Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1854

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороонд байрлах “Хөрш-50” Сууц өмчлөгчдийн холбоо,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 7-5 байр, 36 тоотод оршин суух, Олхонууд овогт Сэргэлэнгийн Мөнхтуяа /РД:ЧЗ77021469/

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 629.530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хөрш-50” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүрэг, 2 дугаар хорооны 7-5 байрны 36 тоотын оршин суугч С.Мөнхтуяа нь 2009 оны 9-12 дугаар сар, 2010 оны 1-12 сар, 2011 оны 1-12 сар, 2012 оны 1-12 сар,  2013 оны 1-12 сар,  2014 оны 1-12 сар, 2015 оны 1-12 сар, 2016 оны 1-12 сар, 2017 оны 1-3 дугаар сар нийт 91 сарын төлбөр 629.530 төгрөгийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөөгүй байна. Төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч С.Мөнхтуяа нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, нийт оршин суугчдын эрх ашгийг үл хүндэтгэсээр өнөөдрийг хүрлээ. Иймд хариуцагч С.Мөнхтуяагаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 629.530 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

              Нэхэмжлэгч “Хөрш-50” Сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хөрш-50” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 629.530 төгрөгийг хариуцагч С.Мөнхтуяа нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Мөнхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Мөнхтуяа миний бие “Хөрш-50” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага 629.530 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хөрш-50” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч С.Мөнхтуяад холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 629.530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Мөнхтуяа нь “Хөрш-50” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 629.530 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч С.Мөнхтуяагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

              Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч С.Мөнхтуяагаас 9775 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

             

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                       

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч С.Мөнхтуяа нь “Хөрш-50” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 629.530 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 19550 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 9775 төгрөг, хариуцагч С.Мөнхтуяагаас 9775 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хөрш-50” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

  

  

 

 

 

ШҮҮГЧ                                           Ж.КУЛЬДАНА