Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/45

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0045/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    Г.Урантуяа,

Улсын яллагч                                                  Б.Нарангэрэл,

Шүүгдэгч                                                          А.Ц   нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... холбогдох 2239000220042 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд  боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ам бүл 7, аав, ээж, 3 дүүгийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо, Цахлайн 13-09 тоотод оршин суудаг. Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шийтгэл эдэлж байгаагүй. 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Андууд караокены гадна талд Ж.Дайчинбаярыг үснээс нь зулгаасан гэх шалтгаанаар уурлаж, гараараа маажих, Сэнгүүр нэртэй пивоны хоосон шилээр толгой хэсэгт цохих зэргээр зодож Ж.Д эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх, зүүн бугалга, шуу, цээжний хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Хохирогч Ж.Д өгсөн: “...би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Мөнхбат, Уранхүү нарын хамт 19-20 цагийн үед “Андууд” караоке руу орж хэдэн пиво уунгаа зааланд нь хэсэг бүжиглэсэн юм. Тэгээд би бүжиглэж байхдаа тэнд бас бүжиглэж байсан нэг танихгүй эмэгтэйг санамсаргүй түлхчихсэн юм. Тэгэхэд уг эмэгтэй уурлаад намайг хэл амаар доромжилсон, тэгээд уг эмэгтэй бид хоёр бага зэрэг үл ойлголцоод хоорондоо хэсэг маргалдаж муудалцсан. Тухайн үед уг эмэгтэй нэг найзынхаа хамт хоёулаа явж байсан. Тэгээд уг эмэгтэйтэй хэсэгт маргалдаж муудалцаж байгаад найз нарынхаа хамт өөр баар, караоке руу оръё гээд гарсан. Тэгээд Мөнхбат, Уранхүү бид гурав 23 цаг өнгөрч байх үед буцаж Андууд караоке дээр очиход караокены гадаа бид хэдийн түрүүнд маргалдаж муудалцсан нөгөө хоёр эмэгтэй маань Андууд нэртэй караокены гадаа байж байсан, тэгээд бид гурав караоке руу орох гэхэд нөгөө хоёр эмэгтэй бид гурвыг караоке руу оруулахгүй байсан бөгөөд Мөнхбат Уранхүү хоёр тэгсхийж байгаад ямар ч байсан караоке руу орсон. Би караокены гадаа нөгөө хоёр танихгүй эмэгтэйтэй ганцаараа үлдсэн. Тэгээд би уг хоёр танихгүй эмэгтэйтэй караокены гадна маргалдаж муудалцахад нэг танихгүй эмэгтэй нь миний хацар руу хоёр удаа гараараа алгадсан. Тэгэхээр нь би уг эмэгтэйд хандан яаж байна аа гэхэд уг эмэгтэй миний зүүн гарын бугалга, шуу, цээжний хэсэгт маань хумсаараа маажсан. Тэгэхээр нь би уг эмэгтэйг болиулах гэж оролдож байгаад санамсаргүйгээр уг эмэгтэйн үсэнд нь хүрчих шиг болсон. Тэгэхэд уг эмэгтэй караоке руу явж орсноо удалгүй караокеноос пивоны хоосон шил авч гарч ирснээ шилээрээ миний толгой руу шууд цохисон. ...дараа нь уг эмэгтэйг Цэрэнпил гэж байсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-н 23-р тал /

2. Гэрч С.Эрххулангийн өгсөн: “...миний мэдэхийн урьд өмнө ямар нэгэн хэрэг төвөгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй, одоо л пивоны шилээр хүний тархи толгой хагалсан гэх асуудалд холбогдон цагдаа дээр шалгагдаж байна. ...” гэх мэдүүлэг,

3. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 638 дугаартай: “...Ж.Дайчинбаярын биед зулайн хуйханд мэс заслын оёдол бүхий шарх, зүүн бугалга, шуу, цээжний хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 37-38-р тал/

4. Яллагдагчаар А.Цэрэнпилийн өгсөн: “...Надад яллагдагчаар татсан  тогтоолтой холбоотой  ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би сонсгож байгаа зүйл ангийг  хүлээн зөвшөөрч байна... Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн  үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт  үйл ажиллагаа явуулдаг “Андууд” караокены  гадаа Дайчинбаяр гэх залууг гараараа маажиж, сэрүүн нэртэй пивоны хоосон шилээр толгой руу нь нэг удаа цохиж биед нь гэмтэл шарх учруулсан... Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... Тухайн үед Дайчинбаяр гэх залуу миний үснээс зулгаасан, тэгэхээр нь миний уур хүрээд л Дайчинбаяр гэх залуугийн толгой руу нь пивоны хоосон шилээр 1 удаа цохисон, мөн би Дайчинбаяр гэх залуутай маргалдаж, муудалцаж, зууралдаж байхдаа Дайчинбаяр гэх залууг гараараа маажсан...” гэх мэдүүлэг, /хх-н 48-р тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

