Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0066/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Э.Одхүү, шүүгч С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Улсын яллагч                                      Б.Нарангэрэл,

Иргэдийн төлөөлөгч                            И.Оюунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Б.Төгсбаяр 

Шүүгдэгч                                        Ю.Б нарыг оролцуулж шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар хөтлүүлэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Малчин овогт Югийн Бад холбогдох 2239000000018 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар  сарын 28-ны  өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багт амьдардаг, Улсаас авсан гавьяа шагналгүй, Урд Хэнтий аймгийн сум дундын 1-р шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 төгрөгийн торгох ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай английн 181 дүгээр зүйлийн 181.3,  153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан Малчин овогт Югийн Б /РД:СБ82060517/ 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч******* нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4-р багт үйл ажиллагаа явуулдаг “Дуурлиг”  дэлгүүрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Б.Бийг “утсаар чанга ярилаа” гэх шалтгаанаар гартаа байсан хайчийг зэвсгийн чанартай хэрэглэн*******ийн  хэвлий орчим нь дүрж Б.Бийн биед хэвлийн хөндийн нэвтэрсэн хутгалагдсан шарх, элэгний зүүн дэлбэн, ходоодны ар ханын нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий гэмтлүүдийг үүсгэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 8-11 дүгээр хуудас/

2. Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 01-ний орой 21 цагийн үед хөдөө явах гээд найз Болорсүхийг гуйсан юм. Болорсүх, Эрдэнэбаатар нарын хамт хөдөө явахаар болоод Дуурлиг дэлгүүрийн үүдэнд зогсоод Эрдэнэбаатар юм авахаар дэлгүүр лүү орсон... /ХХ-ийн  17-18-р хуудас/.   ...Би тухайн үед нилээн согтолттой байсан бөгөөд тухайн үед болсон асуудлыг сайн санахгүй байгаа... Би тухайн үед архиндаа согтоод тасарчихсан байсан бөгөөд үйл явдлаа сайн санахгүй байгаа юм...гэх мэдүүлэг /ХХ-ийн  21-22-р хуудас/

3. Гэрч А.Сайнболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 4-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуурлиг” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрт галч хийдэг юм. Тэгээд 2021 оны 12-р сарын 01-ний орой “18-19 цагийн үед  ...Хүнсний дэлгүүр дотор манай Баян-Адарга сумын гаралтай Баялаг гэх ах мөн манай сумын Б ах хоёр хоорондоо маргалдаж муудалцсан байдалтай байж байсан бөгөөд Баялаг ахын аймхайных нь орчимоос цус гарсан байдалтай, уг цус гарч байсан газраа Баялаг ах  гараараа дарчихсан байж байсан. Баялаг ах Б ахад хандан чи намайг дүрчихлээ ш дээ гээд хэрэлдэж маргалдаад байсан. Б ах намайг дэлгүүрт орж ирснийг хараад надад хандан чи энэ хүнийг эмнэлэгт хүргэж өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баялаг ахыг сугадаад дэлгүүрийн гадаа байсан машиндаа суулгаад шууд эмнэлэгт хүргэж өгсөн...гэх мэдүүлэг. /ХХ-ийн  27-29-р хуудас/

