Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0057/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                   Г.Урантуяа,

Улсын яллагч                                              *******аярмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              *******өгсбаяр,

Шүүгдэгч                                                        *******  нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор*******аярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бын Гт холбогдох 2239000000038 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Хэнтий аймгийн Батноров сумын 4-р багт амьдардаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй Боржигон овогт Бын Г   /РД:СА02252314/

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  ******* нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг Хүйсийн хоолой гэх газраас*******ы өмчлөлийн  зөв гуяндаа босоо дарсан буйлан тамгатай, сартай хонгор зүсмийн эр даагыг морин уналга ашиглан хулгайлж хохирогч*******д 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Хохирогч*******ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай 9 тооны адуу төрсөн ах Энхбаярын хүрэн халзан азаргатай адуунд байдаг юм. Манай ах Энхбаяр оторт яваад би адууг нь өөрийнхөө адуутай хамт 11 сарын сүүлээр харж байсан юм. Би адуугаа 12 дугаар сарын 11-нд бүрсгээд 15-ны өдөр бүрсгэхэд босоо дарсан буйлан тамгатай, сартай хонгор зүсмийн эр даага байхгүй болсон байсан... Гомдолтой байна, хуулийн дагуу шалгуулж хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р хуудас/

Хохирогч Б.Эы мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...манай буйлан тамгатай даага хэзээ ч *******ын адуун сүрэгт ганцаараа нийлэх боломжгүй. Манай адуун сүрэг хүрэн халзан азаргатай, азарга нь адуун сүргээ бүхлээр нь хурааж байдаг болохоор тухайн даага маань бусдын адуунд нийлэх боломжгүй. Мөн даага, унага гэх мэт бага насны адуунууд ижил сүрэгтээ хорогддог болохоор адуунаасаа тасрах боломжгүй. Бас Гын адуун сүргийн азарганууд эр даага хурааж адуундаа авчирна гэж байхгүй. Харин хазаж хайраад хөөх байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-20-р хуудас/

2. Гэрч О.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 12-р сарын 13-ны орой намайг гэртээ байхад манай хөдөө нэг нутагт байдаг найз Г над руу залгаад хүрээд ирээ гэж залгаад аав, ээж байхгүй байна даагаа авчих гэж хэлэхээр нь би морио унаж очоод Гын хамт адуу руу нь очоод надад хонгор зүсмийн эр даага өгөхөөр нь би авч яваад маргааш нь адуундаа нийлүүлээд хэд хоногийн дараа Батбаяр ахтай ажиллаад Батбаяр ах махыг нь заруулахаар сумын төв рүү явуулсан...” гэх мэдүүлэг, /ХХ-ийн 27-28-р хуудас/

3. Гэрч О.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Манай дүү Мөнхбаяр бид хоёр гэрээрээ дуран, хутганы гэр, монгол гутал хийж зардаг юм, 2021 оны 07 дугаар сарын үеэр манай дүүгийн найз Г, дүү бид хоёроос нэг дурангийн гэр худалдаж авсан. Авахдаа дараа нь нэг даага өгнө гэж авсан юм, мөн урьд Г манай гэрийн найраар надад 1 хонь өгнө гэж хэлчихээд байсан юм, тэгээд дурангийн гэрээ авахдаа дүү нь гэрийн чинь найраар өгнө гэсэн хонь болон дурангийн гэрнийхээ өртгөнд нэг даага өгнө гэж хэлж байсан юм, тэгээд 2021 оны 12 дугаар сарын дундуур манай дүү Мөнхбаярыг нөгөө даагаа ирээд авчих гэж хэлсэн гэсэн, тэгээд манай дүү Г луу очиж нөгөө даагаа авсан юм, тухайн даага нь хонгор халзан эр даага байсан, тэгээд дүү бид хоёр тухайн даагыг адуундаа ижилсүүлэх гээд тавьсан боловч ижилсэж өгөхгүй байсан, мөн тухайн үед мөнгөний хэрэг гараад тухайн даагыг дүү бид хоёр ажиллаад би махыг нь авч яваад ченжид 315.000 төгрөгөөр зарж борлуулсан. Тэгээд тухайн дааганы мөнгөөр малдаа тэжээл авч өгөөд дуусгасан...” гэх мэдүүлэг, /ХХ-ийн 37-38-р хуудас/

