| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2022/0062/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/56 |
| Огноо | 2022-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0062/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Урантуяа
Улсын яллагч Ж.Батбаатар,
Шүүгдэгч У.Ч нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ухаасай овогт У Чид холбогдох 2239000000070 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар баг Салхитын 1119 тоотод оршин суудаг. Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шийтгэл эдлэж байгаагүй, Ухаасай овогт УЧ /РД: СЙ86052416/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч У.Ч нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 цагийн орчимд Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Г.Цг хардалтын улмаас үсдэх, нүүр хэсэгт нь гараараа цохих зэргээр зодож түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хохирогч Г.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 18 цагийн орчимд Буянжаргал ахын гэрт манай ажлынхан хоол идээд байж байсан чинь гаднаас Баатарсүрэн , Амармэнд нар орж ирээд дөнгөж сууж байхад нь гаднаас манай нөхөр Ч орж ирээд миний хувцасны зах заамнаас татаад чирч гаргаад машиндаа суулгасан. Тэгэхээр нь манай ажлын Байгалмаа хэлэхдээ Ч ахаа та Цоомоо эгчийг зодохгүй биздээ гэсэн чинь үгүй гэж хэлэхээр нь би буцаж ороод куртикээ аваад машинд суугаад гэр рүүгээ явсан. Тэгсэн чинь намайг гэрийнхээ ойролцоо ирж байхдаа эрчүүд дагаж архиддаг банзал, гичий гэхээр нь би архи уугаагүй дөнгөж орж ирсэн хүмүүстэй хардлаа гэж хэлсэн чинь намайг үсдээд, дараа нь хамар хэсэгт минь зүүн гараа зангилж байгаад 1 удаа цохьсон. Тухайн үед ямар нэгэн хүн байгаагүй. Харин гэртээ очоод Ч нь гараад явахаар нь би хүүхдээ авч зугтаагаад ээж аав дээрээ очсон. Тэгээд маргааш нь хамар амьсгалж болохгүй битүүрээд хавдаад байхаар нь ээжийнхээ хамт очиж сумын эмнэлэгт үзүүлэхэд хамрын чинь яс хугарсан байна гэж хэлсэн ...Ч нь маш огцом ууртай уурлахаараа шууд цохиод зоддог...” гэх мэдүүлэг, /хх-н 11-12-р тал/
2. Гэрч Л.Амармэндийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 18 цагийн орчимд Хэнтий аймгийн Батноров сум 6 дугаар баг Жавхлантын 2-205 тоотод байрла гэрийнхээ гадаа найз Баатарсүрэнтэй уулзаад машин дотор юм яриад байж байсан чинь манай ажлын Пүрэвсүрэн залгаад Буянжаргалын гэрт хоол идэх гэж байна гэхээр нь би найз Баатарсүрэнгийн хамтаар Буянжаргалын гэрт нь очсон. Тэгэхэд Буянжаргал ахын гэрт нь Пүрэвсүрэн, Буянжаргал ах, Нандинцэцэг, Ц, Байгалмаа нар сууцгааж байсан. Тэгээд Буянжаргал ахын гэрт дөнгөж суугаад байж байтал гаднаас Ч орж ирээд эхнэр Цолмонтуягаа босоод ир гээд цамцнаас нь татаад аваад гарсан. Тэрнээс нь өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг, /хх-н 15-р тал/
3. Гэрч Х.Ганхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг гэртээ байж байхад 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үдээс хойш 19 цагийн орчимд Ц нүд нь хөх алаг болчихсон хамар нь муруйчихсан байдалтай орж ирэхээр нь юу болсон талаар асуухад ажлын газрынхантайгаа хоол унд идээд байж байхад хардаад зодчихсон гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь манай охин ээжтэйгээ сумын эмнэлэгт үзүүлэхээр явсан. Тэгээд гэрт ирээд Ц нь эмч үзээд хамрыг минь хугарсан байна гэж эмч хэллээ гэхээр нь эхнэр бид хоёр цагдаад мэдэгдэх хэрэгтэй эрүүл саруул дээрээ гэж хэлж байж цагдаад гомдол гаргуулсан ...” гэх мэдүүлэг, /хх-н 24-р тал/
4. Гэрч Д.Сувд-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн орчимд манай охин Ц нь хамар муруйчихсан байдалтай орж ирэхээр нь би юу болсон талаар асуухад ажлын газрын хүмүүстэйгээ нэгнийдээ ороод хоол идэж байхад нь Ч орж ирж хардаад машиндаа суулгаад явж байхдаа үсдээд цохисон гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг, /хх-н 27-р тал/
5. Гэрч Г.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны оройн 18 цагийн үед манай ажлынхан Буянжаргал ахын гэрт адууны мах илэж байсан чинь Ч эхнэр Цгаа аваал явсан. Харин маргааш өглөө нь Ц ажил дээр хамар нь муруйчихсан ирээд Чимэддорэ ийм болгочихсон чөлөө авч хамраа янзлуулна гэчихсэн явж байсан. Тухайн үед байнгийн хэрүүлтэй байдаг юм чинь гээд тоогоогүй... Ч нь Цг хардаад зоддог юм байна лээ. Мөн Ц нь нягтлан болохоор тайлан тооцооны үед оройтох болгонд нөхөр нь хардаж хэрүүл маргаан болдог гэж байсан...” гэх мэдүүлэг, /хх-н 30-р тал/
6. Гэрч Г.Саяцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Чид зодуулаад хамар нь хугарчихсан гээд аав, ээжийн гэрт амьдарч байсан...” гэх мэдүүлэг, /36-р тал/
7. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 107 дугаартай: “...Г.Цгийн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт, /хх-н 41-42-р тал/
8. Аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл /48-50-р тал/
9. Яллагдагчаар У.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Би Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналт тавих хяналтын прокурор Ж.Батбаатарын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11:6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 223900000070 дугаартай тогтоолтой танилцлаа. Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би эхнэр Цтайгаа эвлэрээд цуг амьдарч байгаа. Дахин ийм хэрэг асуудал гаргахгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэн гардаг.
Шүүгдэгч У.Ч нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 цагийн орчимд Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Г.Цг хардалтын улмаас үсдэх, нүүр хэсэгт нь гараараа цохих зэргээр зодож түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Г.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 18 цагийн орчимд Буянжаргал ахын гэрт манай ажлынхан хоол идээд байж байсан чинь гаднаас Баатарсүрэн , Амармэнд нар орж ирээд дөнгөж сууж байхад нь гаднаас манай нөхөр Ч орж ирээд миний хувцасны зах заамнаас татаад чирч гаргаад машиндаа суулгасан. Тэгэхээр нь манай ажлын Байгалмаа хэлэхдээ Ч ахаа та Цоомоо эгчийг зодохгүй биздээ гэсэн чинь үгүй гээд хэлэхээр нь би буцаж ороод куртикээ аваад машинд суугаад гэр рүүгээ явсан. Тэгсэн чинь намайг гэрийнхээ ойролцоо ирж байхдаа эрчүүд дагаж архиддаг банзал, гичи гэхээр нь би архи уугаагүй дөнгөж орж ирсэн хүмүүстэй хардлаа гээд хэлсэн чинь намайг үсдээд, дараа нь зүүн гараараа хамар хэсэгт минь гараа зангилж байгаад 1 удаа цохьсон. Тухайн үед ямар нэгэн хүн байгаагүй. Харин гэртээ очоод Ч нь гараад явахаар нь би хүүхдээ авч зугтаагаад ээж аав дээрээ очсон. Тэгээд маргааш нь хамар амьсгалж болохгүй битүүрээд хавдаад байхаар нь ээжийнхээ хамт очиж сумын эмнэлэгт үзүүлэхэд хамрын чинь яс хугарсан байна гэж хэлсэн ...Ч нь маш огцом ууртай уурлахаараа шууд цохиод зоддог...” гэх мэдүүлэг, /хх-н 11-12-р тал/
Гэрч Л.Амармэндийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 18 цагийн орчимд Хэнтий аймгийн Батноров сум 6 дугаар баг Жавхлантын 2-205 тоотод байрла гэрийнхээ гадаа найз Баатарсүрэнтэй уулзаад машин дотор юм яриад байж байсан чинь манай ажлын Пүрэвсүрэн залгаад Буянжаргалын гэрт хоол идэх гэж байна гэхээр нь би найз Баатарсүрэнгийн хамтаар Буянжаргалын гэрт нь очсон. Тэгэхэд Буянжаргал ахын гэрт нь Пүрэвсүрэн, Буянжаргал ах, Нандинцэцэг, Ц, Байгалмаа нар сууцгааж байсан. Тэгээд Буянжаргал ахын гэрт дөнгөж суугаад байж байтал гаднаас Ч орж ирээд эхнэр Цолмонтуягаа босоод ир гээд цамцнаас нь татаад аваад гарсан. Тэрнээс нь өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг, /хх-н 15-р тал/
Гэрч Х.Ганхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг гэртээ байж байхад 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үдээс хойш 19 цагийн орчимд Ц нүд нь хөх алаг болчихсон хамар нь муруйчихсан байдалтай орж ирэхээр нь юу болсон талаар асуухад ажлын газрынхантайгаа хоол унд идээд байж байхад хардаад зодчихсон гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь манай охин ээжтэйгээ сумын эмнэлэгт үзүүлэхээр явсан. Тэгээд гэрт ирээд Ц нь эмч үзээд хамрыг минь хугарсан байна гэж эмч хэллээ гэхээр нь эхнэр бид хоёр цагдаад мэдэгдэх хэрэгтэй эрүүл саруул дээрээ гэж хэлж байж цагдаад гомдол гаргуулсан ...” гэх мэдүүлэг, /хх-н 24-р тал/
Гэрч Д.Сувд-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн орчимд манай охин Ц нь хамар муруйчихсан байдалтай орж ирэхээр нь би юу болсон талаар асуухад ажлын газрын хүмүүстэйгээ нэгнийдээ ороод хоол идэж байхад нь Ч орж ирж хардаад машиндаа суулгаад явж байхдаа үсдээд цохисон гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг, /хх-н 27-р тал/
Гэрч Г.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны оройн 18 цагийн үед манай ажлынхан Буянжаргал ахын гэрт адууны мах илэж байсан чинь Ч эхнэр Цгаа аваал явсан. Харин маргааш өглөө нь Ц ажил дээр хамар нь муруйчихсан ирээд Чимэддорэ ийм болгочихсон чөлөө авч хамраа янзлуулна гэчихсэн явж байсан. Тухайн үед байнгийн хэрүүлтэй байдаг юм чинь гээд тоогоогүй... Ч нь Цг хардаад зоддог юм байна лээ. Мөн Ц нь нягтлан болохоор тайлан тооцооны үед оройтох болгонд нөхөр нь хардаж хэрүүл маргаан болдог гэж байсан...” гэх мэдүүлэг, /хх-н 30-р тал/
Гэрч Г.Саяцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Чид зодуулаад хамар нь хугарчихсан гээд аав, ээжийн гэрт амьдарч байсан...” гэх мэдүүлэг, /36-р тал/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 107 дугаартай: “...Г.Цгийн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт, /хх-н 41-42-р тал/
Аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл, 8 оноотой буюу өндөр /48-50-р тал/
Яллагдагчаар У.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Би Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналт тавих хяналтын прокурор Ж.Батбаатарын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11:6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 223900000070 дугаартай тогтоолтой танилцлаа. Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би эхнэр Цтайгаа эвлэрээд цуг амьдарч байгаа. Дахин ийм хэрэг асуудал гаргахгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч У.Чийг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “... Ганхуяг овогтой Ц миний бие Уртнасан овогтой Чтой эвлэрсэн тул хялбаршуулсан аргаар шийдвэрлэж өгнө үү... ” /1-р хх-ийн 121 тал/ гэсэн баримтыг үйлдэж хэрэгт хавсаргасан, шүүх хуралдаанд дуудахад “...нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч У.Чид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган / төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх тул шүүхээс шүүгдэгч У.Чийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 300.000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын дотор төлж дуусгахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ухаасай овогт Уртнасангийн Чийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Чийг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч У.Чид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 300.000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У.Чид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