Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0052/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   Г.Урантуяа,

Улсын яллагч                                              *******атбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Б.Жавхлан

Шүүгдэгч                                                        *******,Г.Д нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор*******атбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,Г.Д нарт холбогдох  2239000000040 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн хөдөө хэсэгт оршин суудаг. Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан Тэмээчин овогт Бын М /РД: / 

Монгол улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг Талын хөндлөн гэх газар оршин суудаг. Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулан 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлсэн, Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  03 дугаар сарын 26-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Гүрнэ овогт Гийн Д /РД: СД87032714/ 

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч *******,Г.Д нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний орой Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багийн нутаг “Цагаан өндөр” гэх газраас тус сумын харьяат Б.Эын чөдөрлөөд орхисон хээр зүсмийн чандмань тамгатай 1 тооны адууг машин механизм буюу Тоёота Виста-В50 маркийн 17-66 ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж Б.Эд 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1.            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-н 3-10-р тал/

2. Хохирогч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус сумын 4 дүгээр баг “Цагаан өндөр” гэх газрын зүүн дороос хээр зүсмийн чандмань тамгатай чөдөртэй морио алдсан. Тухайн үед манайх үхрээ алдчихаад үхрийн эрэлд явахаар хоёр морио чөдөрлөчхөөд явсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нөхөр бид хоёр гэртээ ирээд зүүн доор байх чөдөрлөж орхиод явсан хоёр морио харах гээд очтол чөдөртэй морь нь байхгүй харин холбосон морь нь байсан. Төд удалгүй би нөхрийн хамт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг Талын хөндлөн гэх газраар эрэлд явж байхад тус сумын 2 дугаар багийн иргэн Д гэх айлын баруун хойно байх өөрсдийнх нь хог хийдэг нүхэнд манай алдсан чандмань тамгатай хээр морины дөрвөн шийр, чөдрийн ором байхаар нь гэрийн эзнийг хүлээсэн. Хүлээж байгаад ирэхгүй болохоор нь Баян-Овоо сумын цагдаагийн хэсэг рүү алдсан адууныхаа дөрвөн шийрийг бариад очсон. Тэгээд тэр өдрөө Баян-Овоо сумын цагдаагийн хамт Д гэх айлын гадна ирэхийг нь хүлээж байгаад нөхрийн хамт гэр рүүгээ явсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр цагдаа нар манай алдсан адууны арьс мах хоёрыг манай нөхөр бид хоёрт хүлээлгэж өгсөн... Би тухайн алдсан хээр зүсмийн чандмань тамгатай морио 2 сая төгрөгөөр  үнэлж байна. Манай алдсан морь ямар ч гэсэн 200 гаруй килограмм татах бүдүүн морь байсан... харин тухайн алдсан 1 тооны адууныхаа хохирлыг барагдуулж авмаар байна ...” гэх мэдүүлэг, /хх-н 24-р тал/

3. Иргэний нэхэмжлэгч Ч.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 17-66 ХЭН улсын дугаартай Виста-В50 маркийн авто машиныг 2021 оны намар 9 дүгээр сард Д гэх хүнд 5.800.000 төгрөгөөр зарсан. Машин зарсан мөнгө төгрөгөө бүрэн авсан. Д гэх хүн машинаа нэр дээрээ шилжүүлж авч амжаагүй байгаа юм. 17-66 ХЭН улсын дугаартай Виста-В50 маркийн тээврийн хэрэгсэлГ.Д гэх хүний эзэмшлийнх... надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 29-р тал/

4. Гэрч Б.Ариунаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 21-ний орой гэртээ байхад манай нөхөр Д М нар тариалангаас ирсэн. Тэр хоёр ирээд 1 тооны адуу нядална гэж хэлсэн ...тэгээд удаагүй тэр хоёр авчирсан адуугаа нядлаад дууссан гээд гэрт орж ирсэн. Харин манай нөхөр М нь гэрт орж ирэхдээ тэр адуунаас 4-5 ширхэг хавирга авч орж ирсэн, бусад махыг нь М авч явсан...” гэх мэдүүлэг, /хх-н 42-р тал/

5. Гэрч П.Ганчулууны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчимд манай найз М нь манай гэрт ирээд найз нь идшээ авчирсан юм, дэлгэх газар байхгүй байна, танай илүү гэрт дэлгээд үлдээчихье гэж хэлсэн. Тэгээд би за тэг тэг гэж хэлээд унтаад өгсөн... өглөө босоод илүү гэр рүү орж харсан чинь М адууны мах дэлгээд орхисон байсан. Мөн хээр зүсмийн адууны арьс байсан...” гэх мэдүүлэг, /хх-н 50-р тал/

6. Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШД-08 дугаартай: “...1 тооны адууны зах зээлийн үнэлгээг 1.560.000 төгрөг, чөдөр 40.000 төгрөгөөр үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт /хх-н 63-65-р тал/

7. Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШД-10 дугаартай: “...17-66 ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 5.000.000 төгрөгөөр үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт, /хх-н 71-74-р тал/  

8. ЯллагдагчаарГ.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-р тал/

9. Яллагдагчаар *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан “Бүлэглэн бусдын малыг машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэн гардаг.  