4. Гэрч А.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байтал Батноров сумын 3 дугаар багийн иргэн Очирмөнхийн Батбаяр нь 1 тооны адууны мах авах уу гэж хэлэхээр нь бичигтэй юу бичиггүй бол бичгээ аваад ир гээд явуулсан. Тэгээд Батбаяр 2, 3 цагийн дараа ирээд 1060224 кодтой бичигтэй өгсөн байна. Тухайн үед ...351.000 төгрөгийг Батбаярын 5936091614 тоот дансанд шилжүүлсэн байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-40-р хуудас/

5. Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн ШД-514 дугаартай: “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн үнэ, жиших ажил гүйгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 1 тооны адууны зах  зээлийн үнэлгээг 700.000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /ХХ-ийн 54-56-р хуудас

6. Яллагдагчаар *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10 цагийн үед Батноров сумын 4 дүгээр багийн нутаг “Хүйсийн хоолойн” урд хэсэгт байсан хүрэн халзан азаргатай адуунаас сартай хонгор зүсмийн эр даагыг тасдаж хөөж авчираад “Хүйсийн хоолойн” хойд хэсэгт байсан өөрийн адуундаа авчирч нийлүүлсэн. Тэгээд тэр өдрийнхөө үдээс хойш Мөнхбатыг дуудаад хонь, дурангийн гэр хоёрынхоо өртгөнд өгөөд явуулсан. Би тухайн даагыг Мөнхбаярт барьж өгч явуулахдаа өөрийнхөө адуунаас барьж өгөөд явуулсан юм... Би Мөнхбаярт миний даага байгаа юм гэж хэлээд өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 119-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэн гардаг. 

            Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг Хүйсийн хоолой гэх газраас*******ы эр даагыг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

   Хохирогч*******ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай 9 тооны адуу төрсөн ах Энхбаярын хүрэн халзан азаргатай адуунд байдаг юм. Манай ах Энхбаяр оторт яваад би адууг нь өөрийнхөө адуутай хамт 11 сарын сүүлээр харж байсан юм. Би адуугаа 12 дугаар сарын 11-нд бүрсгээд 15-ны өдөр бүрсгэхэд босоо дарсан буйлан тамгатай, сартай хонгор зүсмийн эр даага байхгүй болсон байсан... Гомдолтой байна, хуулийн дагуу шалгуулж хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р хуудас/

Хохирогч Б.Эы мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...манай буйлан тамгатай даага хэзээ ч *******ын адуун сүрэгт ганцаараа нийлэх боломжгүй. Манай адуун сүрэг хүрэн халзан азаргатай, азарга нь адуун сүргээ бүхлээр нь хурааж байдаг болохоор тухайн даага маань бусдын адуунд нийлэх боломжгүй. Мөн даага, унага гэх мэт бага насны адуунууд ижил сүрэгтээ хорогддог болохоор адуунаасаа тасрах боломжгүй. Бас Гын адуун сүргийн азарганууд эр даага хурааж адуундаа авчирна гэж байхгүй. Харин хазаж хайраад хөөх байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-20-р хуудас/

Гэрч О.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 12-р сарын 13-ны орой намайг гэртээ байхад манай хөдөө нэг нутагт байдаг найз Г над руу залгаад хүрээд ирээ гэж залгаад аав, ээж байхгүй байна даагаа авчих гэж хэлэхээр нь би морио унаж очоод Гын хамт адуу руу нь очоод надад хонгор зүсмийн эр даага өгөхөөр нь би авч яваад маргааш нь адуундаа нийлүүлээд хэд хоногийн дараа Батбаяр ахтай ажиллаад Батбаяр ах махыг нь заруулахаар сумын төв рүү явуулсан...” гэх мэдүүлэг, /ХХ-ийн 27-28-р хуудас/

