Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1847

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Партизаны гудамж хаягт байрлах, “Транскапитал” Банк бус санхүүгийн байгууллага /РД:2626209/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн Ард Аюуш 25 гудамж, 259 тоотод оршин суух, Дархчуул овогт Туулын Цэгмид /РД:ЧО85092064/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн Ард Аюуш 25-9 гудамж, 257 тоотод оршин суух, Дархчуул овогт Туулын Содномванчиг /РД:ШУ95082905/

Зээлийн гэрээний үүрэгт 639.491 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхболд, хариуцагч Т.Цэгмид, нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Транскапитал” Банк бус санхүүгийн байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Транскапитал” Банк бус санхүүгийн байгууллага нь Т.Цэгмид, Т.Содномванчиг нартай 2013 оны 09 сарын 12-ны өдөр 041309120548 дугаартай зээлийн гэрээг байгуулж 1.500.000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлсэн. 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 041309120548 дугаартай барьцааны гэрээний дагуу зээлийн барьцаанд Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн Ард Аюуш 25 гудамж, 259 тоот хаягт байрлах хөлдөөгч, компьютер, 5 ханатай гэр, угаалгын машин, Нарантуул захын 9 дүгээр бэлэн хувцасны лангуу болох хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан. Зээлдэгч Т.Цэгмид, Т.Содномванчиг нар нь зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой ч графикийн дагуу төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Бидний зүгээс Т.Цэгмид, Т.Содномванчиг нараас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зээлийн гэрээний хавсралтад заасан зээл төлөх графикийг зөрчиж байсан болно. Т.Цэгмид, Т.Содномванчиг нар нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 364.460 төгрөг, хүү 225.443 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45089 төгрөг, нотариат 4500 төгрөг нийт 639.491 төгрөгийн төлбөртэй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний заалтыг баримтлан Т.Цэгмид, Т.Содномванчиг нараас зээлийн гэрээний төлбөр 639.491 төгрөгийг гаргуулж, барьцааны хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч “Транскапитал” Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч “Транскапитал” Банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч Т.Содномванчигт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндсэн хүү 225.443 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45089 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг нийт 274.532 төгрөгөөс татгалзаж, үндсэн зээлийн төлбөр 364.460 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Т.Цэгмид төлөхөөр зөвшөөрсөн. Хариуцагч Т.Цэгмид нь 364.460 төгрөгийг 10 сарын хугацаанд буюу 2017 оны 07 сарын 22-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр ижил хэмжээтэйгээр буюу 36464 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Цэгмид шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Транскапитал” Банк бус санхүүгийн байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын үндсэн хүү 225.443 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45089 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг нийт 274.532 төгрөгөөс татгалзаж, үндсэн зээлийн төлбөр 364.460 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг миний бие төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрийг 10 сарын хугацаанд буюу 2017 оны 07 сарын 22-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр ижил хэмжээтэйгээр буюу 36464 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Транскапитал” Банк бус санхүүгийн байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын үндсэн хүү 225.443 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45089 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг нийт 274.532 төгрөгөөс татгалзаж, 364.460 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Т.Цэгмид төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрийг 10 сарын хугацаанд буюу 2017 оны 07 сарын 22-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 36464 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Транскапитал” Банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч Т.Цэгмид, Т.Содномванчиг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 639.491 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч шүүх хуралдааны явцад хариуцагч Т.Содномванчигт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Т.Цэгмидээс 639.491 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, үүгээр нэхэмжлэгч “Транскапитал” Банк бус санхүүгийн байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын 274.532 төгрөгөөс татгалзаж, 364.460 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Т.Цэгмид төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрийг 2017 оны 07 сарын 22-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх 10 сарын хугацаанд сар бүрийн 36464 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч “Транскапитал” Банк бус санхүүгийн байгууллага, хариуцагч Т.Цэгмид нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд зохигчид эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19835 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Цэгмидээс 11584 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч “Транскапитал” Банк бус санхүүгийн байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын 274.532 төгрөгөөс татгалзаж, 364.460 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Т.Цэгмид төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрийг 2017 оны 07 сарын 22-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх 10 сарын хугацаанд сар бүрийн 36464 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Содномванчигт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19835 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Цэгмидээс 11584 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Транскапитал” Банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.КУЛЬДАНА