Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0055/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                   Г.Урантуяа,

Улсын яллагч                                              *******арангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              *******аярсайхан,

Шүүгдэгч                                                        *******  нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор*******арангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Тын Дт холбогдох 2239000000050 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 5-04 тоотод оршин суудаг. Улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигин овогт Тын Д /РД:СЮ78120912/    

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэмүүжин А43”-ын Хаан банкны бэлэн мөнгөний машинаас хохирогч*******гийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 10.000 төгрөгний үнэ бүхий 543.400 төгрөгтэй Хаан банкны виза картыг 12 цаг 42 минутад уншуулж 210.000 төгрөг, 12 цаг 52 минутад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг “Бөртө малл” худалдааны төвийн 1 давхарт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 300.000 төгрөгийг тус тус уншуулж, нийт 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1.*******гийн эзэмшлийн Хаан банкны 5954245780 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4, 44 дүгээр тал/,

2. Хохирогч*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би сангийн аж ахуйгаас Дтэй хамт үсээ засуулах гээд төв рүү орж давхар дэлгүүрийн АТМ-ээс 50.000 төгрөгийг өөрөө авч гарч ирсэн. Тухайн үед би согтуу явж байсан ба хаан банкны картаа хаячхаж магадгүй гээд найз Дт өгсөн. Тэндээсээ сангийн аж ахуй ороод Д тэнд нүүрс шигшинэ гээд үлдчихсэн. Тэгээд би Эвт худалдааны төвд очоод хувцас авах гэсэн чинь карт маань байхгүй байсан. Тухайн үед Дт өгсөнөө мартчихсан байсан юм. Тэгээд хаан банкнаас мөнгөө бэлнээр авах гээд очсон чинь миний данснаас 12 цаг 42 минутад 210.000 төгрөг, 12 цаг 52 минутад 300.000 төгрөгийн  зарлагын гүйлгээ хийгдсэн байсан. Би уг гүйлгээнүүдийг хийгээгүй, тэгээд дансанд маань 33.300 төгрөг үлдсэн байсан. Миний дансанд байсан 510.000 төгрөг болон хаан банкны виза карт маань байхгүй эдгээр зүйлсээр хохирсон. Миний данснаас миний зөвшөөрөлгүй Д л мөнгө авсан гэж бодож байна... Миний хаан банкны нууц үгийг Д л мэднэ... Би тухайн үед нилээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар  тал/,

3. Гэрч Ц.Оюунхандын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Гэрээсээ гарахдаа дансандаа 660.000 гаруй төгрөгтэй гарсан. Гадуур Дтэй хамт архи ууж байгаад салцгаасан гэж хэлж байсан. Миний хүү******* 14 цагийн үед Эвт худалдааны төв дээр очоод хувцас авах гээд картаа үзэхэд байхгүй байсан гэсэн. Тэгэхэд нь би очиж уулзаад яасан юм гэж асуухад карт байхгүй байна гэж хэлж байсан. Тэгээд Хаан банкан дээр очоод бэлнээр мөнгөө авах гэтэл 33.000 мянган төгрөг үлдсэн байсан. 510.000 төгрөг нь 210.000 төгрөгөөр нэг удаа 300.000 төгрөгөөр нэг удаа картыг нь уншуулаад авсан байна гэж банкны хүн хэлсэн...”  гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/, 

   4. Яллагдагчаар *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ”...Би хохирогч болох*******тэй олон жилийн өмнөөс найзалж нөхөрлөж яваа. Тухайн хэрэг болдог өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би өөрийн гэр болох Хэнтий аймгийн Хэрлэн сум 3 дугаар баг Баянмөннхийн 5-4 тоотод байж байгаад өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад явж байтал найз*******тэй таарсан. Тэгээд тэндээсээ бид хоёр хамтдаа Саригийн “Шинэ өглөө” гээд дэлгүүр дээр очтол******* дэлгүүр орж 1 шил 0.75 граммын хараа гээд архи, тамхи ундаа аваад гарч ирсэн. Тэгээд бид нар сангийн аж ахуйд тэр авсан архиа машинд хувааж ууж дуусгаад тэндээсээ Д үсээ засуулна гээд давхар дэлгүүрийн АТМ орж мөнгө аваад гарч ирсэн. Тэндээсээ бид хоёр хамт “зүүн захын тэнд байдаг шонхор” зоогийн газрын хажуу талын үсчин рүү орж Д бид хоёр үсээ засуулаад Д надад хаан банкны картаа хаячихаж магадгүй чи хадгалж бай гэж өгөхөөр нь би аваад бид хоёр хамтдаа сангийн аж ахуйд нүүрс шигшихээр явсан. Тэгээд очоод байж байтал Д “Эвт” худалдааны төв рүү орж хувцас авна гээд явсан. Тэгээд явсны дараа би Дгийн хаан банкны данснаас зүүн захын АТМ-ээс  эхлээд 210.000 төгрөгийг хүнээр авхуулаад дараа нь 300.000 төгрөгийг  давхар дэлгүүрийн АТМ-ээс авсан. Би тухайн үед согтуу байсан учраас болсон асуудлын талаар тодорхой бол санахгүй байна... Би тухайн үед согтуу байсан учраас авчихсан байна лээ, Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Би мөнгө төгрөгөө өгөөд хохиролгүй болгосон... Би тэр виза картыг тухайн үедээ согтуу явж байгаад хаячихсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