Гэрч О.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Манай дүү Мөнхбаяр бид хоёр гэрээрээ дуран, хутганы гэр, монгол гутал хийж зардаг юм, 2021 оны 07 дугаар сарын үеэр манай дүүгийн найз Г, дүү бид хоёроос нэг дурангийн гэр худалдаж авсан. Авахдаа дараа нь нэг даага өгнө гэж авсан юм, мөн урьд Г манай гэрийн найраар надад 1 хонь өгнө гэж хэлчихээд байсан юм, тэгээд дурангийн гэрээ авахдаа дүү нь гэрийн чинь найраар өгнө гэсэн хонь болон дурангийн гэрнийхээ өртгөнд нэг даага өгнө гэж хэлж байсан юм, тэгээд 2021 оны 12 дугаар сарын дундуур манай дүү Мөнхбаярыг нөгөө даагаа ирээд авчих гэж хэлсэн гэсэн, тэгээд манай дүү Г луу очиж нөгөө даагаа авсан юм, тухайн даага нь хонгор халзан эр даага байсан, тэгээд дүү бид хоёр тухайн даагыг адуундаа ижилсүүлэх гээд тавьсан боловч ижилсэж өгөхгүй байсан, мөн тухайн үед мөнгөний хэрэг гараад тухайн даагыг дүү бид хоёр ажиллаад би махыг нь авч яваад ченжид 315.000 төгрөгөөр зарж борлуулсан. Тэгээд тухайн дааганы мөнгөөр малдаа тэжээл авч өгөөд дуусгасан...” гэх мэдүүлэг, /ХХ-ийн 37-38-р хуудас/

Гэрч А.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байтал Батноров сумын 3 дугаар багийн иргэн Очирмөнхийн Батбаяр нь 1 тооны адууны мах авах уу гэж хэлэхээр нь бичигтэй юу бичиггүй бол бичгээ аваад ир гээд явуулсан. Тэгээд Батбаяр 2, 3 цагийн дараа ирээд 1060224 кодтой бичигтэй өгсөн байна. Тухайн үед ...351.000 төгрөгийг Батбаярын 5936091614 тоот дансанд шилжүүлсэн байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-40-р хуудас/

Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн ШД-514 дугаартай: “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн үнэ, жиших ажил гүйгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 1 тооны адууны зах  зээлийн үнэлгээг 700.000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /ХХ-ийн 54-56-р хуудас

Яллагдагчаар *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10 цагийн үед Батноров сумын 4 дүгээр багийн нутаг “Хүйсийн хоолойн” урд хэсэгт байсан хүрэн халзан азаргатай адуунаас сартай хонгор зүсмийн эр даагыг тасдаж хөөж авчираад “Хүйсийн хоолойн” хойд хэсэгт байсан өөрийн адуундаа авчирч нийлүүлсэн. Тэгээд тэр өдрийнхөө үдээс хойш Мөнхбатыг дуудаад хонь, дурангийн гэр хоёрынхоо өртгөнд өгөөд явуулсан. Би тухайн даагыг Мөнхбаярт барьж өгч явуулахдаа өөрийнхөө адуунаас барьж өгөөд явуулсан юм... Би Мөнхбаярт миний даага байгаа юм гэж хэлээд өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 119-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч *******ыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч*******д 700.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “Хэнтий аймаг Батноров сумын 4 дүгээр багийн иргэн******* миний бие нь 2021 оны 12 дугаар сарын 12-нд эр ухаа даага алдсан... хохирлыг барагдуулсан тул Э миний бие нь хохиролгүй болгосон тул гомдолгүй болсон...” гэсэн хүсэлт /хх-ийн 109 дүгээр тал/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.  

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ болох 1.200.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж, уг морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь  зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Бын Гыг бусдын малыг хулгайлах  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 1 дэх   хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 1 дэх   хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 8 сарын хугацаагаар Хэнтий аймгийн Батноров сумын төвөөс  гарахгүй байх үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ болох 1.200.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,  бусдад төлөх төлбөргүй,  түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                   Д.ГАНЗОРИГ