4. Гэрч Ч.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Баян-Адрага сумын 4-р багт үйл ажиллагаа явуулдаг “Дуурлиг” хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг юм. 2021 оны 12-р сарын 01-ний ойролцоогоор 18 цагийн үед...  намайг дэлгүүр дээрээ худалдагчаар ажиллаж байхад гаднаас Улаанбаатар хотод гэр нь байдаг Баян-адарга сумын гаралтай  Баялаг гэх залуу нэг дүүгийнхээ хамт согтуу байдалтай дэлгүүрт орж ирээд 2 шил архи худалдаж авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баялаг гэх залууд хандан өнөөдөр архи зардаггүй өдөр архи өгөхгүй гэхэд Баялаг гэх залуу  надаас архи шаналгаад дэлгүүр дотор дүүтэйгээ хамт байгаад байсан. Тэгээд байж байтал гаднаас Б гэж залуу согтуу байдалтай ганцаараа дэлгүүрт орж ирсэн. Би яг тухайн үед кассан дээрээ ууттай давс задлах гээд хөх цэнхэрдүү өнгийн хайч барьчихсан сууж байсан юм. Тэгэхэд Б надад хандан алив дүү нь наад давсыг чинь задлаад өгье, хайчаа өгч бай  гээд надаас хайчийг маань авсан юм. Энэ үед Баялаг гэх залуу дэлгүүр дотор... суучихсан байдалтай гар утсаараа намайг ирж ав гээд чангаар хүнтэй утсаар яриад байсан. Тэгэхэд Б нь уг Баялаг гэх залууд хандан чи одоо гадаа гараад наад утсаараа ярь л даа гэж хэлсэн. Тэгэхэд Б нь тэр Баялаг гэх залуу, дүү хоёр дээр очоод  дүүгийнх нь  толгой руу хальт нэг удаа цохьсон. Тэгэхэд Баялаг гэх залуу сууж байснаа босож ирээд Бад хандан та одоо яагаад байгаа юм гэж хэлсэн. Тэгэхэд Б нь гартаа барьж явсан хайчаараа Баялаг гэх залуугийн гэдэс, хэвлий, аймхай орчимд нэг удаа хатгасан. Тэгэхээр нь би Быг Баялаг гэх залууг арай хатгачихаагүй байлгүй дээ гэж бодоод Баялаг гэх залууг харахад Баялаг гэх залуугийн куртик цоорчихсон байсан.Тэгээд Баялаг гэх залуу куртикээ тайлахад  ноосон цамцных нь цаанаас цус нэвтэрчихсэн байсан. Тэгээд байж байхад манай дэлгүүрийн галч Сайнболд гэх залуу гаднаас дэлгүүр дотор маань ороод ирчихсэн байсан. Тэгэхэд Б нь  Сайнболдод хандан чи наадахаа эмнэлэгт хүргэж өг гэж хэлчихээд дэлгүүрээс маань гараад яваад өгсөн...гэх мэдүүлэг  /ХХ-ийн 32-34-р хуудас/

5. Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 18-ны №39 дугаартай: “...Б.Бийн биед хэвлийн хөндий нэвтэрсэн хутгалагдсан шарх, элэгний зүүн дэлбэн, ходоодны ар ханын нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /ХХ-ийн 48-50 дугаар хуудас/