            Шүүгдэгч *******,Г.Д нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний орой Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг “Цагаан өндөр” гэх газраас Б.Эын чөдөрлөөд орхисон хээр зүсмийн адууг Тоёота Виста-В50 маркийн 17-66 ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-н 3-10-р тал/

Хохирогч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус сумын 4 дүгээр баг “Цагаан өндөр” гэх газрын зүүн дороос хээр зүсмийн чандмань тамгатай чөдөртэй морио алдсан. Тухайн үед манайх үхрээ алдчихаад үхрийн эрэлд явахаар хоёр морио чөдөрлөчхөөд явсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нөхөр бид хоёр гэртээ ирээд зүүн доор байх чөдөрлөж орхиод явсан хоёр морио харах гээд очтол чөдөртэй морь нь байхгүй харин холбосон морь нь байсан. Төд удалгүй би нөхрийн хамт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг Талын хөндлөн гэх газраар эрэлд явж байхад тус сумын 2 дугаар багийн иргэн Д гэх айлын баруун хойно байх өөрсдийнх нь хог хийдэг нүхэнд манай алдсан чандмань тамгатай хээр морины дөрвөн шийр, чөдрийн ором байхаар нь гэрийн эзнийг хүлээсэн. Хүлээж байгаад ирэхгүй болохоор нь Баян-Овоо сумын цагдаагийн хэсэг рүү алдсан адууныхаа дөрвөн шийрийг бариад очсон. Тэгээд тэр өдрөө Баян-Овоо сумын цагдаагийн хамт Д гэх айлын гадна ирэхийг нь хүлээж байгаад нөхрийн хамт гэр рүүгээ явсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр цагдаа нар манай алдсан адууны арьс мах хоёрыг манай нөхөр бид хоёрт хүлээлгэж өгсөн... Би тухайн алдсан хээр зүсмийн чандмань тамгатай морио 2 сая төгрөгөөр  үнэлж байна. Манай алдсан морь ямар ч гэсэн 200 гаруй килограмм татах бүдүүн морь байсан... харин тухайн алдсан 1 тооны адууныхаа хохирлыг барагдуулж авмаар байна ...” гэх мэдүүлэг, /хх-н 24-р тал/

Гэрч Б.Ариунаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 21-ний орой гэртээ байхад манай нөхөр Д М нар тариалангаас ирсэн. Тэр хоёр ирээд 1 тооны адуу нядална гэж хэлсэн ...тэгээд удаагүй тэр хоёр авчирсан адуугаа нядлаад дууссан гээд гэрт орж ирсэн. Харин манай нөхөр М нь гэрт орж ирэхдээ тэр адуунаас 4-5 ширхэг хавирга авч орж ирсэн, бусад махыг нь М авч явсан...” гэх мэдүүлэг, /хх-н 42-р тал/

Гэрч П.Ганчулууны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчимд манай найз М нь манай гэрт ирээд найз нь идшээ авчирсан юм, дэлгэх газар байхгүй байна, танай илүү гэрт дэлгээд үлдээчихье гэж хэлсэн. Тэгээд би за тэг тэг гэж хэлээд унтаад өгсөн... өглөө босоод илүү гэр рүү орж харсан чинь М адууны мах дэлгээд орхисон байсан. Мөн хээр зүсмийн адууны арьс байсан...” гэх мэдүүлэг, /хх-н 50-р тал/

Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШД-08 дугаартай: “...1 тооны адууны зах зээлийн үнэлгээг 1.560.000 төгрөг, чөдөр 40.000 төгрөгөөр үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт /хх-н 63-65-р тал/

ЯллагдагчаарГ.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-р тал/

Яллагдагчаар *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нарын бүлэглэн бусдын малыг машин механизм ашиглан хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч *******,Г.Д нарыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

        

Шүүх хуралдаан дээр талууд шүүгдэгчийн гэм буруугийн талаар доорх дүгнэлтийг гаргав.

