Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2014/0177

 

Д.Б-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Д.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 27- ны өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Б-н нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/15, Б/16 дугаар тушаалуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдлоо Говь-Алтай аймгийн Төрийн албаны зөвлөлд гаргаж хандахад шүүхийн байгууллагад хандах хариуг авсны дагуу танай байгууллагад хандаж байгаа тул миний гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д. Баянбаатарыг сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнээр ажиллуулахдаа Монгол улсын Засгийн газрын 2010 оны 223 дугаар тогтоолын дагуу ажилд томилон тухайн ажлын байранд шаардлага хангасан, төрийн албаны шалгалтад тэнцсэн иргэн байхгүй байсан учраас байгууллагын дотоод журмын дагуу тухайн ажлын байранд түр дээд боловсролтой иргэн Д. Баянбаатарыг томилон ажиллуулсан. Мал эмнэлэг, үржлийн тасгийн Бэлчээр хоршоо жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтний ажлын байрыг зарлуулахаар төрийн албаны салбар зөвлөлд 2010 онд захиалга хүргүүлэн зарлаж, уг ажлын байранд Д. Баянбаатар 3 удаа төрийн албаны шалгалтад орсон боловч тэнцээгүй үчраас ажлаас чөлөөлсөн болно.

Д.Бтухайн ажлын байранд томилохдоо төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн аль нэг заалтыг үндэслэл болгоогүй болно” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 19 дугээр зүйлийн 19.3, 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь хэсгийг баримтлан Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 14-ны         Б/15,      Б/16 дугаар тушаалуудыг хүчингүй болгож,

нэхэмжлэгч Д.ББаян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын Бэлчээр хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Бын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин 1.994.260 төгрөгийг Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 02 сарын 27 -ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тухайлбал

  1. Д. Баянбаатар нь төрийн албаны шалгалтад тэнцээгүй бөгөөд ажилд анх орохдоо хууль үндэслэл болгоогүйгээр томилсон.
  1. Аймгийн захиргааны хэргийн анхан шатны 4-р шүүхийн тайлбараар төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасан “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэдэгт 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу төрийн албаны төв байгууллагаас тогтоосон төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэх журамд заасны дүгнэсэн үнэлгээгээр хангалтгүй дүн авсныг ойлгох бөгөөд дээрх үнэлгээг харгалзан төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах зохицуулалт байдаг боловч Сумын Засаг даргын Тамгын газрын хамгийн доод мэргэжилтэн ТЗ-З-р цалинжиж туслах түшмэлийн үүрэг гүйцэтгэж байдаг. Д.Б нь ТЗ-З-1 буюу туслах түшмэлийн ажлын байранд ажиллаж байгаа бөгөөд уг албан тушаалаас бууруулахаар доод шатны албан тушаал ажлын байр байхгүй байгаа учраас

чөлөөлсөн.

 

З.Д.Б 2013 онд үр дүнгийн гэрээний биелэлтээ дүгнүүлээгүй ажлаа хангалтгүй хийсний улмаас ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд Засаг даргын Тамгын газрын аппаратын хурлаар удаа дараа ажил сайжруулах үүрэг даалгавар өгч байсан бөгөөд ажлын шаардлага хангахгүй болно.

Дээрх заалтуудын дагуу хянан хэлэлцэж захиргааны хэргийн 4 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт хууль буруу хэрэглэсэн байх тул шийдвэрийн тус хэсэгт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Б“төрийн албаны шалгалтад тэнцээгүй” гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг баримтлан, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас "... хамгийн гол нь төрийн албаны тухай хуульд заасан шалгалтад тэнцээгүй гэдэг үндэслэлээр халсан[1], болзлыг хангаагүйгээс гадна тухайн үед хийж байгаа ажлын түвшин муу байсан ба жил бүр дүгнэгддэг үр дүнгийн гэрээний үнэлгээгээр “С” үнэлгээ авч байсан учраас болзол шаардлагыг хангахгүй байна гэдгээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь заалтыг үндэслэсэн” гэж тайлбарлан маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг нь захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах зохицуулалт бөгөөд мөн хэсгийн 23.1.2-т заасан “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэдгийг мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу төрийн албаны төв байгууллагаас тогтоосон журмаар дүгнэхэд хангалтгүй дүн авсныг ойлгох байтал хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.Бын үр дүнгийн гэрээний биелэлт[2] зэргээс үзвэл нэхэмжлэгч нь 2011, 2012 онд “хангалттай” буюу “С” үнэлгээ авч байсан нь тогтоогдож байна. Иймд хариуцагчийн тайлбарлан маргаж буй “ нэхэмжлэгчийн

 

үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин хангалтгүй” гэх нөхцөл тогтоогдохгүй байх тул Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/15, түүнийг үндэслэн ажил хүлээлцэх комисс томилсон мөн өдрийн Б/16 дугаар тушаалуудыг хүчингүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Б Бэлчээр, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, газар тариалан хариуцсан мэргэжилтнээр томилсон Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр тушаалд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 223 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын захирамж зэргийг үндэслэсэн байх бөгөөд уг тушаалыг зохих хууль, тогтоомжийг үндэслэн гаргах нь тухайн тушаалыг гаргах эрх бүхий этгээд болох захиргааны байгууллага, албан тушаалтны чиг үүрэгт хамаарах бөгөөд анх ажилд томилсон тушаалд хууль үндэслээгүй гэдгээр нэхэмжлэгчийг өөрийг нь буруутгаж ажлаас чөлөөлөх зэрэг үндэслэл болохгүй тул хариуцагч давж заалдах гомдолдоо дурдсан "... хууль үндэслэл болгоогүйгээр томилсон” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянан шийдвэрлэж, хууль буруу хэрэглэсэн хууль бус захиргааны актыг хүчингүй болгох ба энэ хэргийн хувьд нэхэмжлэгч Д.Бын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэх нөхцөл тогтоогдоогүй, Төрийн албаны тухай хуульд ийм үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахаар хуульчлаагүй байхад хариуцагч нь хууль дээдлэх зарчмыг удирдлага болгон ажиллах үүрэгтэй төрийн албан хаагч байтлаа "... бууруулах доод шатны албан тушаал байхгүй учраас чөлөөлсөн” гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Н

Түүнчлэн маргаан бүхий захиргааны актууд нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гарсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.3-т “Гэрээний биелэлтийг бүтэн жилээр дүгнэнэ” гэж заасны дагуу 2012 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэснээс хойш 2013 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх хугацаа болоогүй байх үед нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тул үр дүнгийн гэрээний биелэлтээ дүгнүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй

 

 

болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна.

Харин шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт “нэхэмжлэгчийг... ажилд эгүүлэн томилсугай” гэсэн нь Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлсөн нь хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд томилох биш харин урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож, эрх зүйн байдлыг нь сэргээх зохицуулалттай тул шийдвэрийн тус хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “эгүүлэн томилсугай” гэснийг “эгүүлэн тогтоосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.