6. Яллагдагчаар*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ойролцоогоор 18-19 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оюунгэрэл гэх хүний супермаркет руу хүүхдүүддээ чихэр, жимс худалдаж авч өгөх зорилгоор ганцаараа орсон. Тэгэхэд супермаркет дотор Оюунгэрэл эгч, манай Баян-Адарга сумын гаралтай боловч суманд маань оршин сууж амьдардаггүй Баялаг гэх хочтой Б гэх залуу, Эрдэнэбаатар гэх залуу нар байцгааж байсан бөгөөд Оюунгэрэл эгч супермаркетынхаа хамгийн урд талын лангууныхаа хажууд давсны шуудайны амсрыг нь задлах гээд хайч барьчихсан байж байсан. Тэгэхээр нь би Оюунгэрэл эгчид хандан дүү нь наад шуудайны чинь амсрыг задлаад өгөх үү гэж хэлэхэд Оюунгэрэл эгч зөвшөөрөөд би Оюунгэрэл эгчээс хайчийг нь авсан.  Тэгээд би уг нь шуудайтай давсны амсрыг хайчаар задлах гэж байхад супермаркет дотор байсан Б, Эрдэнэбаатар нар нь Оюунгэрэл эгчээс архи авъя гээд Оюунгэрэл эгчийг шаналгаад байсан. Тэгэхэд Оюунгэрэл эгч Б, Эрдэнэбаатар  нарт архи өгөхгүй гэж байсан. Тэгэхэд Б нь супермаркет дотор чанга чангаар яриад байхаар нь би Бт хандан чи олон нийтийн газар яагаад чанга чанга яриад байгаа юм бэ? Гадаа гараад яриач гэж хэлсэн. Тэгэхэд Б, Эрдэнэбаатар хоёр надад хандан чамд ямар хамаатай юм, пизда минь энэ тэр гээд намайг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би Б, Эрдэнэбаатар хоёрт хандан та нар юу гээд байгаа юм бэ гэхэд Эрдэнэбаатар нь над дээр хүрч ирэнгүүтээ намайг шууд заамдаад авсан. Тэгэхээр нь би Эрдэнэбаатарын гарыг нь тавиулаад Эрдэнэбаатартай зууралдахад Б нь дүүгээ өмөөрсөн л байх гэж бодоод байна. Над дээр хүрч ирэнгүүтээ намайг шууд барьж аваад намайг өөр рүүгээ татаад чангаасан. Тэгээд би Бт татагдахдаа гартаа барьж байсан хайчаараа Бийн биед нь гэмтэл  шарх учруулчихсан байсан. Миний зүгээс Бийг санаатай хайчаар хатгая гэж бодоогүй. Тухайн үед Б нь намайг өөрөө татаж чангаагаад би Бт татагдахдаа л Бийн биед өөрийн болгоомжгүй байдлаасаа болоод биед нь гэмтэл учруулчихсан байсан... би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 91-92 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

  1. Гэм буруугийн талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай  учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлттэйгээр тус тус илрэн гардаг. 

Шүүгдэгч  Ю.Б нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4-р багт үйл ажиллагаа явуулдаг “Дуурлиг”  дэлгүүрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хайчаар*******ийн хэвлий орчим нь дүрж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн нэвтэрсэн хутгалагдсан шарх, элэгний зүүн дэлбэн, ходоодны ар ханын нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 8-11 дүгээр хуудас/

Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 01-ний орой 21 цагийн үед хөдөө явах гээд найз Болорсүхийг гуйсан юм. Болорсүх, Эрдэнэбаатар нарын хамт хөдөө явахаар болоод Дуурлиг дэлгүүрийн үүдэнд зогсоод Эрдэнэбаатар юм авахаар дэлгүүр лүү орсон... /ХХ-ийн  17-18-р хуудас/.   ...Би тухайн үед нилээн согтолттой байсан бөгөөд тухайн үед болсон асуудлыг сайн санахгүй байгаа... Би тухайн үед архиндаа согтоод тасарчихсан байсан бөгөөд үйл явдлаа сайн санахгүй байгаа юм...гэх мэдүүлэг /ХХ-ийн  21-22-р хуудас/

Гэрч А.Сайнболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 4-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуурлиг” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрт галч хийдэг юм. Тэгээд 2021 оны 12-р сарын 01-ний орой “18-19 цагийн үед  ...Хүнсний дэлгүүр дотор манай Баян-Адарга сумын гаралтай Баялаг гэх ах мөн манай сумын Б ах хоёр хоорондоо маргалдаж муудалцсан байдалтай байж байсан бөгөөд Баялаг ахын аймхайных нь орчимоос цус гарсан байдалтай, уг цус гарч байсан газраа Баялаг ах  гараараа дарчихсан байж байсан. Баялаг ах Б ахад хандан чи намайг дүрчихлээ ш дээ гээд хэрэлдэж маргалдаад байсан. Б ах намайг дэлгүүрт орж ирснийг хараад надад хандан чи энэ хүнийг эмнэлэгт хүргэж өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баялаг ахыг сугадаад дэлгүүрийн гадаа байсан машиндаа суулгаад шууд эмнэлэгт хүргэж өгсөн...гэх мэдүүлэг. /ХХ-ийн  27-29-р хуудас/