            Шүүгдэгч ******* нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах бэлэн мөнгөний машинаас хохирогч*******гийн итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны виза картыг ашиглан 520.000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:      

  *******гийн эзэмшлийн Хаан банкны 5954245780 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4, 44 дүгээр тал/,

Хохирогч*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би сангийн аж ахуйгаас Дтэй хамт үсээ засуулах гээд төв рүү орж давхар дэлгүүрийн АТМ-ээс 50.000 төгрөгийг өөрөө авч гарч ирсэн. Тухайн үед би согтуу явж байсан ба хаан банкны картаа хаячхаж магадгүй гээд найз Дт өгсөн. Тэндээсээ сангийн аж ахуй ороод Д тэнд нүүрс шигшинэ гээд үлдчихсэн. Тэгээд би Эвт худалдааны төвд очоод хувцас авах гэсэн чинь карт маань байхгүй байсан. Тухайн үед Дт өгсөнөө мартчихсан байсан юм. Тэгээд хаан банкнаас мөнгөө бэлнээр авах гээд очсон чинь миний данснаас 12 цаг 42 минутад 210.000 төгрөг, 12 цаг 52 минутад 300.000 төгрөгийн  зарлагын гүйлгээ хийгдсэн байсан. Би уг гүйлгээнүүдийг хийгээгүй, тэгээд дансанд маань 33.300 төгрөг үлдсэн байсан. Миний дансанд байсан 510.000 төгрөг болон хаан банкны виза карт маань байхгүй эдгээр зүйлсээр хохирсон. Миний данснаас миний зөвшөөрөлгүй Д л мөнгө авсан гэж бодож байна... Миний хаан банкны нууц үгийг Д л мэднэ... Би тухайн үед нилээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар  тал/,

Гэрч Ц.Оюунхандын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Гэрээсээ гарахдаа дансандаа 660.000 гаруй төгрөгтэй гарсан. Гадуур Дтэй хамт архи ууж байгаад салцгаасан гэж хэлж байсан. Миний хүү******* 14 цагийн үед Эвт худалдааны төв дээр очоод хувцас авах гээд картаа үзэхэд байхгүй байсан гэсэн. Тэгэхэд нь би очиж уулзаад яасан юм гэж асуухад карт байхгүй байна гэж хэлж байсан. Тэгээд Хаан банкан дээр очоод бэлнээр мөнгөө авах гэтэл 33.000 мянган төгрөг үлдсэн байсан. 510.000 төгрөг нь 210.000 төгрөгөөр нэг удаа 300.000 төгрөгөөр нэг удаа картыг нь уншуулаад авсан байна гэж банкны хүн хэлсэн...”  гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/, 

            Яллагдагчаар *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ”...Би хохирогч болох*******тэй олон жилийн өмнөөс найзалж нөхөрлөж яваа. Тухайн хэрэг болдог өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би өөрийн гэр болох Хэнтий аймгийн Хэрлэн сум 3 дугаар баг Баянмөннхийн 5-4 тоотод байж байгаад өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад явж байтал найз*******тэй таарсан. Тэгээд тэндээсээ бид хоёр хамтдаа Саригийн “Шинэ өглөө” гээд дэлгүүр дээр очтол******* дэлгүүр орж 1 шил 0.75 граммын хараа гээд архи, тамхи ундаа аваад гарч ирсэн. Тэгээд бид нар сангийн аж ахуйд тэр авсан архиа машинд хувааж ууж дуусгаад тэндээсээ Д үсээ засуулна гээд давхар дэлгүүрийн АТМ орж мөнгө аваад гарч ирсэн. Тэндээсээ бид хоёр хамт “зүүн захын тэнд байдаг шонхор” зоогийн газрын хажуу талын үсчин рүү орж Д бид хоёр үсээ засуулаад Д надад хаан банкны картаа хаячихаж магадгүй чи хадгалж бай гэж өгөхөөр нь би аваад бид хоёр хамтдаа сангийн аж ахуйд нүүрс шигшихээр явсан. Тэгээд очоод байж байтал Д “Эвт” худалдааны төв рүү орж хувцас авна гээд явсан. Тэгээд явсны дараа би Дгийн хаан банкны данснаас зүүн захын АТМ-ээс  эхлээд 210.000 төгрөгийг хүнээр авхуулаад дараа нь 300.000 төгрөгийг  давхар дэлгүүрийн АТМ-ээс авсан. Би тухайн үед согтуу байсан учраас болсон асуудлын талаар тодорхой бол санахгүй байна... Би тухайн үед согтуу байсан учраас авчихсан байна лээ, Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Би мөнгө төгрөгөө өгөөд хохиролгүй болгосон... Би тэр виза картыг тухайн үедээ согтуу явж байгаад хаячихсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын итгэмжлэн хариуцуулсан виза картыг ашиглан эд хөрөнгийг нь завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч *******ийг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч*******д 520.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байна. Мөн хохирогч******* нь “...Миний хохиролыг бүрэн барагдуулсан тул миний зүгээс гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан аргаар шийдэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 56 дугаар хуудас/-ийг гаргаж хэрэгт хавсаргасан  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.  

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Тын Дийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 1 дэх   хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 6 сарын хугацаагаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын Чингис хотын төвөөс гарахгүй байх үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,  бусдад төлөх төлбөргүй,  түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой  нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                   Д.ГАНЗОРИГ