            Шүүгдэгч А.Цэрэнпил нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Андууд караокены гадна талд Ж.Дайчинбаярыг үснээс нь зулгаасан гэх шалтгаанаар уурлаж, гараараа маажих, Сэнгүүр нэртэй пивоны хоосон шилээр толгой хэсэгт цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:          

   Хохирогч Ж.Дайчинбаярын өгсөн: “...би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Мөнхбат, Уранхүү нарын хамт 19-20 цагийн үед “Андууд” караоке руу орж хэдэн пиво уунгаа зааланд нь хэсэг бүжиглэсэн юм. Тэгээд би бүжиглэж байхдаа тэнд бас бүжиглэж байсан нэг танихгүй эмэгтэйг санамсаргүй түлхчихсэн юм. Тэгэхэд уг эмэгтэй уурлаад намайг хэл амаар доромжилсон, тэгээд уг эмэгтэй бид хоёр бага зэрэг үл ойлголцоод хоорондоо хэсэг маргалдаж муудалцсан. Тухайн үед уг эмэгтэй нэг найзынхаа хамт хоёулаа явж байсан. Тэгээд уг эмэгтэйтэй хэсэгт маргалдаж муудалцаж байгаад найз нарынхаа хамт өөр баар, караоке руу оръё гээд гарсан. Тэгээд Мөнхбат, Уранхүү бид гурав 23 цаг өнгөрч байх үед буцаж Андууд караоке дээр очиход караокены гадаа бид хэдийн түрүүнд маргалдаж муудалцсан нөгөө хоёр эмэгтэй маань Андууд нэртэй караокены гадаа байж байсан, тэгээд бид гурав караоке руу орох гэхэд нөгөө хоёр эмэгтэй бид гурвыг караоке руу оруулахгүй байсан бөгөөд Мөнхбат Уранхүү хоёр тэгсхийж байгаад ямар ч байсан караоке руу орсон. Би караокены гадаа нөгөө хоёр танихгүй эмэгтэйтэй ганцаараа үлдсэн. Тэгээд би уг хоёр танихгүй эмэгтэйтэй караокены гадна маргалдаж муудалцахад нэг танихгүй эмэгтэй нь миний хацар руу хоёр удаа гараараа алгадсан. Тэгэхээр нь би уг эмэгтэйд хандан яаж байна аа гэхэд уг эмэгтэй миний зүүн гарын бугалга, шуу, цээжний хэсэгт маань хумсаараа маажсан. Тэгэхээр нь би уг эмэгтэйг болиулах гэж оролдож байгаад санамсаргүйгээр уг эмэгтэйн үсэнд нь хүрчих шиг болсон. Тэгэхэд уг эмэгтэй караоке руу явж орсноо удалгүй караокеноос пивоны хоосон шил авч гарч ирснээ шилээрээ миний толгой руу шууд цохисон. ...дараа нь уг эмэгтэйг Цэрэнпил гэж байсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-н 23-р тал /

Гэрч С.Эрххулангийн өгсөн: “...миний мэдэхийн урьд өмнө ямар нэгэн хэрэг төвөгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй, одоо л пивоны шилээр хүний тархи толгой хагалсан гэх асуудалд холбогдон цагдаа дээр шалгагдаж байна. ...” гэх мэдүүлэг,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 638 дугаартай: “...Ж.Дайчинбаярын биед зулайн хуйханд мэс заслын оёдол бүхий шарх, зүүн бугалга, шуу, цээжний хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 37-38-р тал/

Яллагдагчаар А.Цэрэнпилийн өгсөн: “...Надад яллагдагчаар татсан  тогтоолтой холбоотой  ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би сонсгож байгаа зүйл ангийг  хүлээн зөвшөөрч байна... Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн  үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт  үйл ажиллагаа явуулдаг “Андууд” караокены  гадаа Дайчинбаяр гэх залууг гараараа маажиж, сэрүүн нэртэй пивоны хоосон шилээр толгой руу нь нэг удаа цохиж биед нь гэмтэл шарх учруулсан... Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... Тухайн үед Дайчинбаяр гэх залуу миний үснээс зулгаасан, тэгэхээр нь миний уур хүрээд л Дайчинбаяр гэх залуугийн толгой руу нь пивоны хоосон шилээр 1 удаа цохисон, мөн би Дайчинбаяр гэх залуутай маргалдаж, муудалцаж, зууралдаж байхдаа Дайчинбаяр гэх залууг гараараа маажсан...” гэх мэдүүлэг /хх-н 48-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч А.Цэрэнпилийн уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

           

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Дайчинбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж /хх-ийн 23-р тал/ мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.  

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч А.Цэрэнпилд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон  овогт  Анхболдын Цэрэнпилийг   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цэрэнпилийг 1 сарын хугацаагаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цэрэнпил нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Цэрэнпилд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ                                                   Д.ГАНЗОРИГ