Гэрч Ч.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Баян-Адрага сумын 4-р багт үйл ажиллагаа явуулдаг “Дуурлиг” хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг юм. 2021 оны 12-р сарын 01-ний ойролцоогоор 18 цагийн үед...  намайг дэлгүүр дээрээ худалдагчаар ажиллаж байхад гаднаас Улаанбаатар хотод гэр нь байдаг Баян-адарга сумын гаралтай  Баялаг гэх залуу нэг дүүгийнхээ хамт согтуу байдалтай дэлгүүрт орж ирээд 2 шил архи худалдаж авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баялаг гэх залууд хандан өнөөдөр архи зардаггүй өдөр архи өгөхгүй гэхэд Баялаг гэх залуу  надаас архи шаналгаад дэлгүүр дотор дүүтэйгээ хамт байгаад байсан. Тэгээд байж байтал гаднаас Б гэж залуу согтуу байдалтай ганцаараа дэлгүүрт орж ирсэн. Би яг тухайн үед кассан дээрээ ууттай давс задлах гээд хөх цэнхэрдүү өнгийн хайч барьчихсан сууж байсан юм. Тэгэхэд Б надад хандан алив дүү нь наад давсыг чинь задлаад өгье, хайчаа өгч бай  гээд надаас хайчийг маань авсан юм. Энэ үед Баялаг гэх залуу дэлгүүр дотор... суучихсан байдалтай гар утсаараа намайг ирж ав гээд чангаар хүнтэй утсаар яриад байсан. Тэгэхэд Б нь уг Баялаг гэх залууд хандан чи одоо гадаа гараад наад утсаараа ярь л даа гэж хэлсэн. Тэгэхэд Б нь тэр Баялаг гэх залуу, дүү хоёр дээр очоод  дүүгийнх нь  толгой руу хальт нэг удаа цохьсон. Тэгэхэд Баялаг гэх залуу сууж байснаа босож ирээд Бад хандан та одоо яагаад байгаа юм гэж хэлсэн. Тэгэхэд Б нь гартаа барьж явсан хайчаараа Баялаг гэх залуугийн гэдэс, хэвлий, аймхай орчимд нэг удаа хатгасан. Тэгэхээр нь би Быг Баялаг гэх залууг арай хатгачихаагүй байлгүй дээ гэж бодоод Баялаг гэх залууг харахад Баялаг гэх залуугийн куртик цоорчихсон байсан.Тэгээд Баялаг гэх залуу куртикээ тайлахад  ноосон цамцных нь цаанаас цус нэвтэрчихсэн байсан. Тэгээд байж байхад манай дэлгүүрийн галч Сайнболд гэх залуу гаднаас дэлгүүр дотор маань ороод ирчихсэн байсан. Тэгэхэд Б нь  Сайнболдод хандан чи наадахаа эмнэлэгт хүргэж өг гэж хэлчихээд дэлгүүрээс маань гараад яваад өгсөн...гэх мэдүүлэг  /ХХ-ийн 32-34-р хуудас/

Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 18-ны №39 дугаартай: “...Б.Бийн биед хэвлийн хөндий нэвтэрсэн хутгалагдсан шарх, элэгний зүүн дэлбэн, ходоодны ар ханын нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /ХХ-ийн 48-50 дугаар хуудас/

