Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхай овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2221000000094 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29ий өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/227 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Урианхай овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 18 цагийн орчимд ******* маргалдан улмаар зууралдан барьцалдаж унахдаа аман дээр нь өвдөглөж үүдэн шүдийг нь унагаж ******* биед 31 дүгээр шүдний булгарал, 12, 32, 41 дүгээр шүдний сулрал, доод уруулын дотор салстад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний төрсөн эгч Алтаннавч ******* суманд ******* гэх хүнтэй амьдраад 2 жил болж байна. 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн үед шинэлэхээр арван жилийн ангийн найз Батбаваасан, Баттулга хоёртой ... сумын төвд ирсэн. Тэгээд би сумын төвд гэртээ найз Батбаваасан, Баттулга хоёрыг дагуулаад 1 шил 0,75 граммын “Хараа” нэртэй архи аваад орж иртэл манай гэрт манай сумын ... Умбаанаа, Палам, манай хүргэн ******* 3 архи уугаад бүгд согтуу байж байсан. Би авчирсан архинаасаа ууж байгаад нойр хүрээд Батбаваасан, Баттулга бид 3 унтсан байсан. Хүмүүс зодолдоод байхаар нь босоод хартал манай хүргэн ******* Батбаваасанг гэрээсээ хөөгөөд дээр нь гарч суугаад зодож байснаа хажууд нь унтаж байсан Баттулгыг бас 2-3 удаа цохиод авахаар нь би босож ирээд салгах гэсэн чинь намайг барьж аваад тонгорч унагаагаад миний нүүрэн дээр өвдөглөөд дарсан. Өвдөг нь миний шүдэн дээр таараад 1 шүд унахаар нь би “шүд уначихлаа” гээд хөлөөрөө жийж босч ирээд нулимсан чинь шалан дээр нэг шүд унасан. Би унасан шүдээ аваад *******д “шүд унагачихлаа” гэсэн чинь “чи муу шүдгүй ирсэн биз дээ, чамайг ална” гээд намайг дахиад бариад авахаар нь би гараас нь мултраад гарч гүйгээд хажуу айлынх болох Адилбазар ахынд орж сумын цагдаад дуудлага өгсөн. ...Миний үүдэн доод нэг шүд унаж, 2 шүд хөдөлж, дээд нэг шүд хөдөлсөн. Шүднээсээ болоод хоол идэж чадахгүй байна. ...Миний хувьд гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 10-11, 13/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өглөө 10 цагийн үед *******, Доржпалам ахтай хамт бид гурав дэлгүүрээс 1 шил 0,75 граммын “Хараа” нэртэй архи аваад гэрт нь очиход хүнгүй байсан. Ингээд бид 3 авчирсан архиа задлаад ууж байтал гаднаас орж ирсэн. Тэр бид нартай хамт архинаас ууж байгаад “архи нэмж авчиръя” гээд гараад явсан. Энэ хооронд нь Батбаваасан, Баттулга хоёр гаднаас орж ирээд бид нартай нийлээд байгаа архиа уугаад байж байтал эргэж ирэхдээ 1 шил 0,75 граммын “Соёрхол” нэртэй архи авч ирээд бид зургаа хувааж уусан. Би нэлээд их согтсон байсан болохоор гэртээ харихаар гараад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Маргааш өглөө нь би д орсон чинь ******* хоёр байж байсан. Тэгээд ******* надад “баларсан ах аа” гэхээр нь “юу болсон бэ” гэсэн чинь гялгар уутанд хийсэн шүдээ надад харуулсан. Тэгээд би олон юм ярилгүй гараад явсан...” гэжээ. /хх-ийн 20-21/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 117 тоот дүгнэлтэд:

1. ******* биед 31-р шүдний булгарал, 12, 32, 41-р шүдний сулрал, доод уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. 31-р шүдний булгарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 12, 32, 41-р шүдний сулрал, доод уруулын дотор салстад шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 25-26/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Миний хувьд ямар шалтгааны улмаас хадам дүү той маргалдаж муудсан талаараа огт санахгүй байгаа. , Батбаваасан, Баттулга нарын хэлж байгаагаар гэртээ орж ирээд Батбаваасан, Баттулга хоёрыг гэрээсээ хөөсөн юм шиг байсан, тэгсэн чинь манай дүү хоёр найзыгаа өмөөрөөд надтай маргалдсан юм шиг байна. Би хадам дүү той маргалдаад барьцалдаад унах үедээ шүдэн дээр нь дараад уначихсан гэж байсан...” гэжээ. /хх-ийн 40-41/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4/

Эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 24/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/227 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46-54/

Ш. иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 55/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Урианхай овогт ******* ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 18 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “Батхаан” гэх газарт орших гэртээ хохирогч ******* маргалдаж барьцалдан унахдаа нүүрэн дээр нь өвдөглөсний улмаас түүний биед 31 дүгээр шүдний булгарал, 12, 32, 41 дүгээр шүдний сулрал, доод уруулын дотор салстад шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Ш. “...Миний хувьд ямар шалтгааны улмаас хадам дүү той маргалдаж муудсан талаараа санахгүй байна. , Батбаваасан, Баттулга нарын хэлж байгаагаар би гэртээ орж ирээд Батбаваасан, Баттулга хоёрыг гэрээсээ хөөсөн юм шиг байсан, тэгсэн чинь манай дүү хоёр найзыгаа өмөөрөөд надтай маргалдсан юм шиг байна. Би хадам дүү той маргалдаад барьцалдаад унах үедээ шүдэн дээр нь дараад уначихсан гэж байсан...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ******* “...намайг барьж аваад тонгорч унагаагаад миний нүүрэн дээр өвдөглөөд дарсан. Өвдөг нь миний шүдэн дээр таараад 1 шүд унахаар нь би “шүд уначихлаа” гээд хөлөөрөө жийж босож ирээд нулимсан чинь шалан дээр нэг шүд унасан...” гэх, гэрч “...маргааш өглөө нь би д орсон чинь ******* хоёр байсан. Тэгээд ******* надад “баларсан ах аа” гэхээр нь “юу болсон бэ” гэсэн чинь гялгар уутанд хийсэн шүдээ надад харуулсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эмчийн үзлэгийн тодорхойлолт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 117 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Ш. үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 117 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч ******* *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Ш. гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ш. үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхай овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ш. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА