Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/44

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0044/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    Г.Урантуяа,

Улсын яллагч                                                  Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч                                                          Н.Г  нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г холбогдох 2239000220051 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1968 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд  боловсролтой, суурь машинист мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймаг Норовлин сумын 2 дугаар баг, Галын өвөр гэх газар оршин суудаг, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Г  нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Норовлин сумын төвийн 4 дүгээр багт байрлах “Хаан тариа” зочид буудлын гадна тус сумын харьяат иргэн П.А  “хэл амаар доромжилж, олон хүний дэргэд хөөсөн” гэх шалтгаанаар толгой тус газарт нь архины шилээр цохиж П.А  эрүүл мэндэд толгойн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1.Хохирогч П.А өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр сумын Соёлын төвд Иргэдийн хурлын шинэ жилийн үйл ажиллагаанд оролцсон. Энэ үйл ажиллагаанд Н.Ганбямба мөн оролцсон. Баярын арга хэмжээний үеэр Соёлын төвийн гадаа 00-н хажууд би Ганбямбатай маргалдаж байхад Баасандулам салгасан. ...Ганбямба миний хажууд ирээд чи муу намайг олон хүний хажууд доромжилж, хөөлөө гээд намайг гараараа миний нүдэн дээр цохисон, дараа нь миний толгойн ар хэсэгт хатуу зүйлээр цохих шиг болсон. Тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй, тэгээд ухаан ороход Ганбямбын машин дотор суучихсан хөдөө хээр явж байсан. Би юу болсон яагаад энд явж байгаа талаар асуухад Ганбямба чи намайг олон хүний хажууд доромжлоод хөөсөн. Би Чамайг буудлын гадаа хүлээж байгаад гарч ирэхээр чинь архины шилээр толгойд чинь цохисон, чи ухаан алдсан. Цус их гараад байхаар нь би айгаад машиндаа суулгаад хөдөө гэр рүүгээ явсан. Одоо буцаад сумын төв явж байна гэж хэлсэн. Чамайг архины шидээр цохих үед би маш их ууртай байсан гэж хэлсэн. Миний толгойны ар хэсэг, хувцас цус болоод хатсан байсан. ...эхнэр Гантөгсийн хамт сумын эрүүл мэндийн төвд орж үзүүлээд толгойн баруун орой хэсэгт 4 оёдол тавиулсан... Ганбямба ах өөрөө л би чамайг архины шилээр цохисон. Тэр шилээрээ өөрийнхөө гарыг зүсчихлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /18-19-р тал/

2. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаартай: “...П.Алтангэрэлийн биед толгойн хуйханд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүсэгдсэн шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 36-37-р тал/

3. Яллагдагчаар Н.Ганбямбын “... Би тогтоолтой уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.  Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

            Шүүгдэгч Н.Ганбямба нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны шөнө согтуугаар Хэнтий аймгийн Норовлин сумын төвд “Хаан тариа” зочид буудлын гадна тус сумын харьяат иргэн П.Алтангэрэлийг толгой тус газарт нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:   

   Хохирогч П.Алтангэрэлийн өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр сумын Соёлын төвд Иргэдийн хурлын шинэ жилийн үйл ажиллагаанд оролцсон. Энэ үйл ажиллагаанд Н.Ганбямба мөн оролцсон. Баярын арга хэмжээний үеэр Соёлын төвийн гадаа 00-н хажууд би Ганбямбатай маргалдаж байхад Баасандулам салгасан. ...Ганбямба миний хажууд ирээд чи муу намайг олон хүний хажууд доромжилж, хөөлөө гээд намайг гараараа миний нүдэн дээр цохисон, дараа нь миний толгойн ар хэсэгт хатуу зүйлээр цохих шиг болсон. Тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй, тэгээд ухаан ороход Ганбямбын машин дотор суучихсан хөдөө хээр явж байсан. Би юу болсон яагаад энд явж байгаа талаар асуухад Ганбямба чи намайг олон хүний хажууд доромжлоод хөөсөн. Би Чамайг буудлын гадаа хүлээж байгаад гарч ирэхээр чинь архины шилээр толгойд чинь цохисон, чи ухаан алдсан. Цус их гараад байхаар нь би айгаад машиндаа суулгаад хөдөө гэр рүүгээ явсан. Одоо буцаад сумын төв явж байна гэж хэлсэн. Чамайг архины шидээр цохих үед би маш их ууртай байсан гэж хэлсэн. Миний толгойны ар хэсэг, хувцас цус болоод хатсан байсан. ...эхнэр Гантөгсийн хамт сумын эрүүл мэндийн төвд орж үзүүлээд толгойн баруун орой хэсэгт 4 оёдол тавиулсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... Ганбямба ах өөрөө л би чамайг архины шилээр цохисон. Тэр шилээрээ өөрийнхөө гарыг зүсчихлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /18-19-р тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаартай: “...П.Алтангэрэлийн биед толгойн хуйханд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүсэгдсэн шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 36-37-р тал/

Яллагдагчаар Н.Ганбямбын “... Би тогтоолтой уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.  Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Н.Ганбямбыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Алтангэрэлийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж /хх-ийн 19-р тал/ мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.  

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Н.Ганбямбад ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Нохойбаатарын Ганбямбыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н. Ганбямбыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Ганбямбад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 6 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганбямба нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Ганбямбад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

ДАРГАЛАГЧ                                                   Д.ГАНЗОРИГ