Яллагдагчаар*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ойролцоогоор 18-19 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оюунгэрэл гэх хүний супермаркет руу хүүхдүүддээ чихэр, жимс худалдаж авч өгөх зорилгоор ганцаараа орсон. Тэгэхэд супермаркет дотор Оюунгэрэл эгч, манай Баян-Адарга сумын гаралтай боловч суманд маань оршин сууж амьдардаггүй Баялаг гэх хочтой Б гэх залуу, Эрдэнэбаатар гэх залуу нар байцгааж байсан бөгөөд Оюунгэрэл эгч супермаркетынхаа хамгийн урд талын лангууныхаа хажууд давсны шуудайны амсрыг нь задлах гээд хайч барьчихсан байж байсан. Тэгэхээр нь би Оюунгэрэл эгчид хандан дүү нь наад шуудайны чинь амсрыг задлаад өгөх үү гэж хэлэхэд Оюунгэрэл эгч зөвшөөрөөд би Оюунгэрэл эгчээс хайчийг нь авсан.  Тэгээд би уг нь шуудайтай давсны амсрыг хайчаар задлах гэж байхад супермаркет дотор байсан Б, Эрдэнэбаатар нар нь Оюунгэрэл эгчээс архи авъя гээд Оюунгэрэл эгчийг шаналгаад байсан. Тэгэхэд Оюунгэрэл эгч Б, Эрдэнэбаатар  нарт архи өгөхгүй гэж байсан. Тэгэхэд Б нь супермаркет дотор чанга чангаар яриад байхаар нь би Бт хандан чи олон нийтийн газар яагаад чанга чанга яриад байгаа юм бэ? Гадаа гараад яриач гэж хэлсэн. Тэгэхэд Б, Эрдэнэбаатар хоёр надад хандан чамд ямар хамаатай юм, пизда минь энэ тэр гээд намайг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би Б, Эрдэнэбаатар хоёрт хандан та нар юу гээд байгаа юм бэ гэхэд Эрдэнэбаатар нь над дээр хүрч ирэнгүүтээ намайг шууд заамдаад авсан. Тэгэхээр нь би Эрдэнэбаатарын гарыг нь тавиулаад Эрдэнэбаатартай зууралдахад Б нь дүүгээ өмөөрсөн л байх гэж бодоод байна. Над дээр хүрч ирэнгүүтээ намайг шууд барьж аваад намайг өөр рүүгээ татаад чангаасан. Тэгээд би Бт татагдахдаа гартаа барьж байсан хайчаараа Бийн биед нь гэмтэл  шарх учруулчихсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 91-92 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хайчийг зэвсэг болгон хэрэглэж Б.Бийн биед хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч*******ыг  уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх хуралдааны явцад талууд гэм буруугийн талаар доорх дүгнэлтийг гаргав:

Улсын яллагч: Шүүгдэгч******* нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4-р багт үйл ажиллагаа явуулдаг “Дуурлиг”  дэлгүүрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Бийг утсаар чанга ярилаа” гэх шалтгаанаар гартаа байсан хайчийг зэвсгийн чанартай хэрэглэн*******ийн хэвлий орчим нь дүрж Б.Бийн биед хэвлийн хөндийн нэвтэрсэн хутгалагдсан шарх, элэгний зүүн дэлбэн, ходоодны ар ханын нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий гэмтлүүдийг үүсгэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.Бийн мэдүүлэг, хохирогч Б.Бийн дахин өгсөн мэдүүлэг, гэрч А.Сайнболдын мэдүүлэг, гэрч Ч.Оюунгэрэлийн мэдүүлэг, Шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд хэрэг учрал болох  үед шүүгдэгч******* нь утсаар чанга ярилаа гэх шалтгаанаар хохирогч Бтэй маргалдаж улмаар хайчийг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хохирол хор уршиг учирч болохыг мэдэж үйлдэлдээ санаатайгаар хандсан байна. Мөн  шүүгдэгч*******ын үйлдсэн гэмт хэрэг нь гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг зэргээр тогтоогдож байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад  хохирогч Б нь 3.600.000 төгрөгийг хүлээн авсан ба цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг нотариатаар баталгаажуулсан байна. Шүүгдэгч******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр: Энэ шүүх хуралд дээр хүний биед хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин үйлдлээ санаатай учруулаагүй, болгоомжгүй учруулсан гэдэг байр суурьтай оролцож байгаа. Тэгэхээр зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч *******юунцэцэг:******* нь 2021 оны 12 дугаар сарын 01-нд Бийн биед хэвлий хэсэгт хайчаар 1 удаа хатгасан гэсэн  мэдүүлэгтэй Дуурлиг нарсны дэлгүүрт болсон байна. Санаатайгаар үйлдсэн байна гэж бодож байна. Гэм буруутай гэв.

