгийг хаахад Батболд нь миний гар луу цохисон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-21 дүгээр хуудас/
3. Шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 459 дугаартай: “...Д.Улаанхүүхэний биед духанд зөөлөн эдийн няцрал, 2 нүдний эргэн тойрон, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, шуу, нуруу, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /ХХ-ийн 36-37 дугаар хуудас/
4. *******атболдын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолтой уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 61-62-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон болно.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч*******лаанхүүхэний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийг шүүх хуралдаанд дуудахад “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан бөгөөд шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар талууд дараах дүгнэлтийг танилцуулав:
Улсын яллагч: Шүүгдэгч *******атболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай. Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос гарч явахгүй байх үүрэг хүлээлгэж, зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт *******атболд нь цагдан хоригдсон хоноггүй. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй байна гэв.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлсэн үгэндээ: Явах ажил их хийдэг учраас торгуулийн ял оногдуулж өгөөч гэсэн саналтай байна гэв.
Шүүх шүүгдэгч *******атболдод ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /ээж болон хүүхдийнх нь дэргэд, гэмт үйлдлийг таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж гэмт хэрэг үйлдсэн/ хувийн байдал /өмнө нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулж ял шийтгэгдэж байсан/ болон улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн санал зэргийг харгалзан Дорнод аймгийн Хэрлэн сумын төвөөс 5 сарын хугацаанд гарч явахгүй байх үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Оюунмөнхийн Батболдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******атболдыг Дорнод аймгийн Хэрлэн сумын төвөөс 5 сарын хугацаанд гарч явахгүй байх үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******атболдод оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******атболд нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******атболдод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