Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0063/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   Г.Урантуяа

Улсын яллагч                                               Ж.Батбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Л.Наранчимэг

Шүүгдэгч                                                        О.У  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овогт Оын Ут холбогдох 2239000000079 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 28-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд   боловсролтой, Мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 16-09  тоотод оршин суудаг. Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Оын У /РД:СГ91062811/   

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  О.У нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 21 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 16-9 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Н.Быг хардалтын улмаас үсдэх, цохих, чимхэж базах хэлбэрээр зодож Н.Бы эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хөхний дээд хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл, /хх-н 5-7-р тал/

2.            Хохирогч Н.Бы өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 21 цагийн орчимд намайг ажлаа тараад ирэхэд манай нөхөр, хүүдээ сүүг нь найруулж өг гэж хэлсэн. Манай хүү угжаар хооллодог юм. Би гар утсаараа юм үзэж байгаад нөхөртөө хандаж хүү унтах цаг нь болоогүй байна, чи яараад байгаа өөрөө найруулаад өгчих өө гэж хэлээд босоход миний гар утсыг булааж чулуудаад толгойн ар дагзны хэсгээс үсдэж баруун талын хацар хэсгээр газарт унагаж мөргүүлсэн. Тэгээд толгойн ар дагз хэсэгт 2 удаа цохисон. Тэр асуудлыг харсан 2 хүү маань уйлахад би босоод орон дээрээ очиж хүүхдүүдээ аргадаад сууж байхад хажууд ирж суугаад миний зүүн талын хөхнөөс базаад тавихгүй болохоор нь би болиулах гээд цохисон. Тэгтэл миний өгзөг, цавь, зүүн талын гуяны гадна, баруун гуяны дотор талаас базаж чимхээд танай ажлынхан их шоуддаг, чи яагаад шоудахаа больчихсон юм, одоо гарч шоудаач банзал гэх зэрэг үгээр идээд байсан ...өглөө босоход миний баруун нүдний доод талд зулгарсан байсан. Манай нөхөр намайг ажлаас ирэхэд их уур уцаартай байсан. Намайг улаан бүсэд орж ажилласнаас хойш их харддаг болсон...” гэх мэдүүлэг, /хх-н 16-р тал/

3.            Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 118 дугаартай: “....Н.Бы биед тархи доргилт, зүүн хөхний дээд хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид дээр гэмтлүүд нь энгийн  хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт, /хх-н 26-27-р тал/

4. Яллагдагч О.Уын өгсөн: “...Тухайн өдөр би хардалтын улмаас эхнэр Н.Бтай хэрүүл маргаан үүсгэж түүнийг үсдэх, цохих, чимхэх зэргээр зодож гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...Би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Хуулийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй...” гэх мэдүүлэг, /хх-н 36-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэн гардаг.  

 

            Шүүгдэгч О.У нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 21 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 16-9 тоотод байрлах гэртээ эхнэр Н.Быг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хөхний дээд хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:       

   Аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл, /хх-н 5-7-р тал/

Хохирогч Н.Бы өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 21 цагийн орчимд намайг ажлаа тараад ирэхэд манай нөхөр, хүүдээ сүүг нь найруулж өг гэж хэлсэн. Манай хүү угжаар хооллодог юм. Би гар утсаараа юм үзэж байгаад нөхөртөө хандаж хүү унтах цаг нь болоогүй байна, чи яараад байгаа өөрөө найруулаад өгчих өө гэж хэлээд босоход миний гар утсыг булааж чулуудаад толгойн ар дагзны хэсгээс үсдэж баруун талын хацар хэсгээр газарт унагаж мөргүүлсэн. Тэгээд толгойн ар дагз хэсэгт 2 удаа цохисон. Тэр асуудлыг харсан 2 хүү маань уйлахад би босоод орон дээрээ очиж хүүхдүүдээ аргадаад сууж байхад хажууд ирж суугаад миний зүүн талын хөхнөөс базаад тавихгүй болохоор нь би болиулах гээд цохисон. Тэгтэл миний өгзөг, цавь, зүүн талын гуяны гадна, баруун гуяны дотор талаас базаж чимхээд танай ажлынхан их шоуддаг, чи яагаад шоудахаа больчихсон юм, одоо гарч шоудаач банзал гэх зэрэг үгээр идээд байсан ...өглөө босоход миний баруун нүдний доод талд зулгарсан байсан. Манай нөхөр намайг ажлаас ирэхэд их уур уцаартай байсан. Намайг улаан бүсэд орж ажилласнаас хойш их харддаг болсон...” гэх мэдүүлэг, /хх-н 16-р тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 118 дугаартай: “....Н.Бы биед тархи доргилт, зүүн хөхний дээд хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид дээр гэмтлүүд нь энгийн  хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт, /хх-н 26-27-р тал/

Яллагдагч О.Уын өгсөн: “...Тухайн өдөр би хардалтын улмаас эхнэр Н.Бтай хэрүүл маргаан үүсгэж түүнийг үсдэх, цохих, чимхэх зэргээр зодож гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...Би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Хуулийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй...” гэх мэдүүлэг, /хх-н 36-р тал/  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч  О.Уыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

            2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...одоо миний бие нөхөртэйгөө эвлэрсэн. Бид дундаасаа 2 хүүхэдтэй, бага хүү  Санжаажамц нь нэг ой таван сартай, том хүү Бадар-Ууган нь 8 настай, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-н 66-р тал/ гаргаж хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч О.Ут ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал  зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх тул шүүхээс шүүгдэгч О.Уын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан 800.000 /таван зуун мянган /  төгрөгөөр торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын дотор төлж дуусгахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Оын Уыг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Ут   оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Ут  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ                                                        Д.ГАНЗОРИГ