Улсын яллагч шүүгдэгч*******ыг хайчийг зэвсгийн чанартай хэрэглэн*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж яллаж байгаа бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр шүүгдэгч нь хохирогчийн биед учруулсан хохирлыг болгоомжгүй учруулсан хэмээн мэтгэлцэж байна. Мөн шүүгдэгч Ю.Б “...Б ...намайг шууд барьж аваад өөр рүүгээ татаад чангаасан. Тэгээд би Бт татагдахдаа гартаа барьж байсан хайчаараа Бийн биед нь гэмтэл  шарх учруулчихсан байсан...” гэж /ХХ-ийн 91-92 дугаар хуудас/ мэдүүлж байгаа боловч энэ байдал нь гэрч Ч.Оюунгэрэлийн “...гаднаас Б гэж залуу согтуу байдалтай ганцаараа дэлгүүрт орж ирсэн... Б нь тэр Баялаг гэх залуу, дүү хоёр дээр очоод  дүүгийнх нь  толгой руу хальт нэг удаа цохьсон... барьж явсан хайчаараа Баялаг гэх залуугийн гэдэс, хэвлий, аймхай орчимд нэг удаа хатгасан...гэх мэдүүлэг  /ХХ-ийн 32-34-р хуудас/,  А.Сайнболдын “...Баялаг гэх ах мөн манай сумын Б ах хоёр хоорондоо маргалдаж муудалцсан байдалтай байж байсан бөгөөд Баялаг ахын аймхайных нь орчимоос цус гарсан байдалтай, уг цус гарч байсан газраа Баялаг ах  гараараа дарчихсан байж байсан. Баялаг ах Б ахад хандан чи намайг дүрчихлээ ш дээ гээд хэрэлдэж маргалдаад байсан...гэх мэдүүлэг. /ХХ-ийн  27-29-р хуудас/ зэргээр няцаагдаж байгаа бөгөөд шүүгдэгчийн зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан, шүүгдэгч******* нь хайчийг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хохирол хор уршиг учирч болохыг мэдэж үйлдэлдээ санаатайгаар хандсан гэж дүгнэсэн улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн

тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт  “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж заажээ. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...хохирогч Б.Б би Югийн Баас нэхэмжлэх зүйлгүй учир санал гомдолгүй, энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж тусална уу...” гэх хүсэлтийг /ХХ-ийн 121 дүгээр хуудас/ бичгээр гарган нотариатаар баталгаажуулж өгсөн, хохирогч Б.Бт 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...шүүх хуралд оролцохгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ.

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар талуудын гаргасан дүгнэлт:

Улсын яллагч: Шүүгдэгч******* нь өмнө Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйл 1, 96 дугаар зүйлийн 96.2.1,  181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан ба яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй. Шүүгдэгч*******ын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 10 жилийн хорих ял оногдуулах,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад биечлэн эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Б нь 3.700.000  төгрөгийг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг нотариатаар баталгаажуулж өгсөн байна. Шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй. Цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Шүүгдэгч нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжилсэн хураан авсан эд зүйлгүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр:******* нь ам бүл 8, 5 хүүхэд, өндөр настай аав ээжийн хамт амьдардаг. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж өгнө үү, ард нь байгаа 5 хүүхэд, өндөр настай аав, ээжийг нь харгалзан үзнэ үү гэв.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /өмнө нь энэ бүлэгт заасан санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгэгдэж байсан/ болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт зэргийг харгалзан 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, учирсан хохирол, хор уршгийн шинж /хохирогч гомдол саналгүй гэсэн/ байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, ба эд мөрийн баримтаар хураагдсан хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8,   36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Малчин овогт Югийн Быг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ю.Быг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Бад оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ю.Бад авсан хувийн баталгаа  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай..

                                    Даргалагч шүүгч                                       Д.Ганзориг