         Улсын яллагч: Шүүгдэгч *******,Г.Д нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний орой Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багийн нутаг “Цагаан өндөр” гэх газраас тус сумын харьяат Б.Эын чөдөрлөөд орхисон хээр зүсмийн чандмань тамгатай 1 тооны адууг машин механизм буюу Тоёота Виста-В50 маркийн 17-66 ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж Б.Эд 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээж байгаа мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Иймээс шүүгдэгчГ.Д, ******* нарыг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Хохирлын хувьд хохирогч Энхзул нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй талаараа хавтас хэргийн материалтай танилцахад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан малчны тамгатай хүсэлт зэргээр хохирол төлөгдсөн нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй  гэж үзэж байна гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч нарын үйлдсэн гэмт хэрэг хавтас хэрэгт авагдсан баримтуудаар болон өөрсдийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа учраасГ.Д, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийг 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлоо төлсөн, хохирогч Энхзул нь цагдаагийн байгууллага дээр хавтас хэргийг материалтай танилцахдаа бичиж байсан мөн шүүхээс тов мэдэгдэхэд 1.600.000 төгрөг авсан, шүүхэд албан ёсоор гомдол саналгүй гэсэн хүсэлтээ бичгээр өгсөн учраас хохирол төлөгдсөн, гэм хорыг арилсанд тооцож өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэжээ.

            Талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч нар нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байгаа тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

           

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан  зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй  гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эд 1.600.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “... Буяндаваа овогтой Энхзул миний  бие нь  Гийн Д, Б овогтой М нараас хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан тул  Гийн Д, Б овогтой М нарт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн,  2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Б.Эд шүүх хуралдааны товыг 98221487 дугаарт мэдэгдэхэд “...шүүх хуралд оролцохгүй, 1.600.000 төгрөг бэлнээр авсан, гомдолтой байна...” гэсэн хариу өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан бөгөөд шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар талууд дараах дүгнэлтийг танилцуулав:

Улсын яллагч: Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд санаачилсан санаачилга, гэмт хэргийн улмаас хулгайлсан малыг хэрэглэсэн хэрэгцээ зэргээс харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж байна. Шүүгдэгч *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2. 2.4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар, шүүгдэгчГ.Дийг мөн зүйл хэсэгт зааснаар 3 жил 6 сарны хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх саналтай байна... тээврийн хэрэгслийн үнийг улсын орлого болгуулж, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна. Цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялаас нь хасуулж тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нарын хувьд үйлдсэн хэргийнхээ нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэж байгаа арга хэлбэр буюу айлын гадаа чөдөрлөөд орхисон морийг хулгайлж байгаа үйлдэл, мөн бүлэглэн машин механизм ашиглан үйлдсэн зэргийг харгалзан дээрх ялын саналыг тавьсан байгаа гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч:Г.Дийн тухайд зохих хариуцлагыг оногдуулах нь зүйтэй. Тухайн гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийн хувьд хоёулаа ажил хөдөлмөр эрхэлдэггүй, бага боловсролтой, айл айлаар ажил хийж хүүхдүүдээ тэжээдэг. Энэ нөхцөл байдлаас болоод идэшний үед М санаачлаад хэргийг үйлдсэн нь үнэн. Хэдий гэмт хэрэг үйлдсэн ч мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээсэн. Хувийн байдлын хувьд эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Зан байдлын хувьд элдэв муу зуршилгүй байгаа... цаашид гэмт хэрэг үйлдэхгүй засарч хүмүүжих боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Хохирол барагдуулсан ба энэ нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар хохирлоо барагдуулсан гэм хороо арилгасан гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж үзэж байгаа. Харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж үзэж байна. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хороо арилгасан болохыг өөрийн зүгээс бичгээр ирүүлсэн байгаа. Энэ хүсэлт дээрээ хохирогч мөн хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж бичсэнийг харахад гэм хор арилсан байна гэж үзэж байна. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаарГ.Д, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлаад хохирол төлсөн болон хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзээд хорих ялын хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг өмгөөлөгчийг зүгээс гаргаж байна. Тээврийн хэрэгслийн хувьд улсын яллагчтай саналын зөрүү байхгүй. Үнэлгээг гаргуулаад хувь тэнцүүлэн гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Шүүх шүүгдэгч *******,Г.Д нарын учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /өмнө нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан/ зэргийг харгалзан  ял шийтгэл оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгчГ.Д, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 5.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хуваан гаргуулж улсын төсөвт шилжүүлж,  уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор*******атбаатарын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй ба шүүгдэгч *******,Г.Д нарын цагдан хоригдсон  4 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ШүүгдэгчГ.Д, ******* нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгчГ.Дийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчГ.Д, ******* нарт оногдуулсан  2 жилийн  хугацаагаар хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,Г.Д нарын цагдан хоригдсон  4 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчГ.Д, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 5.000.000 сая төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч *******аас 2.500.000 төгрөг, шүүгдэгчГ.Дээс 2.500.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлж, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор*******атбаатарын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 04 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******,Г.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                   Д.ГАНЗОРИГ